Номнууд
Нийт 10 ном олдлоо
Үргэлжилж буйАнхны домогт араатны эзэн
Домогт араатны эзэн нь— ид шид, адал явдал, хүчирхэг араатнуудын ертөнцөд таныг хөтлөх сонирхолтой cultivation/fantasy төрлийн роман.
Энэ зохиолд гол дүр өөрийн онцгой чадвараа нээж, домогт араатнуудтай гэрээ байгуулан хүчээ нэмэгдүүлж, аюул занал, өрсөлдөгчид болон нууцлаг ертөнцийн сорилтуудыг даван туулна. Энгийн эхлэлээс хүчирхэг Beast Master болох хүртэлх түүний аялал нь тулаан, хөгжүүлэлт, араатан цуглуулах, нууц тайлагдах үйл явдлаар үргэлжилнэ.
Хэрэв та хүчээ шат дараатайгаар ахиулдаг гол дүр, хүчирхэг араатнууд, fantasy ертөнц, тулаан болон адал явдалт үйл явдалтай романд дуртай бол анхны домогт араатны эзэн таны дараагийн унших зохиол байж болох юм.
Үргэлжилж буйАжилгүй эрийн дахин төрөлт
34 настай NEET эр зам тээврийн осолд орох ба өөрийн амьдралдаа харамсал тээсээр нас бардаг. Тэгтэл тэрээр өөр ертөнцөд дахин шинээр төрсөн байх ба Рүдеүс гэх хүүгийн дүрээр өмнөх амьдралдаа хийж чадаагүй зүйлсээ гүйцээж, өөрийн гэсэн адал явдалдаа гарах болно оо.
Үргэлжилж буйАймшгийн түүх дотор орчихсон ч гэсэн ажилдаа явах л хэрэгтэй
Энэ уран зөгнөлт зохиолын ертөнцөд сэрэхэд би нэр хүндтэй корпорацын ажилтан болчихсон байлаа — яг л тэнгэрээс заяасан бэлэг мэт албан тушаал , Өндөр цалин, гайхалтай тэтгэмж, үнэхээр чадварлаг удирдлага намайг угтав. Энэ ертөнцийн тухай мэдлэгээр зэвсэглэсэн би алан тушаал өгсөх шатаар гайхалтай хурдтай авирлаа.
Гэвч тушаал дэвших болгоны цаана маш эвгүй үнэн нуугдаж байдаг. Энэ оффис тайлбарлашгүй нууцуудыг агуулдаг. Хамт олон маань харагдаж байгаа шигээ биш. Булан тохой бүрээс намайг ямар нэгэн зүйл чимээгүй ажиж, хүлээж буйг мэдэрдэг. Дээш авирах тусам би улам гүн хар дарсан зүүд рүү живнэ.
Энэ ажил бол аврал биш, мэргэжлийн баг зүүсэн шорон юм.
Гуйя, надад зүгээр л зугтах боломж хэрэгтэй байна.
Түр зогссон9 одот биеийн урлаг
Лун Чэнь бол бясалгал хийх боломжгүй, тахир дутуу залуу бөгөөд язгууртан гаралтай үе тэнгийнхэндээ байнга дарамтлуулж, дээрэлхүүлдэг байв. Нэгэн удаа маш хүнд зодуулсны дараа сэрэхдээ тэрээр өөрийнх нь дотор Алхимийн Хааны сүнс шингэж, түүний дурсамжуудыг олж авснаа ухаардаг. Тэрхүү дурсамжид "Есөн Одот Биеийн Урлаг" хэмээх нууцлаг бясалгалийн техник байх бөгөөд үүгээр тэрээр анх удаа хүч чадлыг эзэмшиж эхэлнэ. Гэвч энэ техникийн гарал үүсэл болон нууцууд түүний хувьд оньсого хэвээр үлдэнэ.
Үргэлжилж буйМиний аймшгийн байшин
Эцэг эхээсээ өвлөж авсан хуучин аймшгийн байшингаа аварч үлдэхийн тулд Чэнь Гө гэгч залуу шөнө бүр нэгэн нууцлаг “даалгавар” гүйцэтгэж эхэлнэ. Тэр даалгаврууд нь энгийн биш бөгөөд байшингаа —хаягдсан эмнэлэг, харанхуй байр, алга болсон хүмүүсийн мөр… гэх мэт төрлөөр тохижуулах хэрэгтэй болдог, хүмүүсийн Айдсыг цуглуулах тусам түүний байшин улам аймшигтай, илүү “жинхэнэ” болж хувирна.
Гэвч асуудал нь:
тэр аймшгууд зүгээр жүжиг биш байж магадгүй…
Үргэлжилж буйТулааны оргил
Хамгийн шилдэг тулааны урлагийн зохиолуудын нэг
Үргэлжилж буйСүүдрийн боол
Ядуу тарчиг өссөн Санни амьдралаас сайхан зүйл хүсэхээ больсон боловч Хар дарсан зүүдний Хараалд сонгогдож Сэрэгсэд гэх хүчтэнүүдийн нэг болно гэж хэн санах билээ?
Тэрээр хамгийн сайн хэрнээ муу зүйлстэй зэрэг учирдаг.
Зүүдний ертөнц рүү шилжиж аймшигтай мангасуудтай тулалдаж, аварга хөшөөний мөрөн дээрх аялал, далайн гүний аймшигт наймаалж, гинжээр холбогдсон арлууд, чөтгөрийн дүрд хувиран боол болсон зүүд зэрэг гайхамшигтай түүхүүд таныг хүлээж байх болно.
Түр зогссонНууцлагийн эзэн
Анимэ гарсан
Түр зогссонЗохиолчийн үзэл бодол
Зохиолчийн үзэл бодол — MNovel.mn дээр уншина уу.
Үргэлжилж буйГэгээн солиорол
Гэгээн солиорол бол уламжлалт култивацийн хэвшмэл ойлголтыг эвдсэн, харгис хэрцгий анти-баатар гол дүртэй Хятадын алдартай цахим роман юм. Гол дүр Фан Юань мөнхийн амьдралыг эрэлхийлж бүтэлгүйтсэний эцэст 500 жилийн өмнөх өнгөрсөн рүү буцаж, асар их туршлагаа ашиглан ёс суртахууныг үл тоон цусан замаар замнадаг. Энэхүү зохиол нь ертөнцийн өвөрмөц "Гү" буюу шидтэний шавж ашиглан хүч чадал олж авдаг систем болон нийгмийн хуурамч төрхийг хурцаар шүүмжилсэн гүн ухаанаараа онцлог юм.