Анхны домогт араатны эзэн

1-р бүлэг

Өнөөдөр Литиум уурхайн дунд сургуульд жил бүр зохион байгуулагддаг элит элсүүлэлтийн арав дахь удаагийн сонгон шалгаруулалт болж байна.

Төгсөх ангийн бүх сурагч хувь заяаг нь шийдэх тариаг авчрах элитүүдийг хүлээн биеийн тамирын зааланд хуран цугларчээ.

​Элитүүд бол Алтан Луу улсын шүтээн болсон хүмүүс бөгөөд сурагчдад өнөөдөр хийх гэж буй Тэнгэрлэг тарианы ачаар ид шидийн чадвар эзэмшсэн ер бусын нэгнүүд юм.

​Уурхайчдын хүүхдүүдээс хэн нь ч өмнө нь элитийг нүдээрээ харж байсангүй. Жилдээ хэдхэн удаа илтгэл тавьдаг хотын даргыг тооцохгүй бол элитүүд өөрсдийнх нь сургуульд ирнэ гэх догдлол хэдэн сарын турш сурагчдын ярианы гол сэдэв болсоор иржээ.

​Тиймээс тариа хийхээр ирсэн хүмүүс нь ямар нэгэн алдартай одод бус, харин цэргийн элитүүд болохыг хараад урам нь хэрхэн хугарсныг төсөөлөхөд амархан.

​Гэхдээ тэдгээр элитүүд бүгдийн мэддэг дуучин, кино одод биш ч гэлээ дайсны арми болон үргэлж заналхийлж байдаг ид шидийн араатнуудаас эх орноо хамгаалдаг аврагчид гэдэг нь нууц биш байв. Кафед гардаг зурагт ч, сургуулийн багш нар ч тэдэнд ингэж л хэлдэг байсан юм.

​Сурагчид элитийг биеэр нь хэзээ ч харж байгаагүй ч ид шидийн араатнуудыг бол олонтаа үзсэн. Уурхайн хот даяар Газрын Хулгана нуугдан үүрлэж, ойролцоох фермерүүд үе удмаараа аварга гахай үржүүлж ирсэн байлаа.

​Гэвч саяхныг хүртэл хүмүүсийг тэдгээр зэрлэг араатнаас хамгаалж чаддаг цорын ганц зүйл нь технологийн хүч болон Сүмийн Дээд санваартнуудын ариун ид шид л байв. Харин илүү хүчирхэг мангасууд ирвэл нуугдах, эсвэл үхэх гэсэн ганц л сонголт үлдэнэ.

​Энэ бол зөвхөн Алтан Луу улсын ард түмэн төдийгүй дэлхийн ихэнх хүмүүсийн амьдралын бодит дүр зураг байлаа.

​Сувилагч ирж тариа хийхийг хүлээх Карл суудалдаа тогтож ядан өндөлзөнө.

​Өнөөдөр бол залуу сурагч бүрийн амьдралын хамгийн чухал өдөр. Мана сэрээх буюу Тэнгэрлэг тариаг тариулж, амьдралыг нь орвонгоор нь өөрчлөх чадвар олж авах уу, эсвэл насан туршдаа литиумын уурхайд жирийн ажилчин хэвээр үлдэх үү гэдгээ мэдэх мөч байлаа.

​Энэ нь мөн Карлын улсын сургуульд өнгөрүүлэх сүүлчийн өдөр байв. Маргаашаас эхлэн тэрээр нэг бол бүтэн цагаар ажиллаж эхэлнэ, эсвэл аз таарвал энэ навсайсан уурхайн хотоос явна. Хэрэв тариатай нийцвэл өнөө оройдоо л Алтан Тэнгэрлэг Академийг зорьж, Алтан Луу улсын хамгаалагч болохын төлөө шинэ чадвараа хөгжүүлж эхлэх байлаа.

​Сурагчид захирлын нэг цаг үргэлжилсэн илтгэлийг аль хэдийн сонсож дууссан байв. Захирал эх орныхоо өмнө хүлээх үүрэг, элитүүдийн алдар нэр, тэдэнд олдсон энэ боломжийн үнэ цэнийг дахин дахин сануулжээ. Эцсийн эцэст тэд бол жирийн уурхайчдын үр хүүхэд, шороон шалтай ядуу гэрт өссөн, өөр амьдралтай болно гэж найдах боломж бараг үгүй хүмүүс байлаа.

​Сувилагч онгорхой цүнх бүхий тэргэнцрээ хажууд нь авчрахад Карл нүдээ анив. Дараагийн агшинд гарыг нь даган аймшигтай өвдөлт цахилж, нүднийх нь өмнөх ертөнц хэсэгхэн зуур харанхуйллаа. Өвдөлт биеийнх нь эс бүрт тархан дотроос нь урж тасдах мэт санагдана. Уушги нь цусаар бөглөрч, сургуулийнхаа танхимын эвхдэг төмөр сандал дээр суусан чигтээ л живж буй мэт амьсгал боогдов.

​Энэ нэг л буруу байлаа. Тариа зөвхөн зүү хатгах үед л өвдөх ёстой болохоос ийм байх учиргүй сэн.

​Ухаан нь бүдгэрэх мөчид Карл эх орноо хамгаалагчдыг жирийн хүмүүсээс ялгадаг энэ тарианд зуун хүн тутмын нэгд тохиолддог ховор үхлийн урвал үзүүлж байгаа бололтой гэдгээ ойлгов.

​Гэвч хэдхэн хормын дараа амьсгал нь онгойж, өвдөлт аажмаар намдан, нүдээ үл ялиг нээв. Төд удалгүй Карл бүрэн ухаан орсон ч биеийнх нь эс бүрээр өвдөлт гүйсээр л байлаа. Өөрөө тариа тариулсныхаа гаж нөлөөгөөр гүн хүрэн улаан нүдтэй болсон сувилагч түүн рүү эгцлэн ширтэх бөгөөд нүүрэнд нь үл ялиг инээмсэглэл тодорчээ.

​"За, сэрчихэв үү. Чамайг алдах нь л гэж хэсэг бодлоо. Гэхдээ энэ сайн шинж шүү. Энэ зогсоол дээр нэг ч хүн амиа алдахгүй өнгөрнө гэдэг дунд нь хүчирхэг нэгэн байна гэсэн үг байдаг юм" хэмээн сувилагч хэлэв.

​Эмэгтэйг нэг алхам ухрахад Карл түүний индүүдлэг нь яг таг таарсан ногоон цэргийн дүрэмт хувцас, харандаан банзал, өсгийтэй гутлыг ажиглав. Бүгд танил атлаа нэг л буруу санагдана. Тарианы дараа ой санамжийнхаа зарим хэсгийг алдчихсан юм болов уу? Эсвэл нүдэнд нь ямар нэгэн асуудал гарав уу? Дахин бодоход нүдэнд нь үнэхээр асуудал гарсан байлаа. Ямар нэгэн зүйл дээр төвлөрөхгүй л бол орчин тойрон нь үл ялиг бүрэлзэнэ.

​Толгой нь дахин хүчтэй хатгаж, биеэр нь өвдөлтийн шинэ давалгаа нэвтрэхэд Карл өөрийн эрхгүй ярвайв. Харин хачин улаан нүдтэй цэргийн бүсгүй үүнд огтхон ч санаа зовсонгүй. Тэр хажууд нь байсан булцгар охин дээр очоод тэргэн дээрх цүнхнээсээ алтлаг туяа цацруулсан шингэнтэй том тариур гаргаж ирлээ. Юу ч анхааруулалгүйгээр охины гарт хатгахад өнөөх охин тэр дороо ухаан алдаж, дараа нь аажмаар сэхээ оров.

​Гараа хурдхан харахад Карлын арьс урьдын адил хүрэл бор өнгөтэй хэвээр байв. Гэхдээ хичээлээ тараад уурхайд ажиллаж өнгөрүүлсэн хүүхэд наснаас нь үлдсэн сорви, хууларсан арьс бараг арилж, оронд нь шууг нь дагасан гурван урт саврын мөр шиг гүн улаан тэмдэг үлджээ.

​Карл гар дээрх тэмдгээ дуугүй ширтсээр суутал мөрнүүд улам тодорч, яг саяхан махыг нь урж тастсан мэт бодит харагдаж эхлэв. Гэвч хуруугаараа тэмтрэхэд арьс нь толигор, ямар ч гэмтэлгүй байлаа.

​Хэдэн минутын дараа айсан хүүхдүүдийн шуугиан намжих үед Карл танхимын урд хэсэг рүү харав. Ёслолын цэргийн дүрэмт хувцас өмссөн офицер индрийн ард тайван зогсож, ажиллагаа дуусахыг хүлээж байлаа.

​Улаан нүдтэй эмэгтэй эмчийн цагаан халаадтай зургаан эрийн хамт түүний дэргэд очиж зогсоход офицер үгээ эхэллээ.

​"Та бүхэнд хамтран ажилласанд баярлалаа. Энэ жилийн сонгон шалгаруулалт өндөрлөж, тэмдэг илрээгүй сурагчид хичээлдээ хэвийн буцаж болно. Харин бусад та бүхэнд баяр хүргэе. Та нар Алтан Луу улсын шинэ үеийн гоц авьяастнуудаар сонгогдлоо. Тэнгэрлэг тарианаас хүртсэн ер бусын хүчээр дайснуудаа ялах ялалтад биднийг хөтлөх адис хүртэгсэд юм."

​Танхимд хүүхдүүдээс хоёр дахин олон цэрэг цутган орж ирэхэд Карл сандарч эхлэв. Тэрээр өөрийгөө азтай нэгэн, хиймлээр бий болгосон ер бусын хүчтэй нийцсэн хүүхдүүдийн нэг болсноо одоо хүртэл бүрэн ухамсарлаж амжаагүй байлаа. Тэд цаашдаа Шидтэн, уулыг хоёр хувааж чадах хүчирхэг дайчин, бүр үхэгсдийг хүртэл амилуулж чадах домогт эдгээгчид болох учиртай.

​Эхэндээ хүүхдүүд, ялангуяа сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүүхдүүд цэргүүдэд баригдан авч явахыг эсэргүүцэв. Гэвч тарианы дараа тэдэнд алхахад үнэхээр тусламж хэрэгтэй байсан юм. Энэ байдал Карлыг улам төөрөгдүүлж байсан ч шинээр сэрсэн элитүүдэд тариа ямар нэгэн буруу нөлөө үзүүлсэн гэж тогтоогоод өөрийг нь зайлуулчих вий гэж айсандаа биед нь юу болоод байгааг асууж зүрхэлсэнгүй. Эсвэл бүр дордуулж, уурхайд ажиллуулахаар буцаачих ч юм билүү.

​Хичээл дээр зааснаар бол энэ мөчид тэр аль хэдийнэ хүчирхэг баатар болчихсон байх ёстой. Өвдөлтдөө шаналж, сандлаасаа ч босож чадахгүй сул дорой, үеийнхнээсээ жижиг биетэй өсвөр насны хүү хэвээр байх ёсгүй сэн.

​"Толгой чинь жаахан эргээд байгаа бололтой, хүү минь. Бид чамайг өргөчихье. Хэд хоног сайхан унтаад авбал юу ч болоогүй юм шиг эдгэнэ. Харин хүрэхээсээ өмнө даалгавраа хийхээ мартуузай" гэж Карлын хажууд ирсэн цэргүүдийн нэг хэлэв.

​Ингээд Карл тэдэнд өргүүлсээр тансаг галт тэрэгний вагонд орж, өөрийн гэсэн ширээтэй, ханандаа "Өрөөний үйлчилгээ" гэсэн товчтой хувийн өрөөнд хүргэгдлээ. Харамсалтай нь энэ бүх үйл явц яагаад ийм их өвдөлттэй байсныг ойлгох гэсэн төлөвлөгөө нь бүтсэнгүй. Толгой нь дэрэнд хүрмэгц Карл нам унтаад өгөв.

​Хэр удаан ухаангүй байснаа тэр мэдсэнгүй. Харин эцэст нь сэрэхэд нь ширээн дээр овоолсон хэдэн хуудас цаас, хажууд нь уншихыг нь хүлээж буй мэт жижиг сурах бичиг тавьсан байлаа. "За ингээд чи хүчээ сэрээлээ" гэдэг нь номын гарчиг бөгөөд хүүхдүүдэд зориулагдсан нь хүүхэлдэйн зурагтай хавтаснаас нь илт харагдана.

​Карл өөрөө тийм ч том хүн биш, энэ жил дөнгөж арван дөрөв хүрэх хүү байв. Ангидаа хамгийн сүүлд бэлгийн бойжилт эхэлсэн болохоор бие нь үеийнхнээсээ хавьгүй жижиг харагддаг байлаа. Ганц давуу тал гэвэл царайлаг төрх л байв. Гэхдээ тэр нь хүртэл өмнө нь хэд хэдэн удаа зодуулах шалтгаан болжээ. Гэхдээ одоо Тэнгэрлэг тарианы хүч түүний талд байгаа тул бүх зүйл өөрчлөгдөнө.

​Карл дотор нь юу байгааг харахаар сурах бичгээ аажуухан дэлгэв.

​[За ингээд чи хүчээ сэрээлээ. Баяр хүргэе, сэрээх тариатай нийцсэн нь тогтоогдож, нийгмийн дээд давхаргыг бүрдүүлдэг элит таван хувьд багтсанд тавтай морил. Удахгүй манай улс байгуулагдсан цагаас эхлэн Үхэшгүй Алтан Луугаас өвлөгдөн ирсэн удмын чинь нуугдмал ид шидийн хүч сэрэх болно. Та бүхэн энэ тухай хичээл дээр үзсэн ч одоогоор мэдэхгүй зүйл хэд бий. Юуны өмнө өөрийн төрөлд хамаарах анхны чадвараа ашиглах хүртэл хүч чинь бүрэн сэрэхгүй. Энэ номын зааврыг дагавал чадвараа сэрээх үндсэн аргаа өөрөө олж мэдэх болно. Энэхүү хамгийн үндсэн даалгаврыг дуусгасныхаа дараа гэрийн даалгавраа хийж эхлээрэй.]

​Карл эхний хуудсыг гурван удаа уншсаны эцэст цааш эргүүлэв. Дараагийн хэсэгт сэрсэн ангиллуудын тэмдгүүдийг жагсаасан бөгөөд ихэнх нь хараад л ойлгогдохоор байлаа. Мөсний талст, гал, ир, бамбай, амьтны тавхай, нум, бүр хээнцэр сэнс хүртэл нэг бүрчлэн тайлбарлагджээ. Хажууд нь сурагчдыг өөрсдийн чадварыг хэрхэн сэрээхийг заасан хуудасны дугаарыг бичсэн байв.

​Гэвч тэнд саврын мөртэй төстэй зүйл нэг ч байсангүй.

​Тиймээс Карл хариулт олно гэж найдан гэрийн даалгаврын хуудсаа дэлгэсэн ч бүр ч нэмэргүй байв. Даалгавар бүхэлдээ сурагчийн чадварын тухай, хүч нь хэр зэрэг болох, тайлбар, идэвхжих хугацаа, хурд, эрчим хүчний зарцуулалт, гаж нөлөө гэх мэт асуултаар дүүрэн байлаа. Товчхондоо тэр ганц ч мөрийг нь бөглөж чадсангүй.

​Бүх тэмдэг ямар төрлийн чадварыг илэрхийлж байгааг хараад л ойлгож болохоор санагдана. Хос сүхийг хүрээлсэн улаан туяа хүртэл Карлын нүдэнд Галзуу Дайчны чадвар гэдэг нь илт байсан ч гурван саврын мөрний учрыг ер олсонгүй. Амьтны тавхайтай төстэй өөр нэг тэмдэг байсан бөгөөд тэр нь нэг төрлийн Друид бөөнийх гэж тайлбарлагдсан байв. Гэхдээ Карлынх шиг энгийн атлаа учир нь олдохгүй зүйл тэнд байсангүй. Мангасуудад нүдүүлэх бай болох ёстой юм биш байгаа? Гэхдээ энэ ч бас утгагүй. Номонд эдгээр тэмдэг нь ер бусын хүчийг илэрхийлдэг гэж бичсэн байсан шүү дээ.

​Хэдэн цаг өнгөрсөн ч юу хийх ёстой нь тодорхой болсонгүй. Галт тэрэг зорьсон газраа хүрэхээс өмнө цэргүүдийн нэгийг дуудаж, учрыг нь асуух цаг болжээ.

​

Агуулга
1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг 5-р бүлэг 6-р бүлэг 7-р бүлэг 8-р бүлэг 9-р бүлэг 10-р бүлэг 11-р бүлэг12-р бүлэг 13-р бүлэг 14-р бүлэг15-р бүлэг16-р бүлэг17-р бүлэг18-р бүлэг19-р бүлэг20-р бүлэг21-р бүлэг22-р бүлэг23-р бүлэг24-р бүлэг25-р бүлэг26-р бүлэг27-р бүлэг28-р бүлэг29-р бүлэг30-р бүлэг31-р бүлэг32-р бүлэг33-р бүлэг34-р бүлэг35-р бүлэг36-р бүлэг37-р бүлэг38-р бүлэг39-р бүлэг40-р бүлэг41-р бүлэг42-р бүлэг43-р бүлэг44-р бүлэг45-р бүлэг46-р бүлэг47-р бүлэг48-р бүлэг49-р бүлэг50-р бүлэг51-р бүлэг🎫52-р бүлэг🎫53-р бүлэг🎫54-р бүлэг🎫55-р бүлэг🎫56-р бүлэг🎫57-р бүлэг🎫58-р бүлэг🎫59-р бүлэг🎫60-р бүлэг🎫61-р бүлэг🎫62-р бүлэг🎫63-р бүлэг🎫64-р бүлэг🎫65-р бүлэг🎫66-р бүлэг🎫67-р бүлэг🎫68-р бүлэг🎫69-р бүлэг🎫70-р бүлэг🎫71-р бүлэг🎫72-р бүлэг🎫73-р бүлэг🎫74-р бүлэг🎫75-р бүлэг🎫76-р бүлэг🎫77–р бүлэг🎫78–р бүлэг🎫79–р бүлэг🎫80–р бүлэг🎫81–р бүлэг🎫82–р бүлэг🎫83–р бүлэг🎫84–р бүлэг🎫85–р бүлэг🎫86–р бүлэг🎫87–р бүлэг🎫88–р бүлэг🎫89–р бүлэг🎫90–р бүлэг🎫91–р бүлэг🎫92–р бүлэг🎫93–р бүлэг🎫94–р бүлэг🎫95–р бүлэг🎫96–р бүлэг🎫97–р бүлэг🎫98–р бүлэг🎫99–р бүлэг🎫100–р бүлэг🎫101–р бүлэг🎫102–р бүлэг🎫103–р бүлэг🎫104–р бүлэг🎫105-р бүлэг🎫106–р бүлэг🎫107–р бүлэг🎫108–р бүлэг🎫109–р бүлэг🎫110–р бүлэг🎫111–р бүлэг🎫112–р бүлэг🎫113–р бүлэг🎫114–р бүлэг🎫115–р бүлэг🎫116–р бүлэг🎫117–р бүлэ🎫118–р бүлэг🎫119–р бүлэг🎫120–р бүлэг🎫121–р бүлэг🎫122–р бүлэг🎫123–р бүлэг🎫124–р бүлэг🎫125–р бүлэг🎫126–р бүлэг🎫127–р бүлэг🎫128–р бүлэг🎫129–р бүлэг🎫130–р бүлэг🎫131–р бүлэг🎫132–р бүлэг🎫133–р бүлэг🎫134–р бүлэг🎫135–р бүлэг🎫136–р бүлэг🎫137–р бүлэг🎫138–р бүлэг🎫139–р бүлэг🎫140–р бүлэг🎫141–р бүлэг🎫142–р бүлэг🎫143–р бүлэг🎫144–р бүлэг🎫145–р бүлэг🎫146–р бүлэг🎫147–р бүлэг🎫148–р бүлэг🎫149–р бүлэг🎫150–р бүлэг🎫151–р бүлэг🎫152–р бүлэг🎫153–р бүлэг🎫154–р бүлэг🎫155–р бүлэг🎫156–р бүлэг🎫157–р бүлэг🎫158–р бүлэг🎫159–р бүлэг🎫160–р бүлэг🎫161–р бүлэг🎫162–р бүлэг🎫163–р бүлэг🎫164–р бүлэг🎫165–р бүлэг🎫166–р бүлэг🎫167–р бүлэг🎫168–р бүлэг🎫169–р бүлэг🎫170–р бүлэг🎫171–р бүлэг🎫172–р бүлэг🎫173–р бүлэг🎫174–р бүлэг🎫175–р бүлэг🎫176–р бүлэг🎫177–р бүлэг🎫178–р бүлэг🎫179–р бүлэг🎫180–р бүлэг🎫181–р бүлэг🎫182–р бүлэг🎫183–р бүлэг🎫184–р бүлэг🎫185–р бүлэг🎫186–р бүлэг🎫187–р бүлэг🎫188–р бүлэг🎫189–р бүлэг🎫190–р бүлэг🎫191–р бүлэг🎫192–р бүлэг🎫193–р бүлэг🎫194–р бүлэг🎫195–р бүлэг🎫196–р бүлэг🎫197–р бүлэг🎫198–р бүлэг🎫199–р бүлэг🎫200–р бүлэг🎫201–р бүлэг🎫202–р бүлэг🎫203–р бүлэг🎫204–р бүлэг🎫205–р бүлэг🎫206–р бүлэг🎫207–р бүлэг🎫208–р бүлэг🎫209–р бүлэг🎫210–р бүлэг🎫211–р бүлэг🎫212–р бүлэг🎫213–р бүлэг🎫214–р бүлэг🎫215–р бүлэг🎫216–р бүлэг🎫217–р бүлэг🎫218–р бүлэг🎫219–р бүлэг🎫220–р бүлэг🎫221–р бүлэг🎫222–р бүлэг🎫223–р бүлэг🎫224–р бүлэг🎫225–р бүлэг🎫226–р бүлэг🎫227–р бүлэг🎫228–р бүлэг🎫229–р бүлэг🎫230–р бүлэг🎫231–р бүлэг🎫232–р бүлэг🎫233–р бүлэг🎫234–р бүлэг🎫235–р бүлэг🎫236–р бүлэг🎫237–р бүлэг🎫238–р бүлэг🎫239–р бүлэг🎫240–р бүлэг🎫241–р бүлэг🎫242– р бүлэг🎫243-р бүлэг🎫244-р бүлэг🎫245-р бүлэг🎫246-р бүлэг🎫247-р бүлэг🎫248-р бүлэг🎫249-р бүлэг🎫250-р бүлэг🎫251-р бүлэг🎫252-р бүлэг🎫253-р бүлэг🎫254-р бүлэг🎫255-р бүлэг🎫256-р бүлэг🎫257-р бүлэг🎫258-р бүлэг🎫259-р бүлэг🎫260-р бүлэг🎫261-р бүлэг🎫262-р бүлэг🎫263-р бүлэг🎫264-р бүлэг🎫265-р бүлэг🎫266-р бүлэг🎫267-р бүлэг🎫268-р бүлэг🎫269-р бүлэг🎫270-р бүлэг🎫271–р бүлэг🎫272-р бүлэг🎫273-р бүлэг🎫274-р бүлэг🎫275-р бүлэг🎫276-р бүлэг🎫277-р бүлэг🎫278-р бүлэг🎫279-р бүлэг🎫280-р бүлэг🎫281-р бүлэг🎫282-р бүлэг🎫283-р бүлэг🎫284-р бүлэг🎫285-р бүлэг🎫286-р бүлэг🎫287-р бүлэг🎫288-р бүлэг🎫289-р бүлэг🎫290-р бүлэг🎫291-р бүлэг🎫292-р бүлэг🎫293-р бүлэг🎫294-р бүлэг🎫295-р бүлэг🎫296-р бүлэг🎫297-р бүлэг🎫298-р бүлэг🎫299-р бүлэг🎫300-р бүлэг🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8