Анхны домогт араатны эзэн

5-р бүлэг

Анхны хүчээ идэвхжүүлэх асуудлаа шийдчихсэн болохоор Карл эцэст нь хэдхэн хором ч болов санаа амарч чадлаа. Гэвч ширээн дээр тавьсан даалгаврын хуудсыг олж харахад Академид хүрэхээс өмнө хийх зүйл нэлээд үлдсэнийг тэр даруй санав.

'За, үүнийг урьдчилаад дуусгачихъя. Тэгээд тайван амарч болно.'

Өөртөө өгсөн энэ чимээгүй урамшуулал төдийлөн нэмэр болсонгүй. Гэсэн ч Карл үзгээ барин даалгаврынхаа өмнө суулаа.

Нэр: Карл

Нас: Арван дөрөв

Чадварын нэр:

Чадварын нэр бичих ганцхан зай байгааг хараад шинээр сэрсэн сурагч ердөө нэг чадвартай байх нь хэвийн бололтой гэж Карл таамаглав.

Гэхдээ алийг нь бичих вэ?

Араатан Гаршуулах уу, Хараа Сайжруулах уу, эсвэл Урах уу?

Энэ даалгаврыг ангийнханд ил тавина гэдэгт тэр бараг итгэлтэй байлаа. Тиймээс өөрийгөө хамгаалж чаддаг болохоосоо өмнө бүх чадвараа бусдад дэлгэж, атаархлын бай болохыг хүссэнгүй.

Түүнээс гадна гэрээ байгуулсан тэжээвэр амьтан нь Салхин Хурдат Харцага хэмээх ид шидийн араатан мөн ч одоохондоо дөнгөж ангаахай. Бүрэн хүчээ олж нас бие гүйцэхэд хэдэн сар, магадгүй хэдэн жил ч шаардагдаж мэднэ. Өөрийн хүч гэж нялх шувуу үзүүлчихвэл бусдын дээрэлхэх шинэ бай болох юм биш үү?

Хараа Сайжруулах нь хавьгүй сүртэй төдийгүй хэрэгтэй чадвар мэт санагдсан ч тулааны чадвар биш. Харин элитүүдийн ертөнцөд тулааны хүч л бүхнийг шийднэ.

Ингээд Карл ор руугаа буцаж, богино сэлмээ дахин авлаа. Энэ удаа [Урах]-ыг заавал ажиллуулна гэж шийджээ.

Чадварыг идэвхжүүлэх нь гайхмаар амархан байв.

Ганцхан бодоход сэлэмний ир бүдэг улаан гэрлээр бүрхэгдэж, [Туршилтын хэсэг] гэж тэмдэглэсэн хана руу савмагц хавирган сар хэлбэртэй сүйтгэгч хүчний давалгаа нисэн гарч, өндөр технологийн хайлшин хананд шингэн алга болов.

Гэвч [Урах]-ыг ашиглан сэлмээ хөдөлгөх нь өтгөн зуурмаг хутгаж байгаа мэт хүнд. Гараа арай ядан хөдөлгөж, сэлэмний хурд ч мэдэгдэхүйц удааширч байлаа. Харин сэлэм хөдлөхийн хэрээр чадвар бүрэлдэж байсан тул бага зэрэг сайн бэлтгэл хийвэл идэвхжүүлэх хурдаа нэмэгдүүлж болохоор санагдав.

[Урах] ангийнхныхаа дунд нэр хүнд олоход нь гарцаагүй тусална.

Жаахан илүү хөгжүүлчихвэл дайснуудыг өргөн зурвасаар хаман огтолж, бүхэл бүтэн бүлгийг нэг дор онилох ч боломжтой байж мэднэ.

Карл даалгаврын хуудас руу яаран буцаж, чадварынхаа тухай асуултуудыг бөглөв. Довтолгоог ашиглах үед хөдөлгөөний хурд хязгаарлагддаг, үүнээс болж чадварыг идэвхжүүлэх хурд удааширдаг тухай ч бичлээ.

Гэхдээ сайн бодвол үүнийг тойрох арга байж болох юм.

Чадвараа идэвхжүүлэхээс өмнө аль хэдийн хөдөлгөөнд орчихсон байвал яах вэ?

Харцагууд чинь яг ингэж ан хийдэг биш билүү?

Тэд хүч чадалдаа найддаггүй. Асар өндөр хурдтай дайран орж, олзоо ганцхан цохилтоор буулган авдаг.

Хэрэв энэ чадварыг үнэндээ хэрхэн ашиглах ёстойг олж чадвал Карлын тулааны хүч асар их нэмэгдэнэ.

Гэхдээ асуулгын хуудас зөвхөн чадварын тухай байсангүй. Хэрэглэгчийн биеийн байдалтай холбоотой асуултууд ч байв.

Толгой өвдөж байна уу?

Ямар нэгэн чухал зүйл мартчихсан мэт мэдрэмж төрж байна уу?

Бие махбодын чадвар нэмэгдсэн эсвэл буурсан зүйл байна уу?

Карл өөрийгөө шалгаж үзлээ.

Хараа Сайжруулахаас гадна бие нь өмнөхөөсөө бага зэрэг уян хатан болсон нь гарцаагүй. Асар их өөрчлөлт биш ч анзаарагдахуйц хэмжээнд нэмэгджээ.

Эцэст нь тэр энэ хэсэгт "Байхгүй" гэж бичихээр шийдэв.

Хэрэв цаашдаа шаламгай байдал нь улам нэмэгдвэл бэлтгэлийн явцад бий болсон өөрчлөлт гэж тайлбарлаж болно.

Эцсийн эцэст зарим элитийг жинхэнэ хүнээс давсан мангас мэт хүчирхэг болсон гэдэг бол заримынх нь бие урьдын адил хэврэг, жирийн хүнийх хэвээр атлаа санаанд багтамгүй ер бусын хүч эзэмшсэн байдаг.

Нэг алдартан бүр шүтэн бишрэгчидтэйгээ уулзах арга хэмжээний тайз руу гарахдаа бүдэрч, шагайгаа мулталсан удаатай.

Тэнгэрлэг тарианы чадвар хуваарилах систем хүн бүрт бие махбодын хүчирхэгжилтийг шударга, тэгш хэмжээгээр өгдөггүй гэдгийг батлахад үүнээс илүү нотолгоо бараг хэрэггүй биз.

Академи өөрийг нь ангийнхныхаа дунд боломжийн өндөр үнэлэхэд эдгээр хариулт хангалттай гэж үзсэн Карл хуудсаа болгоомжтой эвхэлгүйгээр зориулалтын дугтуйнд шургуулж, хаалганы дэргэдэх тавиур дээр тавилаа.

Академид хүрэх хүртэл түүнээс шаардах бүх зүйл ингээд дууссан.

Гэсэн ч [Урах] чадварыг илүү олон, илүү үр дүнтэй аргаар ашиглаж үзэх хүсэл нь дарагдсангүй.

Хэрэв Харцагатай илүү адилхан хөдөлбөл яах бол?

Тэндэхийн хэрэгслүүд дунд саварт бээлий, бас гурван салаа жад байсан санагдана. Аль аль нь гар дээрх гурван саврын тэмдэгтэй төстэй. Гэхдээ гурван салаа жад бол хатгах зориулалттай зэвсэг. Харин чадварынх нь ажиллагаанд нэг л тохирохгүй мэт.

Карл шургуулгыг дахин нээж, сэлмээ буцаан тавиад хурууны үзүүр бүрдээ савартай хос бээлий гаргаж ирэв.

Зэвсэг гэхэд сүртэй эд биш ч түүний чадвартай сайн зохицохоор харагдана.

Карл дунджаас үл ялиг жижиг биетэй болохоор бээлий гар дээр нь бага зэрэг томдов. Гэхдээ хэдэн оосрыг нь тааруулан чангалсны дараа боломжийн таарч, тэр чадвараа дахин туршлаа.

Олз руугаа шунган буух Харцага шиг гараа урагш сунгаж, хуруунуудаа атгахад дөрвөн нарийхан улаан гэрэл агаарыг зүсэн харваж, өмнөх ханыг цохив.

Нэг бүрийнх нь хүч сэлмээр үүсгэсэн довтолгооноос хавьгүй сул.

Гэхдээ хурд нь гайхалтай бөгөөд байны хэд хэдэн хэсгийг зэрэг ононо.

Хөнгөн хуягласан дайсны эсрэг бол энэ арга илүү үр дүнтэй мэт. Дайсан бултах эсвэл хаах шаардлагатай ирний тоо олон байх тусам сайн.

Гэвч чадвараа ашиглах бүрд Карлын эрч хүчнээс тодорхой хэмжээгээр сорж байгаа нь мэдрэгдэнэ.

Дахиад хэдхэн удаа савсны дараа гар нь суларч эхэлж, тэр суун амьсгаагаа дарахаас өөр аргагүй болов.

Тулааны бэлтгэл эхлэхээр энэ тун хурдан том асуудал болж мэднэ.

Карл бэлтгэлийн танхимд багагүй цаг өнгөрөөдөг байсан ч түүний зорилго бие галбираа сайжруулах болохоос тэсвэр хатуужил, удаан хугацааны ачаалал даах чадвараа хөгжүүлэх биш байжээ.

Гэхдээ Академи чинь үүний төлөө л байдаг газар.

Өөрийн хийх ёстой зүйл бол бэлтгэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлэх. Тэгвэл эцэстээ бүх зүйл аяндаа зөв голдиролдоо орно.

Карл чилсэн гараа базлан суух тэр мөчид бусад сурагчдын хамгийн түрүүнд сэрсэн хэд нь дөнгөж нүдээ нээж, гарын авлагаа уншиж эхэлж байлаа.

Түүний түрүүлсэн хугацаа тийм ч их биш.

Гэхдээ энэ удаагийн элсэгчдээс хамгийн түрүүнд сэрсэн элит хэн болох нь аль хэдийн тодорхой болжээ.

Агуулга
1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг 5-р бүлэг 6-р бүлэг 7-р бүлэг 8-р бүлэг 9-р бүлэг 10-р бүлэг 11-р бүлэг12-р бүлэг 13-р бүлэг 14-р бүлэг15-р бүлэг16-р бүлэг17-р бүлэг18-р бүлэг19-р бүлэг20-р бүлэг21-р бүлэг22-р бүлэг23-р бүлэг24-р бүлэг25-р бүлэг26-р бүлэг27-р бүлэг28-р бүлэг29-р бүлэг30-р бүлэг31-р бүлэг32-р бүлэг33-р бүлэг34-р бүлэг35-р бүлэг36-р бүлэг37-р бүлэг38-р бүлэг39-р бүлэг40-р бүлэг41-р бүлэг42-р бүлэг43-р бүлэг44-р бүлэг45-р бүлэг46-р бүлэг47-р бүлэг48-р бүлэг49-р бүлэг50-р бүлэг51-р бүлэг🎫52-р бүлэг🎫53-р бүлэг🎫54-р бүлэг🎫55-р бүлэг🎫56-р бүлэг🎫57-р бүлэг🎫58-р бүлэг🎫59-р бүлэг🎫60-р бүлэг🎫61-р бүлэг🎫62-р бүлэг🎫63-р бүлэг🎫64-р бүлэг🎫65-р бүлэг🎫66-р бүлэг🎫67-р бүлэг🎫68-р бүлэг🎫69-р бүлэг🎫70-р бүлэг🎫71-р бүлэг🎫72-р бүлэг🎫73-р бүлэг🎫74-р бүлэг🎫75-р бүлэг🎫76-р бүлэг🎫77–р бүлэг🎫78–р бүлэг🎫79–р бүлэг🎫80–р бүлэг🎫81–р бүлэг🎫82–р бүлэг🎫83–р бүлэг🎫84–р бүлэг🎫85–р бүлэг🎫86–р бүлэг🎫87–р бүлэг🎫88–р бүлэг🎫89–р бүлэг🎫90–р бүлэг🎫91–р бүлэг🎫92–р бүлэг🎫93–р бүлэг🎫94–р бүлэг🎫95–р бүлэг🎫96–р бүлэг🎫97–р бүлэг🎫98–р бүлэг🎫99–р бүлэг🎫100–р бүлэг🎫101–р бүлэг🎫102–р бүлэг🎫103–р бүлэг🎫104–р бүлэг🎫105-р бүлэг🎫106–р бүлэг🎫107–р бүлэг🎫108–р бүлэг🎫109–р бүлэг🎫110–р бүлэг🎫111–р бүлэг🎫112–р бүлэг🎫113–р бүлэг🎫114–р бүлэг🎫115–р бүлэг🎫116–р бүлэг🎫117–р бүлэ🎫118–р бүлэг🎫119–р бүлэг🎫120–р бүлэг🎫121–р бүлэг🎫122–р бүлэг🎫123–р бүлэг🎫124–р бүлэг🎫125–р бүлэг🎫126–р бүлэг🎫127–р бүлэг🎫128–р бүлэг🎫129–р бүлэг🎫130–р бүлэг🎫131–р бүлэг🎫132–р бүлэг🎫133–р бүлэг🎫134–р бүлэг🎫135–р бүлэг🎫136–р бүлэг🎫137–р бүлэг🎫138–р бүлэг🎫139–р бүлэг🎫140–р бүлэг🎫141–р бүлэг🎫142–р бүлэг🎫143–р бүлэг🎫144–р бүлэг🎫145–р бүлэг🎫146–р бүлэг🎫147–р бүлэг🎫148–р бүлэг🎫149–р бүлэг🎫150–р бүлэг🎫151–р бүлэг🎫152–р бүлэг🎫153–р бүлэг🎫154–р бүлэг🎫155–р бүлэг🎫156–р бүлэг🎫157–р бүлэг🎫158–р бүлэг🎫159–р бүлэг🎫160–р бүлэг🎫161–р бүлэг🎫162–р бүлэг🎫163–р бүлэг🎫164–р бүлэг🎫165–р бүлэг🎫166–р бүлэг🎫167–р бүлэг🎫168–р бүлэг🎫169–р бүлэг🎫170–р бүлэг🎫171–р бүлэг🎫172–р бүлэг🎫173–р бүлэг🎫174–р бүлэг🎫175–р бүлэг🎫176–р бүлэг🎫177–р бүлэг🎫178–р бүлэг🎫179–р бүлэг🎫180–р бүлэг🎫181–р бүлэг🎫182–р бүлэг🎫183–р бүлэг🎫184–р бүлэг🎫185–р бүлэг🎫186–р бүлэг🎫187–р бүлэг🎫188–р бүлэг🎫189–р бүлэг🎫190–р бүлэг🎫191–р бүлэг🎫192–р бүлэг🎫193–р бүлэг🎫194–р бүлэг🎫195–р бүлэг🎫196–р бүлэг🎫197–р бүлэг🎫198–р бүлэг🎫199–р бүлэг🎫200–р бүлэг🎫201–р бүлэг🎫202–р бүлэг🎫203–р бүлэг🎫204–р бүлэг🎫205–р бүлэг🎫206–р бүлэг🎫207–р бүлэг🎫208–р бүлэг🎫209–р бүлэг🎫210–р бүлэг🎫211–р бүлэг🎫212–р бүлэг🎫213–р бүлэг🎫214–р бүлэг🎫215–р бүлэг🎫216–р бүлэг🎫217–р бүлэг🎫218–р бүлэг🎫219–р бүлэг🎫220–р бүлэг🎫221–р бүлэг🎫222–р бүлэг🎫223–р бүлэг🎫224–р бүлэг🎫225–р бүлэг🎫226–р бүлэг🎫227–р бүлэг🎫228–р бүлэг🎫229–р бүлэг🎫230–р бүлэг🎫231–р бүлэг🎫232–р бүлэг🎫233–р бүлэг🎫234–р бүлэг🎫235–р бүлэг🎫236–р бүлэг🎫237–р бүлэг🎫238–р бүлэг🎫239–р бүлэг🎫240–р бүлэг🎫241–р бүлэг🎫242– р бүлэг🎫243-р бүлэг🎫244-р бүлэг🎫245-р бүлэг🎫246-р бүлэг🎫247-р бүлэг🎫248-р бүлэг🎫249-р бүлэг🎫250-р бүлэг🎫251-р бүлэг🎫252-р бүлэг🎫253-р бүлэг🎫254-р бүлэг🎫255-р бүлэг🎫256-р бүлэг🎫257-р бүлэг🎫258-р бүлэг🎫259-р бүлэг🎫260-р бүлэг🎫261-р бүлэг🎫262-р бүлэг🎫263-р бүлэг🎫264-р бүлэг🎫265-р бүлэг🎫266-р бүлэг🎫267-р бүлэг🎫268-р бүлэг🎫269-р бүлэг🎫270-р бүлэг🎫271–р бүлэг🎫272-р бүлэг🎫273-р бүлэг🎫274-р бүлэг🎫275-р бүлэг🎫276-р бүлэг🎫277-р бүлэг🎫278-р бүлэг🎫279-р бүлэг🎫280-р бүлэг🎫281-р бүлэг🎫282-р бүлэг🎫283-р бүлэг🎫284-р бүлэг🎫285-р бүлэг🎫286-р бүлэг🎫287-р бүлэг🎫288-р бүлэг🎫289-р бүлэг🎫290-р бүлэг🎫291-р бүлэг🎫292-р бүлэг🎫293-р бүлэг🎫294-р бүлэг🎫295-р бүлэг🎫296-р бүлэг🎫297-р бүлэг🎫298-р бүлэг🎫299-р бүлэг🎫300-р бүлэг🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8