Анхны домогт араатны эзэн

39-р бүлэг

Карл хотын өмнөд зах руу чиглэн хөдөлсөөр байлаа. Харцага хот дотор нуугдсан ганц нэг Гоблиныг устгах бүрд хүч зарцуулагдаж буй үл ялиг таталтыг тэр мэдэрч байсан ч зогссонгүй. Харцага энэ нөхцөл байдалд огтхон ч дуртай байсангүй. Гоблинууд аймшигтай өмхий, бас идэж болохгүй. Гэхдээ бүгдийг нь олж устгасны дараа алсад байгаа Төмөр Соёот Гахайнууд түүнийг хүлээж байлаа.


"Өнөөдөр бидэнд үнэхээр хатуу шалгалт бэлдэж дээ. Харцага одоогоор тэнүүчилж явсан дахиад таван Гоблин олчихлоо, харин бид зургаан Гоблинтой том бүлэг дээр нь ч хүрээгүй байна. Очоод хүссэнүүдээ чи устга. Чиний шившлэг Урахаас удаан үүсдэг болохоор эхний довтолгоог чамаар хийлгэе, дараа нь би тэднийг бидэнд хүрэхээс нь өмнө тогтооно. Олон Шидэт Сум зэрэг удирдах бэлтгэл чинь ямар байна?" гэж Карл асуув.


"Одоохондоо хоёрыг л зэрэг удирдаж чадна. Гэхдээ шившлэгээ нэгэнт эхлүүлчихвэл дараагийн ээлжийн сумнуудаа илүү хурдан явуулж чадна. Тэр бүлэг дотор Сэргэсэн зэрэглэлийн Гоблин байгаа юу?" гэж тэр хариу асуулаа.


"Харцагын хэлснээр бүгд Энгийн зэрэглэлийн дагалдагчид, илүү хүчтэй удирдагчийн шинж алга. Энд түрүүлж ирсэн Элит хүчтэй дайснуудыг устгаад үлдсэнийг нь орхисон байх, эсвэл эд нар зугтаад дараа нь буцаж ирсэн байх," гэж Карл хариулав.


Карл хотын захад алсад дүрэлзэх гал олж хараад эндээс цааш чимээгүй явахыг сануулан уруулаа хуруугаараа дарлаа. Гоблинуудын буудал шуугиантай, ямар нэг зүйлд бэлдэж байсан бөгөөд Карл тэдний байрласан задгай талбайн зах руу Данаг дагуулан ойртоход харуул ч тавиагүй байв. Хангалттай ойртмогцоо Карл бөхийж, дүрэмт хувцсаа аль болох анзаарагдуулахгүйгээр газарт намхан явж, чимээ гаргахгүй хөдлөхийг хичээлээ.


Энд өмнө нь хавьгүй олон Гоблин байсны ул мөр илт боловч одоо ердөө зургаа үлджээ. Хоёр Элитийн хувьд амархан олз.


Дана төвлөрөөд галын дэргэд байсан хоёр Гоблины нуруунд тус бүр нэг Шидэт Сум зоолоо. Карл тэдэнд хамгийн ойр байсныг нь устгаж, дараа нь хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлснийг, бас зугтах гэж оролдож байсныг онилов.


Дана хамгийн сүүлийн Гоблиныг араас нь оноход Карл босож, үнэхээр үхсэн эсэхийг шалгахаар урагшиллаа. Ялагдсан гэж бодсон дайсан араас босож ирээд отож дайрахаас дор зүйл үгүй. Гэвч буудлын дундуур алхаж эхлэхтэй зэрэг Карл ойроос шалгахаар ирсэндээ тэр даруй харамсав.


Тэр Гоблинууд юу иддэгийг мартчихсан байжээ. Тэдний хоол голдуу өөрсдийнх нь хөнөөсөн тосгоныхны мах байдаг бөгөөд өмхий үнэр нь тэсэхийн аргагүй байв. Карл Данад хэсэгтээ байрандаа үлдэж, нэмэлт дайсан ирэх эсэхийг ажиглах дохио өгөөд бүх цогцсыг нэг бүрчлэн шалгаж, Гоблиноос авсан сэлмээр тус бүрд нь хурдан хатгаад нуугдсан газартаа буцаж ирэв.


"Дууслаа. Хот руу буцаад үлдсэн байнуудыг цэвэрлэе. Дараа нь гахайнуудыг алж, өдрийн хоолоо идээд цааш юу хийх ёстойг мэдэх хүртлээ хүлээе. Миний бодлоор үүгээр дуусах ёстой, гэхдээ арай илүү заавар өгнө гэж бодож байлаа," гэж тэр тайлбарлав.


"Би ч бас тэгж бодсон. Бусад сурагчидтай бараг таарахгүй гэж хэлэхэд нь бүр нэг хотод ч байхгүй гэсэн үг гэж төсөөлөөгүй. Харцага нөхцөл байдлын талаар юу гэж байна?" гэж Дана асуулаа.


[Өөр юу ч хөдөлж алга. Би бүр өндөрт хөөрч шалгасан, гахайнаас өөр юм ерөөсөө алга. Байшингууд дээр ч очсон, дотор нь зүрхний цохилт ч, хөдөлгөөн ч сонсогдсонгүй. Тэгэхээр бид дуусчихсан гэсэн үг үү? Одоо өдрийн хоолоо идэж болох уу?] гэж Харцага найдвар тээн хариулав.


[Гахайнуудтай тулалдахаасаа өмнө бидэн дээр ир. Тэнд нэг Сэргэсэн зэрэглэлийнх байгаа, чи ганцаараа очвол аюултай байж магадгүй. Ямар чадвартайг нь хэн мэдлээ.] гэж Карл хэлэв.


Карл Данатай хамт очиход зэрлэг Төмөр Соёот Гахайнууд хотын хогийн овоог баяртайгаар ухан тонгочиж байлаа. Харцага тэдний дээгүүр тойрон нисэж байв.


Хамгийн том гахай нь Харцагын өдрийн хоолны бай байлаа. Тэр Сэргэсэн зэрэглэлд дөнгөж хүрсэн бөгөөд түүнээс ялгарах хүчийг Дана Карлаас хавьгүй түрүүнд мэдэрчээ.


"Ид шидтэй байна. Яг ямархууг нь мэдэхгүй ч ямар нэгэн шившлэг ашиглаж чаддаг," гэж тэр шивнэв.


"Тэгвэл отож дайръя. Бид гурав хамгийн том гахайг зэрэг дайрна, дараа нь бусдыг нь цэвэрлэнэ. Тэсвэр чинь ямар байна? Гоблинуудтай тулалдсанаас хойш хангалттай амарсан уу?" гэж Карл асуув.


Дана толгой дохилоо. "Би хүчээ хэмнэсэн болохоор зарцуулалт тийм их байгаагүй. Тулалдахад бэлэн."


Тэр Карлын зүүн тал руу шилжиж, жижиг чулуун саравчны дээвэр дээр гарч гэдсээрээ хэвтэн довтлоход тохиромжтой өнцөг авлаа. Ингэвэл гахайнууд ханыг нураах хүртлээ түүнд хүрч чадахгүй, бас доош үсрэхэд бэртэхээр тийм өндөр биш байв.


[Харцага, оройн хоол чинь бэлэн боллоо. Дана довтлох мөчид хамгийн томыг нь алахад шаардлагатай бүх хүчээрээ дайр. Бусдыг нь би зохицуулна.] гэж Карл хэлэв.


Дана Сэргэсэн зэрэглэлийн гахай руу хос Шидэт Сум харвуулж, араатан соёогоороо сумнуудыг хаахаар толгойгоо гэдийлгэхэд зургаан [Урах] довтолгоо дээрээс нь бууж, хүзүүн дээр нь нэгэн цэгт нийлэв.


Дараа нь Карл довтолж, хамгийн ойрын хоёр гахай руу Урах довтолгоо шидээд үлдсэн гурвын анхаарлыг өөр дээрээ татахаар урагшиллаа. Тэд бүгд хүчний хувьд Сэргэсэн зэрэглэлд тун ойртсон, арьс нь ч хатуурч эхэлсэн байв. Гэхдээ Карлын довтолгоог нэвтрүүлэхгүй хэмжээнд хүрээгүй байлаа.


Тэр үед Харцага хүрч ирэн дайрч буй гахайнуудын нуруу руу дахиад хоёр довтолгоо илгээв. Харин бусад нь хөдөлмөгц ч идэхээ зогсоогоогүй шуналтай сүүлчийн гахайг Дана онилжээ.


"За, энэ чинь бодсоноос их сүргүй дууслаа. Хавьгүй хүнд тулаан болно гэж бодсон юмсан," гэж Дана хэлэв.


"Муу ёр бүү дуудаарай, бид Академид хараахан буцаагүй байна. Гэхдээ би эдгээр гахайг задлаад Харцагад шинэхэн өдрийн хоол өгье. Үлдсэнийг нь бас өөрсөдтэйгөө аваад буцна," гэж Карл хэлэв.


Тэр яаж тэднийг авч явах гэж байгааг Дана огт ойлгосонгүй. Гэхдээ Карл гахайг задлахаасаа өмнө лавлах гэж хүрмээсээ сурах бичиг гаргаж ирэхэд нь ямар нэгэн бодит төлөвлөгөөтэй юм байна гэж бодлоо.


Тэгтэл эхний гахай нүднийх нь өмнө гэнэт алга болчихов. Зүгээр л ор мөргүй алга болсон бөгөөд Карл дараагийнх руугаа шилжлээ.

Агуулга
1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг 5-р бүлэг 6-р бүлэг 7-р бүлэг 8-р бүлэг 9-р бүлэг 10-р бүлэг 11-р бүлэг12-р бүлэг 13-р бүлэг 14-р бүлэг15-р бүлэг16-р бүлэг17-р бүлэг18-р бүлэг19-р бүлэг20-р бүлэг21-р бүлэг22-р бүлэг23-р бүлэг24-р бүлэг25-р бүлэг26-р бүлэг27-р бүлэг28-р бүлэг29-р бүлэг30-р бүлэг31-р бүлэг32-р бүлэг33-р бүлэг34-р бүлэг35-р бүлэг36-р бүлэг37-р бүлэг38-р бүлэг39-р бүлэг40-р бүлэг41-р бүлэг42-р бүлэг43-р бүлэг44-р бүлэг45-р бүлэг46-р бүлэг47-р бүлэг48-р бүлэг49-р бүлэг50-р бүлэг51-р бүлэг🎫52-р бүлэг🎫53-р бүлэг🎫54-р бүлэг🎫55-р бүлэг🎫56-р бүлэг🎫57-р бүлэг🎫58-р бүлэг🎫59-р бүлэг🎫60-р бүлэг🎫61-р бүлэг🎫62-р бүлэг🎫63-р бүлэг🎫64-р бүлэг🎫65-р бүлэг🎫66-р бүлэг🎫67-р бүлэг🎫68-р бүлэг🎫69-р бүлэг🎫70-р бүлэг🎫71-р бүлэг🎫72-р бүлэг🎫73-р бүлэг🎫74-р бүлэг🎫75-р бүлэг🎫76-р бүлэг🎫77–р бүлэг🎫78–р бүлэг🎫79–р бүлэг🎫80–р бүлэг🎫81–р бүлэг🎫82–р бүлэг🎫83–р бүлэг🎫84–р бүлэг🎫85–р бүлэг🎫86–р бүлэг🎫87–р бүлэг🎫88–р бүлэг🎫89–р бүлэг🎫90–р бүлэг🎫91–р бүлэг🎫92–р бүлэг🎫93–р бүлэг🎫94–р бүлэг🎫95–р бүлэг🎫96–р бүлэг🎫97–р бүлэг🎫98–р бүлэг🎫99–р бүлэг🎫100–р бүлэг🎫101–р бүлэг🎫102–р бүлэг🎫103–р бүлэг🎫104–р бүлэг🎫105-р бүлэг🎫106–р бүлэг🎫107–р бүлэг🎫108–р бүлэг🎫109–р бүлэг🎫110–р бүлэг🎫111–р бүлэг🎫112–р бүлэг🎫113–р бүлэг🎫114–р бүлэг🎫115–р бүлэг🎫116–р бүлэг🎫117–р бүлэ🎫118–р бүлэг🎫119–р бүлэг🎫120–р бүлэг🎫121–р бүлэг🎫122–р бүлэг🎫123–р бүлэг🎫124–р бүлэг🎫125–р бүлэг🎫126–р бүлэг🎫127–р бүлэг🎫128–р бүлэг🎫129–р бүлэг🎫130–р бүлэг🎫131–р бүлэг🎫132–р бүлэг🎫133–р бүлэг🎫134–р бүлэг🎫135–р бүлэг🎫136–р бүлэг🎫137–р бүлэг🎫138–р бүлэг🎫139–р бүлэг🎫140–р бүлэг🎫141–р бүлэг🎫142–р бүлэг🎫143–р бүлэг🎫144–р бүлэг🎫145–р бүлэг🎫146–р бүлэг🎫147–р бүлэг🎫148–р бүлэг🎫149–р бүлэг🎫150–р бүлэг🎫151–р бүлэг🎫152–р бүлэг🎫153–р бүлэг🎫154–р бүлэг🎫155–р бүлэг🎫156–р бүлэг🎫157–р бүлэг🎫158–р бүлэг🎫159–р бүлэг🎫160–р бүлэг🎫161–р бүлэг🎫162–р бүлэг🎫163–р бүлэг🎫164–р бүлэг🎫165–р бүлэг🎫166–р бүлэг🎫167–р бүлэг🎫168–р бүлэг🎫169–р бүлэг🎫170–р бүлэг🎫171–р бүлэг🎫172–р бүлэг🎫173–р бүлэг🎫174–р бүлэг🎫175–р бүлэг🎫176–р бүлэг🎫177–р бүлэг🎫178–р бүлэг🎫179–р бүлэг🎫180–р бүлэг🎫181–р бүлэг🎫182–р бүлэг🎫183–р бүлэг🎫184–р бүлэг🎫185–р бүлэг🎫186–р бүлэг🎫187–р бүлэг🎫188–р бүлэг🎫189–р бүлэг🎫190–р бүлэг🎫191–р бүлэг🎫192–р бүлэг🎫193–р бүлэг🎫194–р бүлэг🎫195–р бүлэг🎫196–р бүлэг🎫197–р бүлэг🎫198–р бүлэг🎫199–р бүлэг🎫200–р бүлэг🎫201–р бүлэг🎫202–р бүлэг🎫203–р бүлэг🎫204–р бүлэг🎫205–р бүлэг🎫206–р бүлэг🎫207–р бүлэг🎫208–р бүлэг🎫209–р бүлэг🎫210–р бүлэг🎫211–р бүлэг🎫212–р бүлэг🎫213–р бүлэг🎫214–р бүлэг🎫215–р бүлэг🎫216–р бүлэг🎫217–р бүлэг🎫218–р бүлэг🎫219–р бүлэг🎫220–р бүлэг🎫221–р бүлэг🎫222–р бүлэг🎫223–р бүлэг🎫224–р бүлэг🎫225–р бүлэг🎫226–р бүлэг🎫227–р бүлэг🎫228–р бүлэг🎫229–р бүлэг🎫230–р бүлэг🎫231–р бүлэг🎫232–р бүлэг🎫233–р бүлэг🎫234–р бүлэг🎫235–р бүлэг🎫236–р бүлэг🎫237–р бүлэг🎫238–р бүлэг🎫239–р бүлэг🎫240–р бүлэг🎫241–р бүлэг🎫242– р бүлэг🎫243-р бүлэг🎫244-р бүлэг🎫245-р бүлэг🎫246-р бүлэг🎫247-р бүлэг🎫248-р бүлэг🎫249-р бүлэг🎫250-р бүлэг🎫251-р бүлэг🎫252-р бүлэг🎫253-р бүлэг🎫254-р бүлэг🎫255-р бүлэг🎫256-р бүлэг🎫257-р бүлэг🎫258-р бүлэг🎫259-р бүлэг🎫260-р бүлэг🎫261-р бүлэг🎫262-р бүлэг🎫263-р бүлэг🎫264-р бүлэг🎫265-р бүлэг🎫266-р бүлэг🎫267-р бүлэг🎫268-р бүлэг🎫269-р бүлэг🎫270-р бүлэг🎫271–р бүлэг🎫272-р бүлэг🎫273-р бүлэг🎫274-р бүлэг🎫275-р бүлэг🎫276-р бүлэг🎫277-р бүлэг🎫278-р бүлэг🎫279-р бүлэг🎫280-р бүлэг🎫281-р бүлэг🎫282-р бүлэг🎫283-р бүлэг🎫284-р бүлэг🎫285-р бүлэг🎫286-р бүлэг🎫287-р бүлэг🎫288-р бүлэг🎫289-р бүлэг🎫290-р бүлэг🎫291-р бүлэг🎫292-р бүлэг🎫293-р бүлэг🎫294-р бүлэг🎫295-р бүлэг🎫296-р бүлэг🎫297-р бүлэг🎫298-р бүлэг🎫299-р бүлэг🎫300-р бүлэг🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8