Анхны домогт араатны эзэн

49-р бүлэг

Гоёмсог индүүдсэн ёслолын дүрэмт хувцастай нэгэн офицер жолоочийнх нь дайрчихсан үхсэн гоблины өмхий үнэрт нүүрээ ярвайлган хуягт седанаас бууж ирэв.


"Сайн байцгаана уу. Та хоёртой анхны даалгавар дээр чинь уулзаж байгаадаа баяртай байна. Би Баазын командлагч, хурандаа Райан. Өнөөдрийн хот цэвэрлэх ажиллагааг хариуцаж байгаа." гэж тэр мэндчилэв. Дууны өнгө нь Карл, Дана хоёрын төсөөлж байснаас хамаагүй хөөрсөн, бас мэргэжлийн бус сонсогдож байлаа.


"Сайн байна уу, хурандаа Райан. Гэхдээ энэ бидний анхны даалгавар биш ээ. Энэ Академийн бэлтгэлийн даалгавар байсан. Бид энэ жил төгсөхгүй." гэж Дана өхөөрдөм инээмсэглэлээр хариулахад офицер бүр ч тайвширсан мэт болов.


"Анхны даалгавар биш гэж үү? Тэгвэл нээлтийн арга хэмжээний чинь тасалбарыг гуйх хэрэг гарахгүй нь дээ. Гэхдээ ийм хэмжээний хэрэг дээр та хоёрыг л явуулсан гэдэг үнэхээр гайхмаар юм. Бэлтгэлд байгаа хоёр элит ийм хүчтэй байна гэж бодохоор..." гэж тэр хөөрөн магтав.


Тусгай хүчний багийнхан түүний долигонуур үгэнд бүгд нүдээ эргэлдүүлснийг Карл анзааралгүй өнгөрсөнгүй. Гэхдээ сайжирсан захын харааныхаа ачаар толгойгоо эргүүлэхгүйгээр тэднийг тод харж чадсан тул Райан Карлын анхаарал өөр дээр нь байгаагүйг анзаарсангүй.


"Одоо миний хоёр зуун хүн хотоор хос хосоороо явж шалгалт хийж байна. Айл бүрээр орж, бүх байшинг нэгжихэд удахгүй. Дараа нь бид бааз руу буцаж, та хоёрыг авахаар Академийн ахмад элитүүдээс хэн нэгэн ирэхийг хүлээнэ." гэж Баазын командлагч хэлэв.


"Уучлаарай, хурандаа. Тэднийг манай багтай буцаах зохицуулалт аль хэдийн хийгдсэн. Даалгавар бүрэн дууссан, хотын оршин суугчид буцаж ирэхэд аюулгүй гэдгийг баталгаажуулмагц бид тэднийг Академи руу хүргэнэ.


Харамсалтай нь энэ удаа зураг авалт, сурталчилгааны арга хэмжээнд цаг гарахгүй. Гэхдээ та ойлгоно биз дээ. Эцсийн эцэст Академийн хувьд аюулгүй байдал хамгийн чухал." 


Тэр үед л Карл хурандаа юу хүсээд байгааг ойлгов. Тэр ирээдүйд холбоо сүлбээгээ тэлэхийн тулд залуу элитүүдтэй эртнээс танилцаж авахыг хүсэж байжээ. Дээд түвшинд юу болж байгааг цаг тухайд нь мэдэж байх нь баазын командлагчийн ажлын нэг хэсэг биз. Гэхдээ ийм нөлөө бүхий хүн өөрсдийг нь сонирхож байгаа нь Карл, Дана хоёрт хоёуланд нь бага зэрэг хачирхалтай санагдав.


Хот даяар ийм олон цэрэг хөдөлж эхлэхэд бүх зүйл бараг л хэвийн байдалдаа орж байгаа мэт харагдав. Гудамжаар хүмүүс ажлаа амжуулахаар яаран холхиж, түрдэг тэрэгтэй ажилчид цэвэрлэгээ хийж, нар мандах тусам гоблины цусны өмхий үнэр тэсэхийн аргагүй болж байсан тул галын машиныг хүртэл гудамж угаахад ашиглаж байлаа.


Гэвч энгийн цэргүүдийн хувьд энэ дүр зураг элитүүд хэчнээн аймшигтай болохыг улам л баталж байв. Энэ хоёр одоо хүртэл сурагчид мөртлөө тэдний бүх анги нэгтгэл нийлж байж аюулгүй устгах хэмжээний бүтэн гоблины овгийг хэдийн хиар цохижээ. Хаашаа л явна, гоблины цогцос тааралдана. Карл хүртэл энд ирснээс хойш Харцага яг хэдийг устгасныг тоолж байгаагүй.


Үнэндээ чухал байсан зүйл нь хэд нь амьд үлдсэн, бас энэ даалгаврыг хэзээ дуусгаад жинхэнэ хоол идэхээр харьж чадах вэ гэдэг л байлаа.


Алсад, хотын хогийн цэг дээр бохир хар утаа суунаглаж байв. Цэргүүд гоблины цогцсуудыг дизель түлшээр шатаан устгаж, өвчин тараахаас сэргийлэхийн зэрэгцээ хотыг үнэхээр мангасууд эзэлж байсан гэх хамгийн муухай ул мөрүүдийг арилгаж байлаа.


Баазын командлагчийн машины радиогоор сонсогдож буй ярианаас үзвэл, оршин суугчид буцаж ирэхдээ өөрсдийгөө аюулгүй гэж мэдрэхийн тулд аль болох ихийг цэвэрлэх тушаал өгөгджээ. Өөрөөр хэлбэл гамшгийг дараа нь арай гэж дарсан мэт бус, бараг эхнээс нь таслан зогсоосон мэт харагдуулахыг хүсэж байв.


Хүмүүс өөрсдийг нь хамгаалж, анхаарч байгаа гэдэгт итгэлтэй байхад тусалдаг улс төрийн жижиг арга барилын нэг нь энэ байлаа. Энэ удаа ч байдал үүнээс хавьгүй дордож болох байсан. Хэрэв армийг хүлээсэн бол шөнийн турш гоблинууд айлуудын ихэнхийг тонон дээрэмдэж, асар их эд хөрөнгийн хохирол учруулах байв.


Тусгай хүчний багийн ахлагч явцыг сэтгэл хангалуун ажиглаад, "Хот үнэхээр цэвэрлэгдсэн бололтой. Үдээс хойш цэвэрлэгээний баг явуулна, гэхдээ цэргүүд ямар нэг зүйл тохиолдохоос сэргийлж долоо хоногийн ихэнх хугацаанд энд үлдэнэ. Бид одоо буцах бэлтгэлээ хийж болно. Явахаасаа өмнө тэмдэглэж авахыг хүссэн өөр зүйл байна уу?" гэж асуув.


"Тийм. Эдгээр ургамлын уутны дотор яг юу байдгийг мэдмээр байна, эсвэл нэгийг нь Академид аваачиж шинжлүүлмээр байна. Мангас үргээхэд нэлээд үр дүнтэй юм шиг байна. Засгийн газрын барилгад байхад гоблинууд бидэн рүү шууд чиглэн дайрахаас ч сэргийлсэн." гэж Карл хэлэв.


Багийн ахлагч тэр уутны нэгийг онгойлгон үнэрлээд толгой дохив. "Үүний жор надад бий. Нэлээд түгээмэл хортон үргээгч л дээ. Гэхдээ орцонд нь ордог ургамлууд улсын цөөн хэдэн бүсэд л ургадаг, энэ газар тэдний нэг. Гоблинд үйлчилдгийг нь мэдээгүй юм байна. Харин шавж төрлийн мангасууд болон жирийн хорхой шавжид маш сайн нөлөөлдөг."


Нутгийн шумуул үргээгч гоблинуудыг хүртэл үргээдэг гэж үү? Магадгүй хүний үнэрийг дардаг болохоор тэд энд хүн байгаа гэдгийг мэдэрдэггүй байсан ч байж мэднэ. Гэхдээ ямар шалтгаантай нь хамаагүй, ажиллаж л байвал болно. Карл дараа нь тэр жорыг авах хүсэлтэйгээ илэрхийлж багийн ахлагчид эрхий хуруугаа гозойлгов.


"Сайн байна. Тэгвэл бид Академи руу явъя. Баазын командлагч аа, өнөө орой бүрэн тайлантайгаа эргэж ирнэ." гэж багийн ахлагч мэдэгдэв.


"Баярлалаа, хошууч аа. Энэ хоёр онцгой дадлагажигчийн хийсэн бүхнийг дэлгэрэнгүй сонсохыг тэсэн ядан хүлээж байя."


Тэднийг ярилцаж байх зуур нисдэг тэрэг буцаж ирээд барилгын дээвэр дээр газардлаа. Дээвэр рүү "Тамхи татах хэсэг" гэсэн тэмдэгтэй дотор шатны хонгилоор гарч болдог байв.


"Ирэхэд байснаасаа одоо хамаагүй их догдолж байх чинь." гэж багийн нэг гишүүн ажиглав.


"Би өмнө нь нисдэг тэргэнд сууж үзээгүй." гэж Дана, Карл хоёр нэгэн зэрэг хэлээд, бодол нь яг давхцсанд хоёулаа инээлдэв.


"Тэгвэл одоо тэрийг өөрчилж болно. Суугаад хамгаалалтын бүсээ сайн бэхэл. Буцах замд та хоёрыг гэмтээчихвэл Академи биднийг өршөөхгүй шүү." гэж багийн ахлагч инээдээ нууж ядан хэлэв.

Агуулга
1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг 5-р бүлэг 6-р бүлэг 7-р бүлэг 8-р бүлэг 9-р бүлэг 10-р бүлэг 11-р бүлэг12-р бүлэг 13-р бүлэг 14-р бүлэг15-р бүлэг16-р бүлэг17-р бүлэг18-р бүлэг19-р бүлэг20-р бүлэг21-р бүлэг22-р бүлэг23-р бүлэг24-р бүлэг25-р бүлэг26-р бүлэг27-р бүлэг28-р бүлэг29-р бүлэг30-р бүлэг31-р бүлэг32-р бүлэг33-р бүлэг34-р бүлэг35-р бүлэг36-р бүлэг37-р бүлэг38-р бүлэг39-р бүлэг40-р бүлэг41-р бүлэг42-р бүлэг43-р бүлэг44-р бүлэг45-р бүлэг46-р бүлэг47-р бүлэг48-р бүлэг49-р бүлэг50-р бүлэг51-р бүлэг🎫52-р бүлэг🎫53-р бүлэг🎫54-р бүлэг🎫55-р бүлэг🎫56-р бүлэг🎫57-р бүлэг🎫58-р бүлэг🎫59-р бүлэг🎫60-р бүлэг🎫61-р бүлэг🎫62-р бүлэг🎫63-р бүлэг🎫64-р бүлэг🎫65-р бүлэг🎫66-р бүлэг🎫67-р бүлэг🎫68-р бүлэг🎫69-р бүлэг🎫70-р бүлэг🎫71-р бүлэг🎫72-р бүлэг🎫73-р бүлэг🎫74-р бүлэг🎫75-р бүлэг🎫76-р бүлэг🎫77–р бүлэг🎫78–р бүлэг🎫79–р бүлэг🎫80–р бүлэг🎫81–р бүлэг🎫82–р бүлэг🎫83–р бүлэг🎫84–р бүлэг🎫85–р бүлэг🎫86–р бүлэг🎫87–р бүлэг🎫88–р бүлэг🎫89–р бүлэг🎫90–р бүлэг🎫91–р бүлэг🎫92–р бүлэг🎫93–р бүлэг🎫94–р бүлэг🎫95–р бүлэг🎫96–р бүлэг🎫97–р бүлэг🎫98–р бүлэг🎫99–р бүлэг🎫100–р бүлэг🎫101–р бүлэг🎫102–р бүлэг🎫103–р бүлэг🎫104–р бүлэг🎫105-р бүлэг🎫106–р бүлэг🎫107–р бүлэг🎫108–р бүлэг🎫109–р бүлэг🎫110–р бүлэг🎫111–р бүлэг🎫112–р бүлэг🎫113–р бүлэг🎫114–р бүлэг🎫115–р бүлэг🎫116–р бүлэг🎫117–р бүлэ🎫118–р бүлэг🎫119–р бүлэг🎫120–р бүлэг🎫121–р бүлэг🎫122–р бүлэг🎫123–р бүлэг🎫124–р бүлэг🎫125–р бүлэг🎫126–р бүлэг🎫127–р бүлэг🎫128–р бүлэг🎫129–р бүлэг🎫130–р бүлэг🎫131–р бүлэг🎫132–р бүлэг🎫133–р бүлэг🎫134–р бүлэг🎫135–р бүлэг🎫136–р бүлэг🎫137–р бүлэг🎫138–р бүлэг🎫139–р бүлэг🎫140–р бүлэг🎫141–р бүлэг🎫142–р бүлэг🎫143–р бүлэг🎫144–р бүлэг🎫145–р бүлэг🎫146–р бүлэг🎫147–р бүлэг🎫148–р бүлэг🎫149–р бүлэг🎫150–р бүлэг🎫151–р бүлэг🎫152–р бүлэг🎫153–р бүлэг🎫154–р бүлэг🎫155–р бүлэг🎫156–р бүлэг🎫157–р бүлэг🎫158–р бүлэг🎫159–р бүлэг🎫160–р бүлэг🎫161–р бүлэг🎫162–р бүлэг🎫163–р бүлэг🎫164–р бүлэг🎫165–р бүлэг🎫166–р бүлэг🎫167–р бүлэг🎫168–р бүлэг🎫169–р бүлэг🎫170–р бүлэг🎫171–р бүлэг🎫172–р бүлэг🎫173–р бүлэг🎫174–р бүлэг🎫175–р бүлэг🎫176–р бүлэг🎫177–р бүлэг🎫178–р бүлэг🎫179–р бүлэг🎫180–р бүлэг🎫181–р бүлэг🎫182–р бүлэг🎫183–р бүлэг🎫184–р бүлэг🎫185–р бүлэг🎫186–р бүлэг🎫187–р бүлэг🎫188–р бүлэг🎫189–р бүлэг🎫190–р бүлэг🎫191–р бүлэг🎫192–р бүлэг🎫193–р бүлэг🎫194–р бүлэг🎫195–р бүлэг🎫196–р бүлэг🎫197–р бүлэг🎫198–р бүлэг🎫199–р бүлэг🎫200–р бүлэг🎫201–р бүлэг🎫202–р бүлэг🎫203–р бүлэг🎫204–р бүлэг🎫205–р бүлэг🎫206–р бүлэг🎫207–р бүлэг🎫208–р бүлэг🎫209–р бүлэг🎫210–р бүлэг🎫211–р бүлэг🎫212–р бүлэг🎫213–р бүлэг🎫214–р бүлэг🎫215–р бүлэг🎫216–р бүлэг🎫217–р бүлэг🎫218–р бүлэг🎫219–р бүлэг🎫220–р бүлэг🎫221–р бүлэг🎫222–р бүлэг🎫223–р бүлэг🎫224–р бүлэг🎫225–р бүлэг🎫226–р бүлэг🎫227–р бүлэг🎫228–р бүлэг🎫229–р бүлэг🎫230–р бүлэг🎫231–р бүлэг🎫232–р бүлэг🎫233–р бүлэг🎫234–р бүлэг🎫235–р бүлэг🎫236–р бүлэг🎫237–р бүлэг🎫238–р бүлэг🎫239–р бүлэг🎫240–р бүлэг🎫241–р бүлэг🎫242– р бүлэг🎫243-р бүлэг🎫244-р бүлэг🎫245-р бүлэг🎫246-р бүлэг🎫247-р бүлэг🎫248-р бүлэг🎫249-р бүлэг🎫250-р бүлэг🎫251-р бүлэг🎫252-р бүлэг🎫253-р бүлэг🎫254-р бүлэг🎫255-р бүлэг🎫256-р бүлэг🎫257-р бүлэг🎫258-р бүлэг🎫259-р бүлэг🎫260-р бүлэг🎫261-р бүлэг🎫262-р бүлэг🎫263-р бүлэг🎫264-р бүлэг🎫265-р бүлэг🎫266-р бүлэг🎫267-р бүлэг🎫268-р бүлэг🎫269-р бүлэг🎫270-р бүлэг🎫271–р бүлэг🎫272-р бүлэг🎫273-р бүлэг🎫274-р бүлэг🎫275-р бүлэг🎫276-р бүлэг🎫277-р бүлэг🎫278-р бүлэг🎫279-р бүлэг🎫280-р бүлэг🎫281-р бүлэг🎫282-р бүлэг🎫283-р бүлэг🎫284-р бүлэг🎫285-р бүлэг🎫286-р бүлэг🎫287-р бүлэг🎫288-р бүлэг🎫289-р бүлэг🎫290-р бүлэг🎫291-р бүлэг🎫292-р бүлэг🎫293-р бүлэг🎫294-р бүлэг🎫295-р бүлэг🎫296-р бүлэг🎫297-р бүлэг🎫298-р бүлэг🎫299-р бүлэг🎫300-р бүлэг🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8