Анхны домогт араатны эзэн

31-р бүлэг

Тэд үдээс хойш дунд үе хүртэл саадгүй хичээллэж чадсан ч хоёулаа цааш судлахын аргагүй өлссөн тул эрт оройн хоол идэхээр доош буув.


"Би тэсвэрийн бэлтгэлээ хийчихээд орой манагаа сайжруулахын тулд бясалгах хэрэгтэй. Гэхдээ дахиад зочилж болох уу?" гэж Дана зөөлөн инээмсэглэн асуув.


"Хэзээ ч ирсэн дуртайяа хүлээж авна." гэж Карл зөвшөөрөв.


Дана хажууд байхад хичээл хийх хавьгүй таатай байсан бөгөөд тэр санаанд оромгүй хачин зүйлс их мэддэг байлаа. Академид найзтай байна гэдэг сайхан хэрэг байсан бөгөөд Шидтэнгүүд хэрхэн дэвшдэг талаар илүү ихийг мэдэх тусам Карл өөрийн чадваруудаа хэрхэн өргөжүүлж болох тухай улам олон санаа олж байв.


Бясалгал ч гэсэн хэрэг болох арга байж мэдэхээр санагдав. Галт тэрэгний вагон дахь болор бөмбөлөг түүний Араатны орон зайг харж чадна гэж хэлсэн болохоор тэр орон зай болон түүнийг сайжруулах арга хоёрын хооронд ямар нэгэн холбоо байх ёстой. Хэрэв бүх зүйл доторх мангасаас л шалтгаалдаг бол өөрийгөө ямар нэгэн байдлаар хүчирхэгжүүлэхийг гол зорилгоо болгодог бусад элитүүдээс бүр эсрэг байх байлаа.


[Чи юу гэж бодож байна, Харцага? Бясалгал гэдэг чинь чиний байгаа орон зайг сайжруулах арга юм болов уу?] гэж Карл асуув.


[Мэдэхгүй ээ. Гэхдээ илүү том болж, модтой, хулганатай болбол гоё. Хулганаа битгий мартаарай.]


Карл орон зайд амьд хулгана хийх бодолгүй байв. Тэгвэл тэд өөртэй нь холбоо тогтоож, Харцага алах хүртэл тарчилсан Газрын Хулгана хамтрагчтай болчих вий гэж санаа зовж байлаа. Наад зах нь хэлэхэд л тун таагүй зүйл болно.


Тиймээс өдрийн хоолны дараа цэцэрлэгтээ буцаж ирээд, хос кокосын модны сүүдэрт дүүжин орон дээр хэвтэн, Араатны орон зайдаа төвлөрөхөөр нүдээ анив.


Эхлээд Харцагыг амраах нарс мод төсөөлөхөд юу ч болж байгаа шинжгүй байлаа. Орон зай нь зүгээр л хоосон хэвээр байсан ч Карл түүнд илүү их зүйл болох боломж байгааг мэдэрч байв, харин яаж гэдгийг л мэдэхгүй байлаа.


Дараа нь тэр [Урах]-ыг ашиглахыг хүсэх үедээ хийдэг шигээ орон зай руу энерги төвлөрүүлж үзэв. Бясалгаж байхдаа энерги нэмэх нь орон зайг ямар нэгэн байдлаар сайжруулж мэднэ, тэр энерги хаа нэг тийшээ очих ёстой. Ядаж л Карл тэгж бодов.


Ямар нэгэн өөрчлөлт болж байгаа мэт санагдсан ч бүтэн цагийн дараа ч нүдэнд харагдах өөрчлөлт байсангүй.


[Энд арай дээр санагдаж байна. Ингээд үргэлжлүүл.] гэж Харцага урамшуулав.


Тэгээд Карл энерги дамжуулангаа Харцагад амьдрах мод бүтээх дүр зураг дээр бясалгасаар байв.


Хоёр дахь цагийн үеэр үүрний ойролцоох газраас модны жижигхэн нахиа цухуйж, харанхуй дунд ганц нарсны мөчир ургаж байлаа. Энэ үнэхээр ажиллаж байсан, зүгээр л Карлын найдаж байсан шиг тэр даруй биш байв.


Орой дуусах үед мод бараг Карлтай адил өндөр болсон байлаа. Харин Карл өөрөө сэргэж, хүч нэмэгдсэн мэт санагдаж, тэрхүү сайжрал түүнд нэмэлт энерги өгсөн мэт байв. Үүнийг шалгах амархан. Өнөөдөр дахин хичээлтэй өдөр бөгөөд түүний эхний хичээл Шидтэнгүүдтэй хамт чадварын хяналтын хичээл байлаа.


Амралтын өдрүүд бүгдэд нь тун их тус болсон бололтой. Баасан гарагт хамгийн сүүлд харж байснаасаа хавьгүй сэргэг, өнөөдрийн бэлтгэлдээ бэлэн харагдаж байв.


"Бүгд тавтай морил. Өнөөдөр бидэнд нэмэлт хамгаалагч ирсэн. Карл, Харцага хоёрын хажуугаар төгсөх ангийн Тори та бүхнийг улам хичээлгэхээр бидэнтэй хамт байна." гэж багш ёжтой инээмсэглэн зарлав.


Тори арван найм орчим настай, Академийн төгсөх насны өндөр шаргал үстэй охин байв. Хүрэл тэмдгээс нь харахад Дэвшсэн зэрэглэлтэй тул энэ ангийн аль ч сурагчаас дангаараа хүчтэй байх нь тодорхой. Тэр үсээ гоёмсог цагираглан буржийлгаж, сурагчдын дунд харьцангуй ховор богино хуниастай дүрэмт банзал өмссөн байлаа, учир нь бараг хүн бүр өмдийг илүүд үздэг байв.


Тэр сургуульдаа маш алдартай байх ёстой охин шиг харагдаж байсан ч эндхийн сурагчдын царайг харахад нэг бол тэр "муухай ааштай охидын" нэг, эсвэл өөр ямар нэг шалтгаанаар үзэн ядагддаг бололтой.


Мэдээж, тэд өөрсдөө хичээлдээ муу учраас атаархаж явдаг ч байж болно. Гэхдээ Тори Дэвшсэн зэрэглэлийн Шидтэн болж төгсөж байгаа болохоор бусдыг өөрсдийн чадварт эргэлзтэл нь гологдуулдаг ямар нэгэн ер бусын суутан биш байлаа.


"За, бүгд бэлэн үү? Сайн байна. Бэлэн болмогцоо эхэл."


Карл Харцагыг дуудан агаарт нисгэж гаргав. Харин Тори жижиг цэнхэр бөмбөлгүүдийг нэг нэгээр нь үүсгэн, өөрийнхөө эргэн тойронд тойруулан хөвүүлж эхлэв. Үзэхэд үнэхээр сонирхолтой байлаа. Тэр зүгээр л гартаа бөмбөлөг үүсгээд сул тавихад тэд агаарт хөвөн, аажмаар тойрон эргэлдэнэ.


Удалгүй довтолгоо эхэлж, Карл яагаад энэ ангийнхан Торид дургүй байдгийг ойлгов.


Бөмбөлгүүд жижиг шидэт цахилгаан мэт сумнууд гарган, нисэж буй шившлэгүүдийг замаас нь хазайлгаж, харин хүч сул Шидтэнгүүдийн довтолгоог бүр мөсөн саармагжуулж байлаа.


Гэхдээ бөмбөлгүүд сарнисангүй. Тэд аажмаар дахин дахин довтолж, Тори илүү олон бөмбөлөг үүсгэх тусам тоо нь нэмэгдсээр байв.


Карл тэд гал болон усны Шидтэнгүүдийн довтолгоонд төдийлөн нөлөөлөхгүй байгааг хурдан анзаарлаа. Харин хатуу биет довтолгоо болон шидэт сумнууд бөмбөлөгт саатуулагдсаныхаа дараа чиглэлээ хадгалахад маш хэцүү байв.


Усан довтолгоонууд бол асуудал биш байлаа. Тэд [Урах]-ын завсраар урсан өнгөрдөг болохоор Харцага усан довтолгоонд хувийн өшөөтэй болсон бөгөөд Карлд Галын Шидтэнгүүдийг хариуцах л үлдэв.


Арван хоёр бөмбөлөг үүсгэсний дараа Тори нэмэхээ больж, одоо байгаа шившлэгүүдээ тогтвортой хадгалахад анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болов. Тэр ядрах эсвэл шившлэгүүдээ дахин шинэчлэх шаардлагатай болох хүртэл цаг хугацааны л асуудал байлаа. Гэхдээ одоогоор ангийн довтолгооны дөрөвний гурав орчим нь замдаа таслагдаж байв.


Карл ч мөн хүчээ зөв хуваарилахыг хичээж байлаа. Тэр шидийг хаахын тулд хүчээр дарах шаардлагагүй. [Урах] нь бага хүчээр ашигласан ч довтолгоог хувааж, тогтворгүй болгох хандлагатай байв. Тиймээс Карл бүрэн хүчнээсээ хавьгүй багыг зарцуулсан ч довтолгоонуудыг хааж чадна.


Хараа Сайжруулах чадвар болон багахан дадлагын ачаар Карл довтолгоо хамгаалахдаа маш сайн болж байсан ч Харцага түүнээс ч хурдан сайжирч байлаа. Жижигхэн шувуу Усны Шидтэнгүүдийн өөрийг нь онох гэсэн оролдлогыг бүр элэг доог болгож, тэд ид шидээ хэрэглэх аргадаа улам бүтээлч болж эхлэв.


Эцэст нь нэг Шидтэн усан сумаа олон жижиг бороон дусал болгон хувиргаж чадлаа. [Урах] довтолгоо тэдний гуравны нэгийг л устгасны дараа үлдсэн дуслууд бууны шүршилт мэт байг онов.


Тэр Шидтэн цэвэр бухимдлаасаа болж хэний ч тусламжгүйгээр цоо шинэ шид эзэмшчихсэн байлаа.

Агуулга
1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг 5-р бүлэг 6-р бүлэг 7-р бүлэг 8-р бүлэг 9-р бүлэг 10-р бүлэг 11-р бүлэг12-р бүлэг 13-р бүлэг 14-р бүлэг15-р бүлэг16-р бүлэг17-р бүлэг18-р бүлэг19-р бүлэг20-р бүлэг21-р бүлэг22-р бүлэг23-р бүлэг24-р бүлэг25-р бүлэг26-р бүлэг27-р бүлэг28-р бүлэг29-р бүлэг30-р бүлэг31-р бүлэг32-р бүлэг33-р бүлэг34-р бүлэг35-р бүлэг36-р бүлэг37-р бүлэг38-р бүлэг39-р бүлэг40-р бүлэг41-р бүлэг42-р бүлэг43-р бүлэг44-р бүлэг45-р бүлэг46-р бүлэг47-р бүлэг48-р бүлэг49-р бүлэг50-р бүлэг51-р бүлэг🎫52-р бүлэг🎫53-р бүлэг🎫54-р бүлэг🎫55-р бүлэг🎫56-р бүлэг🎫57-р бүлэг🎫58-р бүлэг🎫59-р бүлэг🎫60-р бүлэг🎫61-р бүлэг🎫62-р бүлэг🎫63-р бүлэг🎫64-р бүлэг🎫65-р бүлэг🎫66-р бүлэг🎫67-р бүлэг🎫68-р бүлэг🎫69-р бүлэг🎫70-р бүлэг🎫71-р бүлэг🎫72-р бүлэг🎫73-р бүлэг🎫74-р бүлэг🎫75-р бүлэг🎫76-р бүлэг🎫77–р бүлэг🎫78–р бүлэг🎫79–р бүлэг🎫80–р бүлэг🎫81–р бүлэг🎫82–р бүлэг🎫83–р бүлэг🎫84–р бүлэг🎫85–р бүлэг🎫86–р бүлэг🎫87–р бүлэг🎫88–р бүлэг🎫89–р бүлэг🎫90–р бүлэг🎫91–р бүлэг🎫92–р бүлэг🎫93–р бүлэг🎫94–р бүлэг🎫95–р бүлэг🎫96–р бүлэг🎫97–р бүлэг🎫98–р бүлэг🎫99–р бүлэг🎫100–р бүлэг🎫101–р бүлэг🎫102–р бүлэг🎫103–р бүлэг🎫104–р бүлэг🎫105-р бүлэг🎫106–р бүлэг🎫107–р бүлэг🎫108–р бүлэг🎫109–р бүлэг🎫110–р бүлэг🎫111–р бүлэг🎫112–р бүлэг🎫113–р бүлэг🎫114–р бүлэг🎫115–р бүлэг🎫116–р бүлэг🎫117–р бүлэ🎫118–р бүлэг🎫119–р бүлэг🎫120–р бүлэг🎫121–р бүлэг🎫122–р бүлэг🎫123–р бүлэг🎫124–р бүлэг🎫125–р бүлэг🎫126–р бүлэг🎫127–р бүлэг🎫128–р бүлэг🎫129–р бүлэг🎫130–р бүлэг🎫131–р бүлэг🎫132–р бүлэг🎫133–р бүлэг🎫134–р бүлэг🎫135–р бүлэг🎫136–р бүлэг🎫137–р бүлэг🎫138–р бүлэг🎫139–р бүлэг🎫140–р бүлэг🎫141–р бүлэг🎫142–р бүлэг🎫143–р бүлэг🎫144–р бүлэг🎫145–р бүлэг🎫146–р бүлэг🎫147–р бүлэг🎫148–р бүлэг🎫149–р бүлэг🎫150–р бүлэг🎫151–р бүлэг🎫152–р бүлэг🎫153–р бүлэг🎫154–р бүлэг🎫155–р бүлэг🎫156–р бүлэг🎫157–р бүлэг🎫158–р бүлэг🎫159–р бүлэг🎫160–р бүлэг🎫161–р бүлэг🎫162–р бүлэг🎫163–р бүлэг🎫164–р бүлэг🎫165–р бүлэг🎫166–р бүлэг🎫167–р бүлэг🎫168–р бүлэг🎫169–р бүлэг🎫170–р бүлэг🎫171–р бүлэг🎫172–р бүлэг🎫173–р бүлэг🎫174–р бүлэг🎫175–р бүлэг🎫176–р бүлэг🎫177–р бүлэг🎫178–р бүлэг🎫179–р бүлэг🎫180–р бүлэг🎫181–р бүлэг🎫182–р бүлэг🎫183–р бүлэг🎫184–р бүлэг🎫185–р бүлэг🎫186–р бүлэг🎫187–р бүлэг🎫188–р бүлэг🎫189–р бүлэг🎫190–р бүлэг🎫191–р бүлэг🎫192–р бүлэг🎫193–р бүлэг🎫194–р бүлэг🎫195–р бүлэг🎫196–р бүлэг🎫197–р бүлэг🎫198–р бүлэг🎫199–р бүлэг🎫200–р бүлэг🎫201–р бүлэг🎫202–р бүлэг🎫203–р бүлэг🎫204–р бүлэг🎫205–р бүлэг🎫206–р бүлэг🎫207–р бүлэг🎫208–р бүлэг🎫209–р бүлэг🎫210–р бүлэг🎫211–р бүлэг🎫212–р бүлэг🎫213–р бүлэг🎫214–р бүлэг🎫215–р бүлэг🎫216–р бүлэг🎫217–р бүлэг🎫218–р бүлэг🎫219–р бүлэг🎫220–р бүлэг🎫221–р бүлэг🎫222–р бүлэг🎫223–р бүлэг🎫224–р бүлэг🎫225–р бүлэг🎫226–р бүлэг🎫227–р бүлэг🎫228–р бүлэг🎫229–р бүлэг🎫230–р бүлэг🎫231–р бүлэг🎫232–р бүлэг🎫233–р бүлэг🎫234–р бүлэг🎫235–р бүлэг🎫236–р бүлэг🎫237–р бүлэг🎫238–р бүлэг🎫239–р бүлэг🎫240–р бүлэг🎫241–р бүлэг🎫242– р бүлэг🎫243-р бүлэг🎫244-р бүлэг🎫245-р бүлэг🎫246-р бүлэг🎫247-р бүлэг🎫248-р бүлэг🎫249-р бүлэг🎫250-р бүлэг🎫251-р бүлэг🎫252-р бүлэг🎫253-р бүлэг🎫254-р бүлэг🎫255-р бүлэг🎫256-р бүлэг🎫257-р бүлэг🎫258-р бүлэг🎫259-р бүлэг🎫260-р бүлэг🎫261-р бүлэг🎫262-р бүлэг🎫263-р бүлэг🎫264-р бүлэг🎫265-р бүлэг🎫266-р бүлэг🎫267-р бүлэг🎫268-р бүлэг🎫269-р бүлэг🎫270-р бүлэг🎫271–р бүлэг🎫272-р бүлэг🎫273-р бүлэг🎫274-р бүлэг🎫275-р бүлэг🎫276-р бүлэг🎫277-р бүлэг🎫278-р бүлэг🎫279-р бүлэг🎫280-р бүлэг🎫281-р бүлэг🎫282-р бүлэг🎫283-р бүлэг🎫284-р бүлэг🎫285-р бүлэг🎫286-р бүлэг🎫287-р бүлэг🎫288-р бүлэг🎫289-р бүлэг🎫290-р бүлэг🎫291-р бүлэг🎫292-р бүлэг🎫293-р бүлэг🎫294-р бүлэг🎫295-р бүлэг🎫296-р бүлэг🎫297-р бүлэг🎫298-р бүлэг🎫299-р бүлэг🎫300-р бүлэг🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8