Тулааны оргил

6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог

​Газарт цаг гаруй чимээгүй хэвтсэний эцэст Ян Кай хамаг хүчээ барсан байсан ч арайхийн хөл дээрээ босож ирэв.

​Нэг цагийн өмнө болсон зүйл Ян Кайд яг л зүүд мэт санагдсан бөгөөд тэр энэ бүхэн үнэн гэдэгт үнэхээр итгэж өгөхгүй байлаа.

​Тэрээр чимээгүйхэн өөрийгөө цохиж үзэхэд өвдөлт мэдрэгдэв.

​“Эцэст нь энэ юу байж таарах вэ? Энэ хар ном ямар гээчийн түүхтэй юм бол оо…” хэмээн тэр арга мухардсан байдалтай өөртөө бувтнав.

​Зүрхнийх нь цохилт хэвийн болох үед тэрээр өөрийгөө урьдынхаас арай өөр болсныг гэнэт мэдэрлээ. Тэр өдөрт гурван удаа цадталаа хооллож чаддаггүй байсан дээрээ тав хоног тутамд зодуулдаг байсан.

Тиймээс түүний биеийн яс маш хэврэг байсан ч, одоо түүний яснууд амьдралын эрч хүчээр дүүрэн байгаа нь тод мэдрэгдэж байв. Дулаан мэдрэмж төрүүлсэн хүчтэй эрчим биеийнх нь дотор, гаднагүй алгуурхан урсана.

​Бага зэрэг хөдлөх төдийд яснуудаас нь болор мэт тунгалаг чимээ гарах нь яг л уянгалаг аялгуу тоглож буй мэт сонсогдоно. Бас өнөөдөр бэртэж гэмтсэн ч гэсэн Ян Кайд тэр өвдөлт нь огтхон ч мэдрэгдэхгүй байлаа.

​Үүнийг анзаарсан Ян Кай хурдан гэгч нь ханцуйгаа шамлан, хувцсаа тайлав. Сайтар ажиглаж үзвэл түүний биед байсан хөхрөлт, шарх сорви аль хэдийн алга болсон байлаа. Бүгд ор мөргүй арилжээ! Тэр ч байтугай хуучин шархнууд нь хүртэл эдгэрсэн байв!

​Тэр яг л дөнгөж төрсөн нялх хүүхэд шиг өө сэвгүй цэвэрхэн болсноо мэдэрлээ!

​Өмнө нь шархтай байсан газруудаа үрж үзэхэд үхэжсэн арьс нь гуужин унав. Цаанаас нь нялх хүүхдийнх шиг мөртлөө хамаагүй эрүүл, шинэхэн зөөлөн арьс гарч ирлээ.

​“Арай ч дээ...” гэж гайхахын сацуу тэр шүлсээ гүдхийтэл залгив. Түүний биед орсон өнөөх Алтан араг яс ийм хүчтэй нөхөн сэргээх чадвартай байна гэж хэн санах билээ!

​Тэгээд өөрийнхөө хүч чадлыг шалгаж үзтэл тэрээр Биеийг хатуужуулах гуравдугаар шат-андаа хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй байлаа. Энэхүү нээлт түүний урмыг бага зэрэг хугалав.

​Жянхүгийн ертөнц болон домог хууч ярианууд, зөвхөн дотоод хүмүүс л мэддэг нууцууд гээд иймэрхүү түүхийг Ян Кай хүүхэд байхаасаа л их сонссон. Энэ ертөнцөд луугийн хаалгыг алгасч, хүчирхэг хийгээд алдар нэртэй болох эрхтэй олон хүн байдгийг тэр мэднэ.

​Гэхдээ эцсийн эцэст энэ бол зүгээр л нэг түүх шүү дээ. [Энэ ертөнцөд хичнээн хүн үнэхээр ийм аз завшаантай таарч, ийм үр дүнд хүрч чадах юм бэ? Өндөр түвшний хүчирхэг мастерууд үхэхдээ өөрсдийн эрдэм чадлаа газар дор хамт булшлахыг хүсдэггүй тул амьсгал хураахаасаа өмнө залгамжлагчаа үргэлж хайдаг гэдэг. Хадан хясаанаас үсрэх эсвэл агуй ухаж байгаад ямар нэгэн гайхамшигтай учрах тийм магадлал багатай зүйл тохиолдох гэж үү?]

​Гэвч яг одоо энэ бүхэн түүнд бодитоор тохиолдоод байв. Тэр хар ном гарцаагүй маш агуу түүхтэй байх ёстой бөгөөд тэр Алтан араг яс ч эгэл бус байж таарна.

​Үүнийг түүний аз завшаан ч гэж хэлж болно. Эсвэл хувь заяа ч гэж хэлж болно.

​Хар номын эхний хуудсан дээрх өнөөх дөрвөн мөр: "Бардам алтан бие орчлонг ноёрхож, няцашгүй хүсэл зориг хувилан бууна!"

​Хэрэв тэр хар номыг олоогүй бол, өөр хэн нэгэн олсон байлаа ч тэд үүнийг зүгээр л хог гэж үзэх байсан байх. Тайшань уулыг хөдөлгөж үл болохтой адил үүнийг нээх ч боломжгүй байх байв. Чухам тэр өөрөө үүнийг олж, бүтэн жилийн турш дэр болгон ашигласан учраас энэ ном түүний биеийн няцашгүй, хатуужилтай мөн чанарыг мэдэрч; өнөөдөр хар номын нууц тайлагдсан хэрэг.

​Өөрөөр хэлбэл, энэ зүйл түүний хувьд анхны учрал төдийгүй өөрийн гараар олж авсан хамгийн анхны ололт амжилт нь байлаа. Үүнийг бодоод Ян Кай гэнэт маш их тайтгарлыг мэдрэв. [Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд л соёрхдог гэж ярьдаг нь энэ байх нь ээ?]

​……

​"Нөгөө хар ном." Жил гаруй хугацаанд дэр нь болж байсан энэ номын тухай тэр гэнэт саналаа. Тэр энэ ном чухам юу болох, хэрхэн олж авсан талаараа нэг их санаа зовсонгүй.

​Санаа зовох, мөн бие нь бага зэрэг суларсан байх зуур өнөөх хар ном Ян Кайн өмнө гэнэтхэн гарч ирээд, тасхийн хаагдаж газарт унав.

​Тэр гайхширч орхив. Номыг газраас аваад тэрээр хөмсөг зангидан гүн бодолд автлаа. Гэнэт нэгэн санаа төрж, гараа хөдөлгөх төдийд ном алга болов. Дахин нэг хөдлөхөд ном буцаад л гараад ирлээ.

​Энэ дүр зураг яг л ид шид шиг байлаа. Ян Кайн царай маш нухацтай болсон нь илт харагдана, учир нь энэ хар ном түүний ганцхан бодлоор л бие рүү нь орж нуугдаж чаддагийг тэр үнэхээр мэдэрсэн юм.

​"Энэ хар ном... магадгүй Сүнсэн чулуугаар хийгдсэн юм биш биз дээ?!" гэж хэлмэгцээ тэр өөрийгөө айлгах шахав.

​Сүнсэн чулуу! Энэ бол домогт гардаг эрдэнийн чулуу юм.

​Зөвхөн олон зуун сая сүнс ёроолгүй ангалд цугларч, хүн төрөлхтний асар их амьдралын эрчим хүчний тусламжтайгаар л энэ чулуу бүрэлдэж эхэлдэг.

​Цуурхал, ам дамжсан яриагаар бол үүнийг ингэж л үүсдэг гэж үздэг.

Зуу ​Зуун сая амьтны зовлон шаналлыг агуулсан энэхүү хар чулуунд амьд бүхэн нэвтрэх боломжгүй бөгөөд ногоон өвс хүртэл үүн дээр ургана гэж горьдохын ч хэрэггүй!

​Энэ үгс бага зэрэг хэтрүүлэгтэй байж болох юм. Гэвч ердөө гурван ямх (3.5см орчим) хэмжээтэй Сүнсэн чулуу үүсэхийн тулд хэчнээн хүний амь нас үрэгдэх ёстой гэж? Энэхүү домогт чулуу бүрэлдэх үйл явц нь маш хэрцгий бөгөөд цуст үйл явдал юм.

Бүрэлдэх явцад нь ойртож очсон ямар ч амьд амьтан миллисекундын дотор л үхэх болно.

​Түүнчлэн бүрэлдэж бий болох хугацааг төсөөлөхийн ч аргагүй; нэг мянган жил эсвэл бүр арван мянган жил ч шаардагдаж магадгүй.

​Үүсэх үйл явцыг нь түр хойш тавилаа гэхэд, энэхүү Сүнсэн чулууг дээдийн дээд эрдэнэс гэж үзэж болно. Учир нь энэ чулуу хүний биетэй нэгдэж, орон зай нээж чаддаг маш онцгой чадвартай. Энэхүү орон зай нь нэлээд уян хатан бөгөөд эд зүйл хадгалахад ямар ч саад бэрхшээл гарахгүй.

​Хэдийгээр Ян Кай ердөө л Сорилтын шавь гэх дорд байр суурьтай ч түүний мэдлэг туршлага тийм ч муу байсангүй. Домогт Сүнсэн чулууны тухай түүх олон жилийн турш ам дамжин яригдсаар ирсэн тул үүнийг хэн ч мэддэг нь мэдээжийн хэрэг байлаа.

​Тэрээр энэ хар номыг дөнгөж олж авахдаа энэ талаар бодоогүй юм. Ном хэрхэн түүний бие рүү орсон, мөн Алтан араг яс номноос яаж гарч ирсэн талаар эргэцүүлэн бодох үедээ тэр яаж номын материалыг танихгүй байж чадах билээ?

​Тэр даруй түүний хөлс цутгаж эхлэв.

​Сүнсэн чулуу бол энэ ертөнцөөс хэдийнэ устсан, домгийн л эд зүйл байлаа. Тэр үүнтэй тааралдана чинээ төсөөлж ч байгаагүй, тэгээд бүр ийм томтой нь шүү!

​Домгуудад зөвхөн гурван ямх хэмжээтэй Сүнсэн чулууны талаар л гардаг, учир нь тийм л хэмжээтэй олддог байв. Тэр хэмжээндээ ч үнэ цэнэ нь хэмжээлшгүй байлаа.

Гэвч түүний өмнө байгаа энэ чулуу яагаад ч юм гучин сантиметр урттай, долоон сантиметр зузаантай хар ном болон хувирсан байлаа!

​Үүний үнэ цэнийг... хэмжихийн аргагүй байв!

​Хэрэв энэ мэдээ тархвал, жирийн нэг тулааны сургууль байтугай бүхэл бүтэн Их Хань гүрэн байсан ч үүнийг олж авахын тулд ганцхан шөнийн дотор л сүйрэн унах магадлалтай байлаа.

​Ян Кайн гар аяндаа халуу шатаж эхлэв. Түүний зүрх сэтгэлд айдас байсан хэдий ч, азаар үүнийг бие рүүгээ оруулж нуух боломжтой байлаа. Эс бөгөөс тэр маш том аюулд орох байв.

​Биедээ энэхүү эрдэнэсийг нуусан тэрээр овоохой руугаа хурдан гэгч нь буцаж оров. Зүрх нь галзуу юм шиг цохилох зуур тэр өчүүхэн ч хайхрамжгүй байж зүрхэлсэнгүй.

​Тэр улам бүр догдолж байсан ч, үүний зэрэгцээ улам ихээр түгшиж эхлэв.

​Түүний хүч чадал одоогоор хэтэрхий сул байгаа тул энэ эрдэнэсийг яаж хамгаалж чадах билээ? Хэдийгээр хар номыг биедээ оруулж бусдад мэдэгдэх эрсдэлээс сэргийлж чадах ч, энэ нь түүний доторх айдас, түгшүүрийг намжааж чадсангүй.

​Зөвхөн бэлтгэл сургуулилалт, зөвхөн хүчирхэг нэгэн л өөрийнхөө эд зүйлсийг хамгаалж чадна! Гурван жилийн өмнө болсон явдлыг эргэн санах үед Ян Кайн нүд алгуурхан тайвширлаа.

​Тэр хэний ч дэмжлэггүйгээр, ганцаараа Өндөр Тэнгэр Асар-т ирсэн. Энэ бүхэн бясалгаж, хүчирхэгжихийн төлөө байгаагүй гэж үү?

​Хэдийгээр тэр энэ номыг олж авсан ч өөрийн гартаа бас оруулж чадсан.

Хамгийн Эхний хуудсан дээр л гэхэд энэ бардам Алтан бие байсан. Хэдийгээр тэр үүнийг ямар ашиг тустайг нь мэдэхгүй байгаа ч ямар ч хэрэггүй зүйл байна гэж хэзээ ч байхгүй. Мөн энэ номонд маш олон хуудас бий; энэ номонд ганцхан энэ Алтан араг яс л байхгүй нь ойлгомжтой биз дээ?

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8