Тулааны оргил

29-р бүлэг : Асар том алдагдал

Алдагдал хүлээснийхээ дараа Ли Юнь Тянь дахин хайхрамжгүй хандаж зүрхэлсэнгүй. Ян Кай руу хурцаар ширтэж, нааш цааш хөдөлж байснаа хэд хэдэн хурдан цохилт хийлээ.

[Энэ бол өчүүхэн зан гаргасных чинь төлөө! Энэ бол намайг өглөө эрт Хувь нэмрийн танхим руу гүйлгэсний чинь төлөө!] хэмээн тэрээр дайрах зуураа дотроо үглэж байв. Ли Юнь Тянийг цохих бүрд Пан, Пан хийх чимээ цуурайтна. Ойролцоо ажиглаж байсан Сү Мү-гийн хувьд Ян Кайд буух цохилт бүрд мэл гайхаж байсан бол, Ли Юнь Тяньд цохих бүрдээ өвдөлт мэдрэгдэж байв.

Хоёулаа Биеийг хатуужуулах шатны бясалгагчид байсан бөгөөд тэдний бясалгалын түвшин тийм ч өндөр биш байсан тул хоорондоо солилцсон цохилтын тоо нэг их олон байсангүй. Түүгээр ч барахгүй Ян Кай өөрийнхөө биеийн байдлыг шалгахыг хүссэн тул Ли Юнь Тянийн зарим дайралтыг зориуд өөртөө тусгаж байлаа.

Цай уух хэртэй хугацаанд Ян Кай одоогийн биеийн байдлаа ойлгож авав; тэр хэд хоногийн өмнөхөөсөө хавьгүй хүчирхэгжсэн байлаа. Зорилгоо биелүүлсэн тул Ян Кай цаашид Номын дүүгийнхээ цохилтыг хүлээж авахыг хүссэнгүй.

Ли Юнь Тяньд ялалт ойртож байх яг тэр мөчид ямар нэгэн зүйл өөрчлөгдлөө. Хэдхэн хормын өмнө зөвхөн ухарч, хамгаалж байсан Номын ах Янгын царай догдлолоор гэрэлтээд ирэв. Энэ яг л нүцгэн бүсгүйтэй таарсан чөтгөр шиг байлаа. Энэхүү гэнэтийн өөрчлөлт нь Ли Юнь Тянийг тавгүйрхэхэд хүргэв.

Сайн ажиглавал Ян Кайн догдлол нь түүний өмнө бодож байснаас шал өөр болохыг тэр анзаарав. Энэ нь маш хүйтэн, цусанд шунасан мэт догдлол байлаа.

Дотор нь ямар нэгэн муу ёр мэдрэгдсэн тул Ли Юнь Тянь ухрахыг оролдов. Гэвч Ян Кай ганцхан алхаад л сүндэрлэх өндөр уул мэт түүний замыг хаалаа.

Дээш үсрэн Ли Юнь Тянь Ян Кайгаас зугтахыг хүссэн ч Ян Кай хөлөө өргөөд Ли Юнь Тянийн бэлхүүс рүү хүчтэй өшиглөж орхив.

Амнаас нь өрөвдмөөр орилоон гарах зуур тэрээр хэдэн тохой зайд нисэн одов. Ян Кай түр ч болов зогсолгүйгээр ухасхийн очиж түүнийг хэрцгийгээр дэвсэлж, бороо мэт ширүүн нударгын цохилтууд ар араасаа буулаа.

Цус царцам аймшигт хашхираан цуурайтав.

Энэ удаагийн 'туршлага солилцох' явдал нь Ли Юнь Тянь ялагдаж, өршөөл эрэн гуйснаар өндөрлөв.

Ли Юнь Тянь сая нисэн унах үедээ цааш үргэлжлүүлэх бодолтой хэвээр байсан юм. Гэвч Ян Кайн хэрцгий цуврал цохилтуудын дор түүний шарх маш хурдан нэмэгдлээ.

Хэсэг хугацааны дараа Ли Юнь Тянь цаашид тэвчиж чадахаа болив. Тэрээр Ян Кай болон өөрийнх нь хариу үйлдэл шал өөр байгааг анзаарлаа.

Тэр Ян Кайг цохих тусам Ян Кай улам ихээр догдолж байв. Харин Ян Кай түүнийг цохих тусам Ли Юнь Тяньд илүү их өвдөж, улам их шаналж байлаа.

Ян Кай улайсан мах, цус харах тусам улам л жаргалтай болж байгаа нь түүнийг яг л галзуу хүн шиг харагдуулж байв.

Ли Юнь Тянь энэ хүнийг галзуурчихаж гэж бодлоо. Гэвч тулаан дууссаны дараа Ян Кай буцаад л хэвийн байдалдаа орж; өнөөх сайхан сэтгэлтэй, найрсаг хүн болон хувирав. Тэр байтугай тэр Ли Юнь Тянийг босоход нь тусалж, инээмсэглэн, Номын дүү өөрт нь ялах боломж олгосонд талархлаа хэмээн хэлэв. Дараа нь тэр шүүрээ аваад яваад өглөө.

Түүний тулалдаж байх үе болон тулалдаагүй байх үе нь яг л хоёр өөр хүн шиг байлаа!

Ли Юнь Тянийн хамаг бие нь хөндүүрлэж, Ян Кайн олон удаагийн хүчтэй цохилтоос авсан шархаа тэсвэрлэж чадахгүй байв.

[Нуухаа авах гэж байгаад нүднн сохоллоо доо] хэмээн Ли Юнь Тянь нулимс дуслуулан бодов.

Уг нь Ян Кай Ли Юнь Тяньтай туршлага солилцохгүй гэж байнга татгалзсаар байсан ч, тэр өөрөө л гөжүүдэлж зүтгэсээр байсан шүү дээ. Тэр бүр тулалдахын тулд хорин хувь нэмрийн оноо зарцуулж арван ургамал худалдаж авсан. Тэгээд үр дүн нь... тэр ялагдсан. Ургамлаа алдаад зогсохгүй, тэр бас хувь нэмрийн оноогоо алдах болно.

[Энэ удаад үнэхээр асар том алдагдал хүлээлээ! Энэ чинь үнэхээр л өчүүхэн зүйлээс болж хүнийг өдсөн хэрэг биш гэж үү?] Ли Юнь Тянь хязгааргүй ихээр харамсаж байв.

Сү Мү болон холгүйхэн ажиглаж байсан бусад хүмүүс ч бас мэл гайхсан байлаа. Тэд Ли Юнь Тянь, Ян Кай хоёрыг эхлэх үед, Ли Юнь Тянь Ян Кайтай туршлага солилцох зөвшөөрлийг эцэст нь авч чадсанд үсрэн гарч ирээд уухайлахыг маш их хүсэж байсан юм. Тэд Ян Кайг хөх няц болтлоо зодуулна гэж хүлээж байлаа.

Сү Мү бүр бүх зүйлийг төлөвлөчихсөн байв. Ян Кайг зодуулах үед тэрээр очиж хэдэн доог тохуу хийсэн үг хэлэх болно. Ингэснээр тэр зүрхэндээ буй уур хилэнгийнхээ бага ч гэсэн хэсгийг гаргаж чадах байв. Гэвч тэдний төсөөлснөөс эсрэгээр, тулаан эхлэх үед Ян Кай Ли Юнь Тяньтай эн тэнцүү тулалдсан юм.

Хэсэг хугацаанд Сү Мү харж байгаа зүйлээ бага зэрэг манантай байна гэж бодлоо. Сэжиглэнгүйгээр тэрээр тонгойн: "Ли Юнь Тянь ямар шатанд байгаа билээ?" гэж асуув.

"Биеийг хатуужуулах долоодугаар шатанд, бас тэр хэдийнэ өөрийнхөө тамир тэнхээг бясалгаж эхэлсэн байгаа. Зүгээр л түүнд бэлтгэл хийх хугацаа бага байсан болохоор түүнийгээ сайн ашиглаж чадахгүй л байгаа юм."

"Тэгвэл Ян Кай?" гэж Сү Мү дахин асуув.

"Тэр Биеийг хатуужуулах дөрөвдүгээр шатанд байх аа?" хэмээн тэрээр ихээхэн эргэлзэнгүйгээр хариуллаа.

Гурван шатны зөрүүтэй байсан ч тэрээр Ли Юнь Тяньтай эн тэнцүү тулалдаж чадсан нь дэндүү гаж үзэгдэл байсан тул хүн бүр цочролд оров. Өчигдөр Жоу Хү ердөө гуравхан цохилтоор ялагдсан нь аргагүй байж. Ийм том зөрүүтэй байхад Ян Кай ялсан байна. Тэгэхээр Жоу Хү бүх хүчээ дайчилсан ч түүнд ялах ямар ч боломж байхгүй байжээ.

Гэхдээ, эдгээр бүх таамаглалын үндэс болсон тэр хүн яаж тийм хүчирхэг байж чадна гэж? Хэрвээ тэр үнэхээр ийм хүчтэй байсан юм бол яагаад өмнөх бүх тулаандаа ялагдсан юм бэ? Ян Кай хэдийнэ гурван жилийн турш Сорилтын шавь байсан бөгөөд сургуульд элссэн жилээсээ хойш байнга л тулаанд дуудагдаж байсан. Гэтэл өчигдрийг эс тооцвол тэр нэг ч тулаанд ялж байгаагүй шүү дээ.

Гэсэн хэдий ч Сү Мү болон бусдын мэдрэх байсан хамгийн том цочрол нь хараахан болоогүй байлаа. Тэд Ян Кай Ли Юнь Тянийн ганцхан цохилтыг тэсвэрлэх нь л бараг гайхамшиг гэж бодож байсан бөгөөд түүнийг ялах боломж огтхон ч байхгүй гэж үзэж байсан юм. Гэтэл Ян Кай үнэхээр Ли Юнь Тянийг ялж орхиход бүгд л усан хулгана шиг болж, нэг ч дуу гаргаж чадсангүй. Тэд өөрсдийн нүдэндээ ч итгэж чадахгүй байлаа.

Биеийг хатуужуулах дөрөвдүгээр шатны бясалгагч Биеийг хатуужуулах долоодугаар шатны бясалгагчийг ялчихлаа шүү дээ! Өндөр Тэнгэр Асрын хэдэн зуун жилийн түүхэнд ийм нөхцөл байдал өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй! Өмхийрсөн давстай загасанд хүртэл хөрвөөх боломж олддог хэрэг үү?

Түүнийг мэл гайхан зогсож байтал хэн нэгэн мөрийг нь зөөлөн тогшихыг Сү Мү мэдэрлээ. Эргээд хартал, шүүрээ барьчихсан Ян Кай түүн рүү инээмсэглэж байв. Тэрээр найрсаг царайлан: "Номын дүү Сү, хэрвээ дахиад ийм сайхан боломж гарвал надад бас мэдэгдэхээ мартуузай" гэв.

"Чи хэдийнэ мэдчихсэн байсан юм уу?" Сү Мү-гийн амны булан татганалаа.

Ян Кай зөөлөн инээвхийлээд: "Өчигдөр Номын дүү Ли олны дунд нуугдаж байсан ч чамтай хамт байсан. Энэ ахын чинь ганц сайн тал бол ой санамж юм шүү дээ" гэлээ.

"Ямар зальтай юм бэ!" Сү Мү түүнийг маш ихээр үзэн ядаж байсан тул шүдээ хүчтэй хавирлаа. Тэд бүгдээрээ Ян Кайд хэрхэн хууртсаныг тэр дөнгөж сая л ухаарав.

"Бид хоёр ижилхэн л завинд байна шүү дээ" гэж тэр инээгээд: "Өө тийм, маргааш би хэн нэгнийг тулаанд дуудаж болно. Бид бүгдээрээ өдөрт нэг удаа хэн нэгнээс тулаан шаардах эрхтэй байдаг биз дээ? Залуус аа, та бүхнийг нэг нэгэндээ хань болно гэж найдаж байна. Би маргааш та нарыг олж очих болно оо" гэлээ.

Бүгдийнх нь царай тэр даруй цонхийв. Ян Кайн саяын үйлдлийг хараад, тэр энэ жижигхэн үйлдлээсээ аль хэдийн амтшчихсан хэрэг биш үү? Тэгээд тэд Ли Юнь Тянь руу харан, өөрсдийнх нь хүч Ли Юнь Тяньтай бараг ижил түвшинд байгааг бодох үед нуруугаар нь хүйт оргих шиг болов. Тэд айн сандран: "Сү эзэнтэн, бид одоо яах ёстой вэ?" хэмээн асуулаа. Сү Мү ч бас яахаа мэдэхгүй байв.

Эцсийн эцэст тулаан бол Өндөр Тэнгэр Асрын урт удаан хугацааны уламжлал юм. Ямар шавь өмнө нь тулаанд дуудагдаж байгаагүй юм бэ? Хэдийгээр түүний ард түшиг тулгуур байсан ч тэр сургуулийн үндсэн дүрмийг зөрчиж зүрхлэхгүй байлаа.

"Тайвшир. Тэр та нарыг айлгах гэж л тэгж хэлсэн байх. Хэрвээ тэр үнэхээр та нарыг тулаанд дуудахаар ирвэл би түүнийг буцаж алхаж чадахгүй болгоно гэдгээ батлан хэлье."

Сү Мү ингэж хэлэхийг сонсоод бүгд илүү аюулгүй, тайван болсон мэт санагдлаа.

Ян Кай үүнийг яг тэр мөчид л бодож олсон юм. Өндөр Тэнгэр Асрын бүх шавь нарт өдөр бүр тулаан зарлах боломж байсан бөгөөд тэр энэ эрхээ өмнө нь хэзээ ч ашиглаж байгаагүй тул бүр мартчихсан байв. Харин өнөөдөр Ли Юнь Тянь сануулснаар тэр үүнийг дахин саналаа.

Өдөрт нэг тулаан. Энгийн шавийг ялахад зөвхөн хоёрхон хувь нэмрийн оноо олох хэдий ч шумуулын мах ч гэсэн мах шүү дээ. Сарын турш үүнийг хуримтлуулбал тийм ч бага дүн гарахгүй.

Түүнчлэн, тулааны бясалгалын замд чи өөрийгөө гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж болохгүй. Эдгээр Номын дүү нартайгаа тулалдаж, туршлага солилцох нь ямар ч хор хөнөөлгүй бөгөөд их цаг ч орохгүй.

[Зүгээр л үүнийг алжаал тайлах үйл ажиллагаа гэж бодъё; тэгээд алжаалаа тайлах зуураа хэдэн хувь нэмрийн оноо олж болно шүү дээ. Үүнд ямар муу зүйл байх билээ?]

Өнөөдрийн тулааны ургац харин ч нэлээд сайн байлаа. Тэр хоёр хувь нэмрийн оноо олоод зогсохгүй, өөрт нь маш их хэрэгтэй байсан Үхлийн бүсийн модны өвсөөс арван ширхгийг нэмж олж авсан юм. Энэ нь үнэхээр ашигтай өдөр байлаа.

[Хэрвээ өдөр бүр хэн нэгэн нь арван ургамал өгөөд байвал ямар сайхан бэ!] хэмээн Ян Кай бага зэрэг мөрөөдөв.

Модон овоохойдоо буцаж ирээд Ян Кай тэр даруй утлагын саваа гаргаж ирэн асаалаа. Үнэрийг нь амьсгалж, тэр дахин нэг удаа өөрийнхөө хүнд хэцүү бясалгалаа эхлүүлэв.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8