Тулааны оргил

10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал

​Ян Кай энэ талаар нэг их ач холбогдол өгч бодсонгүй, учир нь тэд Өндөр Тэнгэр Асартай ойрхон байрлах Хар Чавганы тосгонд байсан бөгөөд бусад шавь нар тосгон руу бууж ирэхийг харах нь энгийн л нэг үзэгдэл байв.

​Төд удалгүй Ян Кай будааны мухлагийн гадаах дараалалд ирлээ. Дараалал нэлээд урт бөгөөд хоёр лангууны хэмжээтэй үргэлжилсэн байв. Бизнес нь маш амжилттай байгаа ч ганцхан үйлчлэгч л нааш цааш гүйн үйлчилж байлаа. Эзэн нь лангуун дээр сампингаар мөнгөө тооцоолж, эхнэр нь зочдоо угтан авна.

​Хүмүүс захиалгаа авч дуусахын хэрээр дараалал аажмаар багасаж, Ян Кайн ээлж ирлээ.

​"Эзэгтэй" хэмээн Ян Кайг дуудахад 40 орчим насны эмэгтэй хэн болохыг нь харахаар дээш өлийв. Ян Кайг хармагцаа тэрээр инээмсэглэж, "Аа, Ян Кай хүү минь, чи дахиад будаа авахаар ирээ юу" гэлээ.

​"Тийм ээ." Тэрээр лангууны урд очоод, ард талд нь байсан уут руу зааж, "Надад нэг уутыг өгөөч" гэв.

​Эзэгтэй уутыг уяагаар боож байх зуураа: "Ян Кай хүү минь, чи сард ганцхан уутыг авдаг шүү дээ, энэ чамд хүрдэг юм уу?" хэмээн асуув.

​Ян Кай: "Хүрдэг ээ" гэж хариуллаа.

​"Битгий худлаа ярь!" Эзэгтэй Ян Кай руу харан зэмлэнгүйгээр, "Өөрийгөө хар л даа, ямар нарийхан гар, хөлтэй юм бэ. Хэрэв чи олигтойхон хооллож байсан бол гар хөл чинь яагаад ийм туранхай байдаг юм?" гэв.

​Ян Кай гэмшилтэйгээр инээмсэглээд, "Би бас уул руу ан хийхээр явдаг болохоор ганцхан уут байсан ч өлсөхгүй ээ" гэлээ.

​Эзэн нь тооцоо бодохдоо анхаарлаа төвлөрүүлж байсан ч, эхнэртээ хандан: "Арын өрөөнөөс хуучин будаа аваад энэ хүүд өгөөдөх" хэмээн шивнэв.

​"Ойлголоо," гэж эзэгтэй инээмсэглэн хариуллаа.

​"Ингэж болохгүй ээ, та хоёр ч бас энд амьдралаа залгуулах гэж байгаа хүмүүс шүү дээ" хэмээн Ян Кай чангаар дуугарлаа.

​Эзэгтэй тэр даруй хөмсгөө зангидан: "Хуучин будаагаар яах ч билээ дээ? Тэнд нь орхивол шавж үржих үүр л болно. Ямартай ч хүмүүс үүнийг идэхгүй. Гэхдээ манай хөгшний хэлснээр энэ будаанд бага ч болов тэжээл байгаа. Чи эндээ хүлээж бай, би чамд гэр рүүгээ авч явах жаахан будаа аваад ирье" гэлээ.

​Ингэж хэлэх зуураа тэрээр хэдийнэ арын өрөө рүүгээ яваад өгөв.

​Ян Кайн зүрх сэтгэлд дулаахан мэдрэмж төрж, юу хэлэхээ ч мэдсэнгүй. Түүнийг будаа авахаар ирэх тоолонд эзэн болон түүний эхнэр үргэлж л ямар нэгэн шалтаг хайж, түүнд илүү ихийг өгөхийг хичээдэг байлаа. Тэд хуучин будаанд шавж үрждэг энэ тэр гэдэг ч, үнэндээ хуучин биш дандаа л шинэ сайн будаа өгдөг байв. Тэдний энэ өгөөмөр зан Ян Кайд энэ гунигт ертөнцөд итгэл найдвар төрүүлдэг байлаа.

​"Баярлалаа, Хө авга аа." Ян Кайн хоолой бага зэрэг чичирхийлж байв.

​Эзэн инээмсэглэн дээш хараад, "Ганцаараа амьдарч байгаа болохоор чамд асуудал их гардаг биз дээ? Цаашид өлссөн үедээ манай мухлагт хүрээд ирж бай, бидэнд их зүйл байхгүй ч, чамайг цадтал хооллох хангалттай будаа байх болно шүү" гэлээ.

​"Ойлголоо..." Ян Кай толгой дохив. Энэ ертөнцөд сайн хүмүүс байсаар л байгаа ажээ.

​Төд удалгүй хоёр догшин хүн будааны мухлагт орж ирээд, дараалалд зогсож байсан хүмүүсийг өшиглөн хөөж, мухлагийн үүднээс холдуулав.

​"Ааааххх..." Мухлагийн зарц хүчтэй унаж, бөгсөөрөө газарт унав. Газарт унасныхаа дараа босож чадахгүй байсан нь маш том асуудал байлаа.

​"Юу болоод байна?" Лангууны ардаас гүйн гарч ирэхдээ Эзэн Хө өнөөх хоёр хүн рүү хандан хашхирав. Ян Кай яаран зарц ахыг босоход нь туслах зуураа өнөөх хоёр балмад царайтай эрийг ууртайгаар ширтэж байв. Нэг нь цонхигор царайтай, туранхай эр бөгөөд гэдсээ тэврэн зогсох бол, баавгай шиг биетэй нөгөөх нь түүнийг түшинэ. Энэ хоёр л зарц ахыг өшиглөн унагаасан байлаа.

​"Эндхийн эзэн нь хэн бэ?" гэж хүмүүс рүү хандан өнөөх эр хашхирав.

​"Би байна аа, би байна." Эзэн Хө яаран хариуллаа. Тэр ердөө л жирийн нэг худалдаачин байтал түүнийг дуудсан хоёр эр үнэхээр догшин ширүүн царайтай байв. Бүсэндээ зүүсэн сэлэм, ширүүн царай нь тэднийг тийм ч амархан тайвширчих хүмүүс биш гэдгийг илтгэнэ. Эзэн Хө юу болсныг гайхаж байв.

​"За байз, тэгэхээр чи л өнөөх харгис эзэн нь байх нь ээ! Чи миний дүүд хортой будаа зарах зүрхтэй байдаг аа. Түүнийг хар л даа! Уг нь тэр хүдэр чийрэг эр байсан юм, гэтэл чиний будааг идсэний дараа л ингэж өвдлөө. Уг нь баавгай шиг л хүчтэй хүн одоо арайхийн хөл дээрээ зогсож байна шүү дээ! Өөдгүй амьтан чи зөвхөн мөнгөний л төлөө санаа зовж, хүний аминд хүрэхээс ч буцахгүй хэрэг үү!"

​Энэ хүний уур хилэнд Эзэн Хө сандарч ээрэн: "А-аа, яаж ийм зүйл байх билээ? Яаж?" гэлээ.

​Өнөөх эр цааш нь: "Би яаж мэдэх юм? Өнөө өглөө дүү минь чамаас жоохон будаа худалдаж аваад зутан хийсэн юм, тэгээд л чамаас авсан будааг идсэнийхээ дараа ийм болчихлоо. Би идээгүй нь миний аз, эс бөгөөс би ч бас тэрэнтэй адилхан болох байсан биз."

​Эзэн Хө-гийн духнаас хөлс чийхран гарч, ханцуйгаараа духаа арчсаар "Эрхэм үйлчлүүлэгч ээ, ямар нэгэн үл ойлголцол гарсан бололтой" гэлээ.

​"Үл ойлголцол оо? Үл ойлголцол гэдэг чинь чиний төрсөн эх юм уу хаашаа юм! Хэрвээ чиний будаанаас болоогүй юм бол өөр юунаас болж тэр ингэж өвдсөн юм бэ?" гэж Хань эр архирлаа.

​(орч: Хань хүмүүс нь Хятадын доторх нэг төрлийн үндэстэн ястан)

​Ян Кай сууж байгаад энэ нөхцөл байдлыг эргэцүүлэн бодох зуур бүгдийн нүд энэ үймээн рүү чиглэсэн байв. Эзэн Хө үнэхээр сайн хүн тул түүнд будаа өгсөн хүн будаандаа хор хийнэ гэдэгт Ян Кай огтхон ч итгэж чадсангүй.

Түүгээр ч барахгүй Эзэн Хө Ян Кайн бодлоор хэзээ ч өөдгүй, муу хүн байж таарахгүй бөгөөд ямар ч луйварчин худалдаачин өөрийнхөө будааг хордуулах тийм тэнэг зүйл хийхгүй шүү дээ.

​[Хэрэв энэ мэдээлэл тарвал тэр цаашид яаж бизнесээ хийх юм бэ? Хэн түүнээс будаа худалдаж авах гэж ирэх зүрхтэй байх юм?]

​Энэ хоёр эрийн зохиосон шалтаг үнэхээр инээдтэй байсан бөгөөд тэд үүнийг өөр зүйл байж магадгүй гэж огтхон ч бодож үзсэнгүй.

​Тиймээс энэ хоёр бол бусдын амьдралыг сүйрүүлэхийн тулд л энд ирсэн нь гарцаагүй байв. Гэхдээ энэ үйлдэл хэтэрхий харгис бөгөөд худалдаачныг ердөө л мөнгө олохын тулд хүний аминд хүрсэн гэж гүтгэж байлаа.

​Хэдийгээр Ян Кайн бие сул дорой ч тэр бол бясалгагч хүн. Өнгөрсөн жилүүдэд тэр тоо томшгүй олон төрлийн хүмүүстэй тааралдаж байсан тул Эзэн Хө-г үнэн зөвөөр дүгнэж чадна гэдэгтээ итгэлтэй байв. Түүгээр ч барахгүй энэ хүн бол түүний маш их ачийг нь санаж явдаг хүн бөгөөд энэ бүхнийг хараад Ян Кайн царай барайлаа. Тэр босож ирээд: "Та хоёр..." гэж эхэлтэл,

​"Юу?" хэмээн тэдний нэг нь түүн рүү ууртайгаар ширүүн харлаа.

​Ян Кай үг хэлж амжаагүй байтал Эзэн Хө түүний урдуур орж ирээд, Ян Кайг болиулах гэсэн мэт алгуурхан толгой сэгсрэв.

​"Хө авга аа..." Ян Кай гайхан зогсов.

​"Дампуурсан ч хамаагүй, гай гамшгаас хол байсан нь дээр!" хэмээн Эзэн Хө шивнэлээ.

​Ян Кай аргагүйдэж зүгээр л санаа алдав. Эзэн Хө ингэж хэлсэн нь өнөөх хоёр Хань эр юу хүсэж байгааг мэдэж байсны шинж байлаа. Гэхдээ бизнес эрхлэхийн тулд сайн нэр хүндтэй байх хэрэгтэй. Саяны үймээн аль хэдийн маш олон хүний анхаарлыг татсан бөгөөд хэрэв энэ цааш үргэлжилбэл будааны мухлагийн нэр хүнд салхинд хийсэх болно.

​Хэдийгээр тэдний хэлсэн бүхэн худал гэдгийг мэдэж байсан ч, хэтэрхий их хохирол амсахаасаа өмнө энэ будилааныг хурдхан шиг дуусгахын тулд тэдний хүслийг биелүүлэхээс өөр аргагүй байлаа.

​Эзэн Хө цөхөрсөн байдалтайгаар нөгөө эр рүү хандан: "Дүүгийн тань өвчний тухайд гэвэл, энэ надад ямар ч хамаагүй гэдгийг л би хэлж чадна..." гэлээ.

​Хоёр эр үүнийг сонсмогцоо нэг нь ууртайгаар хашхирч: "Хамааралгүй байсан ч би аль хэдийн энэ мухлагт ирчихсэн байна. Хэрэв би үнэнийг ил гаргахгүй бол дүүгийн минь амссан зовлон талаар болох болно. Түүнийг яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй! Мэдээж хэрэг, хэрвээ чи эмчилгээний зардлыг даахаар зөвшөөрвөл бид энэ асуудлыг орхиход бэлэн байна" гэв.

​Энэ үгний дараа тэд үнэхээр л Эзэн Хө-г дампууруулж, гай гамшгаас мултрахыг хүсэж байгаа нь илт боллоо. Хэрэв хүмүүс үнэхээр л мөнгө салгахыг хүссэн бол үүнийгээ хэсэг хугацааны дараа хийх байсан.

Гэтэл энэ хоёрын шаардлага хэтэрхий ойрын бодолтой байсан бөгөөд хэрэв Эзэн Хө тэдэнд мөнгө өгөхийг зөвшөөрсөн ч мухлагийнх нь нэр хүнд унасан хэвээр л байх болно. Нууц гэж байдаггүй бөгөөд түүнийг хортой будаа зарсан гэх мэдээ тархах л болно. Энэ нь Ян Кайд өнөөх эрчүүд Эзэн Хө-гөөс мөнгө салгах сонирхолгүй, эсвэл бүр өөр зорилготой байж магадгүй гэдгийг ойлгууллаа.

​Гэтэл хэн санах билээ, энэ хоёр Хань эр буулт хийх санаа огт байсангүй: "Өөдгүй муу амьтан. Чи бид хоёрыг хэн гэж бодоов, чамд ингэж дураараа мөлжүүлээд зогсож байх хүмүүс үү? Бид хоёр чамаас хортой будаа худалдаж авдаг нь ямар азгүй хэрэг вэ! Чамайг зовоох өчүүхэн төдий ч мөс чанар алга уу?"

​Энэ үг Ян Кайд маш гүнзгий хүрэв. Тэр сууж байхдаа уруулаа мурийн, [Тэгээд чи л тэр ариун явдалтан нь юм байх даа? Мөс чанараа гээлгүй цэвэр ариун амьдарсан хүн үү?] гэж дотроо бодож байлаа.

​Эзэн Хө ч бас гайхширчээ. [Юу? Энэ хоёр мөнгө салгах гэж ирээгүй юм уу?]

​Түүнийг гайхаж, яахаа мэдэхгүй зогсох зуур улам олон хүн цугларч эхлэв. Ян Кайтай ойролцоо насны, царайлаг нэгэн залуу ч бас гарч ирэв. Түүний гадаад байдлыг харвал Ян Кайгаас хавьгүй чинээлэг нэгэн болох нь илт байлаа.

​Тэр залуу хайхрамжгүйгээр өнөөх эрчүүд рүү ойртож, сонирхсон байдалтайгаар тэднийг тойрон алхав. Ингэхдээ тэр тасралтгүйгээр хэлээ товшиж байлаа.

​Бусад хүмүүс анзаараагүй байж болох ч, Ян Кай ганцхан хараад л энэ гурвыг өмнө нь гудамжинд харсан өнөөх хүмүүс болохыг танив.

​Цугларсан олон саяхан гарч ирсэн тэр хүү рүү гөлрөн ширтэцгээнэ!

​Энэ гурав чинь хамт байсан биш билүү? Ян Кай агаарт ямар нэгэн хорон муу хуйвалдааны үнэр ханхалж байгааг мэдэрлээ.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8