Тулааны оргил

​48-р бүлэг : Гарамгай хүч чадал

​

​Чэн Шао Фэн, Нү Тао хоёр энд ирсэн зорилгоо хэдийнэ тодорхой илэрхийлсэн нь Ян Кайг ихээхэн түгшүүрт автуулав. Энэ хоёр хүн ийм хэрцгий, өршөөлгүй байна гэж тэр хэзээ ч бодоогүй бөгөөд тэд ганцхан маргаанаас болж түүнийг үнэхээр алахыг хүсэж байлаа.

​Түүнийг энэ хоёрыг сэрэмжтэйгээр ажиглаж байх үед Ху Мэй Эр Ян Кайн чихэнд нууцаар: "Ян Кай, хэрвээ чи үхэхийг хүсэхгүй байгаа бол миний үгэнд ор. Хагас сарын өмнө энэ Нү Тао Анхдагч Элементийн тавдугаар шатанд хүрсэн бөгөөд Чэн Шао Фэнтэй харьцуулашгүй хүчтэй хүн. Түүгээр ч барахгүй, энд хоёр хүн байгаа болохоор битгий яаруу сандруу үйлдэл хийгээрэй!" хэмээн шивнэв.

​"Тэгвэл, чамд тэдэнтэй учраа олох ямар нэг арга байгаа юм уу?" Ян Кай итгэлгүйхэн асуулаа.

​"Би тэдэнтэй учраа олж чадахгүй ч, тэд намайг алах зүрх зориг гарцаагүй гаргаж чадахгүй. Чи миний нөхцөлийг зөвшөөрсөн цагт л би чиний амийг баталгаажуулж чадна."

​Ху Мэй Эрийн статус маш тодорхой байсан тул хэрэв тэр үнэхээр Ян Кайг хамгаалахыг хүсвэл Чэн Шао Фэн, Нү Тао хоёр түүнийг үл тоомсорлож чадахгүй байх байв. Тэд түүний нүүрийг бодож, хамгийн муудаа л уураа гаргахын тулд Ян Кайг зодох л байлаа.

​"Хэрэггүй дээ." Ян Кай аажмаар толгойгоо сэгсрэв.

​"Чи үхэх байсан ч хамаагүй ингэж татгалзахыг хүсэж байгаа хэрэг үү?" Ху Мэй Эр Ян Кай руу яг л тэнэг хүн рүү харж байгаа мэт итгэж ядсан нүдээр ширтлээ.

​"Ингэж хэлж байгаад уучлаарай, би бохир заваан зүйлсээс сэжиглэх өвчтэй юм. Түүнээс гадна, хэн үхэж, хэн амьд үлдэхийг зөвхөн нударга зөрүүлсний дараа л шийдэх болно." Ян Кай өөдөөс нь харан зогсох хоёр хүн рүү тайвнаар харав.

​Энэ хариултыг сонсоод Ху Мэй Эрийн царай муухайрч орхив. Хэсэг хугацааны дараа тэр хүйтнээр дооглон инээмсэглэж, танан цагаан шүдээ зуугаад, хорсолтойгоор: "Чи нэгэнт энэ замыг сонгосон юм чинь, дуустал нь яваарай!" хэмээн санууллаа.

​Үүнийг хэлснийхээ дараа тэрээр арваад фут орчим арагш ухарч, гараа элгэндээ тэврэн ажиглахаар зогсов.

​Чэн Шао Фэн чангаар инээж: "Эгч Ху Эр үнэхээр дуулгавартай юм аа. Эгч Ху Эр бидэнд ямар ч төвөг удахгүй гэдгийг би мэдэж байсан юм" гэлээ.

​Ху Мэй Эр үнэхээр муухай царайлсан бөгөөд зүрхэндээ юу бодож байгааг нь хэн ч мэдэхгүй байлаа.

​Нү Тао хэ хэ хэмээн хачирхалтайгаар инээж, Ян Кайг толгойноос нь хөл хүртэл нь гүйлгэж харав. Нү Тао хурууныхаа үеийг дуугаргаж, аажмаар толгойгоо сэгсрээд:

"Чиний нэрийг Ян Кай гэдэг байх аа? Чи тамын оронд очих үедээ намайг буруутгаж болохгүй шүү, учир нь чи бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцсоныхоо төлөө өөрийгөө л буруутгах ёстой юм. Чи үүнийг өөрөө дуусгахыг хүсэж байна уу, эсвэл би чиний өмнөөс хийж өгөх үү?" гэлээ.

​Энэ асуулт туйлын зэрлэг байсан боловч Ян Кай зүгээр л инээмсэглэн: "Хэрвээ чи миний амийг хүсэж байгаа бол, энэ нь чиний чадвараас л шалтгаална даа. Тиймээс ирээд ав!" гэв.

​Ингэж хэлэх зуураа тэрээр нууцаар Жинхэнэ Ян нууц урлагийг идэвхжүүлж эхэллээ.

​Жинхэнэ Ян нууц урлаг идэвхжихтэй зэрэгцэн Ян Кайн цээжинд догшин ширүүн мэдрэмж төрж, түүнчлэн шатам халуун энерги түүний дотоод судлын цэгүүдээр дамжин сорогдож эхлэхийг тэр мэдрэв.

Энэхүү гал халуун энерги дотор маш их хэмжээний “Ян” Чи агуулагдаж байлаа. Тэр мөчид Ян Кайн дотоод судлууд өвдөж хорсом халуун болж; тэр ч байтугай маш халуун байсан тул түүний цээжнээс утаа гарч эхлэн, арьсыг нь харлатал нь түлж байв.

​Ян Кай маш ихээр цочирдсон бөгөөд хариу үйлдэл үзүүлж амжихаас нь өмнө хорсом халуун өвдөлтийг мэдэрч байсан түүний дотоод судлууд маш их хэмжээний “Ян” Чи-д дасан зохицож, дотоод судлууд руу нь тасралтгүй урсгаж эхлэв.

​Нүд ирмэхийн зуурт түүний дотоод судлууд Ян төрлийн Юань Чи-гээр ирмэгээ хүртэл нь дүүрч, тасралтгүй хавдаж байлаа.

​Дус дус... түүний сүнсний гүнээс ямар нэгэн хөдөлгөөн гарах шиг болж, түүний Дантиан дотор гэнэтхэн дахин нэг дусал Ян шингэн нэмэгдсэн байв.

​Хэсэг хугацааны дараа дахин нэг дуслах чимээ сонсогдлоо.

​Гурван амьсгаа авах хугацаанд хоёр дусал Ян шингэн бүрэлдэн тогтов. Гэвч түүнийг хамгийн сүүлийн дуслыг бүрэлдүүлж байх үед нягтарсан “Ян” Чи алга болчихлоо.

​Зөвхөн тэр мөчийн дараа л “Ян” Чи-гийн догшин ширүүн урсгал зогсов.

​[Энэ гарцаагүй Гэрэлт Ян чулуу байх нь!]

Энэ тухай бодоод Ян Кай лонхтой нөхөн сэргээх жижиг үрэлнүүдээрээ худалдаж авсан өнөөх Гэрэлт Ян чулууг гаргаж ирлээ. Гэтэл өмнө нь “Ян” Чи-гээр дүүрэн байсан энэ чулуу яаж хуучин сүр жавхлангаа хадгалж үлдэж чадах билээ дээ? Дотор нь өчүүхэн ч энергийн ул мөр үлдээгүй байсан бөгөөд үнэн хэрэгтээ тэр богино хугацаанд Ян Кай түүнийг бүрэн шингээж авсан байлаа.

​Эцсийн эцэст энэ нь зөвхөн хоёр дусал Ян шингэн л нягтруулжээ! Зүгээр л эдгээр дуслуудын нэг нь алга болчихсон нь Ян Кайг төөрөгдөлд оруулж байв. Түүний Дантиан доторх анхны дуслыг оруулаад одоо түүний Дантианд нийт хоёр дусал Ян шингэн байлаа.

(Орч: Өмнө нь дантянь гэж орчуулж байсан бол одоо дантиан гэж орчуулах болно)

​[Энэ шингээх хурд…… арай л хэтэрхий хурдан биш гэж үү?]

Энэ нь үндсэндээ дантианаа хүчээр тэжээж байгаагаас ялгаагүй байсан бөгөөд түүнд ямар ч хариу үйлдэл үзүүлэх боломж олгосонгүй.

​Ян Кайн хувирлыг Чэн Шао Фэн, Нү Тао хоёр хоёулаа харж байв. Ян Кайн цээжин хэсэгт гарсан өөрчлөлт нь тэднийг бага зэрэг төөрөгдөлд оруулсан боловч Нү Тао тулааны туршлагаараа тэр тэр даруй гараа даллаад: "Номын дүү Чэн, намайг дагаад урагшил. Нөхцөл байдал өөрчлөгдсөн бололтой байна" гэлээ.

​"Ойлголоо." Ян Кайг эртхэн үхэх тусмаа л Чэн Шао Фэнд илүү дээр байв. Тэр ямар ч эргэлзээгүйгээр урт сэлмээ барьсаар, харгис хэрцгийгээр урагш дайрлаа.

​Мөр мөрөө зэрэгцүүлсэн тэр хоёр хүн яг л шуурга шиг байсан бөгөөд нүд ирмэхийн зуурт тэд Ян Кайн өмнө хүрч ирэв.

​Нү Таогийн хүч чадал илүү өндөр байсан тул түүний хурд нь мэдээж илүү хурдан байлаа. Юань Чи-гээр бүрхэгдсэн түүний нударга урагш нисэж, Ян Кайн нүүр рүү гэнэтхэн шууд чиглэлээ.

​Анхдагч Элементийн тавдугаар шатны үед бясалгагчид хэдийнэ нэлээд сайн хэмжээний Юань Чи хуримтлуулсан байдаг бөгөөд энэ нь тулааны бясалгагчийн тулалдах чадварыг дутуу үнэлж болохгүй гэдгийг харуулж байв.

​Нү Таогийн савсан нударгаас бүдэгхэн исгэрэх чимээ гарах нь түүнийг ямар нэгэн тулааны техник ашиглаж байгааг тодорхой харуулж байлаа.

​Ян Кай бултсангүй, харин өөдөөс нь нударгаараа зөрүүлэн цохив.

​"Пэн" хийх чимээ гарч, хүчтэй мөргөлдөөнөөс болж Ян Кайн бугуйн яс дуугарахын зэрэгцээ, түүний нударга яг л хэдэн зуун сахлын хутгаар зүсүүлж байгаа мэт мэдрэмж төрлөө. Хэдхэн секундын дотор олон тооны зүсэгдсэн шархнууд гарч ирсэн бөгөөд тэр өөрийн эрхгүй хэдэн алхам ухрахад хүрчээ.

​Гэвч Нү Тао хачин дуугаар орилсон бөгөөд учир нь тэр маш халуун төмөр цохисон юм шиг мэдрэмж авсан байлаа. Түүний арьс, мах нь бүгд өвдөлттэйгөөр түлэгдэж, тэрээр: "Ямар халуун Юань Чи вэ!" хэмээн хашхирлаа.

​Анхдагч Элементийн тавдугаар шатны хүч чадалтай байж тэрээр зөвхөн Биеийг хатуужуулах шатанд байгаа тулааны бясалгагчийн дайралтын эсрэг хамгаалж чадахгүй байсан нь үнэхээр хачирхалтай үзэгдэл байв.

​Энэ хоёр хүн нударга солилцох үед тус бүр хэд хэдэн алхам ухарлаа.

​Сэлмээ барьсан Чэн Шао Фэн тулаанд нэгдэж; түүний өшөө авах хүсэл нь ундран, Ян Кайг яг тэнд нь цавчих шийдвэртэйгээр түүн рүү дайрлаа.

​Нү Таогийн дайралтыг мэдэрсний дараа Ян Кайн бүх цус буцалж эхэлсэн бөгөөд түүний яснаас дулаахан мэдрэмж нэвтэрч эхлэв; энэ нь түүнд шавхагдашгүй их хүч чадалтай болсон мэт мэдрэмж төрүүлж байлаа. Түүний нүд аажмаар улайх тусам анхны дөлгөөн харагдах царай нь догшин хэрцгий бөгөөд Улангассан байдалтай болов!

​Чэн Шао Фэнгийн сэлэмний өөдөөс Ян Кай түүнийг барьж авахын тулд ганц гараа ашиглалаа.

​Чэн Шао Фэн дооглонгуй инээмсэглэж: "Би өнгөрсөн удаагийнхаас хэдийнэ сургамж авсан. Энэ Залуу эзэн үнэхээр нэг газарт хоёр дахин бүдэрнэ гэж чи бодоо юу?" гэв.

​Ингэж хэлэх зуураа тэрээр Ян Кайн хурууг тас цавчихаар сэлмээрээ далайлаа. Ян Кайн хариу үйлдэл удаан байсангүй. Өрсөлдөгчийнх нь илдний чиглэл өөрчлөгдөж байгааг мэдэрмэгцээ тэр гараа атгах хөдөлгөөн болгон өөрчлөв.

​"Пү", урт сэлэм Ян Кайн хурууны нэгийг тас цавчин унагаж амжсан бөгөөд энэ нь Чэн Шао Фэнгийн царайнд баяр баясгалан тодроход хүргэв. Ху Мэй Эр туйлын ихээр цочирдон амаа дарсан боловч Ян Кайн өөрт нь гаргасан хандлагыг санах үед, тэр түүнийг хэсэг хэсгээрээ цавчуулах ёстой гэж бодлоо.

​"Яаж ийм зүйл байж болох юм бэ?" Чэн Шао Фэн айдсаараа хашхирсан бөгөөд учир нь тэр Ян Кайн хурууг үнэндээ тас цавчихгүй байгаагаа ухаарсан юм. Хэдийгээр энэ нь мөнхийн зэвсэг биш байсан ч хурц зэвсэг хэвээр байв.

(орч: мөнхийн зэвсэг- зэвсгийн зэрэглэл юм , мөнхийн зэвсэг, сүнслэг зэвсэг, тэнгэрлэг зэвсэг гэх мэт)

[Яаж! Биеийг хатуужуулах шатанд байгаа бясалгагчийн бие яаж ийм хүчтэй байж чадах юм бэ? Анхдагч Элементийн шатанд байгаа хүн байсан ч хуруу нь тасрах байсан шүү дээ.]

​Ян Кай хорлонтойгоор инээж, айдас хүргэм цагаан шүдээ харуулан, цусан улаан нүдээрээ түүн рүү ширтлээ. Чэн Шао Фэн одоо бага зэрэг сандралд орсон тул яаран ухрахын зэрэгцээ: "Номын ах Нү, намайг авраач!" хэмээн чангаар хашхирав.

​Үг нь амнаас нь гарахаас өмнө Ян Кай хэдийнэ түүнийг гүйцэн очсон бөгөөд түүний Дантиан доторх нэг дусал Ян шингэн түүний хүсэл зоригоор хөдөлж, хурууны өндгөнд нь хүрлээ.

​Чиглүүлэн, тэрээр Чэн Шао Фэнгийн толгойн гол хэсэг рүү шууд довтлов.

​Чэн Шао Фэн амаа том ангайсаар, амьсгал хураан газарт уналаа. Түүний духан дээр савхны чинээ хэмжээтэй нүх гарч, гавлын ясыг нь нэвт сүлбэсэн байв. Энэхүү нүх нь маш гөлгөр бөгөөд цэвэрхэн байлаа. Үнэн хэрэгтээ, ганц ч дусал цус урссангүй. Түүний нүд бүтэн нээлттэй үлдсэн бөгөөд үхэх үеийнх нь царайнд өмнөх гомдлынх нь ямар ч ул мөр үлдсэнгүй.

​Аах! Хоёр хүний цочирдсон хашхираан зэрэг сонсогдов. Энэ нь энэхүү аймшигт дүр зургийг нүдээр гэрчилсэн Нү Тао болон Ху Мэй Эр хоёроос гарсан дуу байлаа.

​

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8