Тулааны оргил

​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс

Нэг ​Шат ахиснаас хойш хагас цагийн дараа Биеийг хатуужуулах судрын үр дүн илт мэдрэгдэж байв. Хэдийгээр түүний өөрийнх нь мэдлэг туршлага нөлөөлсөн ч, хэрэв энэ техник байгаагүй бол тэрээр дараагийн шатанд хүрэхийн тулд дахин гурваас дөрвөн сар шаардлагатай байсан гэдэгтээ итгэлтэй байлаа.

​Үүнийг бодоод тэрээр гүнзгий амьсгаа авч, бие дэх бохирдлоо гадагшлуулан амьсгалаа гаргав.

​Түүний амнаас тас хар утаа савсан гарч ирлээ. Газарт тунах тэрхүү утаа маш бохир заваан харагдана. Энэхүү утааг гадагшлуулсны дараа түүний зургаан мэдрэхүй улам хурц, сонор соргог болсон байв.

​(орч: зургаан мэдрэхүй: Сонсох, хүрэлцэх, харах, амтлах, үнэрлэх болон зургаа дахь мэдрэхүй [зөн совин])

​Энэ түүний биеийн бохирдол байсан гэж үү? Ян Кай байрандаа цочирдон чичирхийлэв.

​Бясалгалаар хичээллэх бүрд бие дэх бохирдол багасаж, гадагшилдаг. Ян Кай өмнө нь үүнийг мэдэрч байсан ч хэзээ ч ийм хэмжээнд хүрч байсангүй.

​Түүний толгойд тоо томшгүй олон бодол, баяр баясал эргэлдэж байлаа. Хэдийгээр тэр Дөрөвдүгээр шатанд амжилттай орсон ч, Биеийг хатуужуулах судрын нударгын техникт нь харин дорвитой ахиц дэвшил гаргаж чадсангүй.

Түүний өдөр тутмын бэлтгэл нь нийт 101 цохилтын дөнгөж нэг хувийг л хийж чадаж байв.

​[Яарвал даарна гэдэг дээ.]

​Хэсэг зуур бодсоны эцэст Ян Кай ирээдүйгээ бага зэрэг төлөвлөлөө. Хэдийгээр тийм ч нарийвчилсан төлөвлөгөө биш ч гэсэн, цаашид зүгээр урсгалаараа амьдардаг өмнөх шигээ байж болохгүй байв. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам түүний тэвчээр алдагдах нь гарцаагүй шүү дээ.

​Дараа нь тэрээр ямар нэгэн зүйл олж идчихээд талбайг үргэлжлүүлэн шүүрдэж эхлэв.

​Хэдийгээр тэр хог шүүрдэгч байсан ч сургуулийг бүхэлд нь шүүрдэнэ гэсэн үг биш байв. Тэрээр сургуулийн дөнгөж аравны нэг хэсгийг л хариуцдаг байлаа. Энэ нь төвөгтэй хэдий ч ердөө нэг цаг орчим л хугацаа шаардана.

​Моддын дундаас Шиа Нин Чан шавь нарыг ажиглаж эхэлсэн бөгөөд санамсаргүйгээр Ян Кайг хог шүүрдэж байхыг олж харлаа. Үүнийг хараад ямар нэгэн сэтгэл хөдлөл төрөхгүй бол хачин хэрэг байв. Өнөөдөр түүнд ямар нэгэн өөрчлөлт орсон байсан ч бүсгүй чухам юу гэдгийг нь баттай мэдэж чадсангүй. Хагас цаг гаруй хугацаанд тэрээр нэг л газраасаа холдолгүй, өөгүй гялалзтал нь шүүрдсээр л байв. Маш гөлгөр болсон тул хэрэв шумуул газардахаар буувал шагайгаа мултлах хэмжээний тийм цэвэрхэн болсон байлаа.

​

​[Энэ залуу...] Шиа Нин Чан түүнийг яалтай ч билээ дээ гэж бодож байлаа.

​Яг тэр мөчид Ян Кай өөр зүйлсийн талаар бодож байв. Өчигдөр тэр маш том боломжийг олж авсан тул ирээдүйгээ эргэцүүлэх нь зүйн хэрэг байв. Гэвч ямар нэгэн дорвитой сонголт олдсонгүй. Одоогоор тэр өдөр бүр нар мандах үед бэлтгэлээ үргэлжлүүлэн хийхээс өөр аргагүй байлаа.

​Түүнийг ийн бодлогошрон зогсох зуур ардаас нь хурдан хөлийн чимээ ойртон ирлээ. Тэр хурдхан шиг бултах гэтэл нөгөө хүн нь ч мөн түүнээс зайлсхийх гэж байсныг анзаарсангүй. Ингээд тэд бие биетэйгээ хүчтэй мөргөлдөж орхив.

​Хэдийгээр тэр ноцтой гэмтээгүй ч тэр хүнтэй мөргөлдөхөд яг л ган хана мөргөх мэт санагдсан юм. Тэрээр дуу алдан газарт унаж, мөргөлдсөн хэсэг нь мэдээгүй болчихсон мэт санагдаж байв.

​Ян Кай хурдан сэргээд хүлцэл өчсөн өнгөөр: "номын ахаа, та зүгээр үү?" хэмээн асуув.

​Нөгөө залуу ихэд бухимдсан байсан ч дээш хараад Ян Кай болохыг таниад, бадарч байсан уур хилэн нь сарнин алга болов. Ийм хүний эсрэг уурлах нь ямар ч утгагүй хэрэг бөгөөд энэ нь ч бас түүний өөрийнх нь буруу байсан юм.

​Тэр даруй гараа савчин: "Зүгээр дээ, зүгээр!" хэмээн хариулав.

​Ингэж хэлээд босохынхоо зэрэгцээ тэрээр эрч хүчтэйгээр цааш гүйн одов.

​Ян Кай араас нь: "Номын ахаа, хаашаа ингэж их яараа вэ?" гэж асуулаа.

​Залуу алсаас: "Хувь нэмрийн танхим руу, өөр хаашаа байх юм бэ?" хэмээн хашхирав.

​Түүний үгийг сонсоод Ян Кай өнөөдөр аль хэдийн энэ сарын наймны өдөр болсныг саналаа. Энэ бол гол хаалган дээр өнгөрсөн сарын хувь нэмрийн оноог тараадаг өдөр байв!

​Тиймээс сар бүрийн энэ өдөр Хувь нэмрийн танхим оноогоо авахаар шавсан шавь нарын хөлд дарагддаг байлаа. Эдгээр оноогоор тэд хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн бясалгалын эм, эрдэнэс, тулааны урлагийн техник зэрэгээр сольж авч болдог. Тийм ч учраас энэ өдөр бүх шавь нарыг догдлуулдаг байв.

​Зарим нь догдолж байхад зарим нь урам хугарна. Ян Кай харин сүүлийнх нь буюу урам хугарсан хүмүүсийн нэг байлаа.

​Цочирдсон тэрээр хөмсөг зангидахгүй байж чадсангүй. Сар бүр түүний авдаг оноо үнэхээр өчүүхэн бага байдаг байв.

​Хог Шүүрдэгч сард арван оноо авах боломжтой ч өнгөрсөн сард тэр зургаан удаа дуудагдаж, тухай бүрдээ ялагдсан! Ялагдал бүрийн дараах суутгалыг тооцвол түүнд ердөө дөрөвхөн оноо л үлдсэн байв.

​Энэ... энэ үнэхээр л ямар ч хүн уйлмаар явдал байлаа.

​Аз болоход тэр зөвхөн Сорилтын шавь байсан. Түүний статус хамгийн доод шатных тул хэрэв ялагдвал дөнгөж нэг л оноо хасуулдаг. Харин Энгийн шавь нар хоёр оноо хасуулна!

​Үүнийг бодоод Ян Кай талархаж байлаа.

​Гэхдээ дуслыг хураавал далай гэдэг дээ. Цуглуулж хадгалсаар байвал тэр хэзээ нэгэн цагт ямар нэг үнэ цэнтэй зүйлээр солихуйц хангалттай оноотой болох л болно.

​

​Өнөөдөр хангалттай цаг алдлаа гэж бодоод тэр үргэлжлүүлэн шүүрдэж эхлэв.

​Ажлаа дуусгах үед үд дунд болсон байлаа. Оноогоо авахаар танхим руу явах цаг болжээ.

​Өглөөний их бужигнааны дараа танхим одоо эзгүйрч, нам гүм болсон байв. Өглөө ирээгүй нь аз болсон хэрэг, эс бөгөөс хүлээх нь дэндүү төвөгтэй байх байлаа.

​Танхим руу ормогц нэгэн хөгшин эр зүүрмэглэн сууж байх нь тодхон харагдав.

​Энэ хөгшин бол Сургуулийн нярав байлаа. Тэр тавь орчим настай, шингэхэн цагаан үстэй, эелдэг царайтай нэгэн. Харахад хүн амьтанд гэм хоргүй мэт санагдах боловч түүнийг зальтай үнэг гэдгийг Ян Кай маш сайн мэддэг байв!

​Нэг удаа Элит шавь энд бардамнан аашилж зүрхэлтэл, танхимаас хэдэн зуун тохой гартал шидэгдсэн удаатай. Тэр бараг л амиа алдах дөхсөн юм. Тухайн үед Ян Кай тэнд байсан тул үүнийг мэддэг байсан бөгөөд энэ хөгшин эрд хэмжээлшгүй их хүч чадал нуугдаж байдгийг ч бас гадарладаг байлаа.

​Хөгшний нүдэнд өртөхөөр ойртон очихдоо Ян Кай түүний хурхиран унтаж байгааг маш тод харж байлаа.

​[Энэ хөгшин зөнөг! Өндөр Тэнгэр Асрын аль эмэгтэй шавийг нь зүүдлээд сууж байгаа юм бүү мэд!]

​(орч: Ойлгомжтой, нилээн шалиг өвгөн байх нь О.о)

​Шүүрээ барьсаар тэр хөгшнийг зөөлхөн нудраад: "Нярав Мэн!" хэмээн аяархан дуудав.

​Хөгшний овог нь Мэн бөгөөд нэрийг нь Ян Кай мэддэггүй тул нэрээр нь дуудах боломжгүй байв.

​Лангууг хэд хэд тогшсоны эцэст хөгшин арайхийн сэрлээ. Тэрээр нойрмоглон нүдээ нээж, Ян Кайг хараад яг л баас харсан мэт нүүрээ үрчийлгэв.

​

​"Ямар гээчийн царай гаргаад байгаа юм бэ?" гэж Ян Кай дургүйцэн асуув.

​Тэр нүдээ эргэлдүүлэн: "Чи яагаад өглөө ирээгүй юм бэ?" гэв.

​Ян Кай өөртөө итгэлтэйгээр: "Өглөө хүн дэндүү их байсан, харин одоо амар тайван байна шүү дээ!" гэж хариуллаа.

​"Чи энэ хөгшний амралтыг тасалдуулчихлаа. Чи ахмад настныг хүндлэх гэж юу байдгийг мэддэг юм уу?"

​Ян Кай урагш бөхийгөөд: "Та ямар залуу бүсгүйг зүүдлэв дээ?" хэмээн шивнэлээ.

​Гэнэт эрч хүчээр дүүрсэн Нярав Мэн, Ян Кай руу зэвүүцсэн харцаар харан: "Чиний саяны үгс энэ хөгшний нэр хүндийг гутаан доромжиллоо! Чи Үнэхээр тэвчиж боломгүй хүн юм." хэмээн чангаар хэлэв.

​"Бие галбир сайтай юу?"

​"Гайхалтай!" гэж Нярав Мэн өөрийн эрхгүй уулга алдчихав.

​(орч: хэлээгүй юу, шалиг өвгөн байнаа гэж.)

​"Уян хатан хөл, цагаан арьс, бас нарийхан сайхан бэлхүүстэй юу?"

​"тиймээ, тийм, тийм..." Өвнөн Тэр даруй толгой дохин, тэрхэн зуурт Ян Кайг өөрийн найзаа хэмээн бодож орхив.

​"Хэ хэ..." хэмээн Ян Кай ёжтой инээв.

​Нярав Мэн үгээ зөөж ядан ээрч, царай нь сармагчны бөгс шиг ув улаан болон улайлаа. Ичсэндээ газар хагараасай, дотор нь орчих юмсан л гэж тэр хүсэж байв.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8