Тулааны оргил

​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр

​

​Гэвч Жинхэнэ Ян нууц урлаг бол өөр байв. Ян ,Юань Чи-гээ хязгаарт нь тултал бясалгах үед, чиний Ян Юань Чи шингэн хэлбэрт орж Дантянь дотор хадгалагдах болно. Энэ нь чиний дотоод судлыг хоосолж, цаашид үргэлжлүүлэн Юань Чи бясалгах боломжийг олгодог.

Өөрөөр хэлбэл, хэрэв чи энэхүү Бясалгалын аргыг хэрэгжүүлбэл хэр их бясалгаж чадах хэмжээнд чинь ямар ч хязгаар байхгүй болох ч, ингэж хязгааргүй бясалгахын тулд чамд "Ян" төрлийн "Чи" шаардлагатай болно гэсэн үг.

​Энэ бол хоёр дахь ялгаа нь байлаа. Эдгээр ялгаа болон Жинхэнэ Ян нууц урлагийн гарал үүсэл нь энэ техникийг энгийнээс хэр зэрэг хол давсан зүйл болохыг тодорхой харуулж байв.

​Тэр Ян төрлийн Чи-гээ бясалгаж эхлэх үедээ, шингэрүүлсэн "Ян" Чи-гээ ашиглан дайралт хийх боломжтой болох байв.

​Хэсэг зуур бодолхийлсний эцэст, Ян Кай Жинхэнэ Ян нууц урлагийг бясалгахаар шийдлээ.

​Нэгдүгээрт, түүнд өөр сонголт байсангүй; хувь нэмрийн оноо дутмаг байсан тул тэрээр Үндсэн сургуулиас ямар нэгэн Бясалгалын арга олж авах боломжгүй байв. Хоёрдугаарт, хар номноос гарч ирсэн ямар ч зүйлд тэр асар их итгэлтэй байсан юм. Үндсэн сургуулиас олж авсан техникүүд Жинхэнэ Ян нууц урлагтай харьцуулагдах ч үгүй байж магадгүй шүү дээ.

​Бясалгах орчны хувьд, нэг их санаа зовох зүйл биш байлаа. Нар мөн л Ян шинж чанартай тул нарны гэрэл л байвал тэр Жинхэнэ Ян нууц урлагийг бясалгах боломжтой байв. Гэвч үр ашиг нь нэлээд бага байх байлаа.

​Эцсийн эцэст нар асар том газар нутгийг гэрэлтүүлэх ёстой бөгөөд үүнийгээ мөн адил өргөн уудам гэрлийн хэлбэрээр өгч байдаг. Үүнээс хүн хэр ихийг нь өөртөө шингээж чадах билээ?

​Шийдвэрээ эцэслэн гаргаад Ян Кай овоохойноосоо гарч нарны гэрэл туссан хэсэг газар оллоо. Доош суугаад нүдээ анин, Жинхэнэ Ян нууц урлагийн өөрийн дотоод судал доторх замыг төсөөлөв.

Анхаарлаа төвлөрүүлж, тэрээр Дантянь доторх бяцхан Юань Чи-г удирдаж, Жинхэнэ Ян нууц урлагийн замын дагуу чиглүүлж эхэллээ.

​Аливаа зүйлийн эхлэл хамгийн хэцүү байдаг; энэ үг огтхон ч буруу байсангүй. Ян Кай тэрхүү нарийхан Юань Чи-тэй өөрийгөө холбож чадаж байсан ч, түүнийг авч дотоод судлуудаараа урсгах нь хэмжээлшгүй хэцүү байлаа.

(Орч: Ян энерги, Юань чи 2 өөр үг шүү ,бүгдээрээ ялгаж ойлгож байгаа гэж найдаж байна)

​Төөнөсөн нарны дор тэрээр бүтэн өдөржин бясалгасан бөгөөд өнөөх нарийхан Юань Чи нь ердөө өчүүхэн төдий л нэмэгдсэн байв. Түүгээр ч барахгүй түүний Юань Чи-гийн урсах хурд яст мэлхий шиг удаан байлаа. Гэвч эцсийн эцэст энэ нь түүний анхны оролдлого байсан тул, гарсан үр дүн нь Ян Кайг нэлээд сэтгэл хангалуун үлдээв.

​Энэ бол хуримтлуулж бясалгадаг төрлийн сургуулилт бөгөөд нэг шөнийн дотор хийчихдэг зүйл биш байлаа. Гэхдээ энэ тал дээр Ян Кайд тэвчээр огтхон ч дутсангүй.

​Гурван өдрийн нөр их хөдөлмөрийн дараа Ян Кай эцэст нь Юань Чи-гээ Дантяниасаа цээжний дотоод судал руугаа чиглүүлж чадлаа. Ганцхан бодолхийлэхэд л өнөөх жижиг бөгөөд нэлээд сул Юань Чи цээжин дотроос нь оргилон гарч, цээжнийх нь цэгийг тойрон эргэлдэв.

​Хар номыг дагаснаар тэр эхлээд өөрийн Ян энергийн Эх Үүсвэрийг бий болгох ёстой гэдгийг мэдэж байлаа. Энэ нь Жинхэнэ Ян нууц урлагийг бясалгах хамгийн эхний алхам байв.

​"Ян"-ийн Эх Үүсвэр нь түүнд эргэн тойрныхоо Ян Чи-г мэдрэхэд туслахаас өөр ямар ч ашиггүй байлаа. Ерөнхийдөө Ян Кайн хүч дэндүү сул байсан бөгөөд тэр өөрийн гэсэн Тэнгэрлэг мэдрэхүйг хараахан бүрдүүлээгүй байсан тул эргэн тойрноо тэмтэрч нягт Ян Чи-тэй газрыг олох ямар ч боломжгүй байв.

​(орч: Тэнгэрлэг мэдрэхүй нь бясалгалын нэлээд хожуу үед буюу Настнуудтай ижил түвшинд хүрсэн үед л бий болдог)

​Гэвч түүний "Ян"-ийн Эх Үүсвэр байгуулагдсанаар энэ нь цаашид асуудал байхаа болино. Үүнийг л бүтээчихвэл, тодорхой бүс нутагт тэрээр "Ян" Чи-гийн өчүүхэн төдий ул мөрийг хүртэл мэдрэх боломжтой болох юм.

​Юань Чи нь цээжин дотор нь зогсолтгүй эргэлдэх зуур Ян Кайн царай хурцадмал болж ирэв; тэр өчүүхэн ч хайхрамжгүй байж болохгүй байлаа.

"Ян"-ийн Эх Үүсвэрээ бүрдүүлэх нь маш нарийн төвөгтэй, нягт нямбай ажил бөгөөд бүрдүүлэх явцад ямар нэгэн алдаа гарвал түүний өмнөх бүх хөдөлмөр салхинд хийсэж, Ян Кай бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болох байв.

​Нэг цаг өнгөрч, хоёр цаг өнгөрсөөр нарны дор зогсолтгүй суусан Ян Кайн толгойноос хөл хүртэл хөлсөндөө нэвтэрсэн байлаа. Ийм удаан хугацаанд хөлөрсөн тул түүний биед шингэний дутагдлын шинж тэмдэг аяндаа илэрч эхэлсэн бөгөөд уруул нь хүртэл цайж цонхийсон ч, Ян Кайн царай хувиршгүй хэвээр байв. Тэрээр ямар ч уцаарлах эсвэл няцах шинжгүйгээр өнөөх Юань Чи-гээ цээжнийхээ цэгийг тойрон эргэлдэхийг тасралтгүй шавдуулж байв.

(Орч: Ян кай, Ян чи, юань чи, ямар олон ян бэ T_T)

​Хэр их хугацаа өнгөрснийг бүү мэд, Ян Кайд гэнэтхэн цээжнээс нь нэгэн хачирхалтай мэдрэмж төрж, яг л улайссан төмөр арьсанд нь наасан мэт хурц өвдөлт мэдрэгдлээ.

​Ян Кай огцом нүдээ нээж, шүдээ зуув.

​Энэ өвдөлт хурдан ирсэн шигээ маш хурдан алга болов. Энэ нь нүд ирмэхийн зуурт л болоод өнгөрсөн бөгөөд дараа нь түүний цээж хэвийн байдалд оржээ. Үнэндээ бүр сэрүүцүүлж, сэргээсэн мэт мэдрэгдэж байсан ч түүний тархи өнөөх аймшигт өвдөлтөөс бүрэн салаагүй байсан бөгөөд тийм ч амар мартчихаж болохооргүй байлаа.

​Ян Кайд цээжинд нь ямар нэгэн гадны зүйл бий болчихсон мэт бүдэг бадаг мэдрэмж төрсөн ч, доош хартал тэнд юу ч байсангүй.

​[Ян-гийн Эх Үүсвэр бүрэлдчихэж байгаа юм болов уу?] Хөмсгөө зангидан Ян Кай дотроо бодолхийлэв. [Эх Үүсвэр амжилттай бүрэлдсэн байх ёстой, гэхдээ би үүнийг нүдээрээ харж чадахгүй байна.]

​[Хэрвээ Ян-ийн Эх Үүсвэр бүрэлдсэн бол Ян төрлийн Чи-тэй ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх ёстой шүү дээ. Гэтэл яагаад юу ч болохгүй байна аа? Магадгүй энэ хавьд нягт Ян төрлийн Чи байхгүй юм болов уу?]

(Орч: ян шинж чанартай Чи нь галын төрлийн Чи, жнь- нар)

​Ингэж бодоод Ян Кай босож, Өндөр Тэнгэр Асрын төв рүү алхлаа. Алхах зуураа тэр цээжин доторх ямар ч хөдөлгөөнийг маш анхааралтай ажиглаж байв.

​Тэр удаан алхаагүй байтал гэнэт цээжнээс нь нэгэн дулаахан мэдрэмж тархлаа. Ян Кайн царай гайхширалаар дүүрэв!

​Үнэхээр л тийм байжээ. Ян-ийн Эх Үүсвэр амжилттай бүрэлдсэн бөгөөд өмнө нь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй шалтгаан нь эргэн тойронд "Ян" Чи бараг байхгүй байсантай холбоотой байв. Одоо хариу үйлдэл үзүүлж байна гэдэг нь энэ хавьд нягт Ян Чи-тэй газар байна гэсэн үг байлаа.

​Ян Кайн царайд догдлол тодров. Жинхэнэ Ян нууц урлагийг бясалгахын тулд маш хатуу шаардлагууд байсан. Хэрэв "Ян" Чи-гийн нягтрал өндөр байвал бясалгах хурд нь ч бас илүү хурдан байх болно. Ян Кай нарны "Ян" Чи-д найдаж байсныг эргээд бодоход, нягтрал багатай тул хурд нь угаасаа л удаан байх байжээ.

​Ян-ийн Эх Үүсвэрийнхээ мэдрэмжийг дагасаар Ян Кай галзуу мэт гүйсээр удалгүй нэгэн өрөөнд оров.

​Түүнийг ормогц маш танил хоолой сонсогдлоо: "Ээ, бяцхан Ян Кай, чи яагаад ийм цагаар энд хүрээд ирэв?"

​Толгойгоо өргөөд харвал, Нярав Мэн лангууныхаа цаанаас түүн рүү хачирхан харж байлаа.

​Энэ газар Хувь нэмрийн танхим байж таарлаа!

​Нярав Мэн рүү нэг харснаа, арын өрөө рүү гүйлгэн харж, Ян Кай нүдээ эргэлдүүлэв! "Ян" Чи-гийн эх үүсвэр тодорхой байлаа, энэ нь гарцаагүй Хувь нэмрийн танхимын нөөцөнд байгаа Ян шинж чанартай ямар нэгэн зүйлээс үүдэлтэй байв.

​Гэхдээ... гэхдээ энэ чинь Хувь нэмрийн танхим шүү дээ, тэгэхээр хэрэв тэр тэрхүү зүйлийг авахыг хүсвэл хувь нэмрийн оноогоор л солих боломжтой.

Ян Кайн одоогийн үлдэгдэл тэгийг зааж байсан бөгөөд тэр бүх оноогоо Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг болон Үхлийн бүсийн модны өвсөөр сольчихсон байлаа!

​Үүнийг ухаараад Ян Кай маш ихээр урам хугарав. Тэрээр Нярав Мэнгийн асуултад хариулахыг ч хүссэнгүй, зөвхөн урамгүйхэн толгойгоо гудайлгасаар гадагш алхлаа.

​"Чамайг ямар чөтгөр нь хатгачихаа вэ?" Өвгөн Мэнгийн царай ч бас барайв.

​Өндөр Тэнгэр Асраар зорилгогүй хэсүүчлэн алхах үед Ян-ийн Эх Үүсвэр үе үе хариу үйлдэл үзүүлж түүнийг "Ян" Чи нягттай газрууд руу хөтөлж байв. Гэвч эдгээр Ян Чи-гээр баялаг газрууд нь эсвэл аль нэг хүчирхэг хүний эзэмшил газар, эсвэл хэдийнэ хэн нэгний цүнхэнд орчихсон байлаа.

​Ян Кай бүр зүсээ хувиргаж тэднээс Ян-аар дүүрэн зүйлийг хулгайлах талаар бодсон ч, өөрийнхөө жижигхэн бас сул дорой биеийг, дараа нь тэдний хүч чадлыг хараад ийм бодлоо шууд л үргээхээс өөр аргагүй болов.

​Хэдийгээр тэр эдгээр Ян шинж чанартай эрдэнэсийг олж авч чадаагүй ч, Ян Кай бас ч гэж хоосонгүй байлаа. Олон удаагийн туршилт болон байнгын хэрэглээнийхээ дүнд Ян Кайн Ян-ийн Эх Үүсвэр нь одоо таван зуун тохой зайд байгаа ямар ч "Ян" Чи-г мэдэрч чаддаг болсон байв.

​Түүний хайлтын цар хүрээ таван зуун тохойд хүрмэгц цааш илүү нэмэгдэхээ больсон юм. Энэ нь магадгүй түүний өөрийнх нь хүч чадалтай холбоотой байх. Дараагийн шат руу дэвших үед энэ цар хүрээ дахин нэмэгдэх нь гарцаагүй байлаа.

​Хоёр эсвэл гурван цагийн турш Өндөр Тэнгэр Асраар яаран алхсаны дараа Ян Кай зарим нэг хориотой бүсийг эс тооцвол бараг бүх газраар орж амжжээ. Ян Кайд ямар ч үр дүн гарсангүй, гэвч эргээд бодоход Ян-ийн Эх Үүсвэрийн мэдэрч чадах ямар ч зүйл маш үнэ цэнтэй байх нь гарцаагүй байлаа.

[Тэд ийм үнэ цэнтэй байхад, би газарт зүгээр л хэвтэж байгаа зүйлийг олчихно гэдэг юу л бол?] Ян Кай анхны тэрхүү хүүхдийн гэмээр гэнэн өөдрөг үзэл нь дэндүү инээдтэй байсныг ухаарав.

​[Би зүгээр л Хар Салхит уулс руу дахиад нэг явчихдаг юм бил үү? Тэр уул нуруудад Ян шинж чанартай ямар нэгэн зүйл байх л ёстой биз дээ?]

​Түүнийг энэ санаа хэр боломжтойг бодож байтал, цээжин доторх Ян-ийн Эх Үүсвэр дахин халлаа. Яг л Ян-ийн Эх Үүсвэрийнхээ рефлексээр удирдуулж байгаа мэт Ян Кай тэр зүг рүү алхаж эхлэв.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8