Тулааны оргил

7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ

​Ян Кай энэ жил дөнгөж арван таван настай хэдий ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд туулж өнгөрүүлсэн амьдрал нь түүнийг үе тэнгийнхнээс нь хавьгүй илүү төлөвшүүлсэн байлаа.

Үүний л ачаар тэрээр энэхүү няцашгүй, хатуу зан чанарыг өөртөө цогцлоож чадсан юм.

​Тиймээс сэтгэл нь тайвширмагц тэр орон дээрээ суугаад эхний хуудсыг анхааралтайгаар уншиж эхлэв.

​Эхний хуудаснаас өөр ямар нэгэн хачин зүйл үсрэн гарч ирэхгүй нь гэдгийг бататгасныхаа дараа тэр хоёр дахь хуудсыг эргүүллээ.

​Өмнөх туршлагаасаа болоод түүний үйлдэл илүү өөртөө итгэлтэй, дадмаг болсон байв. Тэгтэл хав хар хуудсан дээр алтан үсгүүд тодрон гарч ирэхэд Ян Кайн нүд алгуурхан томорлоо.

​"Бардам Алтан бие: Биеийг хатуужуулах судар!"

​Өмнөхөн нь бага зэрэг урам хугарч байсан түүний сэтгэл одоо харин тэнгэрт нисэх мэт хөөрч байлаа. Яг л түүний таамаглаж байснаар, хуудас бүрд ямар нэгэн зүйл нуугдаж байсан нь гарцаагүй байв.

​Ян Кай бараг л юу ч бодолгүйгээр, хамаг анхаарлаа номын хоёр дахь хуудсанд бүрэн төвлөрүүллээ.

​Гэнэтхэн, өнөөх алтан үсгүүд яг л уснаас үсрэх загас мэт хуудаснаас нисэн гарч, Ян Кайн тархи руу гэрлийн хурдаар шигдэн орлоо.

Гэрлийн гялбаа эргэн тойрны харанхуйг бүрхэн авч, төд удалгүй замхран алга болов. Гэрэл унтарсны дараа тэрээр тархинд нь шинэ мэдлэг суусан мэт мэдрэмжийг авав. Энэ бүхэн нөгөөх алтан үсгүүдээс эхтэй байлаа.

​Ян Кай зүрхээ тайвшруулан нүдээ аниад, тэрхүү мэдээллийг өөртөө шингээж эхлэв.

​Үнэндээ түүнд энэ мэдээллийг шингээж, ойлгох шаардлага ч байсангүй. Учир нь үсгүүд түүний ой ухаанд сийлэгдэх тэрхэн мөчид л тэр утга учрыг нь хэдийнээ төвөггүйхэн ухаарсан байлаа. Өөрөөр хэлбэл, шууд л төгс эзэмшсэн гэсэн үг.

​"Энэ бол Биеийг хатуужуулах судар байх нь," гэж Ян Кай амандаа шивнээд, үүнийг нэг төрлийн нударгын техник болохыг олж мэдэв.

​Хэдийгээр энгийн мэт санагдавч, бодит байдал дээр тийм байсангүй. Үүнийг гүйцэтгэхэд маш хатуу шаардлага тавигдана.

Учир нь энэ техник туйлын гүн гүнзгий утгатай. Үүнийг бясалгахын тулд заавал зүүн зүгт , мандаж буй нарны зүг харж зогсох ёстой байлаа.

​Тиймээс өдөрт хамгийн ихдээ хагас цаг л бэлтгэл хийх боломжтой байсан юм.

​Одоо шөнө дунд болж байсан тул тэр эхлэхийн тулд дор хаяж таваас зургаан цаг хүлээх хэрэгтэй боллоо. Бүтэн өдөржин хамаг хүчээ барж, өрөвдмөөр ганцхан амтат төмсөөр гол зогоосон Ян Кайд энэ нь бага зэрэг бухимдалтай байлаа.

Гэсэн хэдий ч тэрээр үнэлж баршгүй эрдэнэстэй болсондоо дотроо хязгааргүй баярлаж байв.

​Хагас цаг орчим унтах гэж хичээснийхээ дараа тэр хар номын гурав дахь хуудсыг судалж үзэхээр шийдэв.

​Гэвч хэчнээн эргүүлж тойруулан шалгасан ч хуудсанд ямар ч өөрчлөлт гарсангүй нь түүний урмыг бага зэрэг хугалав. Ийнхүү номоо оролдож байгаад тэр гүн нойронд автлаа.

​Ян Кайг сэрэхэд нар мандах дөхсөн байлаа. Үүрийн гэгээ орохын өмнөх бүрэнхийд орчин тойрон тэр чигтээ нам гүм байдалд автаж, хааяа нэг шавж дуугарах, шувуу жиргэхээс өөр аниргүй байв.

​Юу болохыг тэсрэх шахам хүлээж байсан Ян Кай орноосоо хурдан гэгч нь үсрэн буугаад, овоохойныхоо үүдэнд очив. Тэнд зогсоод тэр хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч, биеэ алгуурхан суллалаа.

​Нүдээ нээхэд үүрийн саарал туяа гийж эхэлж байлаа. Тэрээр нударгын техникийн зааврыг аль хэдийн оюун ухаандаа тоо томшгүй олон, бүр хэдэн зуун удаа давтан сургуулилсан байв.

​Түүний гар алганы хэлбэрт орлоо. Улмаар зөөлөн хийгээд удаан хөдөлгөөнөөр зүүн тийш, баруун тийш, тэгээд урагш түрнэ.

Түүний оюун санаа ертөнцийг бүхэлд нь тэвэрч байх бөгөөд уудам дэлхий, тэр ч байтугай сар, оддыг бүрхэх агаар мандал хүртэл түүний алганы завсарт багтах мэт санагдана.

​Зүүн хөлөө урагш алхахад алсын хаяанд тулах мэт болж, баруун хөлөөрөө яг л тамын эзэн хаан мэт хүчтэй гишгэлэв. Амьсгалах төдийд ертөнц тэр чигтээ яг л хаврын цэцэгс дэлгэрэх мэт амьдралын эрч хүчээр дүүрч байв.

​Намрын салхи үлээх нь яг л алтан шаргал захиас мэт. Дараа нь хүйтэн салхи исгэрэн өнгөрөх нь цас мөс, хахир хүйтэн өвөл айсуйг илтгэнэ.

​Ян Кайн харц аажмаар гүнзгийрч, алгуурхан хөдлөх нударгаараа асар том хадыг түлхэх мэт болов. Ямар ч байсан, тэр хад ойрын хугацаанд нэг л хөдлөх шинж огтхон ч алга байлаа.

​Гэнэт дэлбэрэх мэт чимээ гарч, цонхигор царайлсан Ян Кай гуйвж дайван, бараг л өвдөг сөхрөн унах шахлаа.

​Оюун ухаандаа үүнийг тоо томшгүй олон удаа давтах зуураа тэр энэ урлаг нь төгс төгөлдөр нударга болохыг олж мэдсэн юм. Ян Кай энэхүү сударт ийм нууцлаг Биеийг хатуужуулах техник агуулагдаж байна чинээ огтхон ч төсөөлөөгүй билээ.

​Тэрхэн богинохон хугацаанд Ян Кайд бүхэл бүтэн ертөнц түүний мөрөн дээр ачаа болон дарах мэт санагдав. Гэвч энэ дарамт дор тэр ертөнцийн бүхий л зүйлийг мэдэрч чадаж байлаа.

​Энэхүү Биеийг хатуужуулах техник нь зүгээр нэг нударгын дасгал сургуулилалт биш байв.

Энэ бол ертөнцийн хувирал хийгээд орчлонгийн хувь тавилантай зохицон бясалгах арга байлаа. Энэхүү бясалгал нь өгсөж уруудах, баярлах гуних мэдрэмжээр дүүрэн. Алгуурхан хийх нударгын цохилт, өшиглөлт нь тэнгэр газрын хүчинд нөлөөлж чадахуйц бөгөөд нууцлаг хууль , нууцлаг зүйлээр дүүрэн байв.

​Тэрээр зургаан удаа алгаараа түлхэж, гурван алхам л хийлээ. Энэ үр дүн нь номонд бичигдсэн техникийн нэг хувьд ч хүрэхгүй байв. Ийм бага зүйлийг хийхэд хүртэл тэсвэрлэшгүй хэцүү байлаа.

Тэгтэл түүний нурууны яснаас гэнэт "тас" хийх чимээ гарч, нуруугаа хугалчихлаа гэж бодоход хүргэв.

​Тэр хурдан гэгч нь шалгаж үзсэн ч, зөвхөн бага зэрэг шархиран өвдөхөөс өөр сүртэй зүйл болоогүйг мэдлээ.

​Сэтгэлээ хатуужуулж бэлдэн, Ян Кай Биеийг хатуужуулах судрын дагуу дахин бэлтгэлээ эхлүүлэв.

​Сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй байсан тул Ян Кайн ухаан санаа мансуурах мэт болж байв.

Ухаан санаа нь бүрэлзэж байсан тул тэр амьсгалаа түгжин байж саруул ухаанаа эргүүлж олж авав. Нударга нь алгуурхан бүжиглэхтэй зэрэгцэн, Ян Кайн ухаан санаа дахин саруулсаж, үргэлжлүүлэхэд шаардлагатай төлөв байдлаа дахин бүрдүүлж чадлаа.

​Тэгтэл түүний биеэс хэд хэдэн тодорхойгүй мэдрэмжүүд гарч ирсэн бөгөөд Ян Кай тэдгээрийг чухам юу болохыг сайн ойлгосонгүй.

Үүгээр зогсохгүй, хөдөлгөөнүүдээ хийх тусам түүний нударга далайн ёроолд байгаа мэт улам хүндэрч байлаа. Бэрхшээл ихсэх тусам ахиц дэвшил ч төдий чинээ гарч байв.

​Тас няс хийх чимээ байнга дуулдана. Ян Кайн үйлдэл бүр яснуудыг нь салют буудах мэт дуугаргаж байв. Аймшигт өвдөлт хамаг биеэр нь тархсан ч тэр үл ажран зогсоно. Энэ мөчид түүний тууштай, хатуужилтай зан чанар тодхон харагдаж байлаа.

​Нүд ирмэхийн зуурт л Ян Кайн гар хөл бяц зодуулсан мэт чичирч байгаа нь мэдрэгдэв. Яг л тэнгэр газар хоёулаа түүний биен дээр буугаад ирсэн мэт байлаа.

​Гэлээ ч тэр тэвчсээр, огтхон ч няцсангүй.

​Гэнэт халуун дулаан эрчим оргилж, энэ мөчид бие доторх өвдөлтийг нь намжаав. Урам зориг нь сэргэж, тэр бэлтгэлээ дахин эхлүүллээ. Энэ нь гарцаагүй Алтан араг яс түүнтэй нэгдсэний ач тус гэдгийг тэр мэдэж байв. Эцсийн эцэст, энэ хоёр зүйл хоёулаа нэг л газраас гаралтай шүү дээ.

​Сургуулийн алслагдсан буланд байх овоохойн өмнө мандаж буй нарыг харан хөлсөндөө нэвт норсон залуу зогсоно. Нударгаа алгуурхан хөдөлгөж, ирээдүйгээ шинээр нээхийн тулд тэр хичээнгүйлэн бясалгаж байлаа.

​Хагас цаг өнгөрөхөд Ян Кайд гэнэт бие нь хөнгөрөх шиг санагдав. Тэрээр биен дээр нь дарж байсан өнөөх хүнд дарамтыг мэдрэхээ болилоо. Яг энэ мөчид тэр энэхүү ур чадварыг цааш нь үргэлжлүүлэн бясалгах боломжгүй болсон юм.

​Сударт өдөр бүр нар мандах үед зөвхөн хагас цаг л бясалгаж болно хэмээн маш тодорхой заасан байлаа.

​Хамаг хүчээ шавхсан Ян Кай сулбайн газарт унаад гүнзгий амьсгаа авав. Түүний амьсгалыг даган нил ягаан өнгийн хий(Чи/qi) урсан орж ирээд уусан алга боллоо. Хоромхон зуурт тэрээр сэргэж, эрч хүчээр дүүрэхийг мэдрэв.

​Гайхширсан тэрээр цочирдохгүй байж чадсангүй.

​Дотоод хүч! Тэр хэдийнэ "Чи" (qi) хүчний мэдрэмжийг өөртөө бий болгож чаджээ. Өөрөөр хэлбэл, тэрээр Биеийг хатуужуулах гуравдугаар шатыг амжилттай давж, Дөрөвдүгээр шат руу орсон гэсэн үг байлаа!

​Энэхүү мэдээ түүнийг хязгааргүй ихээр баярлуулав. Өндөр Тэнгэр Асарт орсноос хойш Биеийг хатуужуулах гуравдугаар шатанд хүрэх гэж тэр гурван жилийг зарцуулсан.

Гэтэл ердөө гучин минут бясалгасны дараа энэхүү нууцлаг Биеийг хатуужуулах судрын техник нь түүнийг нэг шат ахиулж, Дөрөвдүгээр шатанд хүргэж чадсан байна шүү дээ!

​Биеийг хатуужуулах хүрээ нь есөн шаттай байдаг. Гуравдугаар шатыг хүртэл энэ нь зөвхөн тухайн хүний бие бялдрын чадавхыг л сайжруулдаг. Харин Дөрөвдүгээр шатнаас хойш хүний биеийн дотоод судлуудад (меридиан) "Чи" бүрэлдэж эхэлдэг.

​Зөвхөн "Чи" хүчний мэдрэмж төрж байж л чамайг жинхэнэ бясалгагч хэмээн тооцдог юм.

​Хэдийгээр энэ үед "Чи"-г зөвхөн мэдрэх боломжтой болох боловч, бие махбодод бодит хүч чадал хараахан бий болохгүй.

Зөвхөн долдугаар шатанд хүрснээр л бие махбод өөрийн гэсэн хүч чадлыг хөгжүүлж эхлэх бөгөөд энэ нь есдүгээр шат хүртэл үргэлжилнэ. Тэр үед л бие махбод шатлан ахиж, Анхдагч "Чи" шат руу нэвтрэх хүч чадлын хаалгыг нээдэг. Тэр цагт л тулаанч жинхэнэ утгаараа хүч чадалтай болно.

​Анхдагч "Чи" хүчний шат бол бясалгагчийн хувьд жинхэнэ эхлэл юм.

​Биеэ хатуужуулах хүрээнд хийгдэх бүхий л зүйл нь ирээдүйн Анхдагч "Чи"-гийн хүрээний суурийг л тавьж байгаа хэрэг байлаа. Энэхүү суурь нь хүний хүч чадлын нэгэн адил бүрэн гүйцэд тогтдоггүй. Учир нь чиний яс, арьс оргилдоо хүрэх хүртлээ тасралтгүй бэхжиж хөгжсөөр байх болно.

​Ян Кай дөнгөж сая Дөрөвдүгээр шатанд орж, "Чи"-г мэдрэх мэдрэмжийг олж авсан. Гадны хүмүүст энэ нь тийм ч сүртэй зүйл биш мэт санагдах боловч, түүний хувьд энэ бол гайхалтай мэдээ бөгөөд асар том ахиц дэвшил байлаа.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8