Тулааны оргил

​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?

​Ян Кай, Ху Мэй Эр хоёр нэг нь урд, нөгөөх нь хойно нь орон Хар Салхит ой руу алхан орох үед хэдэн модны араас хоёр хүний дүрс гарч ирлээ.

​Нэгэн хүний царайнд асар их үзэн ядалт тодрон, Ян Кайн холдох дүрсийг ширтэж байсан бөгөөд түүний сэтгэл татам царайнд бүдэгхэн ягаан туяа татсан байлаа. Нэг харахад л түүнийг сүүлийн хэд хоногт зодуулсан гэдгийг мэдэж болохоор байв.

​Харин нөгөө хүнийх нь царай үнэхээр хорон муухай бөгөөд Ху Мэй Эрийн бэлхүүсийг ширтэхэд нүдэнд нь тачаалын гялбаа зурсхийн өнгөрөв.

​"Номын дүү Чэн, чи тэдэнд зодуулсан гэж үү?" Тэрхүү залуугийн хүйтэн бөгөөд хатуу царай Чэн Шао Фэн рүү харангаа:

"Хэдийгээр чи дөнгөж саяхан Анхдагч Элементийн шатанд орсон, бас бага зэрэг сул дорой ч гэлээ түүний өрсөлдөгч байх л ёстой доо. Тэр залуу зөвхөн Биеийг хатуужуулах шатанд л байгаа юм шиг харагдаж байна шүү дээ" гэлээ.

​Чэн Шао Фэн өөрийгөө өмгөөлж эхлэв: "Би тэр үед бага зэрэг хайхрамжгүй байсан юм, тэгээд ч тэр залуу үнэхээр хачин хүн. Тэр тулалдаж эхлэх үедээ өөрийнхөө амийг огтхон ч хайхардаггүй юм байна лээ.

Намайг сэлмээрээ дүрж байхад, тэр миний сэлмийг алгаараа хаах үед сэлэм гарыг нь нэвт сүлбэсэн! Тэр бүр огт дуугараагүй! Тэр зөвхөн миний сэлмийг зогсоогоод зогсохгүй, бас миний нэг гарыг хөдөлгөөнгүй болгосон! Энэ жижиг алдаанаас болоод л би ялагдсан юм."

​"Өө? Энэ их сонирхолтой юм, хэрвээ бид хоёр өрсөлдсөн бол хэн нь илүү ширүүн байх байсан бол доо."

​Чэн Шао Фэн инээгээд: "Мэдээж Номын ах Нү та илүү хүчтэй байх байсан, тэр тантай яаж харьцуулагдаж чадах билээ дээ?" гэв.

​"Чи түүний байр суурийг бүрэн судалсан уу? Бид ямар нэгэн хүчирхэг хүмүүсийг өдөөж, уурлуулж болохгүй шүү" хэмээн Нү Тао түүнээс болгоомжтойгоор асуув.

​"Би тодорхой судалсан. Өндөр Тэнгэр Асар дахь энэ залуу бол ямар ч ар талгүй, ердөө л туршилтын шавь юм байна лээ. Иймэрхүү хүнийг аллаа ч гэсэн хэн ч тоохгүй байх."

​"Ха ха! Туршилтын шавь аа? Миний мэдлэгээр Өндөр Тэнгэр Асар зөвхөн арваадхан л туршилтын шавьтай биз дээ? Тэр тэдний нэг гэж үү?" Нү Тао яг л маш сайхан мэдээ сонссон мэт тасралтгүй инээж байлаа, учир нь тэр "туршилтын шавь" гэсэн хоёр үгийг сонсмогцоо л бүх санаа зоволт нь замхран арилсан юм.

Эдгээр хүмүүс бол Өндөр Тэнгэр Асрын шившиг байсан бөгөөд түүнийг хэн нэгэнд гар хүрэх, эсвэл бүр устгах нь тэрээр Өндөр Тэнгэр Асарт тус хүргэж байгаатай л ижил байв.

​"Тхх. Өмнө нь би хүмүүс энд ирэх вий гэж айгаад хайхрамжгүй дайрч чадаагүй юм. Энэ залуу тэр гичийтэй хамт Хар Салхит ойн гүн рүү орно гэж хэн санах билээ дээ? Энэ нь бүх зүйлийг маш хялбар болгож байна."

​Нү Тао үгээр хэлэхийн аргагүй завхай инээмсэглэж: "Зөвхөн Номын дүү өшөөгөө авч чадаад зогсохгүй, тэр бас эмэгтэйчүүдийн тал дээр азтай юм шиг байна. Энэ нь үнэхээр л нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг байна" гэлээ.

​Чэн Шао Фэн ч бас инээж эхлэв: "Номын ах аа, та ийм зүйл хэлж байхдаа намайг өөртөө туслахаар дуудаж авчирсан хүн гэдгээ мартсан бололтой. Тэгэхээр сайн сайхан зүйл байвал энэ Номын дүү нь яаж ганцаараа эдлэх билээ дээ?

Номын ах та зугаацсаныхаа дараа энэ Номын дүү нь ч бас оролцох болно. Тэр гичий Ху Мэй Эр, хэдийгээр ёс суртахуунгүй, дур зоргоороо ч гэсэн залуухан бас бие нь гарцаагүй чанга хэвээрээ байгаа даа."

​

​"Номын дүү үнэхээр өгөөмөр юм аа!" Нү Тао бага зэрэг тэвчээргүйрхэн: "Явцгаая. Ахиж алдах цаг байхгүй. Хурдхан шиг тэднийг гүйцэж очоод довтлох сайхан боломж хайцгаая" гэв.

​Энэ хоёр хүний хувьд Ян Кайг алах нь маш энгийн даалгавар байлаа. Харин гэгээн цагаан өдрөөр тэнгэрийг ор хөнжилөө болгон Ху Мэй Эрийг хүчиндэх нь тэдний хамгийн ихээр тэсэн ядан хүлээж байсан зүйл байв.

​Цаг нь ирэх үед Ху Мэй Эр эсэргүүцэх үү, үгүй юу гэдгийг тэд бодох шаардлагагүй байв. Энэ завхай гичий тэд түүнд таашаал мэдрүүлж л байвал тэр баяртайгаар илүү ихийг хүсэх болно.

Тэгэхээр тэр яаж эсэргүүцэж зүрхлэх билээ дээ? Магадгүй тэр зөвхөн тэрхүү хүчтэй, доромжлогдсон таашаалын мэдрэмжиндээ умбаж, өөр юу ч бодохоо болих биз.

​

​Энэ хоёр хүн шинэковууд биш бөгөөд Хар Чавга тосгоны улаан дэнлүүний гудамжинд цагаа ихэвчлэн өнгөрөөдөг байв. Тиймээс Ху Мэй Эр шиг эмэгтэйчүүдийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг тэд мэдээж сайн мэддэг байлаа.

​

​Хар Салхит ойн гүнд Ян Кай алхсан хэвээр, эргэж хараад хүйтнээр инээж байлаа. Ху Мэй Эр бага зэрэг айсан хэвээр байсан боловч Ян Кай дахин дахин ингэж аашилж байгааг хараад цаашид айхаа болилоо.

Тэр айхаа болиод зогсохгүй, Ян Кайн алхааны хэмнэлтэй хөл нийлүүлэн алхаж эхлэв. Тэр дотноор Ян Кайн гарыг татан авч, өөрийнхөө зөөлөн, булцгар цээжээрээ түүний гарыг ороов.

​Ян Кайн анхаарал сарнисан боловч энэ эмэгтэйн хэв маягийг санах үед сэрэл хөдөлсөн мэдрэмжүүд нь тэр даруй замхран арилжээ.

​"Одоо чи надад ямар төрлөөр төвөг удах гээд байна?" Ян Кай бухимдлаа.

​"Ганцхан удаа намайг дагаад яв! Ирээдүйд би чамд дахиж саад болохгүй ээ!" Дөрвөн зүгт хүний бараа огт харагдахгүй байсан тул Ху Мэй Эр өөрийнхөө үгийн цаадах санаагаа өчүүхэн ч нуухыг хүссэнгүй. Тэр бүр эдгээр ичгүүргүй зүйлсийг ч хэлж зүрхэлж байв!

​"Хол очоод зүүдэл дээ!"

​"Би үзэсгэлэнтэй биш байна гэж үү?" Ху Мэй Эрийн дур булаам нүд ховсдом болж: "Миний бие галбир муу байна уу? Чамд өчүүхэн ч гэсэн сэтгэл хөдлөх мэдрэмж төрөхгүй байна гэж үү?" гэлээ.

​"Эмэгтэй хүнийг гаднах болон дотоод шинж чанараар нь тодорхойлдог юм. Чиний гаднах байдал муугүй, мөн чи үүгээрээ бахархах эрхтэй. Гэхдээ! Чиний дотоод сэтгэл рүү чинь харахад үнэхээр тэвчихийн аргагүй байна." Ян Кай түүн рүү хүйтнээр харав.

​Эдгээр үгс бага зэрэг хүнд байсан тул Ху Мэй Эрийн царай гудайж: "Чи намайг бохир эм гэж бодож байна уу?" хэмээн асуулаа.

​"Тийм ээ!" Ян Кай шуудхан хариулав.

​Ху Мэй Эрийн дур булаам царай чичирхийлж, тэр дооглонгуй инээмсэглэн: "Чи Өндөр Тэнгэр Асар дахь зүгээр л нэг туршилтын шавиас өөр юу ч биш шүү дээ.

Хэдийгээр миний тулалдах чадвар чинийх шиг сайн биш ч гэсэн би бол Цуст тулааны бүлгэмийн Толгойлогчийн охин шүү. Би чамайг сонирхсон нь чиний хувьд аз завшаан юм, гэтэл чи өөрийнхөө өмнө байгаа аз завшааныг харж чадахгүй байх гэж! Гадаа хэдэн эрчүүд намайг сонирхож байгааг чи мэдэх үү?" гэв.

​(орч:: Тийм ээ, дор хаяж хоёр өөдгүй амьтан байгаа .)

​

​"Тэгвэл, эрхэм дээдэс та очоод тэр эрчүүдээ олж болно шүү дээ. Намайг үглэж янших ямар шаардлага байгаа юм бэ?" Ян Кай хайхрамжгүйгээр хариулав.

​"Ян Кай, бусад хүмүүс чамайг хүндэлж байхад битгий ичгүүргүй зан гарга! Хэрэв би буцаж очоод энд ингэж доромжлуулсан гэдгээ аавдаа хэлбэл, чи Өндөр Тэнгэр Асрын шавь байсан ч маргаашийн нарыг харж чадахгүй байх шүү" хэмээн Ху Мэй Эр аль болох өхөөрдөмөөрөө исгэрэх мэт хэллээ.

Ян Кайн хандлага түүнийг бүрмөсөн уурлуулж, түүнийг газарт унасан мэт мэдрэмж төрүүлсэн юм. Эцсийн эцэст түүний статус доогуур биш байсан тул тэр яаж өмнө нь ийм төрлийн доромжлолыг амсаж байх билээ дээ?

​Ян Кай ч бас хүйтнээр инээж: "Би эрхэм дээдсээс тань асууж зүрхлэх нь, хэрвээ би чамайг яг одоо энд алчихвал чамд буцаж очоод гомдоллох боломж гарах уу?" гэлээ.

​Ху Мэй Эр мэл гайхаж, уур хилэндээ автаад тэр Хар Салхит ойн гүнд байгаагаа мартсан бөгөөд хэрвээ Ян Кай үнэхээр түүн рүү дайрвал түүнд амьд буцах ямар ч найдвар үлдэхгүй байлаа. Түүнчлэн, энд хүн алахад хамгийн тохиромжтой газар байв. Өөрөөр хэлбэл, хэрэв тэр үнэхээр энд үхвэл, дэмий л үхэх байлаа.

​Энэ талаар бодох үед Ху Мэй Эр сэрэмжтэй болж, Ян Кай руу хараад яаралтай хэдэн алхам ухарлаа. Тэр чичирсэн дуугаар: "Чи тоглож байгаа биз дээ?" хэмээн гиншив.

​"Миний тэвчээрт хязгаар гэж бий." Ян Кай хайхрамжгүйгээр хариулав.

​Ху Мэй Эр түүн рүү гөлрөн зогсох бөгөөд нүдэнд нь доромжлол болон уур хилэн нь багтаж ядаж байсан ч тэр юу ч хийж зүрхэлсэнгүй. Тэр Ян Кайн үгс тоглоом байсан эсэхийг мэдэхгүй байлаа.

​Ху Мэй Эрийг төөрөгдөлд орсон байх зуур Ян Кай гэнэтхэн сэрэмжтэй болж, тодорхой нэгэн зүг рүү харлаа.

​Санаатай эсвэл үгүй ч бай, Ян Кай, Ху Мэй Эрийн урдуур орон зогсов. Нэгэн том мод руу хараад тэрээр: "Гараад ир!" хэмээн архирлаа.

​Ху Мэй Эр гайхсан боловч дараагийн мөчид юу болж байгааг ойлгов.

​Модны араас хоёр хүн гэнэтхэн гарч ирээд, хүйтнээр инээмсэглэн алхан ирлээ. Тэдний инээд нь хорон муухай бөгөөд хачирхалтай байсан ба нэг нь Ян Кай руу тасралтгүй ширтэж, харин нөгөөх нь Ху Мэй Эр рүү харж байв.

​

​"Чэн Шао Фэн, Нү Тао?" Ху Мэй Эр тэднийг шууд таньж, нэрсийг нь сэжиглэнгүйгээр хашхирсан боловч нүд ирмэхийн зуурт л энэ хоёр хүн яагаад энд өөрсдийгөө харуулсны шалтгааныг тэр ойлголоо.

​Энэ удаад Ян Кай үнэхээр бодит аюулд орсон бололтой байв.

​Нү Таогийн тачаангуй харцанд юу ч үлдээлгүй ширтүүлэх нь Ху Мэй Эрийн бүх биеийг эвгүйцүүлж, хөмсгөө зангидан Ян Кайн биеийн ардуур улам бүр нуугдахаар хөдөллөө.

​"Эгч Мэй Эр, наашаа хүрээд ир. Бид зөвхөн тэр залуугийн амийг л хүсэж байна, тиймээс хажуу тийшээ зогс, үгүй бол чи санамсаргүйгээр гэмтчихэж магадгүй шүү!" Чэн Шао Фэн Ян Кайгаас таваас арван фут орчим зайнаас хашхиран хэлэхдээ түүнд сануулж, бэлхүүснээсээ дүүжлээтэй байсан сэлмээ аажмаар сугаллаа.

​Нү Тао ч бас үг дуугарч, инээгээд: "Тийм шүү, хэрвээ чи бэртвэл миний зүрх өвдөх болно" гэлээ.

​

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8