Сүүдрийн боол

16-р бүлэг : Дахин төрөлт

Санни дотроо ямар нэгэн зүйл сэрж байгааг мэдрэв. Гэнэтхэн хашхиран, амьсгаа нь тасарч, цээжээ түшин, харанхуйг ширтэн юу болоод байгааг ойлгох гэж оролдов. Энэ мэдрэмж өвдөлтгүй, эвгүй биш байсан ч өмнө нь мэдэрч байгаагүй зүйл шиг л санагдав. Яг л сүнс нь сэргэж, хачирхалтай шинэ энергээр дүүрч байгаа мэт.

Гэхдээ тэр энерги гаднаас биш, дотроос нь ирж байв. Үргэлж тэнд байсаар ирсэн, унтаж буй мэт хадгалагдсан энерги.

Энэ энерги биеийнх нь бүх эд эсийг дүүргэж байлаа. Саннигийн сэтгэл хөдлөл тод, хурц болж эхлэв. Дараа нь бие нь өөрчлөгдөж эхэлсэн нь мэдрэгдэв. Цээжнийх нь голд жижигхэн од шатаж байгаа мэт мэдрэмж төрж, дулаан энерги биеэр тархаж, гэдэс, мөр, хөл гар луу нь аажмаар дамжлаа.

Энэ дулаан доор яс, булчин, эрхтэн, судаснууд сэрж, шинэчлэгдэж байв. Саннид дахин төрж буй мэт санагдав. Илүү хүчтэй, хурдан, эрүүл болж байлаа.

Энэ нь үнэхээр баясгалантай байлаа.

Секунд тутамд өөрчлөлт нь улам илүү гүн гүнзгий болж, шинэ итгэл үнэмшил зүрх сэтгэлд нь оршив. Тэр одоо хуучных шигээ сул дорой, эмзэг гудамжны хүүхэд биш болсон байлаа. Одоо өмнө нь дээрэлхүүлдэг байсан хүмүүсийнхээ өмнөөс нүүр тулан зогсож чадах эр болжээ.

Анхны Хар дарсан зүүдний аймшгуудтай тулж, эр зориг нь сэлбэгдсэн Санни, одоо түүнтэй орооцлогдох нь тийм ч хүсэх зүйл биш байв.

Хэсэг хугацаа өнгөрөхөд цээжинд шатаж байсан од аажмаар хөрж, дулаан нь сэрүүн, тайвширмаар сэрүү болж хувирлаа. Тэр хүйтэн жавар Саннигийн биеийг угааж, олон жил хуримтлагдсан өвдөлт, тавгүй байдлыг арилгалаа. Дараа нь хүйтэн толгой руу нь дамжин, эцэст нь нүдэнд нь хүрэв.

Түүний хараа хачирхалтайгаар хоёр болон хуваагдав...

Тэр одоо ч оддын хязгааргүй хэвтэх хоосон зайг харж байсан ч өөр нэг зүйл ч мөн үзэгдэж байв.

Нэгэн чимээгүй, тайван хар тэнгис, түүнийг ганцаардсан нэгэн харанхуй нар гэрэлтүүлж байлаа.

Өмнө нь олж авсан мэдлэгээрээ Санни үүнийг өөрийнхөө Сүнсний Тэнгис гэдгийг мэдэж байв. Гэхдээ ердийнхөөсөө их ялгаатай харагдаж байлаа.

Юуны өмнө, тэнгис илүү амьд, хөдөлгөөнтэй байх ёстой байсан. Дээр нь зүүгдсэн од, сүнсний цөмийн дүрслэл, тод гэрлээр гялалзаж, Сүнсний Тэнгисийг дулаан, нүд гялбам гэрлээр дүүргэх ёстой байсан.

Гэвч Саннигийн сүнс хар, гэрэлгүй байлаа.

'Хачин юм' гэж тэр бодов.

Тэр хар нарыг ойроос ширтэхэд үнэндээ тунгалаг байв. Өөр гэрэл үүсгэгч үгүй учраас эргэн тойрон хар орчинтойгоо адил харагдаж байсан хэрэг.

Мөн энд тэр зөвхөн өөрөө байх ёстой байсан. Яагаад гэвэл энэ бол түүний сүнс юм! Гэвч Санни өөрийнхөө харах бүхий л өнцөг, хэлбэргүй дүрсүүдийн зах дунд тасралтгүй хөдөлж байгааг мэдэрч байлаа. Толгойгоо хэчнээн эргүүлсэн ч хамаагүй, тодорхой хэсгийг нь харах боломж байсангүй. Гэхдээ тэр мэдрэмж алга болохгүй байв.

Одоогоор үүнд цаг үрэхийг хүсэлгүй, Санни хар нар луу эргэж харав. Эцэст нь түүний эргэн тойронд сүнсний цөмийн таталцлын орон зайд орж байгаа хоёр гэрэлт бөмбөлөг харагдав. Санни нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулав.

Эдгээр нь түүний Дурсамжууд бөгөөд Мөнгөн хонх ба Хүүхэлдэйчний нөмрөг байсан юм. Ирээдүйд энэ хэсэгт олон бөмбөлөг байх болно. Азтай бол нэг хоёр Сүүдрийн хувилбар хүртэл авах байх!

Гэнэтхэн Хараалын дуу Сүнсний Тэнгисээс түүнийг татаж гаргав.

[Аспектийн Чадварыг сэргээж байна…]

‘Энэ л шүү дээ. Үнэний мөч’ гэж Санни бодов.

Тэнгэрлэг Аспект уу, үгүй юу, хамгийн түрүүнд авах Аспектийн Чадвараас нь шалтгаалан ирээдүйн хувь заяа нь тодорхой болно. Түүний Зүүдний ертөнц дахь үүрэг ч үүнээс шууд хамаарна. Хэрвээ тулалдааны чадвар бол тэр зүүдний ертөнцийн мангасуудын эсрэг цус асгарсан тулалдаанд хамгийн тэргүүн эгнээнд байх болно. Харин шидтэй холбоотой бол хүчирхэг хэдий ч эмзэг алсын довтлогч болно.

Хэрвээ туслах, ямар нэгэн хэрэгсэлтэй холбоотой бол Зүүдний ертөнцийн нууц ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй болох бөгөөд бодит ертөнцөд ч маш өндөр үнэлэгддэг.

Азтай бол Санни анагаач ч болж магадгүй. Анагаачид маш ховор, тийм учраас эрэлттэй мэргэжилтнүүдийн нэг юм.

[Аспектын Чадвар олдлоо.]

[Аспектын Чадварын нэр : Сүүдрийн Удирдлага.]

Санни хурдхан шиг бичээсийг дуудаж,  яарч шинэ чадварынхаа тайлбарыг унших гэж бодсон боловч эхлээд өөрийн ерөнхий мэдээллийг харахаар шийдэв.

Нэр : Санлесс

Жинхэнэ нэр : Гэрлээс төөрөгч

Зэрэг : Зүүдлэгч

Сүүдрийн цөм : Идэвхгүй

Сүүдрийн хэлтэрхий : [12/1000]

‘Юу? Энэ юу вэ?’ гэж тэр дуу алдлаа.

Түүний сүнсний цөм гэж бичигдэх ёстой хэсэгт “Сүүдрийн цөм” гэж шинэ ойлгомжгүй зүйл гарч иржээ. Санни гайхан ширтэж байлаа. Хэн нэгэн ийм өөр төрлийн цөмтэй гэдгийг өмнө тэр хэзээ ч сонсож байгаагүй. Магадгүй Санни ховор, өвөрмөц хүн байж таараа.

Энэ нууцлаг сүүдрийн цөм нь түүний Сүнсний Тэнгисийн хачирхалтай дүр төрхийг тайлбарлаж байна. Мөн тэр  "Сүүдрийн хэлтэрхий" гэж тоолуур байхыг анзаарав. Ихэнхдээ идсэн сүнсний тасархай тоологдох ёстой байдаг ч энэ удаа тийм зүйл байхгүй байлаа.

‘Би… бүх бусад Сэрэгсдээс өөр замаар түвшин ахина гэж үү?’

Энэ бодол адал явдал бас айдастай зэрэгцэж байлаа. Бусадтай шаардлагатай нөөцний төлөө тэмцэлдэх шаардлагагүй байх нь гайхамшигтай давуу тал хэдий ч Зүүдний ертөнцийн хүний нийгэм ихэнхдээ сүнсний хэлтэрхийг олж авах дээр тулгуурладаг. Хэрвээ түүнийг цуглуулах хэрэггүй болвол тэр асар хурдан хүчирхэг болох боломжтой ба бүрэн бие даасан байх болно.

Гэхдээ тэр сүүдрийн хэлтэрхийг хэрхэн олж авах талаар огт мэдэхгүй байв. Гэхдээ аль хэдийн арван хоёрыг авч чадсан байсан нь ямар ч байсан тэр эхний Хар дарсан зүүдний үеэр хийх ёстойгоо хийсэн гэсэн үг.

‘Үүнийг сайтар судлах хэрэгтэй.’

Энэ шийдвэрт сэтгэл хангалуун Санни гүйлгэн харахаа үргэлжлүүлэв.

Дурсамжууд: [Мөнгөн хонх], [Хүүхэлдэйчний нөмрөг]

Сүүдрийн хуулбар: —

Үндсэн шинж чанарууд: [Хувь тавилантай], [Бурхны тэмдэг], [Сүүдрийн хүүхэд]

Аспект : [Сүүдрийн боол]

Аспектийн зэрэг : Тэнгэрлэг

Аспектийн чадварууд : [Сүүдрийн Удирдлага]

Аспектын чадварын тайлбар: [Таны сүүдэр ихэнх хүмүүсийн сүүдрээс илүү бие даасан байна. Энэ бол үнэлж баршгүй туслах.]

‘Энэ юу гэсэн үг юм бол?’

Санни амьсгаа түгжин дахин тайлбарыг уншихыг оролдсон боловч яг тэр үед доор нь шинэ бичээс гарч ирэв. Тэр дороо Хараалын дуу харанхуй орон зайд цуурайтлаа.

[Бүх хүч чадвар өөрийн гэсэн төлөөстэй.]

[Танд Дутагдал олгогдлоо.]

[Таны дутагдал…]

Санни бичээсийг уншихад, нүд нь айдаст автан томорлоо.

‘Өө, үгүй ээ. Үгүй, үгүй, үгүй ээ...’

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8