Сүүдрийн боол

30-р бүлэг : Одгүй Хоосон

Санни Зүүдний ертөнцөд ирэхдээ яг л Анхны Хар Дарсан Зүүдний эхэнд болсон шиг, эхлээд дээрээс нь орчныг харах байх гэж найдаж байв. Тэр үед цаг хугацаа ид шидийн мэт ухарч, түүнд ирээдүйд тулгарах аюулын талаар өчүүхэн ч атугай дохио өгч байсан.

Гэвч энэ удаад тийм зүйл огт болсонгүй.

Хараалын мэндчилгээг сонсмогцоо л Санни сохорч, живж байгаагаа ухаарлаа. Орилохоор ам ангайх мөчид нь давстай ус ам руу нь цутган орж, түүнд хахаж цацан, бие нь татганав.

Түүнээс гадна тэр юу ч харж чадсангүй. Үгүй, яг үнэндээ “харж чадахгүй” байсан юм биш, зүгээр л эргэн тойронд нь ямар ч гэрэл байсангүй. Ер нь бол харанхуй Саннид асуудал биш, харин энэ удаад ямар нэгэн шалтгаанаар түүний хараа огт ажиллахгүй байв. Магадгүй түүнийг бүрхсэн далайн ус нөлөөлсөн байх.

Хэрвээ сүүдэртэй ойр байсаар олдсон орон зайн мэдрэмж нь байгаагүй бол, тэр бүрэн төөрөх байсан биз. Харин одоохондоо, тэрхүү мэдрэмжийн ачаар аль зүг нь доош, аль нь дээш болохыг арайхийн ялгаж чадлаа.

Аз болж, Жулиусын хичээлд сэлэлтийг ч багтаасан байсан. Буцаж ирэхдээ хөгшин багшид ч, Мастер Жетэд ч талархана гэж дотроо тангараглан, Санни тайвшрахыг хичээж, дээш сэлж эхлэв.

Урт, түгшүүртэй хэдэн секундын дараа түүний толгой уснаас гарч, тэр хоолой хэржгэнэсэн, гүнзгий амьсгаа авлаа.

"Амьсгал… амьсгал. Би амьд байна!"

Уушги нь шатаж буй мэдрэмж намдаж, оюун санаагаа бага зэрэг төвлөрүүлсний дараа Санни болгоомжтойгоор усан дээр эргэж, орчноо ажиглахыг оролдов.

Түүний харсан зүйл бол хязгааргүй, гүн хар давалгаат тэнгис. Дээр нь хоосон хар тэнгэр. Сар ч үгүй, од ч үгүй, зүгээр л дарамттай, хүйтэн, эцэс төгсгөлгүй харанхуй.

Санни хэд хэд нүдээ анивчиж зүрхийг нь хүйтэн айдас атгав.

"Энэ чинь… тэнгис үү? Далай юу? Намайг далайн голд хаячихсан юм уу?"

Үгүй ээ, тийм байж болохгүй. Хаа нэгтээ заавал хатуу газар байх ёстой!

Түүнийг агшин зуурын сандрал нөмрөх үед, холоос нэгэн бүдэг чимээ сонсогдов. Санни эргэж харахад, гурвалжин хэлбэртэй сэрвээ ус зүсэн өөрийнх нь зүг хөдөлж байлаа. Аз болж, одоохондоо хэдэн зуун метрийн цаана байсан.

"Түр азна… тийм хол байхад… би яагаад үүнийг ингэтлээ тод харж байна вэ?"

Усанд живсэн хэвээр байтал, Саннигийн бүх биеэр хүйтэн хөлс гэнэт асгарах шиг болов. Түүний тооцоолсноор, тэр сэрвээ дор хаяж таван метрийн өндөртэй байлаа. Мөн секунд тутамд нүдэнд илт томорч, хурдтай ойртож байв.

"Новшын Хараал!"

Нүд нь айдсаар дүүрэн, Санни дахин эргэж, аврагдах ямар нэгэн зүйл юу ч байсан хамаагүй хайж эхлэв. Тэгтэл, холгүйхэн уснаас ялимгүй цухуйсан хар зүйл эцэст нь харагдав.

Огт бодолгүйгээр, тэр гар хөлөө хүчтэй савчиж, тэр хар зүйл рүү бүх хурдаараа сэлж эхлэв. Гэвч тэр хэчнээн хурдан сэлсэн ч, үл мэдэгдэх аварга биетийн сүүдэр түүн рүү хамаагүй хурдан ойртож байлаа.

Айдас хязгааргүй байсан ч, Саннигийн оюуны нэгэн жижиг хэсэг логик сэтгэлгээгээ хадгалж үлджээ. Бүрэн сандралд автахыг зөвшөөрөлгүй, тэр бодож, дараа нь чимээгүйхэн биеийг нь ороохыг өөрийнхөө сүүдэрт тушаав. Даруй л түүний хурд хоёр дахин нэмэгдэв.

Үл мэдэгдэх аварга түүнд хүрэхээс хэдхэн секундын өмнө, Санни хар зүйлд хүрч, гараа сунган, уснаас өөрийгөө татан гаргалаа. Тэр ирмэгээс хол өнхөрч, барзгар хаданд арьсаа шалбалав. Яг тэр мөчид доорх гадаргуу бүхэлдээ донсолгох шиг болоход цочин үсрэв. Яг л асар том зүйл энэ хар зүйлийг мөргөсөн мэт.

Санни ухарч байтал, уснаас аймшигт эрүү цухуйж гарч ирэв. Эгнээ эгнээгээрээ байрласан аварга шүднүүд тус бүр нь түүний өөрийнх нь өндрөөс урт. Тэр нүдээ том нээж, авирч гарсан хад нь энэ мангасаас өөрийг нь аварч чадахгүй гэдгийг ойлгов.

"Яагаад энэ юм намайг идэх гэж байгаа юм бэ?! Ийм асар том зүйлд би гэдэс дүүргэх зууш ч байж чадахгүй шүү дээ!"

…Гэвч мангас довтлох завдал ч гарсангүй.

Гэнэт ус задран, аварга том тэмтрүүл тэнгэр өөд цойлон гарч ирэв. Тэр нь яг л хачин хар цамхаг мэт харагдана. Агшин зуурын дараа тэмтрүүл доош бууж, аварга эрүүтэй амьтныг ороон авч, хүчтэйгээр ус доош чирэн татлаа.

Саннигийн хөл мэдээ алдаж, тэр газар дээр палхийтэл суув. Ам нь ангайж, бүх бие нь салганан чичирч байв.

Хэдхэн секундын дараа харанхуй тэнгис дахин нам гүм болов. Яг л юу ч болоогүй мэт, гэрэлгүй тэнгэрийн дор үл тоомсорлосон давалгаа чимээгүйхэн хөдөлсөөр байлаа.

'Тэгэхээр… тэр намайг идэх гэж байгаагүй юм байна' хэмээн Санни хөшин бодов.

'Тэр саяны том тэмтрүүлээс зугтаж байсан юм байна."

***

Хэдэн минутын дараа, дор хаяж яг одоо өөрийг нь идэх зүйл байхгүй гэдэгт Санни итгэлтэй болов. Тэгмэгц тэр эцэст нь чичрэхээ больж, эргэн тойрноо арай тайвнаар ажиглах чадвартай боллоо.

Түүний авирч гарсан хар хатуу зүйл нь ойролцоогоор арван хоёр метрийн диаметртэй, ганц чулуун тавцан байв. Гадаргуу нь ихэнхдээ тэгшхэн, ховил судалтай, харьцангуй хуурай. Ирмэгүүд нь хэтэрхий жигд хэлбэртэй тул байгалийн тогтоц гэхээсээ илүү хиймэл мэт санагдана.

Гэхдээ Зүүдний ертөнцөд “хиймэл” гэдэг нь заавал хүний гараар бүтээгдсэн гэсэн үг биш…

Үүнийг бодохгүй байсан нь дээр.

Тавцан нь юунд ч холбогдоогүй, харанхуй тэнгисийн дунд орших өчүүхэн арал мэт оршиж байв. Саннигийн харж чадсан хэмжээнд усан дээр цухуйсан өөр юу ч байсангүй.

Тэгээд тэр бас нэг зүйлийг ойлголоо.

Тэр нойтон, даарч, дээрээс нь бүрэн нүцгэн байв.

"Хм."

Өөрийгөө аврах гэж ёроолгүй мангаснаас зугтаж явах үед хувцасны тухай бодох нь хамгийн сүүлд санаанд орох зүйл. Түүнчлэн, энд түүний цайвар арьс, нууц эрхтнийг харах хүн ч байхгүй.

Гэсэн ч… жаахан хүйтэн байлаа.

Удалгүй Санни Хүүхэлдэйчний Нөмрөгийг дуудав. Хар саарал хувцас түүний биеийг бүрхэн гарч ирэв. Тэр бүү хэл зөөлөн ултай, өндөр арьсан гутал ч дагалдаж байлаа. Саарал даавуу, бүдэг арьсаар бүрхэгдмэгцээ тэр гэнэт илүү аюулгүй санагдав.

Дулаахан сайхан болов.

Дараа нь Санни тавцангийн яг голд, уснаас аль болох хол суун, Зүүдний ертөнцийн судлагдсан бүсүүдийн онцлог шинжүүдийг санахыг хичээв.

Харамсалтай нь, тэдний аль нь ч энэ одгүй, харанхуй хоосонтой таарахгүй байв.

Мэдээж л, гэж тэр бага зэрэг хорссон өнгөөр бодов. Хэрвээ энд урьд нь азгүй хэдэн хүн ирсэн байсан ч, бодит ертөнцөд амьд буцаж чадсан нь юу л бол.

Усан доор нуугдаж буй тэр зүйлсийг бодоход бүр ч тийм.

Одоохондоо тавцангаа орхиж, газар хайж сэлэх тийм ч цөхөрсөн байдалд ороогүй тул Санни хүлээж үзэхээр шийдэв. Магадгүй цаг хугацаа өнгөрөх тусам ямар нэг зүйл өөрчлөгдөх ч юм бил үү.

Зөөлөн санаа алдаад, тэр зуршлаараа сүүдрээ хайлаа. Гэвч эргэн тойрны бүрэн харанхуйгаас болж, түүнийг харах боломжгүй байв. Зөвхөн байгааг нь л бүдэгхэн мэдэрч байлаа.

"Энэ чинь чиний хувьд диваажин байх даа, тийм үү?" гэж Санни шивнэв.

"Ийм их харанхуйд, ганц ч од алга!"

Сүүдэр, мэдээж, хариу өгсөнгүй.

"Ямар ч байсан… сая сайн ажилласан шүү."

Толгой дохин, Санни хэвтэж, гараа дэр болголоо. Юу ч их бодолгүйгээр, тэр хар тэнгэрийг ширтэн хэвтэв. Давалгааны намуухан чимээ үнэндээ нэлээн тайвшруулмаар байлаа.

Хэсэг хугацааны дараа тэр нүдээ анин, чагнав. Минутууд нийлж, аажмаар цагууд болов.

…Гэнэт, далайн чимээнд өчүүхэн өөрчлөлт орсныг Санни анзаарлаа. Яг л ямар нэгэн зүйл шилжиж байгаа мэт. Тэр нүдээ нээгээд харахад, тэнгэрийн нэг өнцөг аажмаар сааралтаж эхэлжээ.

Удалгүй, тэнгэрийн хаяанаас цайвар нар мандаж буй нь үзэгдэв.

Одгүй хоосонд шинэ өдөр ирлээ.

Түүнтэй зэрэгцэн, харанхуй тэнгис гэнэт догшин хөдөлж, давалгаалж эхлэв.

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8