Сүүдрийн боол

17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг

Тэр нүдээ анивчиж, дараа нь дахин нээв. Бичээс арилна гэж найдлаа.

'Алга болооч! Гуйя алга болооч!' гэж бодсон ч.

Гэхдээ бичээс арилаагүй, бага зэрэг гялалзаж байлаа, яг л түүнийг дооглож байгаа юм шиг.

Дутагдал : [Цэвэр Ухамсар].

Дутагдалын Тайлбар : [Чи худлаа ярих боломжгүй.]

Саннид эдгээр дөрвөн энгийн үгийг харахад доод талд нь үүсч буй гүн хонхортой адил мэт санагдав. Ихэнхдээ инээдтэй тайлбар хийдэг Хараал энэ удаа шууд, товчхон хэлсэн байлаа. Зөвхөн дөрөвхөн үг. Тэр үгээрээ түүнийг итгэл үнэмшлийг дарж ямар ч орон зай үлдээсэнгүй.

"Худал хэлж чадахгүй гэнэ үү? Би... хэрхэн амьдрах юм бэ, хэрэв худал хэлж чадахгүй юм бол?"

Саннигийн амьдрах гол суурь бусдыг мэхэлж, урхидах чадварт нь тулгуурладаг байлаа. Хараал ч өөрөө түүний луйварчин занд ихэд магтан, талархаж байсан! Худал хэлж чадахгүй бол тэр юу ч бүтээж чадахгүй.

Мөн…

Гэнэт түүнд зүрх нь зогсох шахам аймшигтай мэдрэмж төрлөө.

Хэрэв зөвхөн үнэн ярьж чадах юм бол тэр Жинхэнэ нэрээ хэрхэн нуух юм бэ? Хэн нэгэн хэдхэн энгийн асуулт тавьснаар л түүнийг захирч боолоо болгож чадна гэж үү?

"Нов..."

Санни орилож, хараах гэсэн боловч тэр үед дахин Хараал дуугарлаа.

[Сэр, Гэрлээс төөрөгч минь]

Харанхуй орон зай эргэлдсээр алга болов.

***

Санни нүдээ нээв.

Түүний толгойн дээр цагдаагийн газарт байрлах хамгаалтын төмөр тааз байлаа. Үзэмж муу ч, түүнд хамгийн сүрлэг зүйл мэт санагдав. Тэр яг одоо бодит ертөнцийг хэр их санасан болохоо ойлголоо.

Эндэх аюулгүй, танил орчин байлаа. Араатан эсвэл ямар ч боол байхгүй… хариуцлагатай албан ёсны байдлаар гэхэд. Тамын аймшигт үхлийн айдас ч байгаагүй.

Энэ бол түүний гэр орон байлаа.

Үүнээс гадна, Санни гайхамшигтай зүйл мэдэрч байлаа. Хар дарсан зүүдний үеэр ясанд нь гүн нэвчсэн хүйтэн алга болж, биеийнх нь бүх өвдөлт арилжээ. Хөл, бугуй нь өвдөхгүй, нуруу, сугандаа цохиулсан өвдөлтөө мартсан, хагарсан хавирганы ирмэгүүд нь уушгийг нь илүү гүн огтлохгүйгээр амьсгалж чадна.

Ямар сайхан хэрэг вэ!

Өвдөлт гэнэт арилж, биеийг нь шинэ эрч хүчээр дүүргэсэн нь Саннигийн нүднээс нулимс гарах шахам болов.

'Би үнэхээр амьд үлдэж чадлаа.'

Тэр удаан доошоо ширтэж, амьсгалахаа түр зогсоов.

Зэрлэг харагдах, хагас хугарсан эмнэлгийн орны дэргэд хямд хуванцар сандал дээр нэгэн эмэгтэй суусан байлаа. Тэр эмэгтэй Саннигийн амьдралдаа харсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байлаа.

Тэр бүсгүй богино, тас хар үс мөн мөс шиг цэнхэр нүдтэй байлаа. Арьс нь төгс, зөөлөн, цас шиг цагаан. Үнэндээ, энэ нь Саннигийн өөртэйгөө адил цагаан арьстай хүнтэй анх удаагаа уулзаж байлаа. Гэхдээ Саннигийн хөнгөн ядарсан царайтай харьцуулахад энэ үзэсгэлэнт танихгүй эмэгтэй туйлын содон харагдаж байлаа.

Эмэгтэй хорь гаруй насандаа байх шиг. Хар хөх өнгийн дүрэмт хувцас өмссөн, мөнгөн товчтой, хар арьсан гуталтай. Түүний дүрэмт хувцасны хүрэм сул байсан тул доорх хар танк топ нь тод харагдаж байлаа.

Тэр одоогоор гараа толгойныхоо дээр сунган, уйдсан, нойрмог харагдав. Энэ хөдөлгөөн нь нимгэн даавууг чангалж, том хөхийг нь илүү тодотгож байлаа.

Санни гайхшран эмэгтэйн зүүн гарын ханцуй дээр мөрний тэмдэг байгааг бараг анзаараагүй. Тэнд гурван од зүүжээ.

'Гурван од гэж… хм' гэж тэр анхаарал сарниулан бодов. "Гурван од гэдэг нь Дэвшсэн зэрэгтэй гэсэн үг… хүлээ, Дэвшсэн зэрэг?!'

Гэвч энэ үгийг бүрэн ойлгож амжаагүй байтал, эмэгтэй ч бас түүн рүү ширтэж байв.

“Чи юугаа ширтээд байна вэ?” гэж тэр эгдүүцэлгүй, инээх шинжгүйгээр асуув.

Санни хэд хэдэн удаа нүдээ анивчиж, ичингүйрэн учир шалтгаан бодож олов. Дараа нь ам нээж хариулав:

"Таны хөх рүү."

Дараагийн мөчид, түүний нүд аймшигтайгаар томорлоо.

Учир нь тэр энэ үгийг огт хэлэх бодолгүй байлаа! Ам нь өөрөө хөдөлсөн мэт.

Айдас тархийг нь дүүргэлээ.

Эмэгтэй аажмаар инээмсэглэн, аюул гэрэлтсэн харцаар ширтэв. Дараа нь гэнэт гараа хөдөлгөн Саннигийн нүүр лүү тас хийтэл алгадлаа.

Саннигийн бие эргэж, хэрвээ орны бэхэлгээ байхгүй байсан бол орноосоо үсэрч унах байлаа. Тэр хэдхэн хоромд тэнгэрийн оддыг харсан юм.

Гэхдээ энэ нь харьцангуй хөнгөн шийтгэл мэт байлаа. Энэ эмэгтэй нь Дэвшсэн зэрэгтэй байсан! Тэр маш хүчтэй хүн! Тэр зүгээр л хуруугаараа толгойг нь тасдаж болох байсан. Тийм хүчтэй хүнтэй яаж муудалцаж болох билээ?

Энэ хооронд эмэгтэй хоолойгоо цэвэрлэж, гараа нугалсанаа:

"Одоо сэрсэн үү?" гэж асуув.

Санни мэдээ алдаж буй хацраа барьж, болгоомжтойгоор толгой дохив.

"Сайн байна. Ингэхэд чамд нэг зөвлөгөө өгье. Санаанд чинь орж ирсэн бүх зүйлийг дахиж шууд битгий хэлээрэй. Ялангуяа охидод битгий хэл. Чи өмнө нь эмэгтэй хүн харж байсан биз дээ?"

'Баярлалаа! Би дахиж ингэхгүй ээ!' гэж Санни бодсон ч, ам нь өөрийн эрхгүй хөдөлж:

"Олноор нь харж байсан... гэхдээ тан шиг үзэсгэлэнтэй хэн ч байгаагүй." гэж хэллээ.

Дараа нь тэр алим шиг улаан нүүрлэн хойшоо ухарлаа.

Эмэгтэй хэдэн секунд ширтээд, инээв.

"Чи олон Сэрсэн хүнтэй таараагүй байх. Сэрэгсдийн стандартад би дунджаас доогуурт тооцогддог."

Санни сэжиглэн харав. Эмэгтэй толгойгоо дохин :

"Сүнсний цөм чинь хөгжих тусам бие бүх муу чанараа гээдэг. Тиймээс царай төрх муутай Сэрсэн хүн олох хэцүү, ялангуяа хүчтэй хүмүүсийн дунд. Хэрэв хангалттай удаан амьдарвал чи ч гэсэн цэцэгнээс хөөрхөн залуу болох байх."

Дараа нь тэр нарийвчлан Санниг хараад нэмж хэлэв:

"За… магадгүй байх. Ямар ч байсан, чи сэрсэн учраас амьдралд эргээд тавтай морил. Анхны Хар дарсан зүүдээ давсанд баяр хүргэе, Нойрсогч Санлесс."

***

Нойрсогч Санлесс.

Хүмүүс одооноос түүнийг ингэж дуудна, ядаж өвлийн туйлын өдөр хүртэлх хэдхэн хоногийн хугацаанд. Дараа нь тэр Зүүдний ертөнцөөс эргэн ирж Сэрэгч болж эсвэл огт эргэж ирэхгүй.

Нэрнийхээ өмнө цол авч байгааг нь сонин санагдав. Өмнө нь Санниг бараг нэрээр нь дууддаггүй байв. Хүмүүс ихэвчлэн түүнийг 'хүү', 'бацаан', 'тэнэг' эсвэл 'хөөе' гэж л дууддаг байлаа. Харин одоо тэр цолтой болсон.

Нойрсогч Санлесс…

Үнэндээ зөв нэр нь Зүүдлэгч юм. Гэхдээ хүн төрөлхтөн Хараалд өртсөн хүмүүст зориулж өөр үг хэрэглэдэг. Анхны Хар дарсан зүүдээ амжилттай давсан хүмүүсийг Нойрсогч гэж нэрлэдэг, учир нь тэд Хараалын дотор байх үед бие нь унтаж байдаг.

Үнэндээ, сүнс нь Хараалд орж байхад бие нь нойрсоор л байдаг. Энэ нойр хэдэн өдөр, долоо хоног эсвэл сар үргэлжилж болно. Тэр хугацаанд тэд Зүүдний ертөнцөөс гарах ёстой. Тиймээс л "Нойрсогч" гэх нэр үүссэн.

Нойрмог хүн амьд үлдээд Сэрсэн хүн болж чадвал, өдрийн цагаар энгийн амьдралдаа орж, унтах бүрдээ Зүүдний ертөнцөд очдог. Сэрсэн хүмүүсийг Хараал ч, хүмүүс ч ийм нэрээр нь дууддаг. Мөн энэ нэр нь бүх Хараалд өртөгсдийг ерөнхийд нь нэрлэхдээ хэрэглэгддэг.

Дараа нь хоёр дахь Хар дарсан зүүд рүү орохыг шийдэж, амьд үлдвэл тэр Сэрэгсдээс өндөр, дээд шат болох Дэвшсэн буюу Мастер болно. Дэвшсэн зэрэгтэй хүмүүс хүссэн үедээ Зүүдний ертөнцөд орж бас гарах эрхтэй. Зарим нь бүр эргэж ирэхгүйг сонгодог. Тэд зөвхөн сүнсээр бус биеэрээ ч хоёр ертөнц хооронд аялдаг.

Тэгээд Дэвшсний дээр Гэгээнтэнүүд байдаг. Тэрбээр Гурав дахь Хар дарсан зүүдийг ялж, өөрсдийгөө Дээд зэрэгтэй гэж нэрлэх эрхтэй. Тэд хагас бурхан мэт хүчирхэг бөгөөд маш ховор. Тэд бодит ертөнц болон Зүүдний ертөнц рүү зорчих төдийгүй бусдыг дагуулж чадна

Гэхдээ буцаад Дэшсэн зэргийн тухайд…

Үзэсгэлэнт эмэгтэй босож, бэхэлгээтэй эмнэлгийн ор луу ойртож эхэллээ. Туршлагатай хөдөлгөөнөөр Санниг бэхэлж байсан бүсийг суллав.

"Би бол Дэвшсэн Жет. Намайг Мастер Жет гэж дууд. Энэ гурван өдөр би чиний Хар дарсан зүүдний үед харуул хийсэн."

'Ойлголлоо, унтахаас өмнө цагдаа нар надад хэлсэн. Сэрэгсэд хэдхэн цагийн дараа ирж чиний биеийн байдалд хяналт тавина. Хэрэв би үхвэл тэд надаар дамжин гарч ирэх Хар дарсан зүүдний амьтдыг хороож зайлуулах үүрэгтэй.'

Санни амаа нээхгүй хичээнэ. Учир нь үнэнгээ хэлэхээс айж байв. Гэхдээ мэдэх ёстой зүйл байсан.

"Мастер Жет? Надад нэг асуулт байна."

"Асуу."

"Яагаад Мастер хүн харуулын үүрэгт томилогддог юм бэ? Энэ чинь… таны албан тушаалд тохирохгүй юм биш үү?"

Жет харанхуй харцтай харлаа.

"Чи харагдаж байгаагаасаа ухаантай юм гээч. Саяхан энэ бүсэд олон Хаалга нээгдсэн. Орон нутгийн Сэрэгсэдийн ихэнх нь гэмтсэн эсвэл цэвэрлэгээнд оролцож байгаа. Эсвэл зарим нь үхсэн. Өвлийн туйлын үед үргэлж ийм байдаг."

Тэр эцсийн бэхэлгээг суллаж, арагшаа алхав.

"Мөн надтай адил шууд засгийн газарт ажилладаг Сэрэгсэд ховор. Энэ бол хамгийн ашиггүй, алдар нэргүй ажил. Чи баян чинээлэг, алдар нэрийг орхиж, муухан цагаар ажиллаж, амь насаа эрсдэлд оруулж, зөвхөн сайн сайхны төлөө үүрэг хүлээн зүтгэх үү?"

Санни магтаал хэлэхийг хүссэн ч оронд нь Мастер Жетийн нүд рүү харж инээмсэглэлээ.

"Мэдээж үгүй. Би тийм тэнэг биш!"

'Энэ ёстой муухай дутагдал юм аа!' гэж тэр дотроо гомдож байлаа.

Тэр хариуд нь мэдрэмжгүй харцаар ширтэв. Санни дахин алгадах болов уу гэж бодлоо.

Гэхдээ Жет инээмсэглэв.

"Миний зөв байжээ. Чи үнэхээр ухаантай юм байна."

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8