Сүүдрийн боол

78-р бүлэг : Хэт жаргал

Өглөө нь Санни навчсын зөөлөн шаргинах чимээнд сэрэв. Нүдээ нээхэд, Сүнсний Модны улаан хүрэн титмээр нарны туяа шүүрэн орж, ертөнцийг ягаан туяатай зөөлөн өнгөөр буджээ. Үзэмж нь үнэхээр үзэсгэлэнтэй, тайван байв. Зүүдний ертөнцийн бүх аюул, аймшиг энд хүрч чадахгүй мэт санагдана.

Сэрүүн салхи арьсыг нь илбэж, унасан навчсын үнэр хамт авчирлаа.

Удаан хугацааны дараа анх удаа Санни жинхэнэ утгаараа тайвширч байгаагаа мэдэрсэн юм.

“Амралт гэдэг ийм мэдрэмж төрүүлдэг юм уу?”

Хэрвээ тийм бол, амралт авъя гэж шийдсэн нь тэдний хийсэн хамгийн зөв шийдвэр байжээ.

Тэр эвшээн сууж, эргэн тойрноо залхуутайяа харлаа. Касси, Нефис хоёр аль хэдийнэ сэрчихсэн байв. Тэднийг хараад Санни өөрийн эрхгүй инээмсэглэв.

“Би яагаад инээгээд байна аа?”

Толгойгоо сэгсэрч, Санни царайгаа төв болгосны дараа:

"Өглөөний мэнд" гэж хэлэв.

Охид түүнтэй мэндэллээ. Дараа нь Нефис толгойгоо яльгүй гилжийлгэн асуув:

"Хөөе. Өчигдөр шөнө яагаад бид харуул үлдээгээгүйгээ санаж байна уу?"

Санни нүдээ анив. Үнэхээр, яагаад хэн ч харуулд гараагүй юм бол?

"Э-э… үгүй ээ. Магадгүй бид хэтэрхий их ядарсан байсан байх. Тэгээд ч энд маш аюулгүй. Яагаад унтахаасаа өөрсдийгөө салгах ёстой гэж?"

Нефис хөмсгөө зангидлаа. Санни Өөрчлөгдөж буй Од тэднийг загнан гэж бодсон ч, гайхалтай нь тэр зүгээр л мөрөө хавчив.

"…Тийм ч байж магадгүй л юм."

'Хм. Энэ чинь түүний зан биш дээ. Би л ганцаараа ингэж сайхан ааштай байна гэж бодсон чинь…'

Нефисийг тайвшруулахын тулд Санни доош заан:

"Санаа зоволтгүй. Хэрвээ ямар нэг юм болсон бол миний сүүдэр бидэнд анхааруулах байсан" гэв.

Тэр асуултаа аль хэдийн мартчихсан мэт, өмнө нь хийж байсан зүйл рүүгээ буцав. Эдгээр өдрүүдэд гурвуул амархан сатаарах болжээ. Санни санаа алдав.

"За тэгвэл… өнөөдөр та хоёр юу хийх гэж байна?"

Касси түүн рүү инээмсэглэн харж, егөөтэй өнгөөр хариулав:

"Юу ч хийхгүй! Бид амралтад байгаа шүү дээ, мартчихаа юу? Тэгэхээр зүгээр л амарч, тайвширна."

'Сайхан төлөвлөгөө байна. Төлөвлөгөө гэснээс…'

Тэр агшинд Касси царайгаа төв болгож, хэтрүүлсэн хатуу өнгөөр хэлэв:

'Чи ч бас шүү, Санни! Чамд төлөвлөх, хуйвалдах, элдэв юм бодох хориотой. Зүгээр л тухлаад өдрийг сайхан өнгөрөө. За ойлгов уу?'

Санни толгойнын ар талыг маажив.

"За, ойлголоо."

Яг л ямар нэг зүйлийг мартчихсан мэт санагдана.

Гэхдээ юу билээ?

Нефис рүү хараад, Санни эргэлзэн асуув:

"Надад сануулаач, өчигдөр чи яагаад Сүнсний Мод руу авирсан юм бэ?"

Тэр гайхсан харцаар түүн рүү ширтэв.

"Э-э… сайн санахгүй байна. Жимс авах гэж л байх?"

Гайхамшигт жимсийг дурдмагц Санни инээмсэглэн толгой дохив.

'Тийм ээ. Утга учиртай юм…'

Хэдэн өдөр өнгөрөв. Санни, Нефис, Касси гурав тэдгээр өдрүүдийг юу ч бодолгүй, залхуутайяа өнгөрөөжээ.

Тэдний ядран туйлдсан бие, оюун ухаанд амрах цаг хэрэгтэй байсан юм.

Тэд үд дунд хүртэл унтаж, амтат жимс идэн, галын дэргэд сууж ярилцах эсвэл зүгээр л дулаанд нь таашаал авна. Заримдаа тоглоом тоглож, эсвэл өөр янз бүрийн зугаа цэнгэлд автагдана.

Заримдаа харин бие биенээсээ зай барьж, бараг мартагдсан хувийн орон зайн мэдрэмжийг эдэлнэ. Санни амьдралынхаа ихэнх хугацаанд ганцаардмал байсан болохоор, өнгөрсөн хэдэн долоо хоногт хэн нэгэнтэй үргэлж хамт байж, ганцаараа байх ганц ч мөчгүй өнгөрүүлэх нь түүнийг нэлээд ядраасан байв. Тиймээс дахин бодол санаатайгаа ганцаараа үлдэх боломжийг тэр үнэхээр таашааж байлаа.

Аз болоход, арал хангалттай том тул, хүсвэл гурав гурвуул тус тусдаа байж, хэн нэгэнд саад болохгүй байж чадна.

Гэхдээ ийм зүйл тэр бүр тохиолдоогүй.

Эхэндээ юу ч хийхгүй зүгээр хэвтэх нь маш хурдан уйтгартай болно гэж Санни бодсон ч, гайхалтай нь тийм байсангүй. Тэр газар хэвтэн, Сүнсний Модны намуухан савлах мөчрүүдийг ширтэж, аз жаргалтай бүүдгэр зүүдэнд автсан мэт байдалд орчихоод байв. Ийм мөчүүдэд цаг хугацааны мэдрэмжээ алдаж, нар жаргах дөхөх үед л хэчнээн цаг аль хэдийн өнгөрснийг анзаарна.

Ер нь цаг хугацаа гэх ойлголт өөрөө хачин баригдахаа больжээ. Санни тайван арал дээр яг хэдэн өдөр өнгөрүүлснээ сайн мэдэхгүй байв. Долоо хоногоос бага гэдэгтээ бол итгэлтэй ч, яг хэд гэдгийг нь санахгүй.

Ямар нэг зүйлийг санахгүй байх нь энгийн үзэгдэл болж эхэлсэн байлаа. Гурвуул улам бүр хий хоосон, юм мартагнуур болж байв. Заримдаа Санни өмнөх амьдралынхаа нарийн ширийн зүйлийг санах гэж хичээх, эсвэл тэдний ааш авирын хачин байдлыг анзаарах үе гарна. Гэвч ганцхан минутын дараа л ямар нэг гэмгүй бодол эсвэл өчүүхэн явдлаар анхаарал нь сарниж, тэр бүх санаа зовнил ор мөргүй мартагдана.

Түүний дурсамж улам бүр бүдгэрсээр байв. Тодхон үлдсэн цөөн хэдэн зүйл гэвэл шидэт жимснүүд хэчнээн амттай, сэргээм байсныг, Сүнсний Модны сүүдэр дор амьдрах ямар таатай байсныг, мөн уг мод хэчнээн сүр жавхлантайг л санаж байлаа.

Мод үзэсгэлэнтэй, энэрэнгүй, өгөөмөр байв. Тэр Улаан Шүрэн ойн хараалд идэгдсэн тахлаас тэднийг хамгаалж, мангасуудыг ойртуулахгүй байж, бие махбод төдийгүй сүнсний цөмийг нь ч тэтгэн тэжээдэг байлаа. Санни сүрлэг Сүнсний Модыг олсон нь жинхэнэ адислал байсан гэдэгт улам бүр итгэх болжээ.

Түүний бэлгүүдийг орхиод, гадаах аймшигт ертөнц рүү буцна гэдэг бодол улам л таагүй санагдана.

Энд төгс аз жаргалтай байхад яагаад явах ёстой гэж?

За яах вэ… ядаж тэдний хоёр нь л.

Эхэндээ Нефис ч Санни, Касси хоёр шигээ санаа зоволтгүй, тайван байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэр хачин гуньж, гутранги болж эхлэв. Яг л өмнөх, хөндий, бусдаас зай барьдаг өөрийнхөө байдалд эргэн орсон мэт.

Тэдэнтэй ярилцах, эсвэл хамт амрахын оронд Өөрчлөгдөж буй Од ихэнх цагаа арлын баруун захад ганцаараа сууж, алсыг гунигтай харцаар ширтэн өнгөрөөх болов. Санни түүнд юу тохиолдсоныг огт ойлгосонгүй.

Тэр Нефист санаа зовж байлаа. Дурсамж байн байн алдагдаж, мартагдах нь ч түүний Нефийн төлөөх санаа зовнилыг дарж чадсангүй.

Нэгэн орой Санни толгой нь өвдөөд хагарах гэж байгаа мэт мэдрэмжтэйгээр арлын баруун налуу руу алхав. Яагаад тийшээ явж байгаагаа замдаа дахин дахин мартаж байлаа. Зорилгоо барьж үлдэхийн тулд бүх л хүсэл зоригоо дайчлах хэрэгтэй болов.

Тэр Нефисийг шалгахыг л хүсэж байв.

Яг л урьдын адил, Нефис баруун захын ирмэг дээр сууж, алсыг ширтэж байлаа. Санни тийшээ авирч очоод, эргэлзэнгүй харцаар түүн рүү харан суув.

"Сайн уу, Неф."

Өөрчлөгдөж буй Од түүн рүү хяламхийв. Хөндий, хайхрамжгүй төрх нь эргэн иржээ. Түүний жинхэнэ сэтгэл хөдлөлийг унших ямар ч боломжгүй.

Гэсэн ч нэг зүйл тодорхой байв. Тэр зүгээр биш.

"Сайн уу."

Санни толгойнхоо ар талыг маажив.

Тэр андуурч байна уу, эсвэл Нефисийн үс өмнөхөөсөө жаахан урт болчихсон юм шиг санагдав уу?

"Чи яагаад амралтаа эдлэхгүй байгаа юм бэ?"

Өөрчлөгдөж буй Од хөмсгөө зангидлаа. Хэсэг чимээгүй байсныхаа дараа тэр:

"Бид… баруун тийш үргэлжлүүлэх хэрэггүй гэж үү?" гэв.

Санни гайхан хөмсгөө өргөв.

"Баруун гэж үү? Баруунд юу байгаа юм?"

Нефисийн хөмсөг улам зангирч, царай нь ууртай болов.

"Би… би санахгүй байна. Гэхдээ би… би мэдэрч байна…"

Тэр дуугаа хураан, дараа нь намуухан хэлэв:

"Надад маш чухал нэг зүйлийг хийх ёстой мэт санагдаад байна."

'Сүнсний Модыг орхиё гэдэг чинь… ямар хачин бодол вэ.'

Санни хэсэг бодолд автаж, тэд хаа нэг тийш явах ёстой гэх энэ санаа Нефист яаж төрснийг ойлгохыг хичээв. Эцэст нь тэр асуув:

"Яагаад заавал баруун гэж?"

Нефис түүн рүү эргэв. Түүний нүүрэн дээр хачин, өвдөлт шингэсэн илэрхийлэл тодров. Шүдээ зуун, тэр шивнэн хэлэв:

"Мэдэхгүй."

Санни санаа алдав.

Хэрвээ тэр өөрөө мэдэхгүй бол, мэдээж Санни ч бас мэдэхгүй. Түүний мэдэж байсан ганц зүйл гэвэл Нефисийг зүгээр байгаасай гэж хүсэж байв.

Гэхдээ яаж?

Санни хөмсгөө атируулан, арга зам бодохыг оролдов. Яг л маш тодорхой, ойлгомжтой нэг зүйлийг мартаж орхисон мэт мэдрэмж төрнө. Нефийн зовлонг агшин зуур арилгах ямар нэг зүйл…

Гэнэт ойлголт тархийг нь цахилгаан мэт нэвт цохив. Тэр хөшиж орхилоо.

'Мэдээж шүү дээ! Би яаж үүнийг мартчихав аа…'

Хариулт нь дэндүү тодорхой байв. Тэр зүгээр л Сүнсний Мод руу дахин авирч, Нефист зориулж хамгийн шүүслэг, хамгийн амттай жимсийг олоод өгчих хэрэгтэй байлаа…

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8