Миний аймшгийн байшин

​5-р бүлэг : 25 минут 14 секунд!

​"Ур чадвар, авьяас гэнэ ээ? Хар дарсан зүүдний даалгаврын шагнал нь надад шууд ашиг тусаа өгөх хэмжээний өөр байдаг бололтой шүү!"

​Энэхүү чухал зүйлийг тархиндаа сайтар тогтоож авах зуур Чэнь Гөгийн зүрх хүлээлтээр дүүрэн шатаж байлаа. Тэрээр айдас түгшүүр, харанхуй, аюул заналаар дүүрэн нөгөө ертөнц оршин байдгийг өөрийн нүдээр харсан билээ.

Магадгүй тэр ертөнц рүү эцэг эх нь явсан байж болох ч, одоогийн түүний хүч чадлаар тэднийг хайх нь байтугай, өөрийгөө амьд авч үлдэх мөнгө олох нь л хамгийн том асуудал байв. Азаар, түүний хажууд энэ хар утас байгаа цагт боломж байсаар байх болно.

​"Юутай ч, тэр болтол хаа ч байсан юм. Одоогийн байдлаар миний хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол Аймшгийн байшингийнхаа үйл ажиллагааг тогтворжуулж, энэ тулгараад буй санхүүгийн хямралыг давж гарах явдал."

Тэрээр утсаа гаргаж ирэв. "Сая арай л буруудах шахлаа; ямар ч аюултай зүйл тохиолдож болох байсан шүү. Энэ нь Хар дарсан зүүдний даалгаврууд тийм ч амар биелдэггүйг харуулж байна. Гэхдээ нөгөөтэйгүүр, би үүнийг заавал ганцаараа хийх шаардлагагүй шүү дээ; бидэн шиг мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүмүүст тусламж хурууны үзүүрт л байдаг биз дээ."

​Тэрээр улсынхаа хэд хэдэн алдартай ер бусын үзэгдлийн форум руу нэвтэрч, өөрийнхөө эх бичлэгийг байршууллаа.

​Хэдхэн секундын дараа түүний бичлэг 'Толин доторх тэр хэн бэ?' гэсэн гарчигтайгаар нийтлэгдэв.

​Бичлэгийг хүмүүс маш хурдан үзэж, цааш түгээж байлаа. Хүмүүс үргэлж гарч байдаг хов жив, мэдээнээс уйдсан тул арай өөр зүйл сонирхохыг хүссэн ч байж мэднэ. Бичлэгийн хандалт сум шиг л суга өсөж; Чэнь Гөг хуудсаа шинэчлэх бүрд багадаа л арван шинэ сэтгэгдэл нэмэгдэж байв.

​"25:14. Та нар дараа нь надад талархаж болно шүү."

​"Энэ бичлэгийг оруулсан хүн солиорчихоо юу? Хэн шөнө дунд ийм зүйл хийж суудаг байна аа?"

​"Толь яагаад өөрөө хагарчихав аа? Бас тэр төгсгөл рүү нь толийг мөргөөд байгаа зүйл чинь яг юу юм бэ‽"

​"Толины хагарал бол ердөө л өрөөний температурын өөрчлөлтөөс үүдэлтэй байх."

​"Үгүй ээ, та нар бүгд буруу бодож байна, Даогийн шашинд толь бол цэвэр билгийн эрчим хүчтэй эд зүйл юм. Бичлэгийн нэрийг 'Толин доторх тэр хэн бэ?' гэхээсээ илүү 'Толин доторх сүнс!' гэж өөрчилсөн нь дээр дээ."

​"Бурхан минь, шөнө дөлөөр хэн ийм галзуу зүйл хийж зүрхэлдэг байна аа‽ Нийтэлсэн хүний зоригийг нь үнэхээр биширлээ."

​"Энэ бичлэгийг гарцаагүй өөрчилж янзалсан байна; хэрвээ үгүй байвал миний хаягийг сайн хараад аваарай, би гар дээрээ зогсож байгаад баас идэхэд ч бэлэн байна!"

​"Үүнийг анзаарсан хүн надаас өөр байна уу? Энэ бичлэгийг оруулсан хүний хаяг нь Баруун Жюжян хотын Аймшгийн байшингийн эзнийх байна шүү дээ. Үүнд битгий хэт автцгаа; энэ бол ердөө л зохион байгуулалттай сурталчилгаа байна."

​Чэнь Гөгийн inbox хэсэг тэр даруй хувийн мессежүүдээр дүүрлээ. Зарим нь асуулт асуусан, зарим нь сэжиглэсэн байсан ч Чэнь Гө тэднийг огт тоосонгүй. Тэрээр бичлэгээ бодит гэдгийг мэдэж байсан; тэдгээр хүмүүст ямар нэгэн тайлбар тавих өртэй гэж тэр бодсонгүй.

Мэддэг хүмүүс нь үүнийг жинхэнэ гэдгийг ойлгох болно, харин зүгээр л түүнийг доош нь хийхийг хүссэн хүмүүст цагаа гарздахын хэрэг юу байх билээ?

​Бичлэгийнх нь хандалт ингэж эрчимтэй өсөж байгааг хараад, Чэнь Гө энэ нь угтаа тийм ч муу боломж биш болохыг гэнэт ухаарав. Тэрээр эх бичлэгээсээ зөвхөн сүүлийн 14 секундийг таслан авч, улсынхаа хамгийн том видео хуваалцдаг аппликэйшнд байршууллаа.

​Хоол унд, бүжиг, дуу хуур харуулсан олон бичлэгүүд дунд, түүний энэхүү аймшгийн бичлэг нь гарцаагүй нүдэнд тусахуйц өвөрмөц байлаа!

​Ердөө арван секунд хүрэхгүй хугацаанд хүмүүс түүний занганд орж эхлэв. Яг иймэрхүү зүйлсийг хайж орж ирдэг ер бусын үзэгдлийн форумын хэрэглэгчдээс ялгаатай нь, эдгээр энгийн хэрэглэгчид гэнэтхэн айсандаа болоод бичлэгийн дор ууртай сэтгэгдлүүд үлдээж гарлаа.

​Даанч интернэт ертөнцөд магтаалаас илүү маргаан, мэтгэлцээн нь олон үзэгчийг татдаг тул цахим ертөнц дэх шүүмжлэлийн давалгаа илүү олон үзэгчдийг л авчирч байв. Сэтгэгдлүүдийг гүйлгэн харах зуур Чэнь Гөд өөрт нь чиглэсэн хүмүүсийн үзэн ядалт, уур хилэн шууд л мэдрэгдэж байлаа. Гэвч тэрээр үүнийг инээмсэглээд л өнгөрөөв.

​Үнэнийг хэлэхэд, эдгээр хүмүүс яагаад ингэж хариу үйлдэл үзүүлээд байгааг тэр маш сайн ойлгож байлаа. Тэдний ихэнх нь унтахаар хөнжилдөө шургаж, тайван амрахаар бэлдэх зуураа зүгээр л ямар нэгэн хөнгөн, хөгжилтэй бичлэгүүд үзэж байсан биз. Гэтэл лааны гэрэлд сүүмэлзэх нэгэн эрийн энэхүү аймшигтай бичлэг нь тэдний хүлээж байснаас тэс өөр, бүр эсрэгээрээ нөлөөлсөн хэрэг байв.

​Энэхүү бичлэгийн "хамгийн шилдэг" тал нь ердөө л 14-хөн секунд үргэлжилдэгт байсан бөгөөд хүмүүс юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад хэдийнээ айлгаад амжсан байв. Толь хагарч, тэрхүү зүйл яг л толин дотроос гарч ирээд, гар утасных нь дэлгэц рүү дайрах гэж байгаа мэт харагдсан билээ!

​Энэ бол үнэхээр гаргууд төлөвлөгөө байлаа!

​[Сэтгэгдлийн хэсэг ямар бужигнаантай байгаагаас нь харахад, энэ бичлэгийн хандалт ойрын хугацаанд буурахгүй бололтой... Тэгэхээр бүх хүмүүст миний бичлэг таалагдаж байна гэсэн үг үү, тийм биз дээ?]

Чэнь Гө ийнхүү улаан цагаандаа гарсан өөдгүй асуултыг өөрөөсөө асуулаа.

[Дагагчдын тоо аль хэдийн зуугаар нэмэгдчихэж. Хэрэв би энэ боломжийг ашиглан Аймшгийн байшингаа сурталчлахгүй бол, шинэхэн шүтэн бишрэгчид болон дагагчдынхаа урмыг хугалсан хэрэг болно шүү дээ!]

​Чэнь Гө бичлэгийнхээ гарчгийг өөрчилж, хэрэглэгчийн мэдээлэл хэсэгтээ Аймшгийн байшингийнхаа хаягийг хавсаргав. Тэр ч байтугай хаалтан дотор "Огтхон ч аймшигтай биш Аймшгийн байшин" гэж нэмж бичлээ.

​Чэнь Гө шинэчилсэн хуудастаа ихээхэн сэтгэл хангалуун байлаа. Тэрээр цонхны дор суусаар, урсан орж ирэх мессэжүүдийг харсаар байгаад эцэст нь унтаад өгөв.

​…

​Чэнь Гө нүүрэн дээр нь тусах нарны гэрлээр сэрлээ. Тэрээр ядарсан биеэ сунгаад угаалгын өрөөний булангаас босов.

​"Аль хэдийн өглөөний 8:30 болчихож уу‽" Тэр хувцсаа гөвж, нөгөө хүүхэлдэй болон утсаа хоёуланг нь халаасандаа хийгээд угаалгын өрөөнөөс гарлаа.

​Угаалгын өрөөний модон хаалганы ирмэгүүдэд яг л мэрэгч амьтан мэрсэн мэт тод маажсан мөрүүд үлдсэнийг тэр анзаарав.

​"Өнгөрсөн шөнө хаалганы цаана байсан тэр зүйл яг юу байсан юм бол оо?" Үүнийг хараад, Чэнь Гө өнгөрсөн шөнө толины өмнөөс хөдөлж, гадагшаа гарч хараагүйдээ гэнэт талархах сэтгэл төрлөө.

​[Хар дарсан зүүдний даалгаврууд гэнэтийн нөхцөл байдал үүсгэж магадгүй юм байна. Би цаашдаа илүү болгоомжтой байх хэрэгтэй юм байна даа.]

Аймшгийн байшинд нүдэнд харагдахуйц өөрчлөлт гараагүй байсан тул, Чэнь Гө үүнийг тоолгүй орхиод шинэ өдрийг угтахаар бэлтгэлээ.

​"Шинэ зуун" цэцэрлэгт хүрээлэн өглөөний 9 цагт нээгддэг байв. 8:45 минутад, цээжний хэмжээ нь биетэйгээ үл тохирох туранхай, гуалиг биетэй нэгэн охин үүргэвч үүрсээр түүн рүү гүйж ирлээ.

​"Дарга аа!" Охиноос залуу насны эрч хүч гэрэлтэх ажээ. Түүний үзэсгэлэнтэй төрх нарны гэрэлд улам бүр туяарна. Арьс нь яг л шинэхэн чангаанз шиг толигор бөгөөд булбарай байсан тул хэн ч харсан өөрийн эрхгүй хазаад авмаар санагдахаар байлаа.

​"бяцхан Вань, чи яг цагтаа ирлээ. Би саяхан манай дууны санд нэгэн шинэ арын хөгжим нэмсэн юм. Үүнийг сонсоод ямар санагдаж байгаагаа хэлээдхээрэй." Чэнь Гө өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал, Шюй Вань түүний гараас чанга атган авав. Тэрээр цочсондоо, "Чи чинь юу хийж байна аа‽" хэмээн асуулаа.

​"Би сая цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд бөөн хүн цугларчихсан байхыг харлаа! Тэд Аймшгийн байшингийн талаар ярилцаж байна! Хүмүүс зөвхөн Аймшгийн байшинд орох гэж л энд ирж байна шүү дээ!" гэж Шюй Вань сэтгэл догдлон хашхирав. "Дарга аа, биднийг маш олон үйлчлүүлэгч хүлээж байх шиг байна шүү!"

​"Энэ чинь байх л ёстой зүйл биз дээ? Чи энэ паркад анх удаа ирж байгаа юм уу?" Чэнь Гө огтхон ч гайхсан шинжгүй дүр эсгэлээ. Тэрээр утасныхаа видео хуваалцдаг аппликэйшн рүү орж харав.

Түүний одоогийн дагагчдын тоо таван зуу даваад зогсохгүй, бичлэгийнх нь хандалт аппликэйшний шилдэг аравт багтсан байлаа. Сэтгэгдлүүдийг гүйлгэж харахад, бусад хүмүүсийнх шиг хайр зарласан эсвэл зүрх дарсан сэтгэгдлүүд биш, харин түүнийх тэр чигтээ зэмлэл, хараал, заналхийллээр дүүрэн байв. Зарим нь бүр Чэнь Гөг алахаар хутгаа бэлдээд хаягийнх нь дагуу замдаа гарсан гэж бичсэн байлаа.

​"Ээ дээ, энэ ч арай л хяналтаас гарчихав уу даа." Чэнь Гө эвгүйхэн ханиалгаад Шюй Ванийг дагуулан Аймшгийн байшин руугаа орлоо. "Паркийн албан ёсны нээлтийн цаг хүртэл бидэнд дахиад арван таван минут байна. Энэ Аймшгийн байшинг хамгаалж үлдсэн нь зөвхөн бид хоёр учраас, удахгүй болох дайнд бэлтгэлтэй байгаарай!"

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫274-р бүлэг : Үхлийн зурвас🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8