Миний аймшгийн байшин

​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?

​Жижигхэн өрөөний таазнаас ус гоожсон байх бөгөөд цонхыг нь банзаар хаасан тул хананд чийг нэвчиж, хүнд хөгцний ялзарсан муухай үнэр өрөөг дүүргэсэн байлаа. Үнэхээр тухгүй байв. Чэнь Гө цонхыг хааж хадсан модон банзнуудыг илүү ойроос харахаар өрөөнд орлоо. Тэдгээр нь гайхмаар шинэвтэр харагдах бөгөөд саяхан хадсан бололтой.

​[Энэ бол зүгээр л нэг энгийн зочны өрөө байна. Эвдэрч сүйдсэн тавилгуудыг гаргаж хаяад, өрөөг хов хоосон үлдээжээ; энд нүдэнд тусах юу ч алга. Нөгөөтэйгүүр, олон жил өнгөрсөн шүү дээ. Нотлох баримт байсан ч гэсэн ийм удаан хугацаанд хадгалагдаж үлдэхгүй нь тодорхой.]

​Чэнь Гө өрөөнөөс гараад харанхуй хонгилоор цааш алхлаа. Ихэнх өрөөнүүд хоосон байв. Хонгил тэр чигтээ хог хаягдал болон орхигдсон эд зүйлсээр дүүрч битүүрсэн байсан нь түүнийг алхахад бэрх болгож байлаа.

​[Хүний хог хаягдал нь ихэвчлэн тухайн хүний амьдралын хэв маяг, хандлагыг илэрхийлдэг; магадгүй энэ хог надад хэрэгтэй сэжүүрийг өгч мэднэ.]

​Шинэ зорилготой болсныхоо дараа Чэнь Гө огиудас хүрмээр муухай үнэрийг үл тоон хог дундуур туучин явлаа. Ойролцоогоор нэг цагийн дараа тэр үнэхээр сонирхолтой зүйлс олж илрүүлэв.

​[Яагаад энд тоглоомон хүүхэлдэйнүүд байдаг билээ? Миний харсан хүмүүс дунд нэг ч хүүхэд байгаагүй шүү дээ, тэгэхээр эдгээр нь хэнийх байж таарах вэ?]

Чэнь Гө дахин нэг цагийг хог ухаж өнгөрөөсөн бөгөөд эцэст нь дөрвөн ширхэг даавуун хүүхэлдэй оллоо. Хогны далайд живсэн эдгээр дөрвөн хүүхэлдэй нь хэрэв тэрээр тоглоомын дизайны мэргэжлээр суралцаагүй байсан бол түүний анхаарлыг татахгүй байх байлаа.

​Энэ дөрвөн хүүхэлдэй энд нэлээд удаан хугацаанд хэвтсэн бололтой, учир нь тэдгээр нь тэр чигтээ заваан толбоор хучигдаж, зарим хэсэгт нь хөгц ургасан байв. Тоглоомууд маш хэврэг болсон байсан бөгөөд Чэнь Гө болгоомжгүй хөдөлбөл доторх хөвөн нь хэсэг хэсгээрээ сугарч ирэхээр байлаа.

​Чэнь Гө тэднийг нарийвчлан судалж үзээд, хүүхэлдэйнүүд нь бүгд өөр өөр төрлийнх боловч нэг үйлдвэрлэгчээс гаралтай болохыг нь анзаарав.

​[Эдгээр тоглоомуудыг Пин Ан апартментийн хуучин түрээслэгчид үлдээгээд явсан юм болов уу?]

Гэсэн хэдий ч Чэнь Гө удалгүй энэ таамаглалаа үгүйсгэв. Ийм муудаж сүйрсэн байранд хүүхэдтэй гэр бүл нүүж ирэх магадлал маш бага гэдгийг хойш тавилаа ч, хэрэв тийм гэр бүл байсан ч гэсэн нэг гэр бүл яг нэг үйлдвэрийн дөрвөн өөр хүүхэлдэйг нэгэн зэрэг эзэмшинэ гэдэг боломжгүй зүйл байв. Түүгээр ч зогсохгүй дизайн, хэв маягийг нь харахад эдгээр нь хэдэн жилийн өмнө үйлдвэрлэгдсэн байлаа.

​Тоглоомын зах зээл байнга шинэчлэгддэг. Аймшгийн байшинг хүлээж авахаасаа өмнө Чэнь Гө тоглоомын компанид ажиллаж байсан тул тоглоомын зах зээлийн талаар нэг хоёр зүйл мэддэг байв.

​[Хэрэв эдгээрийг шинэ түрээслэгчид үлдээгээгүй юм бол, Фү Ан апартментийн анхны түрээслэгчдийнх байх боломжтой,] гэж Чэнь Гө таамаглав.

[Апартментийн анхны эзэн хоёр охинтой байсан, тэгэхээр миний зөв бол эдгээр нь тэднийх байж таарна.]

​Гэвч, хэрэв энэ үнэн байсан бол өөр нэг асуулт хариулт нэхэж байлаа. Энэ газар түймэрт бараг тэр чигтээ сүйдсэн байхад энэ дөрвөн хүүхэлдэй яаж бүтэн үлдсэн байх вэ?

​[Энэ зүгээр л тохиолдол уу, эсвэл... хэн нэгэн зориуд тэднийг галаас аюулгүй газар нуусан хэрэг үү?] Чэнь Гө зөв замаар орсноо мэдэрлээ.

[Үүнийг хийж чадах ганцхан хүн нь... алуурчин өөрөө шүү дээ! Гэхдээ алуурчин яагаад энэ дөрвөн хүүхэлдэйг хамгаалах гэж амиа эрсдэлд оруулах ёстой гэж? Эдгээр нь түүний хувьд чухал эд зүйлс байсан юм болов уу?]

​Хүүхэлдэйн ар талын цахилгаан тэр чигтээ зэвэрсэн байсан тул Чэнь Гө даавууг нь шууд ураад онгойлгов. Хөвөн дундаас тэр нэгэн карт оллоо. Энэ нь түүний алганд яг таарч байв. Энэ бол хайрын захиа байлаа. Иймэрхүү нялуун үйлдэлд Чэнь Гө тэр хүний өмнөөс ичиж арзайв.

[Хүүхэлдэй дотор хайрын захиа нууна гэнэ ээ? Бурхан минь, энэ үнэхээр нялуун юмаа!]

​[Хэрэв үүнийг алуурчин хийсэн бол, тэр гарцаагүй бүрэг ичимхий, дотогшоогоо хүн байж таарна. Тэр өөрийн биеэр сэтгэлээ илчлэх зориггүй байсан тул охинд хүүхэлдэй бэлэглэж, дотор нь нуусан нууцыг нь олоосой гэж найдаж дээ.]

​Сониуч зандаа хөтлөгдсөн Чэнь Гө дахин хоёр хүүхэлдэйг уран онгойлголоо. Тэдгээр нь тус бүрдээ карттай байх бөгөөд агуулга нь эхнийхтэй бараг л адилхан байв.

​Гэвч түүнийг хамгийн сүүлийн хүүхэлдэйг урах үед нуруугаар нь хүйт оргиод явчихав.

​Хайрын захианы оронд хөвөн дунд урж тастсан цааснууд дүүрэн байх бөгөөд тэдгээрийг эвлүүлж үзвэл бүгд л — ТАМ РУУГАА ТОНИЛ! гэж бичсэн байлаа.

​Хайр сэтгэл ньямар нэгэн шалтгаанаар хараал болон хувирчээ. Энэ хооронд яг юу болсныг Чэнь Гө мэдэх аргагүй байв.

​[Эдгээрийг бүгдийг нь алуурчин л үлдээсэн байх ёстой, тиймээс эдгээр нь маш чухал нотлох баримт болно.]

Тэр хэд хэдэн цаасны өөдөс түүж аваад халаасандаа чихлээ. Түүнийг хонгилын гүн рүү цааш алхах гэж байтал шатан дээрх дуу мэдрэгчтэй гэрэл гэнэт асчих нь тэр!

​[Новш! Хүн ирж байна!]

Сандарч зугтах гэсэн Чэнь Гө утасныхаа гар чийдэнг унтрааж, хүүхэлдэйнүүдийг шүүрч аваад, өөртөө хамгийн ойр байсан зочны өрөө рүү гүйн орлоо. Амьсгаагаа даран, Чэнь Гө хаалганы ард нуугдаж, хаалга болон хананы завсраар гадаа юу болохыг хялалзан харав.

​Хөлийн чимээ улам тодорхой болж, шатаар өгсөн ирэх эрэгтэй, эмэгтэй хоёрын яриа сонсогдлоо.

​"Бид тэр зүйлийг хурдхан гаргах хэрэгтэй байна; дахиж хойшлуулж болохгүй нь."

​"Шинэ түрээслэгч аль хэдийн гуравдугаар давхарт гарч ирсэн. Азаар тэр шатан дээрээс буцаж буусан болохоор л намайг харчихаагүй юм."

​"Би мэдэж байна, сүүлийн үед энд шинэ хүмүүс улам ихээр ирэх болсон; бид тэр зүйлийг аль болох хурдан шийдэх хэрэгтэй."

​"Санал нийлж байна."

​"Бүгдэд нь мэдэгдээд, бэлтгэлтэй бай гэж хэл. Бид өнөө шөнө үүнийг ухаж гаргаад толгод дээр аваачиж булна."

​Нэг нь хуучны тосон дэнлүү барьсан байх бөгөөд тэрхүү гэрлийн тусламжтайгаар Чэнь Гө ярилцаж буй хоёр хүн нь байрны эзэн болон нэгдүгээр давхрын эмэгтэй болохыг олж харав.

​[Тэд яагаад шөнө дунд гуравдугаар давхарт гарч ирдэг билээ?]

​Чэнь Гө тэдэнд харагдахгүйн тулд хана руу улам наалдлаа.

​Үүнээс удалгүй түрүүн түүний харсан шивээстэй эр болон бүдүүн эр хоёр шатаар өгсөн гарч ирэв. Тэд бүгд хар хувцсаар биеэ битүүлж, төмөр утас, тааран шуудай, том хутга зэрэг багаж хэрэгсэл барьсан байлаа.

​[Тэд юу сэдэцгээгээд байна аа?]

​Энэхүү жижиг бүлэг хүмүүс хонгилд зогсох бөгөөд тэд ямар нэгэн зүйл дээр маргалдаж байх шиг санагдана.

​Хамгийн ард алхаж байсан бүдүүн эр толгойгоо гудайлган, "Бид үнэхээр ингэх шаардлагатай гэж үү? Хэрвээ бид үүнийг ухаж гаргавал хурууны хээ маань маш амархан үлдчихнэ; тэгвэл байдлыг тайлбарлахад үнэхээр хэцүү болно шүү дээ" хэмээн гонгинов.

​"Тэгээд одоо тайлбарлахад амархан байна гэж бодоо юу?" Байрны эзэн бүдүүн эр рүү муухай хялайв. "Гомдоллохоо болиод хөдөлж эхэл."

​"Цагдаа дуудсан нь дээр байх аа." Бүдүүн эр зогссон байрандаа гацав.

​Шивээстэй эр алхаж очоод түүний захнаас зуурч, нүүр рүү нь сийгүүлэн, "Чи солиороо юу? Тийм их үхмээр байх шив? Хэрвээ бид цагдаа нарыг оролцуулбал бид л гол сэжигтэн нь болно! Мөрдөн байцаалтын явцад чиний хүн мөргөөд зугтсан хэрэг, бас бидний хөгшний хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа хэрэг бүгд илчлэгдэх болно!" гэлээ.

​"Хонгор минь, тайвшир." Эмэгтэй алхаж очоод шивээстэй эрийн гар дээр гараа тавив. "Бид бүгд нэг завинд суусан хүмүүс шүү дээ, тиймээс бие бие рүүгээ дайрахын оронд хурдхан хөдөлсөн нь дээр байх."

​"Бидний хэн нь ч цэвэрхэн түүхтэй хүмүүс биш, бас эцэст нь нэг юм ийм тухтай үүр олж авна гэдэг бидэнд амар байгаагүй. Хэрвээ та нарын хэн нэг нь өөр зүйл бодож зүрхлэх юм бол, хохь нь л болно шүү." Байрны эзэн гартаа барьсан төмөр алхаа бүдүүн эр рүү чулуудав. "Чи очоод эхний цохилтыг хий."

​"Би юу?" Бүдүүн эрийн дух тэр даруй хөлсөөр бүрхэгдэв. Тэрээр алхыг шалаар чирэн алхахад царай нь цонхийн цайсан байлаа.

​Ажиглах тусам Чэнь Гөд ямар нэгэн зүйл буруу байгааг улам бүр мэдрэв.

[Тэд юу ухаж гаргахаар төлөвлөөд байна аа?]

​Бүдүүн эр шатны хамгийн мухарт очив. Тэр хогийг хойш нь холдуулаад, бусад түрээслэгчдийн нарийн ширтэлт дор хогны овооны цаана нуугдсан байсан хөшгийг сөхлөө.

​Тэнд бэхжүүлсэн цементэн хана байх бөгөөд хананд шигтгэсэн, нуруугаа харуулсан эмэгтэй хүний цогцос байлаа.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫274-р бүлэг : Үхлийн зурвас🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8