Миний аймшгийн байшин

​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь

​Хэрэв хөл гарынхаа хөдөлгөөнийг арай ядан удирдаж байгаагүй бол, Сармагчин өөрийнхөө амыг алгадах байсан биз ээ. Тэрээр Аймшгийн байшин дотор дахиж хэзээ ч өөрийгөө хараахгүй гэж тангараглав.

​Бүлгийнхнээсээ салж, туслах хүнгүй ганцаар хаягдан, харанхуй хонгилын голд зогсож, хэзээ ч гарч ирж магадгүй галзуу алуурчинд хөөгдөн, эргэж харсан зүг бүрд нь байх хүүхэлдэйнүүдээс сүнсээ зайлтал айсан ... Аймшгийн байшин дахь ийм тамын гэмээр мэдрэмж Сармагчингийн амьсгааг тогтворгүй болгов. "Энэ яагаад энд гараад ирэв? Хэзээ намайг дагаад хүрээд ирсэн юм бэ? Яагаад хөдөлж чаддаг билээ?"

​Түүний тархи төгсгөлгүй олон асуултад дарагдаж, тайван байдал нь ор мөргүй сарнин, утас барьсан гар нь салгална.

​"Сармагчин, чи хаана байна аа‽ Гуйж байна, ирж намайг авраач! Өрөөнд байгаа хүүхэлдэйнүүд над руу хараад байх шиг байна! Бурхнаар тангараглая, тэд үнэхээр харж байна!" гэж утсаар галзуурсан мэт хоолой чарлалаа; Ши Линийн байдал ч бас тийм ч сайн биш байгаа бололтой.

​"Эгч минь, би чамайг аваръя аа, гэхдээ намайг хэн аврах юм бэ?" Сармагчин зөн совингоороо аюулын эх үүсвэрээс нэг алхам ухарлаа. Шагайнаас нь ямар нэгэн зүйл татах шиг болоход тэрээр эргэж харвал, анх түүнээс нэлээд зайтай байсан хүүхэлдэй яг гутлынх нь хажууд хэвтэж байлаа.

​Хар үс нь хачирхалтай бодит мэт санагдах бөгөөд түлэгдсэн нүүр нь дээшээ харсан байв. Нүүрнийх нь хэлбэр дүрс тэр чигтээ сүйдсэн ч, нэг л жигтэй мэдрэмж төрүүлнэ.

[Тэр инээмсэглэж байна!]

​Яагаад ийм бодол толгойд нь орж ирснийг Сармагчин тайлбарлаж чадсангүй, үнэнийг хэлэхэд тэр яагаад гэдгийг нь ойлгохыг ч хүссэнгүй; өнгөрсөн арван минутын хугацаанд туулсан зүйлс нь түүний эрүүл ухааныг үгүй хийх дөхөж байлаа.

​Тэрээр уруулаа хазаж, явахаар хөлөө зөөхийг оролдов. Магадгүй айдсаас, эсвэл хэтэрхий удаан зогссоноос болсон уу, түүний шилбэний булчин агшиж, зүрхийг нь зүсэх мэт өвдөлт мэдрэгдлээ.

[Новш гэж! Шөрмөс татчихлаа!]

​Сармагчин газар унав. Тэрээр нэр төрөө аль хэдийн орхижээ. Хөлөө тэврэн, "Тэнд хүн байна уу‽ Би бууж өглөө! Би бууж өглөө! Надад туслаач, гуйж байна!" хэмээн хашхирлаа.

​Чэнь Гө болон Вань дүү тэр үед нэгдүгээр давхарт байсан бөгөөд ухаан алдталаа айсан Лао Сунг ажилчдын гарцаар дамжуулан үзвэрээс гаргаж байхдаа гуравдугаар давхраас гарах цус царцам хашхирааныг сонсжээ. Аюулгүй байдал тэдний хувьд хамгийн чухал байсан тул тэдний хэн нь ч цаг алдаж зүрхэлсэнгүй, шууд л гуравдугаар давхар руу гүйлээ.

​Хонгилд орсныхоо дараа Чэнь Гө Сармагчинг шалан дээр өнхөрч байхыг олж харав. Тэр Вань дүүг ухраагаад, гар чийдэнгээ асаан залуу руу алхаж очлоо. "Чи зүгээр үү?"

​"Би бууж өглөө! Бүр мөсөн бууж өглөө, гуйж байна, намайг явуулаач."

​Сармагчинг тэр чигтээ өөр хүн болчихсон гэж хэлж болохоор байв. Чэнь Гө ямар ч амлалт өгсөнгүй, харин доош явган сууж Сармагчингийн өвдөг дээр дарлаа. "Хүчлээд, өвдгөө тэнийлгэхийг оролд доо."

​Сармагчинд өвдөлтөө намдаахад нь туслах зуураа Чэнь Гө эргэн тойрноо гүйлгэн харлаа; тэр нэлээд гайхширсан байв.

[Вань дүү бид хоёрын хэн нь ч энэ газарт ойртоогүй байхад, энэ нөхөр яагаад ингэтлээ айчихдаг билээ?]

​Шалан дээрх хоёр даавуун хүүхэлдэйг эс тооцвол онцын сэжигтэй зүйл байсангүй. Тиймээс Чэнь Гө, "Хөгшөөн, юу чамайг ингэтлээ айлгаа вэ?" гэж асуув.

​"Үүнийг асуух шаардлага байгаа юм уу?" Сармагчингийн нүд нь улайсан байх бөгөөд гомдсон хүүхэд шиг, "Энэ хоёр даавуун хүүхэлдэй намайг хөөгөөд байсан юм; чи тэднийг удирдаад байсан биз дээ? Гаж донтон минь!" хэмээн үглэлээ.

​"Энэ хоёр даавуун хүүхэлдэй чамайг хөөсөн гэнэ ээ?" Чэнь Гө түр зогтусав. Залуугийн сэтгэлд бүх насаар нь үлдэх шарх үлдээхээс болгоомжлон тэрээр Сармагчинд үнэнийг хэлсэнгүй. "Ямартай ч, эхлээд чамайг эндээс гаргая."

​"Хүлээгээрэй, энэ давхарт дахиад нэг хүн түгжигдсэн байгаа. Тэр бараг галзуурах шахсан байгаа, түүнийг бас авраач." Сармагчин Ши Линтэй холбогдохоор утсаа гаргаж ирэв. Сармагчинг анхаарал хандуулахгүй байх үед, Чэнь Гө хоёр хүүхэлдэйг аваад алган дээрээ тавьлаа. Хүүхэлдэйнүүд жижигхэн бөгөөд нарийн хийцтэй гэж хэлэхээргүй; тэд илүүтэйгээр хүүхдийн гар урлалын хичээл дээр хийдэг гар хийцийн хүүхэлдэй шиг л харагдаж байв.

​[Энэ хоёр нэгэн том хүнийг хөлийнх нь шөрмөс таттал айлгаж чадсан гэж үү?]

Чэнь Гө хуруугаараа хүүхэлдэйнүүдийн нэгнийх нь хацрыг хатгаж үзэв. Ямар нэгэн шалтгаанаар түүнд хүүхэлдэй хацраа хатгуулахдаа дургүйцэж байгаа боловч үүнийг зогсоох хүчгүй байгаа мэт мэдрэмж төрлөө.

[Сонирхолтой л юм...]

​Ши Линийн тусламж эрэн орилох дууг даган, Чэнь Гө болон Сармагчин түүний түгжигдсэн өрөөг олж, хаалгыг нь гаднаас нь онгойлгов.

​"Битгий ай даа, бид одоо чамайг гаргана."

​Охин Чэнь Гөг огтхон ч анхаарсангүй. Тэр өрөөний буланд чичирч суух бөгөөд уруул нь дагжин чичирч, "Хүүхэлдэйнүүд над руу хараад байна! Би хаана ч нуугдсан, тэдний нүд намайг дагаад байна!" хэмээн утга авцалдаагүй зүйл түгдчин ярьж байлаа.

​"Дахиад хүүхэлдэйнүүд ээ?" Чэнь Гө өрөөний гол руу харвал арай томхон хоёр хүүхэлдэй зэрэгцээд хэвтэж байлаа.

​"Тэд түрүүн сууж байсан юм шүү, би тангараглая!" Ши Линийн нулимстай нүд айдсаар дүүрэн байв.

​"Би мэдэж байна аа, энэ бүгд... Аймшгийн байшингийн заль мэхний нэг хэсэг юм шүү дээ." Чэнь Гө охиныг тайвшруулахыг хичээгээд хүүхэлдэйнүүд рүү алхлаа. Тэдний нэг нь оёмол сахалтай байсан бол нөгөө нь энгийн хувцасныхаа гадуур хормогч зүүсэн байв.

​Эдгээр нарийн ширийн зүйлсээс үзвэл энэ хоёр аав, ээж нь байх ёстой. Тэр түрүүн гаднаас авсан хоёр хүүхэлдэйгээ шалан дээр тавьбал, тэр дөрөв яг л нэг гэр бүл шиг харагдаж байлаа.

​[Энэ нь Пин Ан апартментийн галдан шатаах хэрэгт өртсөн хохирогчдын тоотой яг таг таарч байна. Мөн энэ 'Шөнө дундын аллага' үзвэрийг Пин Ан апартментээс сэдэвлэж бүтээсэн болохоор, энэ дөрвөн хүүхэлдэй бодит хохирогчдыг төлөөлж байж болох уу?]

​Энэ бодол Чэнь Гөгийн толгойд орж ирэхтэй зэрэгцэн, түүний халаасан дахь хар гар утас чичирхийлэх нь мэдрэгдлээ. Тэр утсаа гаргаж ирэн харвал; шинэ зурвас ирсэн байв.

​"Сүнснүүдийн ивээл. 'Шөнө дундын аллага' үзвэр доторх цорын ганц Нууц Даалгаврыг идэвхжүүлсэнд баяр хүргэе! Сүнснүүдэд энэ ертөнцөд дуусгаагүй үлдээсэн хэрэг бий. Тэдний хүслийг биелүүлэхэд нь тусал, тэгвэл тэд танд тустай холбоотнууд болох болно."

​[Цорын ганц Нууц Даалгавар аа? Хар гар утсаар нээгдсэн үзвэрүүд бас Нууц Даалгавартай байдаг хэрэг үү?] Энэ нь Чэнь Гөгийн хувьд маш том нээлт байлаа.

[Пин Ан апартментийн сүнснүүдийн дуусгаж чадаагүй хэрэг нь Ван Читэй холбоотой байсан. Түүнийг хуулийн дагуу шийтгүүлэхийн тулд баривчилсан нь тэр хэргийг аль хэдийн шийдвэрлэчихсэн байх ёстой биш гэж үү?]

​Чэнь Гө Ши Лин болон Сармагчин хоёрыг түшин доош дагуулан буусан боловч, түүний толгойд Нууц Даалгаврын талаарх бодол эргэлдсээр байв. Тэд ажилчдын гарцаар гарсны дараа Чэнь Гө үзвэр рүү шууд буцаж орсонгүй, харин эд хэрэглэлийн өрөө рүү ганцаараа яаран орлоо. Тэрээр хайрцагны ёроолоос Ван Чигийн алга болсон хүний зарыг гаргаж авав.

​[Энэ зүйл хохирогчдод хэрэг болж магадгүй юм.]

Ийм санаа өвөрлөсөөр, Чэнь Гө түрүүн Ши Линий түгжигдсэн байсан гуравдугаар давхрын өрөө рүү буцаж очлоо.

​Босго давах үедээ Чэнь Гө нэгэн хачирхалтай зүйлийг олж харав.

​Эцэг эх болон эгчийг нь төлөөлөх гурван хүүхэлдэй шалан дээр тэгшхэн хэвтэж байсан бол, хамгийн жижиг хүүхэлдэй яг л зугтах гэж байгаад амжаагүй мэт хаалганы ойролцоо доошоо харан хэвтэж байв. Чэнь Гө хүүхэлдэйг авч ойроос сайн харвал, түүнд хүүхэлдэй баригдахаасаа айсандаа үхсэн дүр эсгэж байгаа мэт сонирхолтой мэдрэмж төрлөө. Ямар нэгэн шалтгаанаар түүнд аймшигтай гэхээсээ илүүтэйгээр маш өхөөрдөм бөгөөд сэтгэл татам санагдав.

[Хохирогчдын сүнснүүд магадгүй энэ хүүхэлдэйнүүд дотор байгаа байх.]

​Тэрээр ардаа хаалгаа хаагаад, өрөөний голд суулаа.

​"Тийм бол, магадгүй бид жоохон ярилцаж болох юм."

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫274-р бүлэг : Үхлийн зурвас🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8