Миний аймшгийн байшин

​13-р бүлэг : Аз уу, эз үү?

​Чэнь Гө дэлгэц рүү үнэхээр ер бусын анхаарлаа төвлөрүүлэн ширтэнэ. Хүрд аажмаар удааширсаар, зүү нь үр дүнгийн нэг хэсэг дээр очиж зогслоо.

​"Азын хүрд эргүүллээ, танд 'Хараалт хайрын захиа' хэмээх Ховор Тусгай Эд зүйл хожсонд баяр хүргэе (Хожих магадлал: 3/1000!)

​"Түүний нүд бүлтийж, хацар нь үнс мэт цагаан болсон тэр л мөчид, өөрөөр хэлбэл барилгаас унасан тэр л үедээ тэрээр сургуулийнхаа хориотой сэдэв болсон юм. Улаан бүжгийн гутал, цусанд будагдсан дүрэмт хувцас, тэр ч байтугай түүний нэрийг хүртэл зөвхөн айж сандарсан үедээ шивнэж хэлдэг болжээ. Хүмүүс түүнийг огт байгаагүй мэт царайлдаг байсан ч, нэг л өдөр хэн нэгэн түүний хайрын захидлуудыг дахин хүлээн авч эхэлсэн юм."

​Анхны Азын хүрдээрээ Хорон Сүнс хожсон тул: 'Сүнснүүдийн ивээл' хэмээх Ховор цол нээгдлээ.

​Сүнснүүдийн ивээл: Энэ цолыг зүүсэн байх үед танд сүнснүүдээс тусламж ирэх магадлалтай."

​Дэлгэцэн дээрх энэ мэдээллийг хараад Чэнь Гөд толгой нь эргэж байх шиг санагдав.

[Хараалт хайрын захиа гэнэ ээ? Бас үүнийг хожих магадлал нь 1000-аас 3 байсан юм уу? Сүнснүүдийн ивээл ээ? Толин доторх зүйлтэй учраа олж амжаагүй байтал, одоо бүр дахиад нэгээр шагнагдчихдаг байна шүү‽ Би өөрийгөө азтай гэх үү, азгүй гэх үү гэдгээ ч мэдэхээ байлаа.]

​Азын хүрдийг эргүүлхээсээ өмнө өөрийгөө jinx-дсэндээ тэрээр маш их харамсаж байв.

[Чэнь Гө, ухаан санаагаа цэгцэл! Энэ нь хамгийн муу зүйл нь биш ээ; Хорон сүнс сугаллаа гээд шууд л гараад ирнэ гэсэн үг биш шүү дээ. Үүнийг засах хугацаа байж л таараа, магадгүй би ойролцоох сүм рүү явж хүж асаасан нь дээр байх.]

​Тэр утсаа халаасандаа хийх үед хуруунд нь ямар нэгэн цаас шиг зүйл шүргэлцэв. Толгойгоо бөхийлгөн хартал халааснаас нь нэгэн шарласан захиа цухуйж байхыг хараад тэр цочсондоо хөшлөө.

Дотроо муу совин татсаар Чэнь Гө тэр захиаг болгоомжтойгоор татаж гаргалаа. Захиан дээр үсээр сүлжиж бичсэн "Би чамд сайн" гэсэн ганцхан энгийн өгүүлбэр л байв.

​[Новш гэж! Гуйя, чи миний юунд нь сайн болсноо хэлээд өгчих, би яг одооноос эхлээд өөрчлөгдье!]

​Цаасан дээрх гар бичмэл нь их сайхан хэлбэртэй байсан бөгөөд хэрвээ хүний үсээр сүлжиж хийгээгүй байсан бол нэлээд гоёмсог харагдах байлаа.

​Чэнь Гө Баруун байшин дотор тэр захиаг гартаа барьсаар зогсоно. Тэрээр өөртөө бувтнан, "Миний амьдралдаа хүлээж авсан хамгийн анхны хайрын захиа ийм зүйл байна гэж хэн санах билээ дээ..."

​"Дарга аа! Та энд өөртөө юу бувтнаад байгаа юм бэ?" Шюй Вань Гол байшин доторх бүх зүйлсийг янзалж дуусчихаад түүний араас орж ирлээ.

​"Юу ч биш ээ; би зүгээр л бодож байлаа. Хэрвээ хэн нэгэн өөрийнхөө амьдралыг удахгүй дуусна гэдгийг мэдэж байвал, материаллаг зүйлс хөөцөлдөхөө болиод энэ хорвоод ямар нэгэн сайн зүйлс хийхэд анхаарлаа төвлөрүүлэх нь зөв болов уу?"

Чэнь Гө толгойгоо өргөөд, цогцосны нүүр будалттай Шюй Вань руу харав. "Жишээлбэл, хүн төрөлхтний дараагийн үеийг бий болгоход чадах бүхнээрээ туслах гэх мэт."

​Чэнь Гө мэдээж зүгээр л дэмий чалчиж байсан боловч Шюй Вань түүн рүү гүн бодолд автсан мэт харахад, түүний царай гайхширсан харагдаж байлаа.

​"Бяцхан Вань, чи тэгье гэж хэлэх талаар бодож байгаа юм биш биз дээ? Баярлалаа, гэхдээ би хараахан бэлэн болоогүй байна аа. Нөгөөтэйгүүр, хоёулаа хамт ажиллаад нэлээд удаж байна, бас үнэхээр сайн баг болж чаддаг. Хэрвээ чи үнэхээр шаардаад байвал, би татгалзаж чадахгүй л байх даа..." Яагаад ч юм, Чэнь Гөд нэг л хачин сандарсан мэдрэмж төрөв.

​"Үгүй ээ, Дарга аа, тийм биш. Би зүгээр л та яаж өөрийнхөө араас хоёр сүүдэр дагуулж чадсан юм бол гэж гайхаад л." Шюй Вань , Чэнь Гөгийн ар талруу заав. "Энэ таны зохион бүтээсэн шинэ зүйл юм уу?"

​"Хоёр сүүдэр ээ‽" Чэнь Гө эргэж хартал нэг том, нэг жижиг хоёр сүүдэр түүн рүү ойртож байснаа эцэст нь нэг болон уусахыг харав. "Новш гэж!"

​Тэр Шюй Ванийг тэр даруй Аймшгийн байшингаас татаж гаргалаа.

​Нарны гэрэл арьсанд нь тусахыг мэдрэх үед л Чэнь Гө арайхийн тайвшрав. Тэр Шюй Ваньд ямар ч тайлбар хэлэлгүйгээр шатан дээр сулбайн уналаа.

​"Дарга аа, та сүүлийн үед нэг л биш байна, санхүүгийн дарамтаас болоод тэр юм уу?" Шюй Вань, Чэнь Гөгийн хажууд суув. "Санаа зоволтгүй ээ, бүх зүйл зүгээр болно гэдэгт би итгэлтэй байна. Дашрамд хэлэхэд, та өдрийн хоолондоо юу идмээр байна? Би яваад танд юм авчирч өгье."

​Шюй Ванийн тайвшруулах үгсийг сонсоод Чэнь Гө юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. Тэр хүчлэн инээмсэглээд, "Би чамтай адилханыг л авъя. Гэхдээ гадагшаа гарахаасаа өмнө нүүрнийхээ будгийг арилгахаа мартуузай, үгүй бол цайны газрын ажилчдыг үхтэл нь айлгаж мэднэ шүү."

​"Ойлголоо."

​Шюй Ванийг явсны дараа Чэнь Гө нөгөө хайрын захиагаа дахин гаргаж ирлээ.

[Тэр хоёр сүүдэр нийлж байхыг би өөрийн хоёр нүдээр харсан даа; хэрвээ энэ нь би сүнс дагуулсан гэдгийн шинж тэмдэг юм бол, тэр сүнс миний сүүдэрт нуугдаж байгаа гэсэн үг үү?]

​Чэнь Гө өөрийнхөө сүүдэр рүү нүд цавчилгүй ширтлээ.

[Сүнснүүдийн ивээл цолтой болсон болохоор надад сүнснүүдээс тусламж авах боломж байгаа, тиймээс нэг талаараа Хорон сүнс хожсон нь миний бодож байсан шиг тийм ч муу зүйл биш байж магадгүй юм.]

​Ядаж л Чэнь Гө гаднаа өөрийгөө ингэж тайвшруулахыг оролдож байв. Гэхдээ Хорон сүнсийг яагаад Хорон сүнс гэж нэрлэдгийн шалтгаан нь тэд маш их шаналал дунд үхсэнээс болдог гэдгийг тэр дотроо маш сайн мэдэж байсан юм. Тэднээс нүгэл, хараал хоёр л гэрэлтдэг. Хэрвээ тэр бага зэрэг л болгоомж алдах юм бол хаа нэгтээ шуудуунд үхсэн хэвтэж байж мэднэ.

​Өдрийн хоолны дараа Чэнь Гө Аймшгийн байшингийнхаа өмнө зогсон сурталчилгааны хуудас тараалаа. Цэцэрлэгт хүрээлэнд нэлээд олон үйлчлүүлэгч байсан ч, хэн нь ч Аймшгийн байшин руу орохыг хүссэнгүй.

​Уйтгарлаж гүйцсэн Чэнь Гө өөрийнхөө видео хуваалцдаг аппликэйшний хуудсыг нээж үзтэл хэд хэдэн шинэ хувийн зурвас ирсэн байхыг анзаарав. Хэрэггүй зурвасууд болон сурталчилгааг устгаад, Чэнь Гө үлдсэн зурвасуудад өөрийн биеэр хариу бичлээ. Удалгүй тэр Хө Саниас ирсэн нэгэн зурвастай таарав.

​Нөгөөх үнэнч царайтай залуу Чэнь Гөтэй нууцаар холбогдож, сургуулийнх нь форум тэр чигтээ дэлбэрч байгааг дуулгав. Түүний Аймшгийн байшин нь тэдний ангийн хамгийн хөөрхөн охиноор тоглоом тохуу хийснийг мэдсэний дараа маш олон оюутнууд Аймшгийн байшинг газрын хөрстэй тэгшлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хэн нэгэн нь бүр дайчдын баг бүрдүүлэх сэдэв нээж, аль хэдийнээ цөөнгүй сайн дурынхан бүртгүүлсэн байв.

​"Залуу байна гэдэг сайхан юм аа," хэмээн Чэнь Гө инээмсэглэн хэлэв. Гэхдээ түүний толгойд аль хэдийнээ Аймшгийн байшин дотор нь гацаж, айдсаасаа болоод бие биедээ наалдан чичирч буй дааврын илүүдэлтэй залуучуудын дүр зураг буусан байлаа.

​"Туршилтын даалгаврыг биелүүлснийхээ дараа, би 1 одтой үзүүлбэр үнэхээр ямар аймшигтай байдгийг тэднээр туршина аа."

​Туршилтын даалгаврын талаар бодох үед Чэнь Гөгийн царай маш ноцтой болон хувирав. Энэ даалгаврыг биелүүлэхэд түүнд ганцхан л боломж байгаа. Хэрэв тэр бүтэлгүйтвэл тэр үзүүлбэрийг нээх боломж үүрд алга болно. Тэрээр утаснаасаа бүх боломжит мэдээллүүдийг цээжилж авав.

​[Дайснаа таньж мэднэ гэдэг бол тулааны талд нь ялсан гэсэн үг.]

Тиймээс даалгаврын байршлыг баталгаажуулсныхаа дараа Чэнь Гөгийн хамгийн түрүүнд хийсэн зүйл нь интернэтээс тэр газрын талаарх бүхий л мэдээллийг хайж олох явдал байв.

​"Жюжян хотын Баруун хөдөөгийн Пин Ан апартмент."

​Энэ байршлын нэрийг оруулахад эхлээд юу ч гарч ирсэнгүй. Эхний хэдэн хуудсыг гүйлгэж үзсэний эцэст, Чэнь Гө энэ байртай холбоотой нэгэн мэдээллийг хуучин байр зардаг вебсайтаас олж харлаа.

​Энэ нь байрны худалдагч үнэнийг нуух зорилготой байсан тухай нэгэн гомдол байв. Бодит байдал дээр энэ байр нь жинхэнэ утгаараа сүнстэй байшин байлаа. Шинэхэн будгийг нь хуулахад хатсан цусны ул мөр гарч ирсэн бөгөөд шөнө бүр байр тэр чигтээ ялзарсан муухай үнэрээр дүүрдэг байжээ.

​Энэхүү гомдолд хэн ч хариу бичээгүй бөгөөд удалгүй бусад илүү сонирхолтой сэдвүүдэд дарагдан алга болсон байв. Чэнь Гө нийтлэгдсэн хугацааг хартал, есөн сарын өмнө байлаа.

​[Сүнстэй байшинд хонож, нуугдсан алуурчинг хайж олох гэнэ ээ... Ээ дээ, энэ миний бодож байснаас ч илүү хэцүү байх нь. Би чинь тоглоомны дизайнераар сурсан шүү дээ; мөрдөн байцаалт, өөрийгөө хамгаалах тал дээр бол би жинхэнэ сонирхогч. Хамгийн хэцүү нь сүнстэй байшинд хонохдоо биш, харин тэр алуурчин нь миний яг хажуугийн хаалганд амьдардагбайгж таараад, тэгээд шөнө над руу дайрвал яах вэ гэдэгт л байна‽]

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫274-р бүлэг : Үхлийн зурвас🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8