Миний аймшгийн байшин

​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна

​[Даалгаврыг ерэн хувиас дээш гүйцэтгэлтэй дуусгавал надад нэмэлт шагнал өгдөг хэрэг үү?]

Чэнь Гө нууц эд зүйл нээж чадсанаа ухаарах үедээ үнэхээр их догдолж байсан нь үнэн боловч, эд зүйлийн тайлбарыг унших үед тэрхүү догдлол нь тэр даруй замхран алга боллоо. Ван Чигийн 'Алга болсон хүний зар' гэнэ ээ? Хар гар утас алдаа гаргасан юм болов уу? Энэ яаж ч бодсон шагнал гэхээсээ илүү хараал шиг санагдаж байна шүү дээ!

​Тайлбарыг уншиж дууссаны дараа түүний толгойд нэгэн шинэ асуулт урган гарч ирэв.

[Гэхдээ... энэ Муу ёрын оноо гэдэг нь юу юм бол?]

​Үг хэллэгээс нь харвал, энэ нь Ван Чигийн хорон санаа, муу энергийн хэмжигдэхүүнийг илэрхийлж байгаа бололтой.

​[Амьд хүнд ийм зүйл ямар ч хэрэггүй, тэгэхээр энэ нь амьд хүн ашиглахад зориулагдаагүй гэсэн үг үү?]

​Чэнь Гө араасаа дагах сүүдэр рүүгээ эргэж харснаа, энэ бодлоо толгойноосоо авч хаяхын тулд толгойгоо сэгсэрлээ.

​Цагдаагийн машин өглөөний 7 цагийн орчимд Шинэ Зуун цэцэрлэгт хүрээлэнд ирэв. Чэнь Гө харуулаас Аймшгийн байшингийн сэлбэг түлхүүрийг асууж авлаа. Ийм адал явдалтай шөнийн дараа тэрээр үнэхээр их ядарч туйлдсан байв. Ажилчдын амралтын өрөөнд хүрч ирэх үед түүний хамаг яс салж унах гэж байгаа мэт санагдана.

​Тэр утсаа гаргаж иртэл цэнэг нь аль хэдийн дууссан байгааг анзаарав. Мэдээж хэрэг шууд дамжуулалт хэдийнээ зогссон байлаа. Тэр утсаа цэнэглэгчид залгаад асаав.

​Утсанд нь байх алхам хэмжигч нь түүнийг урьд шөнө арван мянга гаруй алхам гүйснийг харуулж байлаа. Тэр одоогоор дасгалын апп-д хамт бүртгэлтэй байдаг найзуудынхаа жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд Шюй Вань хүртэл түүний энэхүү амжилтад нь 'like' дарсан байв.

​[Биеэ дасгалжуулах цаг гаргах хэрэгтэй бололтой. Бусдаас хурдан гүйж чадаж л байвал, бүх зүйл зүгээр байх болно.]

​Чэнь Гө утсаа ухаж Хө Санийн дугаарыг хайж оллоо. Унтаж байж магадгүй Хө Санийг дуудлагаараа сэрээчих вий гэсэндээ тэр эхлээд зурвас илгээв. Гэвч зурвас илгээгдсэнээс хойш гурав хүрэхгүй секундын дараа нөгөө залуу залгах нь тэр.

​"Бурхан минь! Дарга аа, та амьд байгаа юм уу‽" Хө Санийн хоолой дэндүү чанга байсан нь Чэнь Гөгийн толгойг өвтгөв.

​"Чи намайг үхээсэй гэж тийм их хүсээ юу? Бас жаахан аяархан ярь, үгүй бол чи өрөөнийхнийгөө сэрээх нь байна."

​"Хэн унтсан гэж‽ Бид бүгд таны шууд дамжуулалтыг үзсэн, тэгээд танаас мэдээ дуулах гээд хүлээгээд сууж байлаа!"

​Үнэнийг хэлэхэд үүнийг сонсоод Чэнь Гөгийн сэтгэл нэлээд хөдлөв. Дэмжиж байсан найзуудад нь талархаж байгааг нь дамжуулж хэлээд өг гэж Хө Саниас гуйх гэж байтал, Хө Сань "Шууд дамжуулалт тасарсны дараа тэд бүгд таныг гарцаагүй үхсэн гээд, бүр мөрийцнө гээд зүтгэчихсэн. Баярлалаа, Дарга аа, та миний энэ долоо хоногийн үлдсэн өдрүүдийн хоолны мөнгийг төлөхөд тусаллаа шүү" гэхийг сонсов.

​"Тэгэхээр, миний амь нас ердөө л хэдэн таваг хоолны үнэтэй байх нь ээ. Үнэндээ чи энэ баяртай мэдээгээ надтай хуваалцах хэрэггүй дээ, үнэхээр..." Энэ хэтэрхий шударга залуугийн өмнө Чэнь Гөд хэлэх үг олдсонгүй.

​"Ямартай ч, Дарга аа, таны амьд байгаад Бурханд талархъя! Би таныг манай лабораторид хүрээд ирэх вий гэхээс үнэхээр их айж байлаа. Манай хичээл дээр багш бидэнд шинэхэн цогцос ямар байдгийг илүү сайн ойлгуулахын тулд хохирогчийн үхэх үеийн зургийг авчирч харуулдаг гэдгийг та мэдэх үү..."

​"Наадах чинь хангалттайгаас ч их мэдээлэл байна." Чэнь Гө чамархайгаа илэхэд тархи нь лугшин өвдөх шиг болов. "Би амьд үлдсэн хамгийн том шалтгаануудын нэг нь чиний ач шүү, тиймээс боломж гарвал би ч бас чамайг хоолоор дайлна аа."

​Утсаа салгасны дараа Чэнь Гө видео хуваалцдаг аппликэйшн дэх хувийн хаягаа нээгээд, дагагчдынх нь тоо 3000 гаруй хүнээр нэмэгдсэнийг хараад ихэд гайхлаа.

​[Новш гэж! Тас хар дэлгэц хүртэл надад дагагч авчирч чаддаг аа?]

Тэр мессэжээ шалгатал мессэжүүдээр дүүрэн байсан ч ихэнх нь "Стриймерээ, чи амьд уу?" гэж асуусан байв.

​[Энэ хүмүүс намайг үхэхийг л тэсэн ядан хүлээгээд байсан бололтой!]

​Аймшгийн байшингийнх нь сурталчилгаа байсаар байгааг, мөн шууд дамжуулалтын суваг болон хувийн хаяг нь хаагдаагүй байгааг анзаараад Чэнь Гө санаа амарч гүнзгий амьсгаа авав.

(Орч: репорт аваад хаяг нь устана гэж бодсон бололтой)

Тэр утсаа хойш нь шидээд, дэрэндээ нүүрээ шигтгэн орон дээрээ залхуутайгаар суниалаа.

[Одоо бүхнээс тасарч, тархиа амраах цаг боллоо. Би нэг өдөр амрах эрхтэй хүн гэж бодож байна, унтацгаая даа.]

​Хувцсаа тайлж, нүдээ аньсны дараа Чэнь Гө удалгүй гүн нойронд автлаа.

​Нар мандаж, шинэ өдөр ирснийг зарлалаа. Өрөөнд нарны гэрэл тусаж, орны ирмэгийг алтан шаргал өнгөөр гэрэлтүүлнэ.

​Тас!

​Аймшгийн байшингийн хашааны хаалга хүчтэй савагдан онгойж, шатаар яаруу алхах хөлийн чимээ гарлаа. Түлхүүрийн нүхэнд түлхүүр шургуулж, ажилчдын амралтын өрөөний хаалгыг бүдүүлгээр түлхэн онгойлгов.

​Ор яг л газар хөдөлж байгаа мэт маш хүчтэй хөдлөв!

​Чэнь Гө үхтлээ айсандаа орон дээрээ суга үсрэн бослоо. Тэр юу ч хэлж амжаагүй байтал, нүднийх нь өмнө ямар нэгэн зүйл дохиж зангахыг харсан ба дараа нь маш цовоо бөгөөд догдолсон хоолой чихэнд нь сонсогдов.

​"Дарга аа, та зурагтаар гарч байна!"

​Хоёр секундын дараа Чэнь Гө сая нэг бодит байдалд эргэж ирлээ. Дэрнийх нь хажууд суух Шюй Вань руу харж, түүний үснээс сэнгэнэх цэвэрхэн үнэрийг мэдрээд Чэнь Гө чимээгүйхэн хөнжлөө татаж ил гарсан нүцгэн цээжээ нуунгаа, "Тайвшир даа, надад юу тохиолдоо вэ?" гэлээ.

​"Бодит амьдрал дээр таньдаг хүн минь зурагтаар гарч байгаа анхны тохиолдол нь энэ байна! Хэдийгээр таны царайг бүдгэрүүлсэн (мозаик) байсан ч, би таныг мөн байна гэдгийг маш амархан таньсан шүү!"

​"Бүдгэрүүлсэн гэнээ?" Чэнь Гө , Шюй Ванийн юу хэлж байгааг одоо ч сайн ухаарч амжаагүй л байлаа.

​"Энийг хардаа." Шюй Вань утсаа Чэнь Гөд өглөө. "Энэ бол миний интернэтээс авсан бичлэгийн хэсэг. Жюжян хотын Өглөөний мэдээний үеэр яаралтай шуурхай мэдээ гарсан юм."

​Чэнь Гө бичлэгийг тоглуулбал, дэлгэцэн дээр Пин Ан апартмент гарч байлаа.

​"Шударга ёс үргэлж ялдаг! Дөрвөн жилийн өмнө Фү Ан апартментэд гал гарч дөрвөн ам бүлтэй гэр бүлийн аминд хүрсэн галдан шатаах хэрэгт шинэ ахиц гарлаа. Нэгэн сайхан сэтгэлт иргэний тусламжтайгаар хууль сахиулагчид жинхэнэ гэмт хэрэгтнийг баривчилж, хийсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгэхээр болжээ!"

​Үүний араас товчхон ярилцлага гарах бөгөөд Чэнь Гө цагдаатай хамт хэргийн газрыг орхиж байгаа зураг дагалджээ. Гэсэн хэдий ч, Чэнь Гөгийн царайг маш ихээр бүдгэрүүлсэн байв. Оргосон хэрэгтнүүдийн нэг нь одоог хүртэл зугтаж яваа тул тухайн иргэний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хэн болохыг нь түр хугацаанд нууцалж байна гэсэн тайлбар бичиг гарч байлаа.

​"Дарга аа, тэр хүн та мөн биз дээ? Хувцас нь өчигдөр таны өмсөж байсантай яг адилхан байна шүү дээ!"

​"Би эхлээд хувцсаа өмсчихөж болох уу?"

Чэнь Гө толгойгоо бага зэрэг сэгсрэв. Хувцсаа өмссөнийхөө дараа Чэнь Гө өнгөрсөн шөнө Пин Ан апартментэд юу болсон талаар Шюй Ваньд хурдхан тайлбарлаж өглөө. Гэсэн хэдий ч, тэр тийшээ явсан жинхэнэ шалтгаанаа хэлсэнгүй; оронд нь Аймшгийн байшиндаа нэмэх шинэ урам зориг, санаа хайхаар тэнд очсон гэж хэлэв.

​Түүний түүхийг сонссоны дараа Шюй Ванийн царай эрс хувирав. "Дарга аа, та үнэхээр ядарсан байх даа. Танд амралт хэрэгтэй юм байна, тайван амар даа, үйлчлүүлэгчдийг надад даатгачих."

​Тэр сайн санасандаа ингэж хэлсэн ч, үйлчлүүлэгчид ирсэн гэдгийг сонсох тэр мөчид Чэнь Гө шууд л эрч хүчтэй болчихов. "Хэр олон хүн байна?"

​"Өчигдрийнхөөс илүү их байна."

​"Тэгвэл, бид юу хүлээгээд байгаа юм бэ? Намайг босоход туслаач!"

​Чэнь Гө, Шюй Ванийг үүд рүү явуулж хүлээлгээд, өөрөө угаалгын өрөө рүү гүйж орж нүүрээ угаалаа. Тэгээд тэр хар гар утсаа гаргаж ирээд 'Шөнө дундын аллага' үзвэрийг нээв.

​"'Шөнө дундын аллага (Айлгах зэрэглэл 1 од): Энэхүү үзвэрийг тохируулж дууслаа. Та гуравдугаар давхарт гарч сонирхож болно.

​"Анхааруулга: Аймшгийн байшингийн дотоод орон зай дуусаж байна. Цаашид хөгжүүлэх хүртэл шинэ үзвэр нээх боломжгүй!"

​Чэнь Гө эхлээд өөрийгөө маш олон зүйл бэлтгэх шаардлагатай байх гэж бодож байсан боловч хар гар утсыг дэндүү дутуу үнэлснээ ухаарав.

[Хэзээдээ энэ үзвэрийг тохируулаад амжчихав аа?]

​Гутлаа өмсөөд, Чэнь Гө гуравдугаар давхар руу ухасхийж, хаалгыг түлхэж онгойлгов. Хаалганы цаадах ертөнц тэр чигтээ өөрчлөгдсөн байлаа.

​Хэрэггүй эд хэрэглэлүүдээр дүүрсэн байсан орон зай алга болж, түүнийг жихүүдэс хүрмээр хүйтэн агаар сэнгэнэсэн урт хонгил угтан авлаа. Шинээр нээгдсэн үзүүлбэр маш том байв; энэ нь гуравдугаар давхрын талаас илүү хувийг эзлээд зогсохгүй хоёрдугаар давхрын 'Сүнсний хурим', нэгдүгээр давхрын 'Амьд үхдэлүүдийн шөнө' үзвэрүүдийн орон зайнаас ч тодорхой хэмжээгээр эзэлсэн байлаа.

​[Тэгэхээр одоо Аймшгийн байшин маань нийтдээ гурван давхар болсон хэрэг үү. Нэг, хоёрдугаар давхар нь дөнгөж эхлэл байх бөгөөд хамгийн аймшигтай хэсэг нь гуравдугаар давхарт байна. Энэ яагаад Пин Ан апартменттэй ийм адилхан болчихов оо?]

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫274-р бүлэг : Үхлийн зурвас🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8