Миний аймшгийн байшин

​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй

​Сармагчин хоёрдугаар давхарт цор ганцаараа үлдсэн бөгөөд нүд чихээ сортолзуулан орчин тойрноо сонор сэрэмжтэйгээр ажиглана. Тэрээр шат сайн харагдах буланд шигдэн суусан тул алуурчин аль ч зүгээс ирсэн байсан, аль болох хурдан зугтах боломжтой байлаа.

​Үзвэр доторх гэрэл улам бүр бүдгэрэх шиг болж, жихүүдэс хүрэм хөгжим түүний зүрхээр наадаж байв. Сармагчин анхаарлаа төвлөрүүлэхийн тулд өөрийгөө чимхэж, гүнзгий амьсгаа авлаа. Анагаахын оюутны хувьд тэрээр өвдөлт болон хүчилтөрөгч нь хүнийг хурдан тайвшруулах хамгийн сайн арга гэдгийг мэдэж байв.

​Сармагчин түрүүн юу болсныг толгой дотроо эргэцүүлэн бодлоо.

[Мангасын гарч ирсэн цаг хугацаа хэтэрхий хачирхалтай байна. Лао Жаог бидний дунд найм дахь хүн нуугдаж байна гэж хэлсний дараахан л тэр бидэн рүү дайрсан; энэ хэтэрхий санамсаргүй тохиолдол байна.

​Лао Жао тэр тэнэг зүйлийг олж мэдэх үед бүгд тайван байдлаа алдсан. Хэрвээ Фөн ах утсаа ашиглаад биднийг сайн ажигласан бол, найм дахь хүн шууд л баригдах байсан. Энэ бол бидний эхний алдаа байв. Мангас бидэн рүү дайрах үед бид байрандаа зогсоод, толгойгүй тахиа шиг тал тал тийшээ тарж гүйгээгүй бол бүх зүйл зүгээр байх байлаа. Энэ бол бидний хоёр дахь алдаа.]

​Сармагчин хөнгөхөн санаа алдав.

[Тийм ээ, мангас бидэн рүү дайрсан нь аймшигтай байсан ч, энэ нь биднийг бүгдийг нь тэгж зугтаалгах хэмжээний зүйл биш байсан. Хамгийн эхний хүн зугтах үед л бүх зүйл эхэлсэн. Түүний үйлдэл бидний сэтгэл зүйг эвдсэн, тийм болохоор миний зөв бол, тэр хамгийн түрүүнд зугтсан хүн нь яг тэр найм дахь хүн байсан. Түрүүн би Хуй эгчийн орилохыг сонссон; тэр хоёр дахь нь болж зугтсан бөгөөд тэр нууцлаг хүнтэй хамгийн ойр байсан нь миний таамгийг баталж байна.]

​Сармагчин өөрийгөө шоолон инээлээ. Гэвч зөв таамаглах болон айхгүй байх гэдэг нь хоёр өөр хэрэг байв. Эцсийн эцэст, энэ жихүүцмээр Аймшгийн байшинд цор ганцаараа хаягдах нь түүний нуруугаар хүйт оргиулсаар л байлаа.

[Мангас болон найм дахь хүн хамтарч ажиллаад, сэтгэл зүйн дарамт ашиглан бидэнд айдас суулгаж байна. Миний зөв бол, тэдний төлөвлөгөө анхнаасаа л биднийг салгаж байгаад нэг нэгээр нь устгах байсан байна. Эзэн нь хүнийг айлгахын тулд л ийм хорон муу сэтгэл зүйн арга хэрэглэх шаардлагатай гэж үү?]

​Сармагчин толгой сайтай оюутан байсан боловч, Хө Саньтай яг адилхан маш том хулчгар амьтан байлаа. Сургууль дээрээ тэр хүнтэй хамт биш л бол цогцос хадгалах өрөө рүү орж зүрхэлдэггүй байв.

[Би энэ мэдээллийг Фөн ах болон бусдад аль болох хурдан дуулгах хэрэгтэй.]

​Тэрээр Фөн ах руу залгахаар утсаа гаргаж ирээд, утасныхаа гялгар гадаргуу дээр ойсон зүйлийг хараад бүх бие нь салгалан чичирлээ.

[Энэ даавуун хүүхэлдэй яагаад шатан дээр сууж байдаг билээ? Би түрүүн үүнийг гуравдугаар давхарт үлдээгээгүй бил үү?]

​Сармагчин мангасын анхаарлыг татахаас болгоомжлон утасныхаа гар чийдэнг асааж зүрхэлсэнгүй. Тэр утасныхаа дэлгэцийг хана руу тусгавал, нэг урагдсан даавуун хүүхэлдэй хана налан хэвтэж байхыг олж харав.

​[Түрүүний бужигнааны үеэр хэн нэгэн санамсаргүйгээр доош нь өшиглөчихсөн юм болов уу?]

Энэ л Сармагчингийн бодож олж чадах цорын ганц үндэслэлтэй тайлбар байлаа. Даавуун хүүхэлдэй дотор ямар ч механик эд анги биш, харин цаасны өөдөснүүд байсан тул үүнийг алсаас удирдах боломжгүй юм.

[Тэнд тэгээд хэвтэж байгаа нь нэлээд аймшигтай харагдаж байна шүү.]

​Жаахан хуучирч муудсаныг нь эс тооцвол, хүүхэлдэйд онцын аймшигтай зүйл байсангүй, гэвч Сармагчинг түүн рүү ширтэх тусам, энэ хүүхэлдэйг амьд юм шиг гэх сэжигтэй мэдрэмж төрнө. Сармагчин үүнийг өөрөө ч ойлгохгүй байсан боловч, ямар нэгэн шалтгаанаар түүнийг хүүхэлдэй рүү харах үед бяцхан охин түүн рүү өрөвдөлтэйгөөр царайчлан харж байх шиг санагдаж байлаа.

​[Би хий юм харж байгаа байх. Ямартай ч, би эрүүл ухаанаа авч үлдье гэвэл энэ Аймшгийн байшингаас аль болох хурдан гарах хэрэгтэй.]

Сармагчин Фөн ах руу залгахад, гуравдугаар давхраас утас дуугарах чимээ гарлаа.

​[Тэр гуравдугаар давхарт байгаа хэвээрээ юм уу? Эсвэл Лао Жао шиг утсаа хаячихсан юм болов уу?]

Утас дуугарах чимээ хачирхалтай нь Аймшгийн байшинг улам бүр жихүүцмээр болгож байв. Сармагчин утсаа тасалсангүй, харин халаасандаа хийгээд гуравдугаар давхар руу шатаар аажмаар өгслөө. Шатан дээр нуугдан хонгилын уруу харвал, түүний таамаглаж байснаар Фөн ахын утас шалан дээр дуугаран үлдсэн байв.

​[Фөн ах, Лао Жао хоёулаа утсаа хаячихаж; би өөр хүн рүү залгаж үзэхээс.]

Гуравдугаар давхрын шатан дээр цор ганцаараа зогсоод, хонгилын хоёр талын хаалганууд салхинд савагдан онгойж хаагдахыг харах зуур Сармагчингийн өвдөг чичирч байлаа.

​Тэр бусад хүмүүсийн дугаарыг хайхаар утасныхаа жагсаалтыг хурдан гүйлгэж байтал утас нь гэнэт чичирч, дуугарч эхлэв.

​[Новш! Одоо юу вэ!] Энэ нь бүлгийнх нь нэг гишүүнээс ирсэн дуудлага байв.

[Ши Лин? Тэр яагаад над руу залгадаг билээ? Эсвэл тэр бас над шиг ганцаараа хаягдчихсан юм болов уу?]

​Ихэнх залуусын адилаар Сармагчин эсрэг хүйстэнтэйгээ харилцах үедээ зориг орон цээжээ түхийлгэлээ. "Ши Лин, чи бусдаасаа төөрсөн юм уу? Одоо хаана байна? Би очиж авъя."

​"Би гуравдугаар давхрын нэг өрөөнд түгжигдчихлээ; өрөөний дугаарыг нь анзаарсангүй, гэхдээ гуйя, ирээд намайг аваач. Энэ Аймшгийн байшинд ямар нэг зүйл үнэхээр буруу байна!" Ши Лин уг нь дуу цөөтэй, бүрэг охин байв. Түүнийг ингэж сандарсан, адгасан өнгөөр яриулж байна гэдэг нь түүнд ямар нэгэн сэтгэл сэртхийлгэм зүйл тохиолдсон нь гарцаагүй байлаа. Тэр бараг л уйлах нь холгүй сонсогдоно.

​"Тайвшир даа, чи яаж байгаад түгжигдчихсэн юм бэ? Эндхийн ямар ч өрөө цоожгүй байсан биз дээ" хэмээн Сармагчин тайлбарлангаа, Ши Линийг дуугаар нь баримжаалан хаана байгааг нь олохоор хонгилын уруу алхлаа.

​"Би өөрөө ч мэдэхгүй байна. Би орж нуугдсаныхаа дараа дахиж онгойлгож чадсангүй! Бас энэ өрөө бусдаасаа өөр байна; өрөөний яг голд хоёр хүүхэлдэй зэрэгцээд сууж байна!"

​"Сууж байна аа‽" Хүүхэлдэйн тухай сонсох төдийд л Сармагчингийн үс бослоо. Хэрвээ тэр амьдралдаа дахиж хэзээ ч хүүхэлдэй харахгүй байсан бол сэтгэл нь ханах байв.

​"Гуйж байна, ирж намайг аваач!" Ши Линийн хоолой чарлаан болж хувирав. Дууных нь өнгөнөөс сонсоход тэр эрүүл ухаанаа алдаж байгаа бололтой.

​"Би одоохон очлоо! Одоогоор хүүхэлдэйнүүдээс аль болох хол байж, Хө Санийн түрүүн хэлснийг санаарай, өрөөн доторх ямар ч зүйлд хүрч болохгүй шүү, би тэр хүүхэлдэйнүүдийг..."

​Сармагчин үгээ дуусгалгүй таг гацаж орхив, учир нь түүний хөлнөөс хагас метр орчмын зайд шалан дээр нэгэн даавуун хүүхэлдэй замыг нь хаагаад хэвтэж байгааг тэр гэнэт анзаарчээ.

​Сармагчин орилж хашхираад, утсаа хүүхэлдэй рүү шидчихмээр байсан ч өөрийгөө барин, түүн рүү болгоомжтойгоор алхам ойртлоо.

​[Урт үстэй, гэмшсэн, өөрийгөө зэмлэсэн мэт царайны хувиралтай, шатан дээр байсан хүүхэлдэйнээс өөр байна. Энэ нь насны хувьд хамаагүй илүү насанд хүрсэн харагдаж байна.] Ингэж бодсоныхоо дараа Сармагчингийн нүд томорлоо.

[Бурхан минь... би яаж зүгээр л нэг хүүхэлдэйнээс ийм олон сэтгэл хөдлөлийг олж харж чадав аа? Энэ зүгээр л миний айдас уу? Эсвэл хүүхэлдэйнүүд хэтэрхий бодитой байгаа хэрэг үү? Ямар нэг шалтгаанаар, тэд яг л жинхэнэ сэтгэл хөдлөлтэй хүн шиг надад санагдаад байна.]

​[Ямартай ч, одоо энэ талаар бодох цаг биш. Миний урд байгаа хүүхэлдэй шатан дээр харсан хүүхэлдэй биш л бол бүх зүйл зүгээр. Ядаж л энэ нь хүүхэлдэйнүүд өөрсдөө хөдөлж чадахгүй гэдгийг баталж байна. Байдал миний төсөөлж байсан шиг тийм ч муу биш байна. Төвлөр, одоо хамгийн чухал даалгавар бол Ши Линийг аврах явдал.]

​Сармагчин ухаанаа төвлөрүүлэхийг хичээн толгойгоо хүчтэй сэгсэрлээ. Тэр өөрийгөө зоригжуулав.

[Би зүгээр л өөрийгөө айлгаж байна. Хэрвээ шатан дээрх хүүхэлдэй үнэхээр намайг дагаж байсан бол, тэр миний урд гарч ирэхгүй биз дээ? Тэр миний ард байх ёстой шүү дээ. Энэ бол ердөө л байшингийн даргын хийсэн заль; айх шаардлага огт байхгүй.]

​Өөртөө итгүүлэхийн тулд Сармагчин эргэж ар тийшээ харлаа.

[Харж байна уу, юу ч алга...]

​Сармагчингийн харц түүнээс нэг метр орчмын зайд байх хэсэгт тогтож, үлдсэн бодол нь хүчээр таслагдав. Тэнд нэгэн даавуун хүүхэлдэй шалан дээр чимээгүйхэн хэвтэж байлаа.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫274-р бүлэг : Үхлийн зурвас🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8