Миний аймшгийн байшин

​20-р бүлэг : Гэмт хэргийн газар

​Нууцлаг түймэр, ор мөргүй алга болсон алуурчин... Чэнь Гө өөртөө түүх хүүрнэх авьяас байгааг ухаарав. Тэрээр уншсан олон мэдээллийн нийтлэлүүдээ нэгтгэн дүгнэж, өөрийнхөө таамаглалтай хослуулан үзэгчиддээ үнэмшилтэй бөгөөд сонирхолтой түүх ярьж өгч чадлаа.

​"Ийм л зүйл болсон юм даа. Аймшгийн байшиндаа шинэ санаа хайхын тулд би энэ хараагдсан апартментэд хоноглохоор шийдсэн боловч нэгэн цочирдом зүйл олж мэдлээ: энэ байрны түрээслэгч бүрд ямар нэгэн сэжигтэй зүйл байгаа бөгөөд олон жилийн өмнөх алуурчин тэдний нэгнийх нь дүрд хувиран нуугдаж байгаа гэж би сэжиглэж байна!" Чэнь Гө тамхиа унтраагаад, камер руу харж ярилаа.

​"Сонирхолтой юм, тэгэхээр бодит амьдрал дээрх аллагын нууц байх нь ээ. Жинхэнэ алуурчин нь хэн байж болох талаар гайхалтай санаатай хүн байна уу?"

​'Би бяцхан ногоон өт байна' хэрэглэгч тохуурхан, "чи ч яаж худлаа ярихаа сайн мэдэх юм аа, гэхдээ бид тийм ч амархан хууртахгүй шүү!" гэж бичив.

​"Жюжян хотын Фү Ан апартмент, би сая интернэтээс хайж үзлээ; стриймер худлаа яриагүй бололтой."

​Хө Сань дэмжиж байгаагаа илэрхийлэн, "Би стриймерт итгэж байна" гэлээ.

​Гэсэн хэдий ч 'Би бяцхан ногоон өт байна' амархан үнэмшсэнгүй. "Стриймер энэ хэргийн талаар худлаа яриагүй байлаа ч гэсэн, түүнийг яг одоо тэр хараагдсан байранд байгаа гэдгийг бид яаж мэдэх юм бэ? Түрүүн түүний хэлснээр тэр газар шатчихсан шүү дээ. Гэтэл одоо байгаа өрөөг нь сайн хар даа. Хана нь цэвэрхэн, будагтай, бүх тавилга нь бага зэрэг хуучин ч гэсэн ашиглаж болохоор харагдаж байна; энэ та нарын хэнд нь ч гэсэн хараагдсан байр шиг харагдаж байна уу?"

​"Би та нарт тэр тал дээр худлаа ярихгүй ээ. Нотлох баримт хэрэгтэй юу? Амархан." Чэнь Гө нүүр будалтын ширээг цаашлуулаад, эвхдэг хутгаа гаргаж ирэв. Тэр хананы будгийн өнцгөөс бага зэргийг хусч унагав. "Барилгын нэрийг өөрчилж, доторхийг нь шинэчлэн засварлаж, дахин будаж болно, гэхдээ зарим зүйлсийг арилгаж эсвэл нууж болдоггүй юм."

​Тэрээр хананы хамгийн шинэ будгийн давхаргыг хуулахад цаанаас нь утаанд харласан тоосго гарч ирлээ. "Энэ газар түймэр гарсан гэмт хэргийн газар мөн гэдгийн баталгаа нь энэ байна."

​"Үгүй ээ, миний сонирхлыг татаж байгаа зүйл бол чи яагаад зочид буудалд хонохдоо алх, хутгатай ирдэг байна аа... өөрийгөө хамгаалах гэж үү?" гэж 'Бүх эрчүүд үхвэл таарна' гэх үзэгч маш илэрхий асуудал хөндөв.

​"Стриймер ямар ч шалтгаангүйгээр ханыг нь сүйтгэж байна. Хөөрхий байрны эзний төлөө нэг минут дуугүй зогсож хүндэтгэл үзүүлье."

​"Иймэрхүү өрөөнд чи хэдийг төлсөн бэ? Зурагт ч байхгүй юм байна."

​Чатнуудыг

хараад Чэнь Гө өөрийн эрхгүй санаа алдав. "Залуусаа, та нар ийм хэрэгцээгүй зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэхээ больж болохгүй юу? Намайг жаахан ч гэсэн хүндэлвэл яасан юм бэ? Би та нарын төлөө энэ шууд дамжуулалтыг хийх гэж амь насаараа дэнчин тавьж байна шүү дээ!"

​'Бүх эрчүүд үхвэл таарна' нэг юань хандивлаад, "Хүндэтгэл үзүүлж нэг юань хандивлалаа" гэв.

​Чэнь Гө интернэтийн троллуудтай учраа олж чадахгүй мухардаж байсан ч, ядаж л тэд түүнийг орхиод явсангүй. "За яах вэ, гол асуудалдаа орцгооё. Би энэ апартментэд ирснээсээ хойш зургаан өөр хүнтэй таарсан. Хамгийн эхэнд таарсан хүн бол сэтгэцийн бага зэрэг асуудалтай байж магадгүй нэгэн эмэгтэй байсан; намайг ирэх үед тэр ямар ч шалтгаангүйгээр над руу маш ёозгүйгээр инээмсэглэсэн юм. Энэ нь намайг бага зэрэг тавгүйтүүлсэн ч, түүнээс хойш тэр эмэгтэйтэй дахин таараагүй учраас надад өөр хэлэх зүйл алга..."

​Чэнь Гө бүх түрээслэгчдийг үзэгчиддээ танилцуулж дуусаад, өөрийнхөө дүн шинжилгээг нэмж хэлэв. "Сэдлийн хувьд бол байрны эзэн хамгийн сэжигтэй нь гарцаагүй мөн, гэхдээ түүний доголон байдал нь хөдөлгөөнийх нь хурдыг хязгаарладаг.

Тэгэхээр, энэ өнцгөөс харвал нэгдүгээр давхрын шивээстэй залуу болон хоёрдугаар давхрын бүдүүн эр хоёр алуурчин байх хамгийн өндөр магадлалтай. Мэдээж хэрэг, тэр эмэгтэй болон сул дорой харагдах Ван Чиг ч бас үгүйсгэж болохгүй."

​"Ерөнхийдөө бол чи юу ч олж мэдээгүй л юм байна," гэж 'Бүх эрчүүд үхвэл таарна' таамаглав. "Чиний дүн шинжилгээнд үндэслээд, жинхэнэ алуурчин нь тэргэнцэртэй хөгшин эр байх гэсэн сэжиг надад улам төрж байна; эцсийн эцэст, тэр түймрээс хамгийн их ашиг хонжоо олсон хүн шүү дээ."

​"Энэ тийм ч боломжгүй зүйл биш байж магадгүй юм. Хөгшин эр одоо хөдөлж чадахгүй байж болох ч, дөрвөн жилийн өмнө тийм байсан гэсэн үг биш шүү дээ. Түүнээс гадна, бидний ярьж байгаа гэмт хэрэг бол галдан шатаалт; үүнд бие бялдрын хүч чадал шаардахгүй тул хөгшин эр ч бас үндэслэлтэй сэжигтэн мөн."

​"Бас хөгшин эрийг өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй болж жүжиглэж байж магадгүй гэж бодож үзсэн үү? Ихэнхдээ хамгийн боломжгүй хүн л алуурчин байдаг шүү дээ."

​"Үнэндээ бол би нэгдүгээр давхрын эмэгтэйг илүү их сэжиглэж байна. Тэр стриймер рүү инээмсэглэсэн гэдэг нь түүнд ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн гэсэн үг. Стриймер ээ, тэр эмэгтэй чам руу инээмсэглэх үед уруул нь хэрхэн муруйж, амыг нь хэр зэрэг нээгдэж байсныг чи одоо ч санаж байгаа юу? Би чамд сэтгэл зүйн үүднээс дүн шинжилгээ хийхэд чинь тусалъя."

​"Би санахгүй байна..."

​Үзэгчдийн сонирхол нэмэгдэхийн хэрээр түүний шууд дамжуулалтын нэр хүнд ч мөн өсөж байлаа. Чэнь Гө завгүй гүйх чатны түүхийг хараад дотроо санаа алдав. Тэрээр [Энэ хүмүүст ч ямар ч найдвар алга даа. Ямар нэгэн дүгнэлтэд хүрэхийн тулд би эхлээд гарч илүү их сэжүүр хайх хэрэгтэй бололтой] хэмээн бодлоо.

​Тэр утсаа өмнөө тавиад, "Шууд дамжуулалтыг эхлүүлэхээсээ өмнө би барилгын эргэн тойрныг ажиглахыг оролдсон. Апартментийн нэг болон хоёрдугаар давхрын ихэнх хэсгийг засаж янзалсан байсан ч, гуравдугаар давхрын зарим хэсгийг дөрвөн жилийн өмнөхөөр нь үлдээсэн байгааг би анзаарсан. Удахгүй би дээш гарч илүү нарийвчлан шалгах болно; хэрэгтэй ямар нэгэн сэжүүр олж чадна гэж найдаж байна" хэмээн нэмж хэлэв.

​"Тэр газрыг дөрвөн жилийн өмнөхөөр нь үлдээсэн гэнэ ээ? Энэ ч жоохон... өвчтэй санагдаж байна шүү."

​"Хэрэг шийдэгдээгүй болохоор тэр гэр бүлийн сүнснүүд нь хоргодсоор байгаа юм уу?"

​"Шөнөөр сүнстэй байранд мөрдлөг явуулна гэнэ ээ? энэ Стриймер ч үнэхээр галзуу юм аа!"

​"Мэдээж шүү дээ, стриймер чинь Аймшгийн байшин ажиллуулдаг хүн юм чинь! Та нарт хэлэхэд, өнгөрсөн удаа бид хэд түүний аймшгийн бичлэгээс болж хохирол нэхэхээр Аймшгийн байшинд нь очсон ч, харин ч эсрэгээрээ өөрсдөө шившиг болцгоосон.

Манай бүлгийн хамгийн зоригтой хоёр нь орсон юм; нэг нь тайвшрахын аргагүй уйлсаар гарч ирсэн бол нөгөөх нь газар дээрээ л ухаан алдчихсан."

​"Байз, тэдэнд юу тохиолдоо вэ? Бас тийм ч зоригтой биш хүмүүс нь яасан бэ?"

​"Чи ухаанаа алдаа юу? Юу болсныг нүдээрээ харчихаад бусад нь түүний Аймшгийн байшин руу орсон гэж бодоо юу?"

​"Тэр нь ч... чиний зөв л дөө."

​"ХАХА!" гэж Хө Сань сэтгэгдэл бичив.

​Чатны сэдэв тэр чигтээ өөр тийшээ хазайсан байсан ч Чэнь Гө үүнд нэг их санаа зовсонгүй. Тэр эвхдэг хутгаа халааслаад, нэг гартаа утсаа, нөгөө гартаа алхаа барьсаар өрөөнийхөө хаалга руу алхлаа.

​Өмнөх сургамжаасаа санаа авч Чэнь Гө явган сууж, хаалганы доогуурх сүүдрийг шалгаад цаана нь хэн ч зогсоогүй байгааг баталгаажуулсныхаа дараа л хаалгыг хөнгөхөн түлхэж онгойлгов.

​Хаалгаа хааж цоожилсныхоо дараа Чэнь Гө нэг ширхэг үсээ тасалж аваад түлхүүрийн нүхэнд наалаа. Ингэснээр хэрэв түүнийг байхгүй хойгуур хэн нэгэн өрөөнд нь орвол үс нь түлхүүрийн нүх рүү цааш түлхэгдсэн байх бөгөөд тэр үүнийг шууд мэдэх болно.

​Бүх зүйлийг бэлдсэний дараа Чэнь Гө шат руу алхлаа.

​Гэрлийг асаачихгүйн тулд түүний алхаа маш хөнгөн байв. Утасных нь гэрэл алхам бүрийг нь чиглүүлнэ. Шатаар өгсөх тусам хоёр талын хана мэдэгдэхүйц бараан өнгөтэй болж, агаарт нэг л үгээр дүрслэхийн аргагүй эвгүй үнэр үнэртэж байлаа.

​Гуравдугаар давхарт хүрэх үедээ Чэнь Гө утасныхаа гар чийдэнг асаалаа. Тэр хана налж зогсоод анхаарлаа төвлөрүүлэв.

​Хамгийн анх тэр гуравдугаар давхарт санамсаргүйгээр гарч ирэх үедээ, өмнүүр нь нэгэн бараан сүүдэр гялсхийхийг анзаарсан. Тэрхүү сүүдрийн хэлбэр нь яг л хүн шиг харагдсан билээ.

​[Сүнс байна уу, хүн байна уу хамаагүй, би болгоомжтой байх хэрэгтэй.]

Гар чийдэнгийн гэрэл Чэнь Гөд дөрвөн жилийн өмнөх гэмт хэргийн газрыг ил болгож харууллаа. Хананд гүн шигдсэн мэт харагдах маажсан ул мөрүүдийг хараад Чэнь Гөгийн алхнаас атгах атгалт чангарав.

​Пин Ан апартмент маш өвөрмөц уран барилгын загвартай байлаа. Тэнд ганцхан л шат байх бөгөөд тэр нь барилгын баруун талд байрлах тул зүүн тийш хөтлөх хонгилыг нилээн урт мэт сэтгэгдэл төрүүлж байв.

​Тэрээр хонгилоор алхах үед нуруугаар нь хүйт оргихыг мэдэрлээ. Хана руу нуруугаа наасан ч гэсэн Чэнь Гөд яагаад ч юм бүх бие ил гарсан мэт хачин мэдрэмж төрнө.

​[Хэрэв гал гарч эхэлсэн цэг нь гуравдугаар давхар байсан бол энэ бүхэн ингэж хадгалагдаж үлдэхгүй байсан, тиймээс алуурчин тухайн үед гуравдугаар давхарт гарч ирээгүй байх магадлалтай.]

​Чэнь Гө харанхуй хонгилоор цааш үргэлжлүүлэн алхлаа. Түүний хоёр талын хаалганууд галд хуйхлагдан мурийж хазайсан байх бөгөөд цаана нь шатаж сүйрсэн өрөөнүүд харагдана.

​Шалаар нэг хөглөрөх хог хаягдлыг сүлжин явсаар Чэнь Гө орж болохуйц хамгийн ойр байрлах өрөө рүү сэмхэн орлоо.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫274-р бүлэг : Үхлийн зурвас🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8