Миний аймшгийн байшин

14-р бүлэг : Алга болсон хүний зар

Үдээс хойш 4:30-н үед Чэнь Гө Аймшгийн байшингийн Эд хэрэгсэлийн өрөөнд ганцаараа зогсож байв. Тэрээр гүн бодолд автсан мэт өрөө дүүрэн эд зүйлсийг ажиглана.

[Алуурчинтай хамт нэг шөнийг өнгөрүүлэхэд юу бэлдэх хэрэгтэй вэ?]

[Иргэний үнэмлэх, утас, цэнэглэгч, асаагуур, эвхдэг хутга, ... Нээрээ, энэ хүүхэлдэйг бас мартаж болохгүй.]

Чэнь Гө урьд шөнө толины өмнө гарч ирсэн хүүхэлдэйг цүнх рүүгээ чихээд, хэрэгтэй бүх зүйлээ авснаа баталгаажуулсныхаа дараа цүнхнийхээ цахилгааныг татаж хаагаад өрөөнөөс гарлаа.

"Бяцхан Вань, чи өнөөдөр ажлаасаа эрт бууж болно оо. Гарахдаа хаалгаа түгжихээ мартуузай; надад нэг амжуулах ажил гарсан болохоор би түрүүлээд явлаа."

"Дарга аа, дөнгөж 17:00 цаг болж байна шүү дээ. Та аялалд гарах гэж байгаа юм уу эсвэл өөр тийшээ явах нь уу?"

"Би түлхүүрээ Эд хэрэгсэлийн өрөөний ширээн дээр үлдээчихсэн, маргааш өглөө уулзъя."

Чэнь Гө сэдвийг өөрчлөхийг оролдож байгааг анзаарсан Шюй Вань аргагүйн эрхэнд, "Ойлголоо" гэж хариулав.

Гэвч Чэнь Гөг эргэж харахтай зэрэгцэн охин гартаа барьж байсан Аймшгийн байшингийн сурталчилгааны хуудсуудаа унагаад, Эд хэрэгсэлийн өрөө рүү сум шиг л харван орлоо.

"Энэ охин нээрээ..." Оройн салхи ширээн дээр үлдсэн сурталчилгааны хуудсуудыг хийсгэж байв. Чэнь Гө толгой сэгсэрч, санаа алдангаа нэг чулуу авч тэдгээр дээр даруулан тавилаа.

[Маргааш өглөөний мэдээгээр намайг гарахыг тэр харахгүй байгаасай даа гэж найдъя.]

Гаднаа тайван харагдах боловч дотроо Чэнь Гөгийн зүрх сэтгэл тэр чигтээ эмх замбараагүй байлаа. Өнгөрсөн шөнийн Хар дарсан зүүдний даалгавар нь түүнд цоо шинэ ертөнцийг нээж өгсөн бөгөөд гар утаснаас өгдөг даалгаврууд тодорхой хэмжээний аюул дагуулдаг гэдгийг ойлгуулсан юм.

[Туршилтын даалгавар нь Өдөр тутмын даалгавраас илүү хэцүү байх нь гарцаагүй; би өнөө шөнө илүү болгоомжтой байх хэрэгтэй.]

Харанхуй болохоос өмнө Чэнь Гө унадаг дугуйгаа унан Пин Ан апартмент руу хөдөллөө. Даалгаврын мэдээлэлд зөвхөн байршлын нэрийг л өгсөн байв. Тэр газрыг олохын тулд Чэнь Гө Google maps болон есөн сарын өмнө онлайнд тавигдсан гомдлын мэдээллийг ашиглав. Ингэсэн ч гэсэн тэрээр зорьсон газартаа хүрэх гэж бүтэн хоёр цагийг зарцууллаа.

[Ийм эзгүй, зэлүүд газар амьдрахыг хүсдэг хүмүүс байдаг л юм байх даа?]

Орон сууцны барилга руу хөтлөх зам нь тахир бөгөөд зэрлэг ургамалд хучигдсан байв. Гудамжны гэрэлтүүлэг байхгүй нь илт мэдэгдэх бөгөөд моддын мөчир дундуур Чэнь Гө саарал өнгөтэй барилгыг бүдэг бадаг олж харлаа.

Замдаа Чэнь Гө тааралдсан аль болох олон хүнээс асуусан боловч тэдний ихэнх нь Пин Ан апартментийн талаар огт сонсоогүй байв. Эцэст нь жар орчим насны нэгэн хөгшин түүнд зөв замыг нь зааж өгөөд, бага зэрэг нөхөрсөг зөвлөгөө нэмж хэлсэн юм. Тэрээр Чэнь Гөд тэр газар бол сүнстэй, хараагдсан газар бөгөөд ихэнх хүмүүс өдрийн цагаар ч гэсэн тэр газрыг холуур тойрч гардаг гэж хэлжээ.

Чэнь Гө юу гэж хариулахаа мэдсэнгүй.

[гар утасны даалгавар л биш байсан бол, хэн сайн дураараа тийм газар очиж шөнийг өнгөрүүлэх юм бэ‽]

[Одоо 18:50 цаг болж байна, харин даалгаварт намайг 23:00 цаг гэхэд тэнд байх ёстой гэж заасан. Энэ нь надад эргэн тойрноо хурдхан шиг ажиглах цаг байсаар байна гэсэн үг.]

Тахир замыг даган Чэнь Гө ойн гүн рүү орлоо. Нэлээд хэсэг хугацаанд явсны эцэст тэр нөгөөх домогт хараагдсан байшинг олж харав.

Хашааг өндөр саарал ханаар хүрээлсэн байх бөгөөд ганцхан л гарцтай байв. Хоёр тийшээ дэлгэгддэг хаалга нь он цагийн эрхээр зэвэрч муудсан байсан ч, дээр нь цоо шинэ цоож зүүлттэй байлаа.

[Сонин юм аа, хаалга нь ийм хуучин байхад цоож нь цоо шинэ байх юм, гэхдээ байз, энэ юу вэ?]

Хаалганы төмөр сараалжинд нэгэн цагаан цаас хавчуулсан байв. Чэнь Гө үүнийг сурталчилгааны хуудас байх гэж бодсон боловч гар чийдэнгээ түүн рүү тусгах үедээ алга болсон хүний зар болохыг нь анзаарав.

"Жан Чин, эмэгтэй, 27 настай, 157 см өндөр, туранхайвтар биетэй. Баруун нүднийхээ доор мэнгэтэй. Улаан өнгийн хувцас өмсөх дуртай. Хэрэв танд ямар нэгэн мэдээлэл байвал Ван ноёнтой холбоо барина уу. Мөнгөн шагнал олгоно!"

Заран дээр Ван ноёны холбоо барих дугаар болон хаяг байв. Чэнь Гөгийн анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл бол заран дээр бичсэн хаяг нь энэхүү хараагдсан апартментийн хаяг байсан явдал байлаа.

"Энэ ч үнэхээр хачирхалтай байна шүү." Чэнь Гөгийн сүнсний зөн совин нь сэртхийв. Тэрээр хашаа руу орохоосоо өмнө утсаа гаргаж ирээд уг зарын зургийг дарж авлаа. Энэ газар түүний төсөөлснөөс ч том байв. Гол барилга нь гурван давхар бөгөөд түүний хажууд агуулах болон ус насос байрлаж байгаа гэмээр хоёр жижиг барилга байлаа.

[Будаг нь ховхорч унасныг нь харвал, энэ газар дор хаяж хориос гучин жилийн настай байх.]

Гэсэн хэдий ч энэ газар хүмүүсийн төсөөлж байсан шиг тийм ч арчилгаагүй, эмх замбараагүй байсангүй. Орчин нь цэвэрхэн, хог хаягдалгүй бөгөөд зүлгийг нь хүртэл нямбайлан тайрсан байлаа.

Унадаг дугуйгаа зүлгэн дээр тавьсныхаа дараа Чэнь Гө үүргэвчээ үүрсээр гол барилга руу орлоо. "Сайн байна уу, энд хүн байна уу?"

Урт хонгил бүдэг харанхуй байв. Арваад секундын дараа шаттай хамгийн ойр байрлах хаалга ялимгүй нээгдлээ.

"Оройн мэнд." Чэнь Гө хаалга руу дөхөж очсон боловч хаалганы цаана байгаа хүн тийм ч зочломтгой биш бололтой, хаалгаа дөнгөж завсар гаргах төдий нээгээд зогсчихов. Өрөөний гэрэл нь асаагүй байсан бөгөөд Чэнь Гө хаалганы цаана байгаа эмэгтэйн дүрсийг арайхийн олж харж чадлаа. Түүний нүд нь улаанаараа эргэлдсэн байх бөгөөд яг л оройтож унтдаг хүн шиг харагдана. Энэ нь түүнийг туйлын ядарсан мэт харагдуулж байв.

"Би энд нэг шөнө хоноход хэр үнэтэй болохыг асуух гэсэн юм" гэж Чэнь Гө аль болох эелдэг бөгөөд зөөлөн өнгөөр хэлэв. Гэвч түүнийг гайхшируулах мэт түүнд ирсэн цорын ганц хариулт нь хөхрөн инээх чимээ байсан бөгөөд хаалга яг нүүрэн дээр нь тасхийж хаагдлаа.

"Аан?" Яг юу болсныг ойлгож амжаагүй байтал, түүнд хоёрдугаар давхраас хөлийн чимээ сонсогдов. Хонгилын буланд байрлуулсан цорын ганц дуу мэдрэгчтэй гэрэл ассанд доголон дунд эргэм насны эрэгтэй хүн бууж ирж байлаа.

Тэр Чэнь Гөгийн яриаг санамсаргүй сонсчихсон бололтой, хамгийн түрүүнд хэлсэн үг нь "Чи манайд хонохыг хүсээ юу? Хэр удаан хугацаагаар байх төлөвлөгөөтэй байна?" гэв.

"Та байрны эзэн нь юм уу?" Чэнь Гө ойртон алхлаа. "Би ердөө ганцхан шөнө л хонох гэсэн юм?"

"Ганцхан шөнө өө?" Доголон эр Чэнь Гөг дээрээс нь доош нь гүйлгэн харсан нь яг л түүний юу бодож байгааг нь уншихыг оролдож буй мэт байв. "За яах вэ, иргэний үнэмлэхээ өгчих, төлбөрөө хоёрдугаар давхарт гараад төлөөрэй."

Чэнь Гө тэр эрийг дагаад шатаар өгсөх гэж байтал гаднаас нэгэн чанга чимээ гарав. Хэн нэгэн төмөр хаалгыг хүчтэй савж онгойлгох шиг сонсогдлоо. Үүнийг сонсоод доголон эрийн хөмсөг зангирч, нүүрний хувирал нь дургүйцлээр дүүрэв. Тэрээр хөдлөхөө болиход Чэнь Гөд ч бас хүлээхээс өөр сонголт байсангүй. Удалгүй туйлын их ядарсан харагдах өөр нэг дунд эргэм насны эр орж ирлээ. Тэр хуучин, урагдаж салбарсан хувцас өмссөн байх бөгөөд гартаа багц цаас барьсан байв.

"Ван Чи, би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ, чиний найз охин чинь энд байхгүй ээ‽ Хэрэв чи ингээд зөрүүдлээд байх юм бол, би цагдаа дуудах хэрэг гарах нь шүү!" Доголон эр шатны голд зогсон замыг нь хаалаа.

Нөгөө эр түүнийг үл тоон, толгойгоо гудайлгасаар шатаар үргэлжлүүлэн өгсөв.

"Хөөе, би чамтай ярьж байна!" Доголон эр өшиглөхөд, бэлтгэлгүй байсан нөгөө дунд эргэм насны эр хана мөргөн уналаа. Гарт нь байсан цааснууд сугарч, шатаар нэг тархан хийсэв. Тэдний нэг нь яг Чэнь Гөгийн хөлийн хажууд уналаа.

[Энэ гадаа харсан алга болсон хүний зартай яг адилхан байна шүү дээ] гэж Чэнь Гө дотроо бодох зуураа нүдээ онийлгов. Тэр чимээгүйхэн үүнийг аваад өмнө нь өрнөж буй жүжгийг үргэлжлүүлэн ажиглалаа.

Дунд эргэм насны эр доголон эрийн дайралтад хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэр шалан дээрээс аажмаар мөлхөж босоод, газарт унасан зарууд руу чимээгүйхэн зүтгэж цуглуулж эхлэв. Түүний энэ байдал Чэнь Гөд яг л хөшүүн, амьд үхдэл шиг санагдлаа.

"Түүнийг битгий тоо, тэр галзуу юм аа." Доголон эр Чэнь Гө рүү гараа даллан, дээшээ гарахыг урив. Тэрээр дунд эргэм насны эрийг орхихоор шийдсэн бололтой.

[Галзуу гэнэ ээ?] Чэнь Гө дунд эргэм насны эрийн хажуугаар өнгөрөх үедээ түүн рүү сэмхэн харц шидлээ. [Даалгаврын мэдээлэлд сэтгэцийн өвчтэй хүн гэж дурдсан байсан, тэгэхээр тэр нь энэ хүн юм болов уу?]

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫274-р бүлэг : Үхлийн зурвас🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8