Миний аймшгийн байшин

​27-р бүлэг : Шинэ эд зүйл

​Чэнь Гө шинэ үзвэртэй танилцахаар орлоо. Дотоод бүтэц болон зохион байгуулалт нь Пин Ан апартменттэй яг ижилхэн бөгөөд тэндэхийн айдас түгшүүр, зовлон шаналал яг л амьд мэт мэдрэгдэж байв. Арав гаруй урхи, занга байх бөгөөд олон өрөөнүүд хоорондоо нууц хаалгаар холбогджээ. Үүнээс гадна хэд хэдэн жихүүдэс хүрмээр нууц зүйлс ч байлаа.

​[Энэ газар үнэхээр бодит мэт санагдаж байна, яг л өрөөнөөс зугтдаг тоглоомд төгс тохирохоор юм; хэсэг хугацааны дараа үйлчлүүлэгчдээр туршуулж үзье дээ.]

​Тэнд зогсох үед урьд шөнийн дурсамжууд Чэнь Гөгийн толгойд эргэн ирж, тэрээр өөрийн эрхгүй чичирхийлэв. Тэр хамгийн бодитой туршлагыг өөрийн биеэр туулсан шүү дээ. Цаг давчуу байсан тул Чэнь Гө зөвхөн тоймлон хараад л доош буулаа; эцсийн эцэст, гадаа үйлчлүүлэгчид хүлээж байгаа.

​Урд хаалганд хүрэхээс ч өмнө Чэнь Гөд Шюй Ванийн дуу сонсогдов. "Та бүхэн түр хүлээгээрэй, Дарга удахгүй ирэх байх аа. Тэр болтол та бүхэн цэцэрлэгт хүрээлэнгийн бусад тоглоомууд дээр тоглож болно шүү дээ."

​"Охин минь, дарга чинь үнэхээр Аймшгийн байшин дотор байгаа юм уу? Бид өнгөрсөн шөнө түүний шууд дамжуулалтыг үзсэн; түүнийг ойд арав гаруй хүн хөөж байсан шүү дээ! Тэр үнэхээр тийм аймшигтай нөхцөл байдлаас мултарч чадсан юм уу?"

​"Чи тоглож байна уу‽ Би ч бас үзэгчдийн нэг нь байсан; стриймерийг хэсэг галзуучууд апартмент дотор бүслээд, улам бүр ойртож байсан. Түүнийг тийм урхинаас зугтаж чадсан гэдэгт би үнэхээр итгэж өгөхгүй байна."

​"Бид нэг шууд дамжуулалт үзэж байсан гэдэгтээ итгэлтэй байна уу? Өчигдөр шөнө дуу чимээнээс өөр юу ч байхгүй, зүгээр л тас хар дэлгэц байсан шүү дээ, та нар яаж ийм их мэдээлэл олж мэддэг байна аа?"

​"Ямартай ч, бид түүнийг харахаар энд ирсэн; амьд байхгүй байсан ч үхсэн цогцос нь байхад л болно!"

​Хүмүүсийн шуугилдах чимээ хэтэрхий чангарч, Шюй ахын анхаарлыг татлаа. Ийм олон хүн цугларсныг хараад тэр баярлах, санаа зовох зэрэгцэн зогсоно. Хэзээнээс ч юм, нурж унах гэж байсан энэ Аймшгийн байшин гэнэтхэн л Шинэ Зуун цэцэрлэгт хүрээлэнгийн гол үзвэр болж хувирчээ. Олон хүмүүс өглөө эртлэн ирж оочерлох болсон байлаа.

​Уг нь бол энэ гарцаагүй сайн мэдээ мөн боловч, үйлчлүүлэгчдийн амнаас гарах үгсийг сонсох бүрд түүний зүрх түгшинэ.

[Үүнийг ингээд үргэлжлүүлж болохгүй ээ. Чэнь дүүтэй дараа таарах үедээ заавал ярилцах хэрэгтэй. Залуу хүн хөдөлмөрч байгаа нь сайн хэрэг ч, би түүнийг буруу зам руу хазайлгаж болохгүй шүү дээ!]

​Хашааны хаалга онгойж, Чэнь Гө Аймшгийн байшингаас гарч ирлээ. "Та бүхнийг хүлээлгэсэнд уучлаарай. Аймшгийн байшин одоо нээлттэй. Тасалбарын үнэ 20 юань; хүүхэд орохыг хориглоно."

​Олон хүн тэр даруй чимээгүй болов. Түүний хэд хэдэн үзэгчид урьд шөнийн талаар асуултаар булахаар түүн рүү гүйн ирлээ. Ингээд Чэнь Гө таван минутын турш од боллоо. Үүний дараа хүмүүс эмх цэгцтэйгээр цувран Аймшгийн байшин руу орж эхлэв.

​Өмнөх сургамжаасаа болоод Чэнь Гө 'Хар баасан гараг' аяыг давтан тоглуулж зүрхэлсэнгүй. Оронд нь урт дууны эффектүүдийн жагсаалт руу хольж, санамсаргүйгээр тоглуулахаар тохируулав. Чэнь Гө Шюй Ваньд нүүр будалт хийхэд нь тусалж, түүгээр 'Сүнсний хурим' үзвэр дотор хүмүүсийг дагуулж явуулахаар оруулаад, өөрөө үүдэнд үлдэж тасалбар зарлаа.

​[Үйлчлүүлэгчдийн тоо аажмаар өсөж, нэр хүнд ч бас ихээхэн нэмэгдсэн байна. Хэрэв ингээд үргэлжилбэл, би хэд хоногийн дотор Аймшгийн байшингаа өргөтгөх (томруулах) шаардлагыг хангах нь ээ.]

​Чэнь Гө хар гар утсаа гаргаж ирэн байшингаа өргөтгөхөд шаардагдах үйлчлүүлэгчдийн тоо хэр дутуу байгааг шалгаж, мөн өдөр тутмын шинэчлэгдсэн даалгаврыг харлаа.

​Хялбар даалгавар: Хэрэв та үйлчлүүлэгчдэд жинхэнэ аймшгийг мэдрүүлэхийг хүсэж байвал, хамгийн түрүүнд тэдний Аймшгийн байшингаар аялах хэмнэл болон айлгах цаг мөчийг зөв тооцоолох хэрэгтэй. Айдсыг хэт эрт мэдрүүлэх нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг бууруулах талтай тул тэднийг хаана явж байгааг хянахын тулд Аймшгийн байшинд дуу мэдрэгч эсвэл хяналтын камер суурилуулахыг зөвлөж байна.

​Ердийн даалгавар: Айдсын хамгийн гол түлхүүр бол гэнэтийн байдал юм. Жишээлбэл, үйлчлүүлэгчдийн анхаарлыг татдаг ердийн цэгийн эсрэг талд айлгах зүйлээ байрлуул. Бүх эд хэрэглэлүүд энэ шаардлагад нийцэж байгаа эсэхийг Аймшгийн байшин дотор шалгаж үз.

​Хар дарсан зүүдний даалгавар: Шөнө дунд бүр угаалгын өрөөнөөс хачирхалтай чимээ гардаг. Хэрэв та яагаад гэдгийг мэдэхийг хүсвэл миний зааврыг дагана уу.

​Өдөр тутмын даалгавар нь өдөр бүр шөнө дунд шинэчлэгдэнэ. Хэрэглэгч өдөрт зөвхөн нэг даалгавар сонгох боломжтой бөгөөд шагнал нь даалгаврын хүндрэлээс хамаарна.

​(Анхааруулга! Даалгавар хэдий чинээ хэцүү байна, төдий чинээ аюултай байх тул болгоомжтой сонгоно уу!)

​Өдөр тутмын даалгаврыг гүйлгэж харсныхаа дараа Чэнь Гө хамгийн түрүүнд Хар дарсан зүүдний даалгаврыг алгасав. Хоёр шөнө дараалан нойргүй хоносны дараа түүнд юунаас ч илүү амралт хэрэгтэй байв. Түүнээс гадна, түүнд хэдийнээ нэг Толины мангастай учраа олох асуудал байсан бөгөөд хоёр мангастай нэгэн зэрэг тэмцэлдэж чадна гэж өөртөө итгэхгүй байлаа.

​[Хар дарсан зүүдний даалгавруудын шагналууд надад ямар нэгэн ур чадвар өгөх зэргээр шууд хэрэг болох магадлалтай ч, шагнал нь эрсдэлтэйгээ үргэлж тэнцүү байдаг тул түр хугацаанд үүнийг алгасъя. Хялбар даалгаварт тодорхой хэмжээний мөнгө шаардагдана; ядаж л Ван Чиг баривчилсан шагналын мөнгө орж ирэх хүртэл үүнийг биелүүлэх боломжгүй юм байна.]

​Чэнь Гө сонголтуудаа бодож үзсэний эцэст Ердийн даалгаврыг хамгийн боломжтой нь гэж дүгнэв.

[Айлгах зүйлсээ хүний анхаарлын төвийн яг эсрэг талд байрлуулах, энэ тийм ч муу санаа биш байна. Үүнийг Аймшгийн байшиндаа хэрэгжүүлэх нь үйлчлүүлэгчдэд илүү их 'гэнэтийн бэлэг' барих нь гарцаагүй.]

​Ердийн даалгаврыг сонгосныхоо дараа Чэнь Гө үүдэнд налан зогсох зуураа дотор байгаа Шюй Ваньтай байнга холбоо барьж заавар өгч байлаа.

​Удалгүй үд дунд болж, хүмүүс аажмаар тарж эхлэв. Чэнь Гө, Шюй Ванийг дуудаж гаргаж ирээд өдрийн хоолондоо ороорой гэж хэлчихээд, өөрөө 'Сүнсний хурим' үзвэрийн давхарлуу ганцаараа буцаж орлоо. Тэрээр энэ үзвэрийг өөрийн гараар зохион бүтээсэн бөгөөд айлгах хэсэг бүрд маш их анхаарал хандуулсан байв. Тэр Ердийн даалгаврыг сонгосон тул Шюй Ванийг эзгүй байх хооронд үдээс хойших цагийг бүхэлд нь үзвэрийг шинэчилж, сайжруулахад зориулав.

​Ердийн үед үйлчлүүлэгчид Аймшгийн байшин руу орохдоо сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй ордог тул тэднийг айлгах тийм ч амар байдаггүй. Тиймээс түүнд анхаарлыг нь сарниулж, тэр зүгээс ямар нэгэн зүйл үсрээд гараад ирэх гэж байна гэж бодуулах зүйл хэрэгтэй байлаа. Хуурамч айдаст тэдний бүх анхаарал төвлөрөх зуур, жинхэнэ айлгах зүйлс нь тэдэн рүү огт төсөөлөөгүй зүгээс нь дайрах юм.

​Энэ Ердийн даалгавар нь Чэнь Гөгийн төсөөлж байснаас хамаагүй амархан байв. Хэдхэн цагийн дараа тэрээр даалгаврыг биелүүлсэн гэсэн мэдэгдлийг хар гар утаснаасаа хүлээж авлаа.

​"Та Ердийн даалгаврыг амжилттай биелүүллээ. "Хүнийг айлгах маш олон арга байдаг ч, хамгийн сайн айлгах арга бол гэнэтийн цочрол өгөх явдал юм" Баяр хүргэе, та даалгаврын шагнал болох 'Гавал хагалагч эмчийн дүрэмт хувцас'-ыг авлаа!

​"Гавал хагалагч эмчийн дүрэмт хувцас (Эд зүйл- Хувцас): Кларк сэтгэцийн эмнэлэгт хорт гаруй жил ажилласан. Сэтгэцийн өвчтэй хүмүүстэй байнга харилцах нь түүний амьдралыг үзэх үзлийг аажмаар гажуудуулжээ.

Нэгэн өдөр тэрээр бүх зүйлийг нэгмөсөн дуусгавар болгохоор шийдсэн байна. Тэрээр галзуурлын үндэс нь өвчтөнүүдийнх нь тархи руу нэвчсэн гэж итгэж байсан тул цорын ганц шийдэл нь гавлыг нь хагалж өвчний эх үүсвэрийг шууд гаргаж авах явдал байв! Бүгд өвчтөнүүдээ аврахын тулд шүү дээ!"

​'Хар баасан гариг'-ийн дараа Чэнь Гө дахин нэг эд зүйл хүлээж авлаа.

(Орч: Хар баасан гариг гэсэн нэртэй хориотой дууг өмнө нь шагнал болшож авсан)

Тэр аппликэйшн рүү ортол, хар гар утас түүнд энэхүү эд зүйлийг эд хэрэглэлийн өрөөнд байрлуулсан гэдгийг мэдэгдэв.

​[Цаг хугацааны хувьд яг сайхан таарлаа. Хэрэв үүнийг 'Шөнө дундын аллага' үзвэртэй хослуулбал, үнэхээр гайхалтай зохицол болох нь ээ.]

​Чэнь Гөгийн толгойд хэд хэдэн санаа урган гарав. Тэр утас нь дуугарах үед тэдгээр санаануудаа бичиж авахаар үзэг, цаас шүүрэн авлаа.

​"Хө Сань уу?" Чэнь Гө утсаа авав. "Юу байцгаана?"

​"Дарга аа, та миний өнгөрсөн удаа хэлснийг санаж байгаа биз дээ?" Хө Сань хэн нэгэн сонсчих вий гэж айсан мэт дуугаа намсгав. "Өнгөрсөн удаа таныг Гао Рүшюэ эгчийг уйлтал нь айлгасны дараа манай тэнхимийн ах нар таниас өшөөгөө авахаар дайны бүлэглэл байгуулсан талаар‽ Тэд аль хэдийн замдаа гарчихсан байна! Дарга аа, та бэлтгэлтэй байсан нь дээр шүү!"

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫274-р бүлэг : Үхлийн зурвас🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8