Аймшгийн түүх дотор орчихсон ч гэсэн ажилдаа явах л хэрэгтэй

42-р бүлэг

A-багийн ажилтны эрвээхэй багны эрүү орчмын алтлаг тэмдэг гялсхийв.

"Хэрэв туршиж үзмээр байгаа ямар нэг аюултай зүйл гарвал тэднээр л хамгийн түрүүнд хийлгэчихдэг юм. Гэхдээ заримдаа тэд тушаалыг буруу ойлгоод үхчихдэг. Тэр нь л намайг галзууруулах шахдаг юм даа."

"Яах вэ, хэрвээ тэд зөв ойлгох хангалттай ухаантай байсан бол тийм багт хуваарилагдахгүй л байсан байх л даа, тийм биз?"

Доромжлол ийнхүү хэнэг ч үгүй үргэлжилж, эцэст нь яг л ядарсан оффисын ажилтан шиг бухимдлаа арай ядан дарж буй цөхөрсөн хоолойгоор өндөрлөв.

"Тэд ер нь яах гэж ажилд орж хүнд гай болдог байна аа? Үргэлж л... галзуучууд, гаж урсгалынхан, гэмт хэрэгтнүүд..."

Эргэлзэх зүйлгүйгээр тэд зан чанарын доголдолтой хүмүүсийг зориуд Үлдэгдлийн багт оруулдаг бололтой.

[Сайхан сэтгэлтэй, энгийн нэгэн үхсэнээс илүүтэй, муу муухай эсвэл ямар нэг согогтой хүн багаж болж үхвэл сэтгэлд арай өег байдагтай л ижил юм даа...]

Гэхдээ үүнийг бодит байдал дээр харах нь гашуун бөгөөд жигшмээр мэдрэмж төрүүлж байв.

Үхрийн багтай ажилтан амиа золиослогчийн багийн гишүүн шиг харьцагдахаар тийм ямар буруу зүйл хийсэн юм бэ?

"Тэр өрөвдмөөр хулчгар амьтан хүртэл..."

...Б-Байж байгаарай.

Түр хүлээгээрэй, Дэд менежер ээ!

Би сая нэг маш ноцтой зүйл сонсчих шиг боллоо...

"...Та сая 'хулчгар' гэсэн үү?"

"Тийм ээ. Орох шалгалтад тэнцчихээд одоо болтол тэгж уйлж унжиж байдаг хулчгар амьтан байна гээд бод доо? Яг наад Y-багийн шинэков шиг."

Үхрийн багтай тэр шинэков хулчгар болохоороо Үлдэгдлийн багт хуваарилагдсан юм уу?

Айж хулчийхыг тийм том согог гэж үздэг хэрэг үү?

...Би ч гэсэн хулчгар биз дээ!

Гэнэт ажилд орсон эхний өдрийн дурсамжууд минь панорам зураг шиг зурвасхийн орж ирэв. Дэлгүүрт сүнснээс зугтаж гарсныхаа дараа дарга нартаа хэлсэн үгс минь.

– Өө, үнэндээ... Би айсандаа л хурдан гүйгээд гарчихсан юм.

Тэд надад итгээгүй нь үнэхээр азтай хэрэг шүү.

[Тэгэхээр хулчгар хүмүүс компани дотор хог шаар шиг цоллуулж, гадуурхагддаг байх нь ээ...!]

Зүгээр нэг далдуур гадуурхагдах биш, албан ёсоор үхлийн урхи руу түлхэгддэг гэсэн үг!

[Би сул талаа нуух хэрэгтэй гэж л бодож байсан юмсан... гэхдээ үүнээс ч дор юм байна!]

Амьд үлдэх магадлал минь хэрхэн огцом унаж байгаа нь бараг л 3D дуугаралтаар сонсогдох шиг болов.

"Ямартай ч, яг одоо түүнд тушаачих онцгой зүйл алга. Тэр зүгээр л гай болно, тийм болохоор чи бид хоёр л хөдөлцгөөе. Ойлгов уу?"

Тантай хоёулаа явах юм бол, таван минутын дотор л хулчгар гэдэг минь баригдах байх!

A-багийн Дэд менежер Жин 'Юу вэ, энэ амьтан чинь бас хулчгар байсан байна шүү дээ!' гэж мэдүүлсний дараа Ажилтан Ким Солеум Үлдэгдлийн баг руу цөлөгдөж байгаа ирээдүй минь нүдэнд аль хэдийн харагдаж байна.

"Тийм бол, та түрүүлээд явж бай даа."

Энд ажилласан нэг сарын хугацаанд би анх удаа шинэ ажилтны алтан дүрмийг зөрчив.

Би даргынхаа өөдөөс сөрөв.

Бас миний шалтгаан нэлээд бат бөх байлаа.

"Би багийнхаа гишүүнийг дагуулаад явъя."

A-багийн Дэд менежер Жин зогтусав.

Энэ дарга намайг замаасаа зайлуулахын тулд Y-багийн шинэковыг ашиглаж магадгүй гэж би хэсэгтээ л санаа зовов.

Эрвээхэй багтай дэд менежер надтай харилцаагаа таслаад оронд нь алга болохыг илүүд үзсэн бололтой.

Гэхдээ... за байз, ийм нэг зүйл байгаа даа.

[Та ямартай ч ганцаараа явж чадахгүй л дээ.]

========================

Хөгжилтэй тоглоомын паркийн хэрэглэгчийн гарын авлага (#64-р судалгааны тэмдэглэл хүртэл хүчинтэй)

2- Тоглоомын парк дотор ижил өнгийн багийнхантайгаа заавал хамт байгаарай!

Хэрэв тоглоом дээр суугаагүй байхдаа 5 метрээс илүү холдох юм бол, та цаазлуулах болно. Та боомилогдон үхнэ. Энэ нь өвддөг тул үүнээс илүү холдож болохгүй шүү. Бүү тэгээрэй.

========================

[Тэд тань шиг зүрх зоригтой хүнийг ч гэсэн зүгээр явуулчихгүй нь ойлгомжтой доо...]

Та бидний танк болох хэрэгтэй.

Эрвээхэй багтай дэд менежер яг л шилэн хүзүүнээсээ шүүрүүлсэн мэт боогдох чимээ гаргаад зог тусав.

Яг л хүзүүвчний оосор шиг, биднийг холбосон шугам толгой дээр татагдан чангарсан ч, дэд менежер ухаалгаар ухарч зайгаа ойртуулахад тэр нь дахин алга болов.

"Дэд менежер Жин."

Би долоовор хуруугаа уруулдаа хүргэн чимээгүй байх дохио өгөв.

Тэгээд би нүдээрээ дохилоо.

Парадын эргэн тойронд байсан маскотууд бүгд Дэд менежер Жин рүү цоо ширтэж байв.

A-багийн дэд менежер маш хурдан тайвширлаа.

Чадварлаг хүн хурдан ухаан орох нь үнэхээр амар байх юм даа...

"Багууд хуваагдсан юм болов уу..."

"Тийм ээ. Бид хамтдаа улаан хөл сугалсан биз дээ? Бид нэг баг болж хуваарилагдсан бөгөөд бие махбодийн хязгаарлалт ч бас байх шиг байна."

Дэд менежер Жин над руу харснаа, утга төгөлдөр асуув.

"Чи үүнийг... урьдчилан таамагласан байсан хэрэг үү?"

Үнэндээ бол би энэ аймшгийн түүхийг урьдчилаад уншчихсан болохоор л...

Гэхдээ би үүгээр нь далимдуулахаар шийдлээ.

Би ноцтой өнгө аяс гарган ярьж эхлэв.

"Таны санаж байгаагаар... амьд үлдсэн дөрвөн энгийн иргэн байсан."

"Тэд магадгүй нэг багт байсан юм болов уу?"

"Бид бас дөрвүүлээ нэг баг болсон болохоор тэд ч гэсэн ижилхэн байсан байх гэж би бодсон юм. Бүтэн баг хамтдаа амьд үлдсэн байх магадлал хамгийн өндөр байна."

"Тиймээс, энэ Харанхуйгаас эсэн мэнд гарах арга зам нь энэ гэж үзээд, одоохондоо бид бие биенээ хамгаалж, харж хандах хэрэгтэй гэж санал болгож байна."

Богино хугацааны нам гүм байдлын дараа.

"...Утга учиртай л юм. Ойлголоо."

Аз болоход, A-багийн дарга энэ логикийг хүлээн зөвшөөрөх шиг болов.

"Ким Солеум-ши, баяр, баярлалаа..."

"Зүгээр дээ. Хамтдаа хичээцгээе."

Үхрийн багтай хамтран ажиллагч маань ч бас уярсан бололтой байв, гэхдээ одоо уярах цаг биш шүү, миний хулчгар найз аа.

Би энэ багийг бодитоор дүгнэж харлаа.

Элит үзэлдээ бүрэн автсан дарга.

Хулчгар Тэнэг, Тэнэгтэр хоёр.

Бас өөр тасгаас дагаж орж ирсэн илүүдэл ажилтан.

Хэрэв энэ <Вики> дээрх жинхэнэ түүх байсан бол, тэмдэглэлийн эхэнд бүгд үхэж, харах өнцөг Гүрвэл тасгийн дарга руу шилжих байсан байх.

Гэхдээ энэ багтай хамт амьд үлдэх арга зам байсаар байна...

Дүрмийг чанд дагаж, зугтах гарцыг чиглэх юм бол шүү дээ!

"...Та магадгүй санаж байна уу?"

"Ширээний тоглоомын хайрцаг дээр бичсэн байсан үгийг."

– Багийнхантайгаа хамт гурван гайхалтай тоглоом дээр хамгийн түрүүнд суусан баг болж, нүд гялбам шагналуудын эзэн болоорой!

Эрвээхэй багны цаадах нүд онийв.

"Гурван тоглоом... ойлголоо. Энэ бугуйвчин дээр ч бас яг гурван нүх байна."

"Одоохондоо бид үүний дагуу явах нь зөв гэж бодож байна. Харанхуйн зүгээс сануулж буй шаардлагуудыг дагах нь даван туулах стандарт арга шүү дээ."

"...Энд ороод сар л болж байгаа шинэков энэ компанид гурван жил болсон над шиг хүнээс ч илүү шинжээч шиг ярьж байх шив?"

"Яах вэ, би өнгөрсөн сарын хугацаанд ямар ч гарын авлагагүйгээр Харанхуй руу илгээгдсэн болохоор... хмм, иймэрхүү таамаг дэвшүүлдэг зуршилтай болчихсон юм шиг байна."

Азаар, A-багийн дарга нэг их сүртэй хүлээж авалгүй толгой дохив.

Тэр үүнийг өдөж хорссондоо хэлээгүй бололтой.

"Чиний таамаг үнэмшилтэй юм."

Тэр үүнийг нэлээн боломжийн хүлээж авах шиг болов.

Би гараа өргөж, эелдгээр санал тавьлаа.

"Тиймээс, бид цааш явж тоглоомууд дээр сууцгаах хэрэгтэй гэж бодож байна."

Аз болоход, ойролцоох самбаруудын нэг дээр миний зорьж байсан тоглоом байлаа.

Шууд утгаараа, шидэт галт тэрэг.

"...Энэ чинь нөгөө энгийн иргэдийн яриад байсан тоглоом биш үү?"

Би тайвнаар толгой дохиход, сандралд орсон судлаач ухаангүй орилов.

"Үүн дээр суусан бүх хүн үхсэн гэсэн шүү дээ!!"

Энэ бол 3 хувийн амьд үлдэх магадлалтай там шиг мөхлийн галт тэрэг!

[Гэхдээ энэ нь намайг ухаанаа алдсан гэсэн үг биш л дээ.]

<Вики>-гийн ахмад дайчдын хувьд, үргэлж арга зам байдаг юм!

...Арай бага аймаар байдлаар давах арга зам.

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8