Аймшгийн түүх дотор орчихсон ч гэсэн ажилдаа явах л хэрэгтэй

67-р бүлэг

"– Харь гарагийн дэлгүүр ээ? Ямар мэдрэмжтэй өвөрмөц нэр вэ! Энэ бас онлайн дэлгүүр юм уу?"

Аан, би Брауныг бас дуудчихсан байлаа.

Тэр өдрийн цагаар түүнд зориулж хөшгөө хаасанд минь маш их баярлаж, бас маскотын амттанг худалдсанд минь сэтгэл нь сэргэж ханахгүй байв.

[Миний энэ найз сэтгэл нь хөдлөхдөө үнэхээр амархан юм аа...]

Үнэнээ хэлэхэд маскот надад хоёр уут өгсөн бөгөөд би нэгийг нь яахаас ч цэвэрлээд хадгалчихсан байсан юм.

Ямартай ч түүний асуултад хариулахын тулд...

"Тийм ээ, онлайн дэлгүүр. Танилцуулга бичиг шиг харагдах хуудас дээрээс бараануудаа үздэг юм."

Брауны цоглог дуу хоолой цуурайтав.

Сансрын уудам дахь гайхалтай бараанууд~!!

"–Энэ юу вэ? Энэ чинь гоо зүйн мэдрэмж гэх зүйл огт байхгүй, аймаар муухай танилцуулга байна шүү дээ!"

"Гадаад үзэмжнээс илүү ашиглагдах чанар нь чухал биш гэж үү?"

"Бурхан минь! Бор гөрөөс өө, гадаад үзэмж чинь агуулгатайгаа яг адилхан чухал шүү дээ! Харагдах байдал нь үзэгчдийг татах хамгийн эхний зүйл!"

"Ийм урам устгамаар, энгийн бөгөөд муухай танилцуулгад хэн татагдана гэж?"

Брауны тайлбарыг ардаа сонсонгоо би сайт руу орлоо.

...За яахав, Бор гөрөөс өө, би чамд итгэсээр л байна. Чи хэрэгтэй зүйл гэж хэлсэн болохоор танилцуулгын цаана харах зүйл байгаа байх аа...

Цусан ванн – ₩29,999,999

Нууцлаг лааны иж бүрдэл – ₩19,999,999

Цас цагаанхны алим – ₩11,999,999

Бид тусалж чадна! – ₩66,666,666

※Хямдрал!※ Цус сорогч хутга сэрээ – ₩7,999,999

Ямар ч хариу алга. Ухаан алдчих шиг боллоо. Миний энэ "Good Friend" дизайнерүүдийн зовлонг... эсвэл тийм зовлонг мэдэрдэг мангасуудын байдлыг үнэхээр сайн ойлгодог бололтой.

Би анхаарлаа бараанууд руу дахин хандууллаа.

Зарим жагсаалтууд өөрчлөгдөөгүй нь шууд анзаарагдав. "Бид тусалж чадна!" гэсэн бараа боломжгүй хэвээр байсан бөгөөд "Цус сорогч хутга сэрээ"-г одоо хямдарсан бараа гэж тэмдэглэжээ...

※Хямдрал!※ Цус сорогч хутга сэрээ – ₩7,999,999

Одоо болтол хэн нэгэн худалдаж авчихсан, эсвэл алгоритм намайг санал болгох жагсаалтаасаа хасчихсан байх гэж бодсон ч энд байсаар л байв.

[Намайг худалдаж авна гэж бодоод байгаа юм байх даа?]

Нэг л сонин санагдаж байлаа. Гэхдээ ямартай ч цааш явъя.

Миний үнэхээр худалдаж авч чадах хамгийн үнэтэй бараа бол...

Цусан ванн – ₩29,999,999

[Өмнө нь Салмон маркет дээрээс хэн нэгэн энийг хайж байхыг харсан юм байна.]

Энэ бол нэлээд алдартай бараа байсан бөгөөд тайлбарыг нь би санаж байв.

========================

Харанхуйн судалгааны тэмдэглэл / Дэлүүшн хоом шоппинг

Өнөөдөр бид та бүхэнд маш өвөрмөц бүтээгдэхүүнийг танилцуулж байна! Манай хоом шоппингийн сувгаас толилуулж буй залуу насны гайхамшигт рашаан!

Толилуулах нь... залуу насны ванн...

– 20XX оны 7 сарын 7, ‘Дэлүүшн хоом шоппинг’-ийн барааны тайлбараас

========================

Хэн нэгний цусаар дүүргэхэд энэ ванн нь цусыг шарх эдгээж, алжаал тайлан, үе мөчний өвчнийг анагааж, арьсыг торгомсог болгодог анхилуун үнэрт угаалгын холимог болгон хувиргадаг.

[Үнэндээ цус сорогчийн домгийг эд зүйл болгон хувиргасан орчин үеийн хувилбар юм даа.]

Барааны нэр хүндийг бодож үзвэл үнэ нь гайхалтай боломжийн санагдаж байв.

Гэсэн хэдий ч, хэдийгээр 'анхилуун үнэрт угаалгын холимог' болдог ч гэсэн бусдын цусаар дүүргэсэн ваннд орно гэх бодол л толгой эргүүлэм байв...

[Дараагийнхийг нь шалгацгаая.]

Нууцлаг лааны иж бүрдэл – ₩19,999,999

Энэ нь надад танил бус байв. Гэхдээ лаа нь гэрлийн санааг илэрхийлдэг бөгөөд гэрэл нь аймшгийн түүхүүдэд амар тайван байдал, хамгаалалтын бэлгэдэл болдог.

[Гэсэн ч 20 сая вон зарцуулахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй.]

Цас цагаанхны алим – ₩11,999,999

Ваав. Ашиггүй байсан ч гэсэн, магадгүй би эргүүлээд 40 сая воноор зараад асар их ашиг олох боломжтой юм биш үү?

[Ер бусын үзэгдлээс гаралтай хоол хүнсэнд тооцогдох эсэхийг хэн мэдэх вэ, гэхдээ туршаад үзэхэд буруудах зүйлгүй.]

'Ер бусын үзэгдлээс гаралтай хоол хүнс' хайж буй зар байсаар байсан бөгөөд худалдан авагч нь судалгааны зорилгоор хайж байсан тул тэд үргэлжлүүлэн худалдан авах магадлалтай байв.

Энэ бүхнийг бодож үзвэл миний сонголт тодорхой байлаа...

"Заавал эдгээрийг авна аа."

Нууцлаг лааны иж бүрдэл – ₩19,999,999

Цас цагаанхны алим – ₩11,999,999

※Хямдрал!※ Цус сорогч хутга сэрээ – ₩7,999,999

Миний дурдсанчлан, гэрэл бол аймшгийн түүхийн эсрэг зүйл. Тэгээд лаа гаргаж авдаг бараа гэнэ үү?

Энэ иж бүрдлийн лаанууд хамгаалалт эсвэл өөрийгөө хамгаалахтай холбоотой байж магадгүй гэсэн мэдрэмж төрөв.

[Үнэтэй байсан ч гэсэн энэ бол хөрөнгө оруулалт хийхэд үнэ цэнтэй зүйл.]

"Цас цагаанхны алим" ч гэсэн ижил шалтгаанаар анхаарал татаж байлаа.

[Хэрэв үүнийг "Цас цагаанхны алим" гэж нэрлэсэн бол унтлагтай холбоотой ямар нэг зүйл байж таарна.]

Сүүлийн үед надад үнэхээр чанартай нойр хэрэгтэй байгаа. Хэрэв тэр алим намайг үнэхээр бөх унтахад тусалж чадвал надад яг тохирно. Миний ажлын бүтээмж дээшилж, амьд үлдэх хувь минь өснө...

[Гуйж байна, зүгээр л үр дөнгөө өгөөч!]

Би цөхрөнгөө барсан найдвараар худалдан авах товчийг дарав.

[Хэрэв үр дүнгээ өгөхгүй бол би хэзээд буцаагаад заачихна.]

Яахаас ч цэвэрлээд нөөц төлөвлөгөө бэлэн байна.

Одоо сүүлчийн бараа болох Цус сорогч хутга сэрээ.

[Ийм том хямдралтай байхад худалдаж авах нь соёлтой хэрэг биш гэж үү?]

Миний худалдаж авсан сүүлчийн хямдралтай бараа болох 'Мөнгөн Могой' нь тусгай тоног төхөөрөмжөөс авахуулаад Брауныг дуудах хүртэл нэлээд хэрэг болсон шүү дээ.

Ташрамд дурдахад, чихмэл түлхүүрийн оосрын гэдсийг дарвал дотор нь 'Мөнгөн Могой'-н дугуй металл хэлбэр мэдрэгддэг.

Цус сорогч хутга сэрээ хэр хэрэгтэй болохыг сайн мэдэхгүй байгаа ч арилжаа хийх эсвэл бусад ажилчдад зарахад хэрэг болж магадгүй юм.

Бас хэрэв хэн нэгэн намайг хаанаас авсныг асуувал одоо надад ашиглах баримт байна—Салмон маркет дээрээс олсон гэж хэлж болно.

Ингээд миний сонгосон гурван бараа эдгээр байв.

Миний төсөвт яг таг таарч байлаа. Худалдан авалтаа эцэслэн баталгаажуулах цаг боллоо...

Гэнэтхэн Браун над руу хандлаа.

"Тэр 'Цусан ванн'-ы хувьд."

"Би тэрийг авмаар байна."

"Найз минь, чи энэ Браунд бэлэг өгөх талаар бодож үзэхгүй биз?"

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8