47-р бүлэг
Бид дөрвүүлээ 'Уран зөгнөлт галт тэрэг'-ний гарц руу ухасхийж гарч ирээд л гүйлдэн одлоо.
Амь тэмцэн гүйхэд л гардаг тэрхүү амьсгаадалтын чимээ хоёр тавиас минь цуурайтна.
Өөр арга байгаагүй юм.
Маскотууд хаа сайгүй л шавцалдаж байв.
Тоглоом бүрийн орц, дэлгүүр, тэмдэг бүрийн архаас хачин жигтэй, эвгүй хөөсөрсөн шингэн бургилан гарч, түүнээс аймшигтай гажиг маскотууд сугарч гарч ирж байлаа.
Хааяа тэдний бие мушгиран татаж, унжсан чих, гарнаас нь өтгөн салиа шиг тэмтрэгчүүд урагш цонхуйх ажээ.
– ♩♪♬♬♩♬♬♩♪♪♩♪♬♬♩♬♬♩♪♪♩♪♬♬♩♬♬♩♪♪♩♪♬♬♩♬♬♩♪♪♩♪♬♬♩♬♬♩♪♪
– Хаха! Хаха! Хаха! Хаха! Хаха! Хаха!
Чих дүлийрэм чимээ шуугиан нижигнэнэ.
Паркийн хөгжим болон инээд холилдон, эргэн тойрныг бүхэлд нь аймшигтай эмх замбараагүй байдалд автуулжээ.
Энэ бол эмх замбараагүй, жихүүдэс хүрэм, толгой эргэм бас туйлын аймшигтай зүйл байлаа!!
Дийлдэшгүй их дуу чимээ ухаан санааг минь самууруулж, эрүүл саруул бодоход бэрх болгож байв. Гэхдээ...
Би шүдээ зуун, сайтар тогтоож авсан зүг рөө эргэлзэх зүйлгүйгээр чиглэн гүйлээ.
Тэмтрэгчийн гулгасам үзүүр толгойг минь арай л шүргэсэнгүй өнгөрөв.
Шингэн хүрсэн хэсгийн үс хайлж эхлэх бөгөөд юм түлэгдэх шиг хурц үнэр хамар цохив.
Хүйтэн хөлс нуруу дагав дуслана.
Гэхдээ хөл минь зогссонгүй. Зогсож ч болохгүй байлаа.
[Зогсоно гэдэг чинь төгсгөл гэсэн үг.]
Би үхэх болно. Үгүй ээ, түүнээс ч дор, бүр илүү аймшигтай хувь тавилан хүлээж байгаа гэдгийг зөн совингоороо мэдэрч байв.
Ганц олдох тайтгарал нь зорьсон газар маань холгүй байсан явдал юм!
Судлаач хүртэл гомдоллож гаслахын оронд амнаас нь шүлс нь савируулан айсандаа үхэн цагдан гүйж байлаа.
"Холдооч! Зайлаад өгөөч дэээ!"
Эрвээхэй масктай эмэгтэй хашхирав. Тэр цаг хожихын тулд судлаачийг тийш нь түлхэж хаямаар санагдсан ч өөрийн эрхгүй болих шиг боллоо.
Энэ бол ойлгомжтой байв.
Биднийг чиглэн сүрэглэн ирж буй маскотуудын тоо галзуу юм шиг олширч, одоо бүр бидэнд аюултай хэмжээнд тун ойрхон ирчихжээ.
Айдас зүрхийг минь базалсан тэр л мөчид—
Үхэр масктай залуу газар уначихав.
Эргэж ч харалгүйгээр халааснаасаа зоос сугалан шидэж бээлийгээ дуудлаа. Дараа нь хэд хэдэн 500 воны зоос шидэж, агаарт хагас тунгалаг сүүдэрэн гар бүтээв.
Сүүдэрэн гар урагш нисч, гаж маскотын толгойг хүчтэй түлхлээ.
Арай ядан амь мултарсан Y-багийн шинэков гуйвлан босч, санд мэнд цааш гүйв.
"Хөөх... ха... ба-баярлалаа..."
Шархыг нь боох цаг зав байсангүй. Миний тусгай төхөөрөмж энэ мөчид ямар ч нэмэр болохгүй нь тодорхой байв!
[Сүүдэрэн гар 3 метрийн зайнаас хэтэрмэгцээ алга болно...]
Зүүн гар руу минь түлэгдэх шиг хурц өвдөлт гүйж одов.
Би гараа атгаж, өвдөж шаналсандаа орилон газар унах шахлаа. Гарыг минь ямар нэгэн хурц иртэй шахруураар шахаж, хайлуулж байгаа мэт санагдав.
[Тусгай төхөөрөмж!]
Би шууд л ойлголоо. Агаарт бүтээсэн сүүдэрэн гар маскотын ам эсвэл тэмтрэгчид өртөж ямар нэгэн аймшигтай зүйлтэй тулгарсан учир миний жинхэнэ гарт яг адилхан өвдөлт мэдрэгдэж байгаа хэрэг!
Гэхдээ орилж хашхирах зав байсангүй. Би галзуурсан мэт сандарч гүйлээ.
Зорьсон цэгц харагдаж эхлэв.
Тоглоомын паркийн хэв маягийн дагуу тод өнгөөр будсан...
[ФАНТАЗИЛАНД (БАРУУН ТАЛЫН ХААЛГА)]
Паркийн баруун талыг тойрсон шилэн хэрэмтэй холбогдсон гоёл чимэглэлийн хаалга харагдана.
Би гоёл чимэглэлийн хаалгаар яаран орж ирээд эргэн харав.бараг тэр даруйдаа өөр хоёр хүн орж ирэхээр зүтгэв: A-багийн дэд менежер болон Y-багийн шинэков.
Харин ард нь үлдсэн судлаач хамгийн аюултай байрлалд байлаа...
"Тэнэг минь, хөдлөөч дээ!"
Судлаач A-багийн дэд менежерийг хажуу тийш нь түлхэж, тэрхүү түлхэлтийн эрчээр урагш шидэгдлээ.
Гэнэтийн цохилтод өртсөн дэд менежерийн нимгэн бие маскотыг мөргөж орхив.
Хэсэгчлэн хайлсан маскотын хар-улаан шингэн түүний дээр дуслах нь тэр.
Мах түлэгдэх чимээ чихэнд минь сонсогдов.
A-багийн ажилтан гаж гажигтай маскотын дор дарагдаж, мөч нь хяналтгүйгээр чичирч байлаа.
Эрвээхэй багны цаанаас хэсэгхэн цухуйх царай нь хэдийнэ түлэгдэж гэмтжээ. Түүний нүдэнд өөрийгөө аврах боломжгүйг ойлгосон хүний цөхрөл тодорсон байв.
Бидний харц хоорондоо мөргөлдөх тэр мөчид—
"Дэд менежер ээ, таны хумс—энд!"
Үүнтэй зэрэгцэн би зүүн гараа урагш сунгалаа. A-багийн дэд менежерийн нүд томорч, тэрээр долоовор хуруугаа сунгав.
Хумс сугаран гарч ирж миний алганы голд шигдэв.
[Аль хэдийнэ үхтэл өвдөж байсан шүү дээ!]
Өвдөлтийг үл тоон би хумснаас нь чанга атгаж, өөр рүүгээ татав.
Богинохон бөгөөд тасалданги дуугаралттайгаар эрвээхэй багтай бие урагш татагдаж, маскотуудын ангайсан ам болон шингэн салианаас арай л гэж мултрав.
Бид нуман хаалганы доор амьсгаадан унацгаалав.
Яг бидний өмнө, цусаар уйлж буй мэт шингэн салиа савссан тоо томшгүй олон туулайн маскотууд хоосон нүдээрээ ширтэн, ямар нэгэн үл үзэгдэх хананд тулсан мэт хөдөлгөөнгүй царцжээ.
Яг л үл үзэгдэх хана тэднийг замд нь зогсоосон мэт харагдаж байв.
========================
Хөгжилтэй тоглоомын паркийн хэрэглэгчийн гарын авлага (#64-р судалгааны тэмдэглэл хүртэл хүчинтэй)
5- Төрөл бүрийн бүсүүдийг таашаан сонирхоорой!
Маскот эсвэл тоглоомын өнгө өөрчлөгдсөн үү? Та шинэ бүсэд ирсэн байна гэсэн үг.
Харамсалтай нь, өөр бүсийн маскотууд шинэ бүсэд байх боломжгүй. Халуун дотноор баяртай гэж хэлээрэй!
========================