Сүүдрийн боол

425-р бүлэг : Мушгирсан Чулуу

Удалгүй тэр бузар амьтан Мушгирсан Чулуу руу ойртож ирэв. Тэр хөвөгч арлын босоо чулуун хананы дэргэд тонгойж сууснаа заваан инээж, дараа нь гэнэт дээш үсрэн хорин метрээс дутахгүй өндөрт хүрлээ. Түүний сарвуу өгөршсөн чулууд нэвт шигдэж, тэр жигшүүрт амьтан шаламгай авирсаар удалгүй харагдахаа болив.

Хамаагүй доор, гэмтсэн тэнгэрийн гинжний зэвэрсэн гадаргуу дээр бөгтийсөн хүний дүр гүн сүүдрээс гэнэт гарч ирэв.

Санни арал улам өндөрт өгсөх тусам гинж савлахыг мэдрээд, барайсан царайтайгаар дээш харлаа.

Энэ чиглэлд Мушгирсан Чулуу нь Цоорхойн хоосон уудам хүртэлх хамгийн сүүлчийн газар байв. Бас Гинжлэгдсэн Арлуудын бусад хэсэгтэй холбосон ганцхан төмөр гинжтэй байсан тул одоо тэр хачин жигтэй мангас тэнд гарсан болохоор зугтах өөр газаргүй болжээ.

Шаналсан ярвайлттайгаар Санни Сарны Хэлтэрхийг дуудан, үүргэвчнийхээ нэг бүчийг тас огтолж аваад, хугарсан гараа тогтоох түр сойлт хийхээр хүзүүндээ уяв. Дараа нь ясыг нь зөв байрлуулж, модоор чиг тавих хэрэгтэй байсан ч одоохондоо энэ л хангалттай.

Гараа хөдөлгөөнгүй болгож цээжиндээ наасныхаа дараа Санни хурц өвдөлт намдахыг хэдэн хором хүлээгээд, Хар Жигүүрийг идэвхжүүлэн Мөшгигч Өргөсийг ашиглаж чулуун арлын дэрвийсэн налуу өөд нисэв.

Соно хэлбэрийн нөмрөг нь зөвхөн доор нь шидийн сайжруулалтыг нь дэмжих гадаргуу байвал түүнийг хөвөх боломжтой болгодог байлаа. Хэрэв тийм зүйл байхгүй бол тэр ямар ч хяналтгүй унахын оронд ердөө аажмаар доош халин бууж л чадна. Тиймээс дээш явахын тулд ямар нэг зүйлээс түлхэх эсвэл ямар нэг зүйл рүү өөрийгөө татах шаардлагатай байв. Мөшгигч Өргөс энэ үйлдлийг илүү амар болгож өгдөг.

Няцлалтын эхний үе шатны дарамтаас болж Санни өөрийгөө дээш түлхэхийн тулд ердийнхөөсөө илүү хүч гаргах хэрэгтэй болов. Хүнд кунайг хэдэнтээ ашигласны эцэст тэр эцэст нь Мушгирсан Чулууны ирмэгийг даван гарч, түүнээс хэдэн метрийн өндөрт хөөрөв.

Мушгирсан Чулуу... үнэхээр аймшигтай, тухгүй газар байлаа.

Арал тун жижиг бөгөөд гадаргуу нь бүхэлдээ овгор товгор бараан чулуунаас бүрджээ. Гэвч тэр чулуу үнэхээр хачин харагдаж байв. Эрт цагт төсөөлөхийн аргагүй халуунд хайлаад дараа нь гэнэт царцсан мэт харагдаж, хачин мушгиралдсан дүрс, эрчлээсүүдийг үүсгэсэн байлаа.

...Энд тэндгүй түлэгдэн харласан яснууд хайлсан чулуун дундаас цухуйж, тэр төөнөм халуун тамд живсэн тоо томшгүй олон хүн, араатны түүхийг өгүүлж байв. Тэднийг харах нь яг л жинхэнэ тамаас тасдаж авчирсан зүйл мэт жихүүдэс төрүүлэм, бас түгшүүртэй.

Няцлалтын дарамтад даруулсан Санни бараан чулуун дээр хүндээр бууж, бие нь ганхахад Хэрцгий Харцын ишээр өөрийгөө туллаа.

Түүний эв хавгүй буусан чимээ арав гаруй метрийн цаана тонгойж байсан авдрын анхаарлыг татахад хангалттай байв.

Тэр амьтан хөшиж зогссоноо эргэн харж, түүнтэй нүүр туллаа.

Санни хөмсгөө зангидлаа.

...Авдрын хагас хаалттай тагны доороос Гинжний хорхойн тасарсан сэг унжиж байв. Амьтан эргэхэд үхсэн Нүгэлт Чөтгөрийн сүүл, сарвуу нь хайлсан чулуун дээгүүр шархийн чирэгдэв.

Тэр хачин жигтэй жигшүүрт амьтан Санниг хэсэг ширтсэнийхээ дараа амаа ангайж, Гинжний хорхойн үлдэгдлийг бүхлээр нь залгив. Хэдийгээр тэр чөтгөр толгой нь болсон авдраасаа дор хаяж тав дахин том байсан ч ямар ч мөр үлдээлгүй дотор нь алга болов. Амьтан хурц шүднээсээ цусыг долоогоод хөхөрч инээв.

Энэ удаад түүний инээд илт хорсолтой сонсогдов.

Саннигийн уруул дээр хүйтэн инээмсэглэл тодров.

"Чамд ч бас адилхан, новш минь."

---

Чөтгөр хөл дээрээ босож, бүтэн гурван метрийн өндрөөрөө Саннигийн дээр сүртэй гэх чинь сүндэрлэхэд Хэрцгий Харц хувирч, бараан өнгийн богино сэлэм болов. Мөнгөлөг ир нь тод нарны гэрлийг өөртөө шингээж буй мэт гялалзана.

Доор тэнгэрийн гинж харшилдан дуугарч, зэвэрсэн холбоосууд нь хоорондоо үрэлдэхэд Мушгирсан Чулуу үргэлжлэн дээш өгссөөр байлаа.

Саннигийн нүүрнээс инээмсэглэл ариллаа.

Шуналтай жигшүүрт амьтныг ширтэхдээ тэр өөрийн эрхгүй багахан айдас мэдрэв. Тэр зүйл өндөр, хурдан, бас итгэмээргүй хүчтэй байлаа. Ялангуяа одоо Сүүдрийн Мөн Чанарын нөөц нь бараг бүрэн шавхагдсан байсан тул Саннигаас хавьгүй хүчтэй байв. Түүний сэлэм болон Гинжний хорхойнуудын сарвуунд хүнд шархадсан ч тэр амьтан одоо ч гэсэн шаламгай, эрч хүчтэй, алах гэсэн хорслоор дүүрэн харагдана.

Гэхдээ энэ тулаан гаднаас нь харахад, өөрт нь санагдаж буй шиг амиа хорлосонтой адил зүйл биш байв. Санни энэ хачин жигтэй жигшүүрт амьтныг ялна гэдэгтээ итгэлтэй байсан гурван гол шалтгаан байлаа.

Эхнийх нь түүний хүзүүнд уясан утаснаас унжиж байв. Тэр нь час улаан цэцгийн дүрстэй үзэсгэлэнт зүүлт болох Цуст Сакура байлаа.

Чөтгөр Хэрцгий Харцын хурц ирний үлдээсэн гуяныхаа гүн шарх болон тэнгэрийн гинжээр явахдаа тулалдсан Гинжний хорхойнуудын үлдээсэн туранхай биен дэх олон муухай шархнаас болж маш их цус алдаж байлаа.

Тэр шархнуудаас хар цус урсах тусам тэр аймшигт сахиус Дурсамж нь Хүүхэлдэйчний Нөмрөг, Хэрцгий Харц болон Саннигийн ашиглахыг хүссэн бусад бүх Дурсамжийг улам хүчирхэгжүүлж байлаа.

Хоёр дахь шалтгаан нь маш энгийн бөгөөд энэ хоёрын хоорондох суурь ялгаа байв. Тэр жигшүүрт амьтан Саннигаас илүү хүчтэй, хурдан байж болох ч түүнд Саннигийнх шиг тулааны ур чадвар, ойлголт байсангүй. Хүчний зөрүү туйлын их биш л бол төгс эзэмшсэн арга барил ямар ч тулааны урсгалыг эргүүлж чадна. Түүнээс гадна өөрөөсөө том, хүчтэй зүйлстэй тулалдах нь энэ үед бараг Саннигийн мэргэшсэн чадвар болсон байлаа.

Гэхдээ гурав дахь шалтгаан нь хамгийн чухал нь байсан бөгөөд тэр үүнийг хамгийн их ашиглана гэж найдаж байв.

Тийм ээ, тэр чөтгөр Саннигаас хүчтэй... гэхдээ бас түүнээс хавьгүй том, хүнд байлаа. Энэ нь Няцлалт түүнд илүү хүчтэй нөлөөлнө гэсэн үг. Саннид хэчнээн хэцүү болсон ч тэр аварга жигшүүрт амьтанд хэд дахин илүү хүнд тусах байлаа.

Энд, Гинжлэгдсэн Арлууд дээр жижиг, шалмаг байх нь заримдаа асар том давуу тал болдог.

Няцлалтын дарамт өөрийг нь улам хүчтэй дарж байгааг мэдэрсэн Санни сэлмээ өргөн, тэр хачин жигтэй чөтгөр рүү чиглүүлэв.

'...Хэн нь түрүүлж сөхрөхийг харцгаая.'

Агуулга
351-р бүлэг : Дахин нэг удаа352-р бүлэг : Мангасын Цөм353-р бүлэг : Гэрэл Авчрагч354-р бүлэг : Сэрэлт355-р бүлэг : Бодит байдалд эргэн ирсэн нь356-р бүлэг : Сүүдэртэй хийсэн ярилцлага357-р бүлэг : Эрсдэл ба шагнал358-р бүлэг : Сүүдрийн алхалт359-р бүлэг : Сүнсний Могой360-р бүлэг : Эвдэрсэн361-р бүлэг : Зорилго362-р бүлэг : Өглөөний цайны урилга363-р бүлэг : Иргэн Санни364-р бүлэг : SS зэрэглэлийн Санлесс365-р бүлэг : Ирээдүйтэй залуу366-р бүлэг : Түүхийн сургамж367-р бүлэг : Цаг хугацааны манан368-р бүлэг : Астер, Сон, Вэйл369-р бүлэг : Нуугдмал хүчнүүд370-р бүлэг : Судалгааны тайлан371-р бүлэг : Эрдмийн ололт амжилт372-р бүлэг : Бурхдын нэрс373-р бүлэг : Дахин уулзалт374-р бүлэг : Найзуудтайгаа хамт оройн хоолонд орсон нь375-р бүлэг : Тус тусын зам376-р бүлэг : Эвдэрсэн Тангараг377-р бүлэг : Доод ертөнцийн өмсгөл378-р бүлэг : Шинэ эхлэл379-р бүлэг : Гинжлэгдсэн Арлууд380-р бүлэг : Дээд ба Доод381-р бүлэг : Цагаан Өд овгийн Роан382-р бүлэг : Няцлалт383-р бүлэг : Хулчгар судлаач384-р бүлэг : Арлуудыг гатлах нь385-р бүлэг : Төмөр Гарт арал386-р бүлэг : Ноктисын Ариун Дагшин Газар387-р бүлэг : Хатсан Цэцгүүд388-р бүлэг : Эргэлт389-р бүлэг : Өөрийн гэх газар390-р бүлэг : Миний цайз391-р бүлэг : Зүүдний Орон392-р бүлэг : Домог мэндэлсэн нь393-р бүлэг : Монгрел394-р бүлэг : Нэг цохилт395-р бүлэг : Архирах Арслан, Нуугдсан Луу396-р бүлэг : Цахим ертөнцийг шуугиулсан нь397-р бүлэг : Монгрелийн мэргэн ухаан398-р бүлэг : Мэргэжлийн наймаачин399-р бүлэг : Алтан зоос400-р бүлэг : Эрдэнэсийн дуудлага401-р бүлэг : Сэжүүр үгүй402-р бүлэг : Гинжний хорхой403-р бүлэг : Тэнгэрийн Түрлэг404-р бүлэг : Зөөлөн амьдрал405-р бүлэг : Сургуульд буцан очих нь406-р бүлэг : Мэдлэгт тулгуурласан таамаг407-р бүлэг : Зүүдний Оронд оролцох эрх408-р бүлэг : Өө, Үгүй ээ409-р бүлэг : Эрдэнэсийн эрэл410-р бүлэг : Шүүлт411-р бүлэг : Тусгал412-р бүлэг : Төгс Өрсөлдөгч413-р бүлэг : Толин Араатан414-р бүлэг : Харанхуй Толины Нууц415-р бүлэг : Хэрцгий Харц416-р бүлэг : Дүүжлэгдсэн Хүн417-р бүлэг : Сүйрсэн Хөлгийн арал418-р бүлэг : Хаягдсан багийнхан419-р бүлэг : Гайхамшигтай420-р бүлэг : Гайхамшигт авдар урд байна421-р бүлэг : Алтны баясал422-р бүлэг : Бүдүүлэг сэрээлт423-р бүлэг : Эрсдэл ба Шагнал424-р бүлэг : Азгүйдлийн шуурга425-р бүлэг : Мушгирсан Чулуу426-р бүлэг : Хамгийн аймшигтай тулаан427-р бүлэг : Элэглэгчийн үхэл428-р бүлэг : Шунахай Авдар429-р бүлэг : Хагарал430-р бүлэг : Хувь тавилангийн нэхээс431-р бүлэг : Гэрлээс хоосон руу унах нь432-р бүлэг : Хоосон дахь эхний Өдөр433-р бүлэг : Урьдын адил хоосон хэвээр434-р бүлэг : Хэтэрхий их хоосон435-р бүлэг : Хоосонг сонсохуй436-р бүлэг : Санаа зовнил хоосон, айдас ч бас хоосон437-р бүлэг : Юу ч үгүй хоосонд юу ч үгүй438-р бүлэг : Хоосролын Ханхүү439-р бүлэг : Хий эсвэл үх440-р бүлэг : Өршөөлгүй Одод441-р бүлэг : Галт далай442-р бүлэг : Шатаж буй Тэнгэр443-р бүлэг : Хоосролын нууцууд444-р бүлэг : Обсидиан Цамхаг445-р бүлэг : Амсхийлт446-р бүлэг : Цуцашгүй Сүйтгэгч447-р бүлэг : Анхдагч Айдас448-р бүлэг : Алтан Зүү449-р бүлэг : Мянган жилийн өлсгөлөн450-р бүлэг : Гантиг цагаан яс451-р бүлэг : Ясан Сүлжээ452-р бүлэг : Хязгаарын цаадах453-р бүлэг : Оддын Сүм454-р бүлэг : Итгэл Найдвар455-р бүлэг : Диваажингийн Үүд456-р бүлэг : Юуг ч Ардаа Үлдээлгүй457-р бүлэг : Цагаан Цамхаг458-р бүлэг : Итгэл найдварын гав459-р бүлэг : Хар дарсан зүүдний Үр460-р бүлэг : Тулалдах уу, эсвэл нисэх үү?461-р бүлэг : Гэртээ тавтай морил462-р бүлэг : Агуу эрэл463-р бүлэг : Баатарлаг Зүүдлэгч Санлесс болон түүний тайван зантай чулуун анд нөхөд болох Ярьдаг Чулуу, Дуу цөөтэй Гэгээнтэн нарын гайхамшигт адал явдал ба гайхалтай эрэлхэг үйлсүүд464-р бүлэг : Цөхрөлийн хүйтэн зүрхэнд халуун хүсэл дэлгэрнэ465-р бүлэг : Субъектив үнэ цэнэ466-р бүлэг : Найрсаг урилга467-р бүлэг : Гэгээнтэнтэй хамт хооллосон нь468-р бүлэг : Бузарлагдсан Ариун Ой469-р бүлэг : Гал Сахигчид470-р бүлэг : Өвөл Ирэхэд471-р бүлэг : Харилцан Ашигтай Наймаа472-р бүлэг : Зохистой Шагнал473-р бүлэг : Мёбиусын Гогцоо474-р бүлэг : Үнэнийг хэлэхэд475-р бүлэг : Хийх хэдэн зүйлс476-р бүлэг : Гэрэл ба Харанхуйн Дуу477-р бүлэг : Алга ташилт478-р бүлэг : Дурдах ёстой гавьяа479-р бүлэг : Төлөөлөгч480-р бүлэг : Завгүй цагийн хуваарь481-р бүлэг : Анхны учрал482-р бүлэг : Энхийн бэлэг483-р бүлэг : Хоёр зуун секунд484-р бүлэг : Хаалга485-р бүлэг : Багахан хор хөнөөл486-р бүлэг : Хар дарсан зүүдний дуудлага487-р бүлэг : Эхний давалгаа488-р бүлэг : Илүү аймшигтай Араатан489-р бүлэг : Хоёр дахь давалгаа490-р бүлэг : Шантралын Цэг491-р бүлэг : Цөхөрсөн Арга Хэмжээ492-р бүлэг : Хаалганы Хамгаалагч493-р бүлэг : Үхэл айлчилсан нь494-р бүлэг : Тусламжийн хүч495-р бүлэг : Багтай баатар496-р бүлэг : Зогсоод тулалд497-р бүлэг : Санаанд оромгүй эргэлт498-р бүлэг : Өнгөц холбоо499-р бүлэг : Хаа нэгтээ алсад...500-р бүлэг : ...Хар дарсан зүүдний гүнд501-р бүлэг : Хоёр дахь алхам502-р бүлэг : Гэнэтийн хүсэлт503-р бүлэг : Хатуу үнэн504-р бүлэг : Зөв хүмүүс505-р бүлэг : Нядлагын газар506-р бүлэг : Чимээгүй гэрчүүд507-р бүлэг : Гэрлийн тусгалд508-р бүлэг : Сүүдрүүдийн тулаан509-р бүлэг : Жихүүдэс хүргэм шагнал510-р бүлэг : Хүний Сүүдрийн хувилбар511-р бүлэг : Дэвшилт512-р бүлэг : Ачаалалгүй513-р бүлэг : Дайны зөвлөл514-р бүлэг : Нууц хутга515-р бүлэг : Хамтдаа аялах516-р бүлэг : Сүйрлийн Өв517-р бүлэг : Мангаст өгөөш өгөх нь518-р бүлэг : Ачааны агуулах519-р бүлэг : Урхинд орсон нь520-р бүлэг : Чөлөөлөлт521-р бүлэг : Үхэшгүй гинж522-р бүлэг : Ялагдашгүй523-р бүлэг : Мөнхөд бүтээгдсэн524-р бүлэг : Дөчин хоёр525-р бүлэг : Өш Хонзонт Сүнснүүд526-р бүлэг : Чөтгөр527-р бүлэг : Шинэ залуу528-р бүлэг : Хувийн хэв маяг529-р бүлэг : Нууц орогнох газар530-р бүлэг : Илүү дээр зүйл531-р бүлэг : Зүүдний Тэмцээн532-р бүлэг : Эртний Ой533-р бүлэг : Амьд Үлдэх Тулаан534-р бүлэг : Чөтгөрлөг сэлэмчин535-р бүлэг : Өширхөлгүй536-р бүлэг : Эр зоригийн бэлгэ тэмдэг537-р бүлэг : Суралцах муруй538-р бүлэг : Тулааны хэв маяг шингээгч539-р бүлэг : Хүрэхийн аргагүй540-р бүлэг : Цуст Өс хонзон541-р бүлэг : Хоёр чөтгөрийн тулаан542-р бүлэг : Эелдэг, ухаалаг онлайн хэлэлцүүлэг543-р бүлэг : Финал544-р бүлэг : Ялагчийн алдар545-р бүлэг : Монгрелийн ялалт546-р бүлэг : Валорын Морган547-р бүлэг : Тулаанаар давтагдсан ган548-р бүлэг : Өнөөг хүртэлх зам549-р бүлэг : Сүнслэг Араатан550-р бүлэг : Тэмцээний шагналууд551-р бүлэг : Боолын Удамшил552-р бүлэг : Есдүгээр сар553-р бүлэг : Найрсаг Эзэн554-р бүлэг : Үнэнийг дэлгэх нь555-р бүлэг : Найзуудтайгаа оройн хоол556-р бүлэг : Эдгээр төмснүүдийн тухайд557-р бүлэг : Шөнийн Сүм558-р бүлэг : Сүүлчийн нэг хичээл559-р бүлэг : Ганцхан арга зам гэж үгүй560-р бүлэг : Хувь тавилангийн хүүнүүд561-р бүлэг : Хойд зүг рүү хийсэн аялал562-р бүлэг : Шөнө рүү563-р бүлэг : Төөрсөн Харуулууд564-р бүлэг : Шалгалт565-р бүлэг : Суллагдсан нь566-р бүлэг : Хоригдсон нь567-р бүлэг : Зугтах аргагүй568-р бүлэг : Эхлэлдээ эргэн ирэхүй569-р бүлэг : Долоо дахь өдөр570-р бүлэг : Цангаа571-р бүлэг : Дуу бүү гарга572-р бүлэг : Диваажингаас ч Амттай573-р бүлэг : Өлсгөлөн574-р бүлэг : Хар Тахилын ширээ575-р бүлэг : Тулгаралт576-р бүлэг : Дотоод ариун ордон577-р бүлэг : Зөвхөн чи578-р бүлэг : Төгс бие579-р бүлэг : Эхний хохирогч580-р бүлэг : Гэм буруутайд тооцох таамаг581-р бүлэг : Хонхны цамхаг582-р бүлэг : Илүү агуу сайн сайхны төлөө583-р бүлэг : Худлын торон сүлжээ584-р бүлэг : Харанхуй далай585-р бүлэг : Мөргөлдөөн586-р бүлэг : Хүйтэн Ган587-р бүлэг : Дэлбэрэлт588-р бүлэг : Итгэлцлийн асуудал589-р бүлэг : Харанхуй Толь590-р бүлэг : Сав591-р бүлэг : Сүнсний Тэнгис592-р бүлэг : Сүнс Сөнөөгч593-р бүлэг : Нэг Алхам Урагш594-р бүлэг : Хоёр алхам хойш595-р бүлэг : Гэгээнтнүүд ирж байна596-р бүлэг : Тэгээд бид алга болсон597-р бүлэг : Онгоцонд тавтай морил598-р бүлэг : Эвдэрсэн Тэнцвэр599-р бүлэг : Нисдэг хөлөг 600-р бүлэг : Газардалт
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8