Сүүдрийн боол

108-р бүлэг : Туршилтын Бай

Шийдвэртээ хараахан хүрээгүй байсан тул Санни Чулуун Гэгээнтнийг буцаав. Тэр унтаа Сүүдэр нь Сүүдрийн хувилбар шигээ гэрлийн бөмбөлөг болон хувирах эсэхийг сонирхож байлаа.

Гэвч тийм зүйл болсонгүй.

Тэр тушаал өгмөгц, чулуун амьтны тансаг хуягийг хар дөл нөмрөн авч, сүнслэг салхины нэгэн исгэрэлттэй хамт тэр алга болов. Сүүдэр нь өөрийг нь бүтээсэн Сүүдрийн Цөмийн тэврэлтэд эргэн шингэж, түүний гүн дотор үл үзэгдэх, тэжээгч харанхуй дөлний долгионд умбан нойрсож байгаа мэт санагдав.

Санни толгойнхоо ар талыг маажив. Тэгэхээр Сүүдрүүд нь шууд утгаараа түүний сүнсний хамгийн гүнд оршдог аж. Энэ талаар яаж мэдрэхээ тэр сайн мэдэхгүй байсан ч, ямар нэгэн байдлаар маш тохирсон зүйл мэт санагдав.

Эцсийн эцэст, тэр өөрөө ч бас сүүдрийн хүүхэд шүү дээ.

Бодолхийлсон санаа алдалттайгаар Санни Сүнсний Тэнгисээс гарч, нууц үүрээ тойруулан харлаа.

Сүйрсэн сүмийн гадна талд, хараагдсан хотын дээгүүр нар гийж байв. Гэвч түүний ганц ч туяа энэ нам гүм, далд танхимд хүрч чадсангүй. Саннигийн таамгаар, эрт цагт энэ нууц өрөө нь ариун ёслол үйлддэг, хүндлэгдсэн залуу эмэгтэй санваартны хувийн байр байсан бололтой.

Тэр чулуун хавтангийн цаана нуугдсан даруухан хувцасны шүүгээнээс зарим эд зүйлийг нь олсон юм. Хот харанхуйн хараалд унаснаас хойш хэдэн мянган жил өнгөрсөн атал, тэд ямар нэгэн гайхамшгаар өө сэвгүй хадгалагдсан байлаа. Хэрвээ тэдний хүйсийн ялгаа ингэж харамсалтайгаар зөрөөгүйсэн бол, Санни өдөр бүр нэг л Хүүхэлдэйчний Нөмрөгөө өмсөж явахын оронд жинхэнэ хувцасны цуглуулгатай болох байв.

Бүр тавдугаар зэрэглэлийн хуяг ч гэсэн даах доромжлолынхоо хязгаартай. Гэсэн ч нэг талаараа тэр азтай. Ядаж л хуяг нь зөөлөн даавуун материалтай. Хэрвээ төмөр ялтсан хуяг эсвэл зэвэнд идэгдсэн гинжин хуяг өмсөх хэрэгтэй байсан бол байдал бүр ч дордох байлаа.

Тэр санваартан бүсгүй хувийн өрөөндөө орохдоо ийм тансаг аргыг ашигладаггүй байсан нь мэдээж. Үнэндээ, өрөөнөөс гадагш гарах хаалга байсан бөгөөд тэр нь нууц хонгилоор дамжин, нарийн шатаар төгсдөг байжээ. Харин шат нь аль эрт нурж, одоо зөвхөн гүн, босоо хонгил л үлдсэн. Энэ нь Саннигийн үүрийг хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл олбол зугтах цорын ганц зам нь байв.

Сүрлэг модон сандлаас босоод, Санни хэсэг нааш цааш алхсаны дараа түр зуурын зуухныхаа доор гал асааж, оройн хоолоо оройтсон ч хийхээр шийдэв. Улбар дөл гал танхимыг гэрэлтүүлж, ханан дээр сүүдрүүдийг нааш цааш бүжиглүүлэв.

“Өө, тийм шүү. Би шинэхэн мах аваагүй байна.”

Шөнө дэндүү их зүйл болсон тул, ан хийх анхны зорилгоо тэр чигт нь мартчихжээ.

Сүүлчийн хэдэн зүсэм мах хайруулын таваг дээр тавиад, давс цацан, дахин нэг санаа алдав. Гадагш гарч, ойрхон байгаа Хар дарсан зүүдний мангастай шууд тулалдах хүсэл минут тутамд улам татагдам болж байлаа.

“Үгүй, үгүй, үгүй! Ингэвэл үхлээ дуудсантай ялгаагүй!”

Эдгээр аюултай бодлоос өөрийгөө сатааруулахын тулд, Санни Чулуун Гэгээнтнийг бодит ертөнцөд дуудаж, нууц үүрийнхээ аюулгүй орчинд хэд хэдэн туршилт хийхээр шийдэв.

Тэр босож, Сүүдрийг гарч ирэхийг хүслээ.

Нууц танхим гүн сүүдрүүдэд умбав. Түүний өөрийн сүүдэр тэдний нэгэнд нь нуугдан, хүйтэн чулуун хананд гар хумхин зогсож байв. Саннигийн хараанд, тэр илүү гүн хар өнгөөр бүтсэн дүрс мэт харагдана.

Ер нь бол Сүүдрийн хувилбар дуудсан хүнийхээ өмнө, хөдөлгөөнт гэрлийн тоо томшгүй очноос бүрэлдэн гарч ирдэг. Харин Чулуун Гэгээнтний гарч ирэлт огт өөр байлаа. Тэр хоосон агаараас бие болохын оронд, Саннигийн сүүдрээс муу ёрын харанхуй хүлэгт баатар шиг алхаж гарч ирэв. Харанхуйд нөмрөгдсөн түүний дэгжин дүрээс аюул, түгшүүрийн мэдрэмж цацарч байлаа.

Эхлээд сүүдрийн гүнээс хоёр бадмаараг нүд асав. Дараа нь харанхуй амь орж, урагш түрэн, үхлийн чулуун мангасын хэлбэрийг оллоо. Түүний чулуун гутлын ул шалтай мөргөлдөн чанга дуугарч, агшин зуурын дараа Сүүдрийн Гэгээнтэн өрөөний голд зогсож, илднийхээ иш дээр гараа тавив.

Санни нүүрээ ярвайж, толгой нь бага зэрэг өвдөхийг мэдрэв.

“Тэгэхээр… сүүдэр нь сүүдэр дотор нуугдаж байгаад, дараа нь Сүүдэр нь сүүдрээс гарч, сүүдрүүдийн дунд зогсож байна гэж үү. Энэ арай л хэтрээд байна. Би үнэхээр илүү сайн нэршил бодож олох хэрэгтэй боллоо!”

Энэ нь маш чухал асуудал мэт санагдсан ч, тохирох үг огтхон ч толгойд нь орж ирсэнгүй. Дуугүй зогсох хоёр “хамтрагч”-аа харж байгаад, Санни эргэлзэн асуув.

“Ямар нэг санаа байна уу?”

Харамсалтай нь, түүний сүүдэр ч, түүний Сүүдэр ч дуугүй. Хэрвээ дуугарахыг хүссэн ч үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй байв. Ямар ч тусламжгүй үлдсэн Санни санаа алдав.

“За яах вэ, дараа бодъё. Одоохондоо чиний чадлыг харъя.”

Тэр өөрийн сүүдрийг дуудаж, түүний тайвшруулах тэврэлтэд өөрийгөө нөмрөөд, Чулуун Гэгээнтэнтэй нүүр тулан зогсож, хүчийг нь шалгахаар бэлтгэв. Гүнзгий амьсгаа аваад, анхаарлаа төвлөрүүлэн, сүрдэм чулуун мангасад тушаал өгөв.

“Намайг цохь.”

Саннигийн Сүүдэр жаахан тээнэгэлзэн, магадгүй эзэндээ халдахад ятгалга хэрэгтэй ч байж магадгүй гэж бодсон. Гэвч Чулуун Гэгээнтэн огтхон ч эргэлзэлгүй урагш бөхийж, түүний цээж рүү нударгаа буулгав.

Сүүдрээрээ биеийн хүчээ нэмэгдүүлсэн тул, Сэрсэн мангасын нэг цохилтыг тодорхой хэмжээнд тэсвэрлэж чадна гэдэгтээ Санни итгэлтэй байлаа.

Гэвч тэр андуурсан. Аймшигтайгаар андуурсан.

Тэр хариу үйлдэл үзүүлэх ч завдалгүй, хуягт чулуун нударга хавиргыг нь няц цохиж, галт тэрэг мөргөсөн мэт мэдрэмж төрүүлэв. Дараагийн агшинд тэр эвдэрсэн модны үйрмэг дунд шалан дээр хэвтэж байлаа.

“Өө… үгүй ээ! Миний сандал!”

Тэр сүрлэг сандал үгүй болж, нуруугаараа мөргөсний улмаас хайр найргүйгээр үртэс, түлээ мод болон хувирчээ. Аврах ямар ч боломжгүй.

Саннигийн нуруу ч түүнээс дээрдсэнгүй.

Ёолон байж гэдсэн дээрээ эргэн, чулуун шал руу бага зэрэг цус нулимж, тэр сулхан нэг гараа өргөн, Сүүдрийн Гэгээнтэнд эрхий хуруугаа гозойлгов.

“Пүхх… сайн байна, маш сайн. Арваас арав… яг л… новш, үнэхээр өвдөж байна… яг л миний бодсоноор!”

Дэгжин чулуун хүлэгтийг хулгайгаар харснаа, Санни хүчээр инээмсэглэл гаргаж, босохыг оролдов.

“Ирээдүйн туршилтуудын зарим нарийн ширийнийг засах хэрэгтэй бололтой.”

Дараагийн төлөвлөгөө нь Чулуун Гэгээнтнийг сүүдрээрээ улам бэхжүүлээд, дахин цохиулах байлаа.

Гэхдээ хэсэг бодсоны дараа… түүний хүчийг хэмжих илүү ухаалаг аргууд байгаа болох нь ойлгомжтой болов.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8