Сүүдрийн боол

181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм

Эффи сүмийг хэсэг хугацаанд ажиглан харж байснаа, эргэлзсэн харцаар Санни руу харлаа.

"Энэ сүмээс амьд гарч ирэх зүйл огт байхгүй гэдэгт би бат итгэнэ. Гэтэл чи үнэхээр энд амьдардаг гэж үү?"

Хөнгөмсөг инээмсэглэл тодруулан Санни гараа дэлгэв. Эффи нурсан сүм дотор нуугдсан аюулын талаар мэддэг нь түүнд гайхмаар санагдсангүй. Хэдийгээр энэ газар түүний ердийн ан хийх бүсээс гадуур байсан ч тэр Харанхуй Хотын талаар маш өргөн мэдлэгтэй. Заримыг нь өөрийн судалгаа, заримыг нь бусад анчидтай мэдээлэл солилцох замаар олж авсан байдаг.

Ядарч туйлдсан, гэрийнхээ тайван нам гүмд аль болох хурдан буцахыг хүсэж байсан Санни цаг алдалгүй сүмийг хамгаалж байдаг Хар Хүлэгт баатрын тухай түүнд ярив.

Дэггүй анчин бүсгүй толгойн ар хэсгээ маажлаа.

"Тэгэхээр... дотор нь Нүгэлт Ад зэтгэр байгаа гэсэн үг үү? Чиний хэлж байсан хамтран амьдрагч чинь тэр юм уу?"

Санни толгой дохив.

"Тэр новш доод давхраар тасралтгүй эргүүл хийж, хаалгаар орж ирсэн юуг ч байсан устгадаг. Харин бид дээврээр орж, нуугдсаар явбал миний амьдрах хэсэгт асуудалгүй хүрч чадна. Түүнээс гадна тэнд очсон хойно хэн ч бидэнд төвөг болохгүй. Учир нь энэ новш тэр зүг рүү хэзээ ч ирдэггүй, харин ирэх гэж оролдсон бүхнийг шууд устгадаг даа."

Эффи хэсэг чимээгүй байснаа инээмсэглэл тодруулав.

"Тэгэхээр чи үндсэндээ ад зэтгэрийг өөрийнхөө зарц болгочихсон гэсэн үг. Нэлээд ухаалаг юм..."

Санни инээд алдав.

'Энэ одоо магтаал уу?'

"...чам шиг мулгуу хүнд бол."

'За ингээд эхэллээ дээ.'

Тэд дээвэр дээр гарсны дараа нэг жижиг асуудал гарч ирэв. Санни өөрийн сүмд ордог байсан вааран хавтангийн нүх нь түүний жижиг биед бол хангалттай өргөн ч өндөр, бадриун бүсгүйд хэтэрхий давчуу гэдгийг тооцоолоогүй байлаа. Хар гантиган том хавтангуудын завсрын нарийхан нүхийг хараад Эффи түүнд бараан харцаар харлаа.

Гэвч Санни өөр төлөвлөгөө бодож амжаагүй байхад Эффи зүгээр л бөхийж, гайхалтай хүнд нэг хавтанг барьж аваад хажуу тийш нь хөдөлгөв. Саннигийн хэлэх гэж байсан үгс шууд алга болов.

'Ямар... гээч хүч бэ. Үнэхээр хүчтэй. Тэр үү, эсвэл Чулуун Гэгээнтэн үү, аль нь илүү хүчтэй бол?'

Үнэнийг хэлэхэд Санни энэ асуултанд итгэлтэй биш байлаа.

Цааш явахаас өмнө Санни Эффид түүнийг нууц өрөөнд хэрхэн оруулах талаар тайлбарлав. Дараа нь анч бүсгүй дургүйхэн хүрэл хуягаа буулгахыг ажиглав. Түүний үзэсгэлэнт бор өнгийн арьс, бадриун биеийг зөвхөн богино цагаан даавуун хувцас л халхалж байлаа. Тэр үнэхээр...с... нүд булаам харагдаж байв. Хэсэгхэн зуур түүний нуувчийн нам гүмийг хэн нэгэн зөрчиж байгаад хүрсэн дургүйцэл нь арилчих шиг болов.

Гэхдээ зөвхөн хэсэгхэн зуур.

"Битгий хачин санаагаар ойлгоорой. Зүгээр л бидний аюулгүй байдлын төлөө. Чиний хуяг хэтэрхий эрсдэлтэй. Бид ямар ч дуу чимээ гаргаж болохгүй."

Эффи инээмсэглэв.

"Хачин санаа гэнэ үү? Санни, чи яагаад гэнэт хачин санааны тухай ярьж эхлэв?"

Санни шүдээ зуун, улайсан нүүрээ нуухын тулд цааш харан, вааран хавтангийн завсар луу мөлхөн орлоо.

'Новшийн эмэгтэй!'

Тэд сүмийн тулгуур дам нуруун дээр буусны дараа Санни Эффигийн гарыг мөрөн дээрээ тавихыг заав. Нар одоо ч тэнгэрт өндөр байсан ч тэдний эргэн тойронд нарны гэрэл бараг байсангүй. Зөвхөн доор байгаа эртний сүмийн шал л гэрэлд умбаж байлаа.

Гэхдээ тэр үед ч их танхимын олон хэсэг гүн харанхуйд живсэн байжээ. Гэвч тэр нь жинхэнэ сүүдэр биш байлаа. Тэр бол харанхуй. Гэрэл байхгүйгээс үүссэн харанхуй биш, харин жинхэнэ харанхуй. Түүний хараа ч нэвтэлж чадахгүй тийм л харанхуй. Санни энэ харанхуйг Хар Хүлэгт баатар дуудсан эсэхийг, эсвэл зүгээр л түүнд захирагддаг эсэхийг мэдэхгүй байв. Гэхдээ анх уулзах үед тэр новш яагаад түүнд анзаарагдахгүйгээр дөхөж чадсаны шалтгаан нь энэ байсан. Ямартай ч тэр Эффиг сүмийн дам нуруунуудаар дагуулан явах хэрэгтэй байлаа. Нэг буруу алхам хийвэл тэд шууд л үхэл рүү унах ажээ.

'Ямар төвөгтэй юм бэ.'

Бие нь хэт ойрхон байгаа нь эвгүй мэдрэмж төрүүлж байсан тул Санни намуухан санаа алдаад урагш алхав. Анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүүхэн байлаа.

'Хачин санаа гэнэ ээ... хэн хачин санаа бодоод байгаа юм? Би лав биш!'

Хэдэн минутын дараа тэд үл мэдэгдэх дарь эхийн хөшөөний ард байдаг нууц тагтанд хүрэв. Ямар ч онцгой зүйл болоогүй ч Санни нэлээд түгшүүртэй байлаа.

Яагаад ч юм энэ долоо хоног маш урт болох юм шиг санагдаж байв.

Тэд нууц өрөөнд нь орсны дараа Санни Эффид гэрэл гаргаж, ярьж болно гэдгийг хэлэв. Эффи цаг алдалгүй гялалзсан Дурсамж дуудаж, сониучирхан эргэн тойрноо ажиглав. Эрт цагт энэ сүмийн санваартан бүсгүйд харьяалагддаг байсан үзэсгэлэнтэй, уужим өрөө зөөлөн гэрлээр дүүрэв. Ханын нарийн сийлбэрүүд ариун, тансаг уур амьсгалыг бүрдүүлж байлаа. Энд тэнд янз бүрийн тавилга байсан бөгөөд ихэнх нь цайвар тансаг модоор хийгдсэн, харин зарим нь Саннигийн балгасаас цуглуулсан уур амьсгалд таарахгүй эд зүйлс байв.

Үүнийг харсан Эффи исгэрч:

"Чамд үнэнгээсээ хэлэхэд, Санни. Чи ёстой тансаг амьдрахыг мэддэг юм байна шүү. Чамайг ингэнэ гэж хэн бодох билээ?"

Санни инээмсэглээд:

"Атаархаж байна уу даа?"

Эффи санаа алдав.

"Хамгийн чухал нь Ганлауг биднийг энд хүртэл мөрдсөн ч түүний хүмүүсийн хэн нь ч дотогш орж чадахгүй. Тэгэхээр бид үнэхээрийн аюулгүй байна."

Бага зэрэг урам нь хугарсан Санни мөрөө хавчив.

"За тэгвэл гэртээ байгаа мэт бай. Дараа нь арын гарц болон бусад зүйлсийг үзүүлнэ."

Ингээд тэр нууцаар эргэн тойрноо харж, гэрийг нь арай цэгцтэй харагдуулахын тулд хэдэн зүйл хурдхан нуухыг оролдов. Зочин ирнэ гэдгийг мэдсэн бол урьдчилж жаахан цэвэрлэх байсан.

Гэвч Эффи үүнд бараг анхаарсангүй. Тэр сониучирхан эргэн тойронгоор алхаж, ханын сийлбэрүүд болон эртний тавилгуудыг ажиглаж байлаа.

Гэтэл гэнэт Санни араас нь чанга инээх чимээ сонсов.

Эргэн харахад Эффи чулуун хавтангийн ард нуусан шүүгээний өмнө зогсож байв. Шүүгээ нээлттэй байсан бөгөөд дотор нь санваартан бүсгүйн үлдээсэн хувцаснууд харагдаж байлаа.

Анч бүсгүй түүн рүү хачин инээмсэглэлтэй царайгаар харлаа.

'Яагаад... яагаад тэр над руу ингэж ширтээд байгаа юм?'

"Яав?"

Эффи толгой сэгсрэв.

"Үгүй ээ, юу ч биш. Зүгээр л... Санни, би чамайг анх харахдаа ингэж бодсон юм. Энэ ямар жижигхэн хүү вэ! Яг л тоглоом шиг! Түүнийг хүүхэлдэй шиг хувцаслаад тогломоор санагдана..."

Санни хэд хэдэн удаа анивчаад, ууртайгаар хөмсгөө зангидав.

"Хэнийг жижигхэн гээд байгаа юм? Би жижигхэн биш... ямар ч талаараа! Чи муу урт шонгийн мод минь!"

Түүнийг огт тоосонгүй Эффи шүүгээ рүү дахин хараад инээв.

Дараа нь инээдээ барьж, хэлэв.

"Чамайг өөр төрлийн хувцаслах тоглоомд дуртай юм байна гэж хэн мэдэх билээ..."

Санни түүнд юуг хэлээд байгааг ойлгоход хэдэн секунд зарцуулав. Ойлгомогцоо тэр уурласандаа час улаан болов.

Ямар даварсан юм бэ! Ямар гээчийн зүрх зориг вэ! Тэр яаж ингэж зүрхэлдэг байна аа!

"Юу яриад байгаа юм бэ?! Энэ хувцаснууд минийх биш! Энд өмнө нь амьдарч байсан санваартан бүсгүйгээс үлдсэн юм!"

Эффи хэд хэдэн удаа толгой дохив.

"Мэдээж, мэдээж. Чи зүгээр л санамсаргүйгээр дүүрэн сайхан даашинзтай шүүгээтэй болчихсон..."

"Үнэн шүү! Би хэзээ ч худал хэлдэггүй!"

Тэр өргөн инээмсэглэлтэйгээр түүн рүү харав.

"Мэдээж! Үнэн байлгүй яах вэ. Би бүрэн итгэж байна. Мэдээж..."

Санни амаа ангайсан чигээрээ түүн рүү ширтэн, юу хэлэхээ мэдэхгүй болов.

Энэ хооронд Эффи эргэн тойрноо харж, гэмгүй царай гарган сормуусаа анив.

"Гэхдээ Санни... бидэнд өөр нэг асуудал байна."

Санни цочирдсон ууртайгаар шүдээ зуун хэлэв.

"Юу юм бэ?!"

Эффи хэсэг саатсанаа, тоглоомтой өнгөөр хэлэв.

"Энд ганцхан ор байна. Аан, ямар хэцүүхэн байдал вэ! Одоо бид яах ёстой вэ?"

Санни түүн рүү удаан ширтэж байснаа хэлэв.

"Чи наад новшийн ороо ав! Би шалан дээр унтана!"

Ингээд тэр эргэж, гүнзгий амьсгаа авахыг оролдов.

'Би яагаад үүнийг зөвшөөрсөн юм бэ?! Эмэгтэйчүүд... новшийн эмэгтэйчүүд... жинхэнэ аймшиг бол тэд шүү дээ!'

...Үнэндээ энэ долоо хоног маш урт болох нь дээ.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8