Сүүдрийн боол

350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл

Нефис ядарсан харцаар түүнийг ширтэж, үгийг нь ойлгохыг хичээнэ.

Арьсан доорх гэрэл нь алга болж, оронд нь цагаан дөл дахин асаж, шархыг нь сулхан долоож байлаа. Гэвч тэдний хүч бараг шавхагдсан байв. Эдгээх биш, одоо зөвхөн цус алдалтыг тогтоон, Өөрчлөгдөж буй Одыг яг газар дээрээ үхэх үхлээс сэргийлэхээс хэтрэхгүй.

Хэдэн хормын дараа тэр амаа нээж, уруул дээгүүрээ цус урсган, бараг сонсогдохгүй сул хоолойгоор хэлэв:

"Юу… юу яриад байгаа юм?"

Санни архирлаа.

"Жүжиглэхээ боль. Чиний жүжиглэлт үнэхээр төгс байсан. Гэхдээ анх худал хэлэхийг зааж өгсөн хүнээ мартчихаа юу? Чи үнэхээр намайг хуурна гэж бодсон уу?"

Тэр хэсэг чимээгүй байснаа, сулхан шивнэн:

"Би… ойлгохгүй байна."

Санни түүн рүү ширтэж, уур уцаараасаа болоод чичирсэн хоолойгоор асуулаа:

"Яагаад? Яагаад ийм зүйл хийсэн юм?"

Нефис нүдээ анивчиж, тогтворгүй амьсгаа татсан ч юу ч хэлсэнгүй. Түүний харцанд өвдөлт, төөрөгдөл хоёр л байлаа.

Тэр хариулахгүйг ойлгоод, Санни шүлсээ хаяж:

"Яагаад тулаанд зориудаар ялагдсан юм?!"

Тэр хэсэг азнаснаа намуухан хэлэв:

"…Би тэгээгүй. Чи намайг ялсан."

Саннигийн уруул дээр гашуун инээмсэглэл тодров. Толгой сэгсрэн:

"Худлаа. Гэхдээ чи бараг зорьсон зүйлдээ хүрсэн шүү. Би бараг л итгэчихсэн! Гэхдээ бүх зүйл дууссаны дараа, би бодож эхлэхэд зарим зүйлс огт нийцэхгүй байсан. Ямар ч утгагүй! Яаж ч харсан нэг зүйл буруу санагдсан."

Цамхаг ганхаж, тэдний яриаг нурж буй чулуунуудын чимээ дарна. Гэвч Санни үргэлжлүүлэв:

"Нэгдүгээрт! Чи нэгэн зэрэг хоёр хүч нэмэгдүүлэлтийг ашиглаж чаддагийг би мэднэ. Чи Ганлаугтай тулалдахдаа тэгж байсан. Нэг нь илдэндээ, нөгөө нь биедээ. Би бараг юу ч мартдаггүй хүн. Үүнийг яаж мартах вэ дээ? Чи хүнд шархадсан үедээ илднээсээ дөлөө буцааж татан, өөрийгөө хүчжүүлж, шархаа эдгээж байсан. Гэтэл надтай тулалдахдаа ганцхан удаа л ашигласан. Сонин байгаа биз дээ?"

Нефис түүн рүү ширтэж, юу ч хэлсэнгүй. Дараа нь:

"Миний хүч дууссан байсан…" гэж хэлэв.

Санни дахиад шүлсээ хаялаа.

"Би магадгүй энэ үгэнд чинь итгэх байх. Гэхдээ чи өөр нэгэн алдаа гаргасан. Цамхагийн оройд чи миний гарыг таслах боломжтой байсан. Тэр даруй дуусгах хамгийн зөв, хамгийн үр дүнтэй арга байсан. Гэтэл чи тэгээгүй. Харин оронд нь илдийнхээ хавтгайгаар толгой руу минь цохисон."

Түүний нүүрэнд барайсан царай тодров.

"Өөр хэн нэгэн ийм сонголт хийж магадгүй. Гэхдээ чи лав ингэх хүн биш. Чи бол Өөрчлөгдөж буй Од. Илдний гэгээнтэн. Ийм оломжийг алдах ганцхан шалтгаан чамд бий. Чи үнэндээ ялахыг хүсээгүй. Тийм биз дээ?"

Тэр дээш харж, өвдөлт тархинд нь давалгаалж буй мэт ярвайв.

"…Тэгээд хамгийн сүүлд, чи яагаад цамхагийн оройд үлдэж, намайг хүлээсэн юм? Хэрвээ чи зугтахыг хүссэн бол Сүнсний Суваг юу болохыг ойлгосон даруйдаа Гарц руу очиж болох байсан. Намайг аврагдах ямар ч боломжгүй болгох байсан. Гэтэл чи тэгээгүй. Зүгээр л сууж, хүлээсэн. Тэгэхээр… яагаад?"

Тэр түүн рүү харан хашхирлаа:

"Яагаад эхнээсээ ялагдах гэж төлөвлөсөн мөртлөө над руу бүх хүчээрээ довтолж байгаа дүр эсгэсэн юм?!"

Нефис хэсэг ширтэж, цонхийсон, хөдөлшгүй царайтай байснаа…

Санаа алдаж, харцаа буруулав.

Хэсэг хугацааны дараа намуухан хэлэв:

"Магадгүй… би ч бас гэрээсээ хол байгаа болохоор."

───

Санни түүнийг хэсэг ширтэж, архирлаа.

"Юу? Наа чинь юу гэсэн үг вэ?"

Өөрчлөгдөж буй Од толгойгоо эргүүлэн тайвнаар харж, инээмсэглэв.

"За яахав, Санни. Чи намайг мэдчихлээ. Одоо яв. Энэ цамхаг удаан тогтохгүй."

Түүнийг ингэж хэлэхэд, шархнаас нь урсаж байсан цагаан дөл гэнэт асаж, илүү тод, хүчтэй болов. Шарх нь дахин эдгэрч эхэллээ. Өмнөх шиг хурдан биш ч, мэдэгдэхүйц хурдтай. Нүд нь аймшигт гэрлээр гялалзана.

Санни шүдээ зуулаа.

"Би явахгүй. Хариулт авах хүртлээ энд чамтай үлдэнэ."

Нефис ядарсан байдлаар мөрөө хавчаад, нүд рүү нь харлаа.

"Тэгээд яг юу мэдэхийг хүсэж байгаа юм?"

Санни нударгаа зангидлаа.

"Яагаад намайг ялуулах гэж байсан мөртлөө надтай тулалдсан юм?"

Тэр санаа алдав.

"Энгийн биш гэж үү? Хэрвээ би тэгээгүй бол чи явахгүй."

Тэр харцаа буруулан:

"Хүмүүс… ихэвчлэн харгис эсвэл сайхан сэтгэлтэй байдаг. Харин чи тийм биш. Чи нөхцөл байдлаас хамаарч аль аль нь байж чадна. Тиймээс би чамд харгис байх нөхцөлийг бүрдүүлсэн. Намайг орхиод явахад чинь туслахын тулд."

Санни чичирсэн нударгатайгаар ширтэв.

"Яагаад? Яагаад өөрийгөө золиослон барин намайг аварч байгаа юм бэ? Чиний зорилго яах юм?! Чи бүхнийг золиослоно гэж хэлээгүй билүү?!"

Нефис гашуун инээмсэглэл тодрууллаа.

"Яагаад? Зөвхөн чи л ганцаараа өөрчлөгдөх эрхтэй юм уу? Би өөрчлөгдөж болохгүй юу?"

Тэр нүүр буруулж, ядрангуй хоолойгоор:

"…Тийм ээ, би тэгж хэлж байсан. Гэхдээ хэлэх, хийх хоёр өөр зүйлс, Санни. Бүх зүйл эхэлсний дараа… хүмүүс миний үйлдлээс болж үхэж эхлэхэд… би ялагдсаар байхад… энэ нь төсөөлснөөс ч хэцүү байсан. Энэ нь… муухай байсан."

Санни толгой сэгсрэв.

"Тэгээд зүгээр л бууж өгсөн гэж үү?"

Нефис толгой сэгсрэв.

"…Чи намайг огт ойлгодоггүй юм байна, Санни."

Тэр инээмсэглээд:

"Бууж өгсөн гэж үү? Үгүй ээ. Би зорилгоо орхиогүй. Харин хангалттай их хүсэл тэмүүлэлгүй байснаа ойлгосон."

Цагаан дөл нүдэнд нь улам тодров.

"Би Хараалыг устгана. Замд минь саад болсон бүхнийг ч бас. Би хүссэн бүхнээ биелүүлнэ. Гэхдээ зөвхөн өөрийнхөө хүссэн аргаар л. Юуг ч золиослохгүйгээр."

Түүний цонхийсон, цустай нүүр ад зэтгэр шиг харагдана.

"Эдгээр хүмүүсийг ашиглаж, үхэлд хүргэсэн үү? Би дахиад тэгнэ. Шаардлагатай бол илүү олон хүнийг үхэл рүү нь түлхэнэ. Учир нь энэ зөв байсан. Би тэдэнд сонголт өгсөн. Амьдрах эсвэл Хараалтай тулалдаж үхэх. Үүнээс илүү зам гэж байхгүй."

Түүний нүд гал шиг дүрэлзэв.

Гэвч дараа нь тэр доош харж, нам дуугаар:

"…Харин чамайг орхих нь буруу байх. Сохор охиныг үхэлд орхихтой адил. Би хэзээ ч тэгэхгүй. Хэрвээ тэгвэл устгахыг хүссэн хүмүүс шигээ болно."

Тэр Санни руу ширтэнэ.

"Үгүй дээ, Санни. Миний зорилго өөрчлөгдөөгүй. Харин буруу замаар хүрэх нь огт хүрэхгүйгээс дор. Харин чи яагаад санаа зовж байна вэ? Намайг жигшүүртэй гэж бодохгүй байна уу? Тийм бол зүгээр яваач дээ!"

Санни хөмсгөө зангидан:

"Чамаас болоод л эргэлзэж байна, тэнэг минь. Чи яах юм бэ?"

Нефис инээмсэглэв.

"Би яах юм гэж үү? Чи намайг энд үхнэ гэж бодоо юу? Би энд үхэхгүй. Би амьд гарна. Өөр гарцыг заавал олно. Хэр их хугацаа зарцуулах нь хамаагүй. Намайг юу ч зогсоож чадахгүй. Чи үүнийг маш мэднэ шүү дээ."

Санни түүн рүү хэсэг ширтсэнээ гэнэт Гарц руу харлаа.

Цууралт чулуун тагтны зүг бараг очиж, тойрог болсон бичээс рүү дөхөж байлаа. Удалгүй Гарц нурах нь тодорхой болжээ.

Аврал үгүй болоход тун ойрхон байлаа.

Гэвч тэр толгой сэгсрэв.

"Чи аймшигтай төлөвлөгөөтэй байна. Хамт явъя. Зүүдний ертөнцөөр явж, гарц хайя. Хар дарсан зүүдний мангасуудтай тулалдаж, хүчтэй болцгооё. Бас бид Хөндий уулсаар дамжиж, нөгөө талд нь байх хүмүүсийн Цайз руу очиж болно. Хөндий уул гэлтгүй хойд, дорно, өрнөд зүг рүү аялалаа хийж, судлагдаагүй Гарцуудыг олж болно шүү дээ. Хоёулаа байвал амьд үлдэх магадлал ихсэнэ биз дээ? Хоёулаа байх нь ганцаараа байснаас дээр биз дээ? Дуугараач, Нефис!!"

Нефис хэсэг хугацаанд эргэлзэн, эцэст нь зөөлнөөр толгойгоо дохив. Дараа нь гунигтай бас ядарсан хоолойгоор

"…Үгүй ээ. Би чамайг үлдээж чадахгүй нь, Санни Яв. Буцаж очоод охин дүүтэйгээ уулз. Ядаж чамайг жинхэнэ ертөнцөд хүлээх зүйл бий. Намайг хүлээж бүх зүйл гэвээс хоосон орон зай, цуст цогцос, бас хэдэн булш. Хэрвээ би буцвал Гэрэлт Цайзад болсон зүйл дахин давтагдана. Дахин дахин, ямар ч үлдэх зүйлгүй болох хүртэл. Тиймээс чадалтай дээрээ эртхэн явж үз."

Удалгүй Гарц дээрх бичээсүүд анивчиж, устаж үгүй болохын ирмэг дээр иржээ.

Санни шүдээ зуун:

"…Үгүй ээ."

Нефис гунигтай харцаар түүн рүү ширтэж, царайнд нь гуниг илэрч, багахан нулимс цийлгэнэжээ :

"Намайг орхиоч, Санни. Гуйя. Яв"

Санни зөрүүдлэн, толгойгоо сэгсэрлээ.

"Би хүсэхгүй байна."

Өөрчлөгдөж буй Од хэсэг чимээгүй байснаа, түүн рүү өвдөлтэй дүрх төрхтэйгээр харлаа. Дараа нь үгнүүдээ таслан:

"Яв… Гэрлээс Төөрөгч минь."

Саннигийн нүд тэлэв.

Түүний сүнсний гүнд ямар нэг зүйл хөдөлж, нойрноосоо сэрэн өндийв. Ялалтын омгоор дүүрэн. Эвдэршгүй, мөнхийн, эсэргүүцэшгүй. Бүрэн, төгс, бас таатай.

…Санни юу хийж байгаагаа ойлгохоосоо өмнө гар нь гэнэт урагш шидэгдэж, Сарны Хэлтэрхийн сүнслэг ир гар дээр нь бий болов.

"Зогс."

Гар нь хөдөлгөөнгүй хөшив. Нарийн хутганы үзүүр Нефисийн нүднээс хэдхэн сантиметрийн зайд зогсон гацжээ.

Чичирсээр тэр гар руугаа ширтэж, урагш хөдөлгөхийг хүслээ.

Гэвч хөдөлсөнгүй. Огтхон ч хөдөлсөнгүй. Тэр гар нь өөрийнх нь биш мэт санагдана.

Гүн айдас зүрхийг нь живүүлэхэд Санни харцаа шилжүүлэн, нүд нь цочролоор тэлсэн хэвээр Нефис рүү харав.

"Я... яаж..."

Түүний уруул дээр гунигтай инээмсэглэл тодров.

"Би яаж мэдсэн бэ гэж үү? …Касси надад хэлсэн юм."

Нефис санаа алдан, харцаа буруулав.

"Тэр хамгийн түрүүнд өөрийн зөнгийн утгыг ойлгосон. Бид хоёр эцэстээ хоорондоо тулалдах болно гэдгийг ч бас, мөн би ялагдах болно гэдгийг ч мэдэж байсан. Магадгүй бүр үхэх ч байсан. Гагцхүү яаж, хэзээ, яагаад гэдгийг мэдээгүй. Тиймээс Касси нэг өдөр миний амийг аврах байх гэж найдсаар чиний нууцыг надад хэлсэн. Харин би… би үүнийг хэзээ ч ашиглах шаардлага гаргахгүй гэж найдаж байсан."

Санни түүн рүү ширтсээр, үг хэлж чадалгүй балмагдав. Нефис гунигтайгаар инээмсэглэсээр.

"Тэгэхээр... ингээд... баяртай гэх цаг болж байх шиг байна. Би...чамайг өөртөө сайн анхаарна гэж найдаж байна, Санни. Одоо яв. Хэт оройтохоос өмнө зугт."

Санни юу ч хийгээгүй ч бие нь өөрөө хөдөлж эхлэв. Босон, эргэж, Гарцын гялалзсан цагираг руу алхлаа.

Алхам. Дахин нэг алхам.

'Зогсооч. Зогсооч!'

Гэвч бие нь сонссонгүй. Зүгээр л тушаалыг үл ойшоосон мэт урагшилсаар. Зүрхнийх нь гүнд бүдэгхэн өвдөлт тархана.

'Зогсооч дээ!'

Түүнд хийх зүйл байсангүй. Тэр бол эзэнтэйгээ холбогдсон гайхамшигт сүүдэр. Эзэн нь тушаал өгмөгц, тэр дуулгавартай дагахаас өөр сонголтгүй.

Санни аажмаар тавцангийн шат руу өгсөж, бичээсүүдийн тойрогт дөхөн, төмөр цагирагийг огтхон ч удаашралгүй гатлав. Тэгмэгц бичээсүүд хурц гэрлээр асав.

Түүний бие ч мөн гэрэлтэж эхлэв.

'Үгүй! Би үүнийг зөвшөөрөхгүй!'

Тэр цэнхэр туяа улам тодорсоор, дунд нь байх хүний дүрийг ялгахад бэрх болтол гэрэлтэв.

'Үгүй!'

…Тэгээд гэнэт алга болов. Зөвхөн хоосон зай үлдлээ.

Санни алга болсон байв. Урт, хүнд бэрх хар дарсан зүүднээс эцэст нь чөлөөлөгджээ. Бодит ертөнц рүү буцах, бүтэн жилээс илүү хугацаанд үргэлжилсэн аялал нь ийнхүү өндөрлөв.

Тэр амьд үлдэж чадсан.

Түүнийг гэрлийн цахилалт дунд алга болсноос хэдхэн секундын дараа чулууны ан цав бичээсийн тойрогт хүрч, түүнийг бут цохив.

Гарцын гэрэл тогтворгүй болж, хурдан унтарч эхлэв.

Үүний зэрэгцээ Мартагдсан Эргийн хиймэл нар эцсийн удаа хүчтэй, хурц дэлбэрэлт мэт гэрэлтээд, дараа нь бүр мөсөн унтарлаа.

…Нурах цамхаг дотор ганцаараа үлдэж, өөр дээр нь тусах гэрэл үгүй болсон Өөрчлөгдөж буй Одын зодуулж, сүйдсэн дүр сүүдэрт уусан алга болов.

[Хоёрдугаар боть : Өөрчлөлтийн Чөтгөр төгсөв.]

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8