Сүүдрийн боол

252-р бүлэг : Үл харагдах

Энэ бол алдагдсан аялалын гишүүдийн хувь тавилангийн тухай Касси өөрийн зөнд харсан хамгийн сүүлчийн нууц байлаа. Гэвч түүний олж авсан мэдээлэл нь тасархай, бүрэн бус хэвээр.

Тэр багийнханд зөвхөн нэг зүйлийг хэлж чадсан. Харанхуй голыг гатлаад дараагийн хилд хүрэх хүртэл ямар ч нөхцөлд нүдээ нээж болохгүй. Юу ч болсон хамаагүй. Тэр хүйтэн усны цаана байгаа зүйлийг хараад амьд үлдэх… бүрэн бүтэн үлдэх амьтан гэж байхгүй.

Ядаж тэр ингэж хэлсэн.

Үнэндээ Касси өөрөө ч энэ дүрмийг зөрчвөл юу болохыг мэдэхгүй. Гэвч алдагдсан аялалын гишүүдийн хувь тавиланг харуулсан зөн нь гэнэт тасарч, бүх зүйл харанхуй болохоос өмнөх тэр богинохон мөчид урьд өмнө мэдэрч байгаагүй айдас түүнийг эзэмдсэн гэж хэлсэн.

Энэ нь ихийг өгүүлнэ. Учир нь сохор охин зөндөө өдөр бүр ямар гэч аймшигт зүйлсийг хардаг билээ.

…Ямартай ч энд Санни чухал хэрэгтэй байлаа.

Сүүдрийн нүдээр харах нь хэт аюултай хэвээр байсан ч тэр орон зайг сүүдрийн хэлбэрээр мэдрэх чадвараараа багийг удирдан явуулж чадна.

Ядаж онолын хувьд.

Харанхуй голын эрэг дээр зогссон зургаан хүн алтан олсыг бэлхүүсээрээ уяв. Бүгд бэлэн болмогц Нефис зургаан даавуун тууз, нэг ширхэг лааны тос гаргаж ирэв. Алгандаа цагаан дөл асаан санаа алдаад Эффи рүү эргэв.

"Чи эхэл."

Анчин бүсгүй төвөгтэй царай гаргасан ч дуулгавартайгаар удирдагч руугаа дөхөв.

Дараагийн үйл явц нэгэн зэрэг дотно атлаа тавгүй санагдана. Өөрчлөгдөж буй Од дөлөөрөө лааны тосыг хайлуулж, Эффигийн нүүрийг зөөлөн барин, нүдээ чанга анисны дараа хайлсан лаагаар таглав. Дараа нь туузаар толгойг нь ороон тогтоов.

Ингэж багийн гишүүн бүр ээлж дараалан нүдээ битүүлэв.

Саннигийн ээлж ирэхэд Нефисийн сэрүүн гар хацрыг нь хүрэхэд тэр үл ялиг хөдөллөө.

Хэдхэн хормын дараа тэр сохор болов.

'…Энэ… Касси ингэж амьдардаг гэж үү?'

Сүүдрээ юу ч харахгүй байхыг тушаасан Санни бүрэн харанхуйд үлдэв. Гэвч тэр сохор охиноос илүү давуу талтай. Түүний Сүүдрийн Мэдрэмж ажиллаж байлаа.

Үүний тусламжтай тэр хаана юу байгааг бүдэг бадаг мэдэрч чадна. Энэ нь хараатай адил биш ч шаардлагатай үед орлуулж чадна. Мэдээж маш муу хэмжээнд.

Аз болоход тэр өмнө нь зөвхөн Сүүдрийн Мэдрэмжээр орчноо таньж сурах дасгал хийж байсан. Ингэж тэр Харанхуй хотод хачин гүрвэл амьтныг ялж байв.

Тэр гуйвж дайвалзах хүмүүсийг дагуулан дэгжин завь руу хүргэж, суулгаад уясан олсыг тайлав. Дараа нь сэлүүрийг олж, харанхуй голоор завийг урагшлууллаа.

Удалгүй хүйтэн манан бүхнийг бүрхэв.

Манан дунд гүнзгийрэх тусам тэд нэг ертөнцөөс нөгөөд шилжиж байгаа мэт санагдана.

Илүү харанхуй.

Илүү эртний.

Илүү аймшигтай.

Хэн ч ярихыг хүссэнгүй. Тиймээс нам гүмийг зөвхөн урсах усны шуугиан, модон сэлүүрийн шажигнаа эвдэнэ.

'Аймар биш байна шүү. Тийм ээ. Би огт айхгүй байна.'

Ийм тэнэг бодлоор өөрийгөө тайвшруулан Санни завийг чиглүүлсээр байв.

Гэвч нэг зүйл тасралтгүй түүнд жихүүдэс төрүүлнэ.

Мананд хүрээлэгдэж, нүдээ анисан энэ байдал нь түүнд өмнө нь модны хажууд манан дунд гарч ирэн, бусдыг дуурайсан дуугаар түүнийг уруу татахыг оролдсон тэр аймшигт оршихуйг сануулж байлаа.

…Тэр зүйл эндээс ирсэн юм биш биз?

Хэдий хэр хугацаа өнгөрснийг мэдэх боломжгүй байсан ч удалгүй Санни алсад хатуу зүйл мэдрэв.

Энэ бол голын нөгөө эрэг.

Удалгүй тэд түүнд ойртлоо.

Завины ёроол чулуунд шүргэхэд Санни эрэг рүү үсрэн бууж, олсыг чулуун баганад уяв. Дараа нь бусдадаа буухад нь туслав.

Толгойгоо эргүүлэхэд усан дээр дахин нэг хэлбэр ганхаж байгааг мэдрэв.

Энд хоёр дахь завь байлаа. Магадгүй анхны эзэн болон түүний нөхдийн ашигласан.

Гэвч Нефисийн багтай адил зөнч тэдэнд байгаагүй. Хэн ч нүдээ анихыг сануулаагүй.

Тиймээс л тэднээс хэн ч буцаж ирээгүй байх.

Таагүй мэдрэмж дүүрэн Санни голоос нүүр буруулан, доош үргэлжлэх хонгилын ам руу харлаа. Санаа алдаад алтан олсыг үл ялиг татан, урагш алхав.

Бусад нь өөр аргагүйн эрхэнд дагалаа.

Хэдхэн хормын дараа тэд нам гүм голын эргийг орхин, хонгил руу алга болов.

Санни хонгилд ормогц нуруугаар нь хүйт дааж, хэдийгээр харах боломжгүй ч энэ өмнөхүүдээс өөр гэдгийг мэдэрч байлаа.

Энэ ч мөн хэн нэгэн, эсвэл ямар нэг зүйл уулын чулууг зүсэж гаргасан мэт. Гэвч үүнийг бүтээсэн нь уурхай, хонхоыг бүтээсэн хүмүүсээс огт өөр.

Бүх зүйл нь илүү нарийн, илүү ур чадвартай.

Сүүдрүүд ч өөр.

Илүү гүн.

Илүү харанхуй.

Мөн… илүү эртний.

Удалгүй хонгил өргөн гарцуудын төөрдөг байшин болж хувирч, манан, нам гүмд дүүрэв.

'Дахиад төөрдөг байшин. Мэдээж төөрүүлэх зүйл байж л таараа. Энэ новшийн газар бүх зүйл заавал төөрмөөр байх ёстой юу…'

Гэвч тэр бодлоо дуусгаж амжаагүй байтал гэнэт тэр айдсаар хөшиж, хөдөлж чадсангүй.

Учир нь яг тэдний өмнө бусдаас өөр нэг сүүдэр байгааг мэдэрлээ.

…Хүний сүүдэр байсан юм.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8