Сүүдрийн боол

171-р бүлэг : Холбоос

Санни хэдэн удаа анивчин, Нефисийн хэлсэн үгийг тунгаав.

Амь нас, үхлийн асуудал… Нефис ийм үг хэрэглэж байвал байдал үнэхээр ноцтой гэсэн үг. Тэр салхинд хийсгэхийн тулд үг шиддэг хүн биш.

Гэвч тэр итгэж болох хүн ч бас биш.

Санни тэдний харилцаа урьдынх шигээ болчихоосой гэж хэчнээн хүссэн ч буцах зам байхгүйг ойлгож байлаа. Аль алинд нь буцах гарц үгүй.

Одоо тэр Өөрчлөгдөж буй Одын жинхэнэ нүүр царайг мэддэг болсон. Түүний итгэл үнэмшлийн эцэс төгсгөлгүй хүчийг харсан. Сүнснийх нь дүрэлзсэн цагаан галд бүх зүйл үнс болдог. Үнэнч байдал, өршөөл, энэрэл гэх мэт хүний ойлголтууд тэр устгалаас амьд гарах найдваргүй.

Тэднийг юу ч холбож байсан, Нефис түүнийг өөрийн хязгааргүй зорилгоосоо дээгүүр тавина гэж Санни итгэж чадахгүй. Хэрэв тэгэхдээ тулвал, тэр юу ч… хэнийг ч… зорилгынхоо төлөө золиослох болно. Түүнд Санни хүртэл орно.

Ядаж л Санни ингэж бодож байлаа.

Түүнээс гадна, нуухыг хичээсэн ч Нефисийн түүнд хандах хандлага өөрчлөгдсөнийг Санни мэдэрч байв. Яг юугаараа гэдгийг хэлж чадахгүй ч түүний харцанд үл ялиг, бараг мэдэгдэмгүй өөрчлөлт байсан.

Нэгэнт эвдэрсэн итгэлийг буцаан сэргээх амар биш. Магадгүй боломжгүй.

Гэсэн ч… тэр үнэхээр Нефисийн тусламж хүсэлтийг татгалзаж чадах болов уу?

Санни санаа алдан, хэсэгхэн нүдээ анив.

Үгүй. Үгүй ээ, тэр чадахгүй гэж бодож байлаа.

Хэдий харилцаа нь хурцадмал болсон ч энэ дэлхий дээр түүний анхаардаг цорын ганц хоёр хүний нэг нь Нефис хэвээр. Түүнд төрөх мэдрэмж нь… бараг л хоёр дахь Дутагдал шиг.

Хэчнээн хүссэн ч тэр үүнээс салж чадахгүй.

Хэзээ, яаж гэдгийг ч мэдэлгүй энэ мэдрэмж сүнсэнд нь үндсээ ургуулчихсан байв. Тэд хол байвал хатаж үхнэ гэж найдсан ч харин ч улам хүчтэй болсон. Одоо түүнээс зугтах арга байсангүй.

Санни өөрийгөө дахин хүн чанар гэх замбараагүй урсгал руу татагдаж байгааг мэдрэв.

_Чөтгөр ав!_

Яг иймээс болоод л тэр энд буцахаас цэрвэж байсан. Бүхнийг ардаа орхихын тулд тийм их зовж шаналсан байж, яагаад ганцаардлын амар тайван, таатай, жаргалтай амьдралаа орхиод буцах ёстой гэж?

_Хараал ид!_

Гэвч тэр Нефисийг татгалзаж чадсангүй.

…Гэхдээ энэ нь дахин түүний дуулгавартай дагуул болно гэсэн үг биш.

Хэрэв хамтран ажиллах бол түүний нөхцлөөр л ажиллана.

_Анхаарлаа төвлөрүүл! Чи энд Чулуун Гэгээнтнийг тэжээх Дурсамж худалдаж авахаар ирсэн!_

Өөрчлөгдөж буй Од түүнийг хүлээсэн харцаар ширтэнэ. Санни өөрийгөө өөртөө итгэлтэй, хайхрамжгүй мэт харагдуулахыг хичээн:

"Ярилцаж болно. Гэхдээ одоо биш. Би… ажлаа дуусгачихаад чамайг олоод очно."

Тэдний ярих зүйл яаралтай биш байх ёстой. Эцсийн эцэст, Нефис түүнийг өнөөдөр балгасаас буцна гэж мэдээгүй. Хэрэв цаг нь тулчихсан байвал логикоор бол тэр цагаа Санни дээр дэмий үрэхгүй.

Өөрчлөгдөж буй Од хэсэг дуугүй зогсож, нүүр нь огт хувиралгүй байв. Эцэст нь тэр тэгш, хүйтэн өнгөөр:

"Болно. Хаашаа очихоо чи мэднэ."

Санни инээмсэглээд:

"Аан, бас хэрэв дургүйцэхгүй бол Би Найтийг хамт дагуулж очно."

Хоёул адилхан эргэлзсэн харцаар түүн рүү ширтэв.

"Чи юу яасан гэнэ ээ?"

Сэтгэл татам залуу руу эргэн, Санни гайхсан дүр үзүүлэн:

"Миний бусад найзуудтай уулзмааргүй байна уу? Чиний тэнэг асуултуудад лав тэд илүү сайн хариулах биз!"

Найт хэсэг тээнэгэлзэв.

"…Тийм байх?"

"Гайхамшигтай!"

Санни толгой дохин, шүтээн нь итгэж болох эсэхэд эргэлзэж буй Нефис рүү харлаа.

"Тэгэхээр ингэж шийдлээ. Одоо биднийг уучлаарай…"

Үнэндээ тэр энэ үзэсгэлэнт харваачид ч бас бүрэн итгэдэггүй. Гэхдээ худал илрүүлэх чадвар нь Өөрчлөгдөж буй Одтой хийх ярианд асар хэрэгтэй.

Эцсийн эцэст, тэр бол Саннигийн хууран мэхлэх, худал хэлэх их сургуулийг ганцаараа төгссөн хүн шүү дээ.

Кайг түлхэн холдуулж, тохиромжтой зайд очмогцоо тэр асуулаа:

"Тэгэхээр Дурсамжийн талаар юу олж мэдэв?"

───

Удалгүй тэд Гэрэлт Цайз руу орж байлаа.

Энэ сүрлэг, амьсгал боогдуулам газарт дахин ирэхэд Саннид сонин санагдав. Энэ удаа тэр хүйтэн харанхуй, айдсаас түр зуур ангижрахын тулд сүнсний хэлтэрхий солихоор ирсэн ядуу дүүргийн оршин суугч биш. Харин нэр хүндтэй оршин суугчийн зочин болон иржээ.

Харуулууд түүнийг басамжилсан харцаар ажигласан ч хөдөлсөнгүй. Дүүжилсэн гавлуудын доогуур алхсаар тэд өнгөт шилэн цонхоор чимэглэсэн танил танхимд орлоо. Харпер сууж байсан тансаг ширээ хэвээрээ, харин одоо түүний ард түүнтэй адил ядарч зүдэрсэн залуу бүсгүй илгэн цаасан дээр юм сараачиж сууна.

Энэ ертөнцөд нэгхэн жижиг хүний үхэлд огт хамаагүй. Алдагдсаныг шууд орлуулж, урагшилсаар.

Магадгүй мартчихна.

Саннигийн үүнийг бодоод нүүрээ ярвайлаа.

"Тэгэхээр чи надад худалдаж авах Дурсамж олж өгсөн үү? Үнэ нь ямар байгаа?"

Кай инээмсэглэн, дагаарай гэсэн дохио өгөөд:

"Би чамд түүнээс илүүг хийсэн. Бид Дурсамжийн Зах руу орох урилга авч чадсан."

Санни хөмсгөө зангидан:

"Юу гэнэ ээ? Тийм юм сонсож байгаагүй юм байна."

Сэтгэл татам залуу толгой дохив.

"Гайхах зүйл биш. Тэнд янз бүрийн Дурсамж үзэж, тохирох үнээр худалдан авч болдог. За… тохирох гэж хэлж байна, гэхдээ эндхийн бүх хэлтэрхийг хэн эзэмшдэгийг чи мэднэ шүү дээ. Тиймээс ихэнхдээ зөвхөн Цэргүүдийн гишүүдийг л оруулдаг."

Логиктой. Ганлауг өөрт нь харьяалагддаггүй хүмүүсийн дунд Дурсамж чөлөөтэй эргэлдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Харин Харуулууд, Анчдад өөрсдийн Аспектэд таарахгүй Дурсамжийг хэлтэрхий эсвэл тохирох зүйлээр солих газар хэрэгтэй.

"Тэгвэл чи яаж урилга авсан юм?"

Кай мөрөө хавчаад, шилээ маажлаа.

"Хэлтэрхий байвал тийм ч хэцүү биш. Асуудал нь, бидэн шиг чөлөөт хүмүүсээс маш цөөхөн нь тийм нөөцтэй."

Санни гайхсандаа бараг нүдээ томрууллаа. Тэд цайзын хориотой бүсийн нэг рүү оржээ. Урт коридорууд, хэд хэдэн шат уруудсаны дараа бат бөх модон хаалга өмнө нь гарч ирэв.

Дээр нь сэлэм, бамбайн дүрс зурсан байлаа.

Кай нүд ирмэн, хаалгыг нээгээд дотогш алхав. Санни араас нь дагалаа. Өрөөний доторхийг харангуутаа түүний нүд догдлолын очоор гялалзана.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8