Сүүдрийн боол

174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь

Зүүдлэгчид Сүнсний цөмийг мэдэрч, харилцах чадвартай болдог шиг Сэрэгчид сүнсний мөн чанартай харилцах чадвартай болдог. Түүнийг биеэрээ дамжуулан урсгаснаар илүү үр ашигтай ашиглаж, илүү их үр дүнд хүрнэ.

Сүнсний мөн чанарыг дамжуулах чадвар нь дээд зэрэглэлийн Дурсамжийн жинхэнэ хүчийг нээхэд зайлшгүй хэрэгтэй. Ийм Дурсамж ховор байдгаас гадна Өв залгамжлагчдын овгууд үр хүүхдүүдээ асар их хүчтэй зэвсгээр зэвсэглээд, ямар ч саадгүйгээр Гарц руу явуулдаггүй өөр нэг шалтгаан бий.

Учир нь Нойрсогчид хүчирхэг шидийн сайжруулалтыг идэвхжүүлэх аргагүй.

Ганлауг хүртэл Дээд хуягаа голчлон бат бөх чанараар нь л ашиглаж байгаа. Нэг л идэвхгүй шид нь зүгээр л дагалдах нэмэлт. Харин сүнсний мөн чанарыг түүн рүү урсгах чадвартай Сэрэгчийн гарт бол тэр алтан хуяг хавьгүй аймшигтай байх байв.

Энд л хуягийг ашиглах боломжгүй болгосон ярвигтай нөхцөл байдал оршино.

Чулуун Гэгээнтэнтэй харьцсан туршлагаасаа Санни мэднэ. Түүний хуяг, өөрөө ч гэсэн, маш онцгой шидийн сүлжээтэй. Үндсэндээ амьд зэвсэг. Ихэнх Дурсамж өөрөө бие даан ажилладаг бол, гол шид нь идэвхгүй үед энэ хуяг зүгээр л үхмэл чулуу.

Тиймээс хуяг гэмтсэний дараа жинхэнэ хэлбэрээ авч, өөрийгөө засахын тулд сүнсний мөн чанараар сэргээгдэх ёстой байжээ. Гэвч Мартагдсан Эрэг дээр сүнсний мөн чанар дамжуулах чадвартай нэг ч хүн үгүй. Иймээс эвдэрсэн хэвээр үлдэж, улмаар эндхийн бүх хүнд хэрэггүй болсон.

_Ямар харамсалтай вэ… энэ тэнэгүүдээс хэдхэн сүнсний хэлтэрхийгээр аваад, Сүүдрээ тэжээчих боломжтой байх нь, ха!_

Санни хуяг бүтэн эсэхэд төдийлөн санаа зовсонгүй. Түүнд хэрэгтэй зүйл бол Чулуун Гэгээнтэн залгих зургаан Дэвшсэн хэлтэрхий. Магадгүй хуягтай төрөл нэгтэй тул илүү зүйл ч олж мэднэ… эцсийн эцэст нэг л эх сурвалжаас ирсэн!

Хэсэг зуур Сүүдэр нь ижил шалтгаанаар Дурсамжийг устгахаас татгалзах болов уу гэж бодсон ч удалгүй үгүйсгэв.

Тэр зүгээр л Сүүдэр.

Түүний хүсэл бол түүний хүсэл… тийм биз?

Одоо үлдсэн нь худалдан авах л явдал.

Санни хөхрөв.

"Тэгэхээр энэ чинь зүгээр… чимэглэл үү? Ямар заваан юм бэ."

Толгой сэгсэрч, хар хуяг руу сүүлчийн удаа харснаа хүчлэн эргэж, Дурсамжийн Захыг цааш үргэлжлүүлэн тойрлоо.

Арван минутын дараа тэр Кай руу очиж, үүргэвчийг чимээгүйхэн өглөө. Дараа нь авах ёстой Дурсамжуудын нэрсийг хэлэв.

Сэтгэл татам залуу хэд анивчаад:

"Түр хүлээ… чи тоглоогүй гэж үү? Чи үнэхээр арав… арван Дурсамж авах гээд байна уу?"

Санни хөмсгөө зангидан шивнэв.

"Дуугаа намсга! Хүмүүс чамайг л авч байна гэж бодох ёстой, санаж байна уу?"

Кай духаа илж тээнэгэлзэв.

"Санни, найз минь… буруу ойлгох хэрэггүй. Гэхдээ Дурсамж ямар үнэтэйг чи мэдэж байгаа биз дээ?"

Хариулахын оронд Санни үүргэвч рүү дохив.

"Нээгээд үз, тэнэг ээ."

Кай санаа алдан түгжээг нь тайлав.

Тэгээд бараг унагачих шахав.

Болхи үүргэвчин дотор олон арван сүнсний хэлтэрхий зөөлөн гэх чинь гэрэлтэж байлаа. Дор хаяж дал орчим.

Кайгийн гар чичрэв. Толгойгоо өргөн, нүд нь томрон:

"С—Санни! Чи энэ бүх хэлтэрхийг хаанаас олсон юм?!"

Далан хэлтэрхий гэдэг Харанхуй хотын ихэнх хүн насан туршдаа ч харахгүй тоо. Энэ даруухан үүргэвчний доторх зүйл жижиг дайнд хүргэх цуст мөргөлдөөний эхлэл болохоор байв.

Санни ам нээн:

"Юу гэсэн үг вэ? Өрөөнд маань тоос дараад хэвтэж байсан. Багтахаа больсон тул үлдсэнийг нь авчирч чадсангүй."

Кай ухаан алдах шахсан мэт харагдав. Дараа нь ичингүйрэн улайв.

_Хэ хэ. Арван хэлтэрхий бол жижиг баялаг гэж гайхуулж байснаа санаад байгаа байх_

Санни дотроо баярлан зогсож байтал гэнэт Кайгийн царай барайв.

"Хүлээ, Санни. Чи 'өрөө' гэж хэлсэн үү?"

Санни хөмсгөө өргөлөө.

"Тийм. Яав?"

Кай нүдээ анив.

"Тэгэхээр чи үнэхээр тэр сүмд амьдардаг юм уу?"

Нуух бол цаашдаа утгагүй.

"Тийм."

Кай гунигтай харцаар:

"Тэгвэл Нүгэлт Ад зэтгэр яах вэ? Үнэхээр тэр сүмд Нүгэлт Ад зэтгэр байдаг юм уу?"

Санни гайхан:

"Тэр новш уу? Тийм ээ, байдаг. Яасан?"

Кай чичирхийлсэн амьсгаа гарган, хэсэг дуугүй хана руу ширтэв. Дэлхий ертөнц утгагүй болсныг сая ойлгосон хүний төрхтэй.

Эцэст нь сул дорой өнгөөр:

"Би… би Дурсамжуудыг аваад ирье."

Санни гэрэлт инээмсэглээд:

"Тэгвэл сайхан байна! Баярлалаа!"

Кай Стивийг дуудаж, Саннигийн хэлсэн Дурсамжуудыг нэг нэгээр нь уншиж эхлэв. Тэдний дотор эвдэрсэн чулуун хуяг ч багтана.

Нэр бүр нэмэгдэх тусам Стивийн царай хачин болж, эцэст нь бараг ногоорчээ.

"Аан… Найт, найз аа. Бидний анд Санниг буруутгахыг хүсэхгүй байна л даа… гэхдээ чи миний агуулах дахь хамгийн муу арван Дурсамжийг л сонгочихлоо! Өөр хэн нэгэн байсан бол баярлаад л өгчихнө. Гэхдээ… чамд ингэж болохгүй! Дахиад бод!"

Кай Санни руу юу хийхийг асуусан харцаар харав.

Санни инээмсэглэв.

"Муу гэж үү? Чи өөрөө тэгж хэллээ шүү дээ? Бүгд сонссон. Тэгвэл бидэнд их хөнгөлөлт өгнө биз дээ!"

Стив хачин харцаар ширтэв.

"Чи ойлгохгүй байна. Муу гэхээрээ… хог! Цэвэр хог! Хог гэж юу болохыг ойлгож байна уу?"

Санни мөрөө хавчлаа.

"Хүмүүс юу гэдэг билээ байз? Нэг хүний хог… нөгөө хүний өглөөний цай. Үгүй ээ… эрдэнэс. Тийм ээ, эрдэнэс."

───

Хэсэг хугацааны дараа Гэрэлт Цайзын хоосон коридорт Кай Саннигийн гарыг барив. Агшин зуур тэдний хооронд энергийн оч харвав.

Санни толгойгоо гилжийлгэн чимээг чагнав. Удалгүй Хараалын шивнээ сонсогдов.

[Та Дурсамж хүлээн авлаа…]

[Та Дурсамж хүлээн авлаа…]

[Та Дурсамж хүлээн авлаа…]

Арав дахь зарлалын дараа нам гүм болоход Санни инээмсэглэв.

Ингээд тэр Сүүдрээ тэжээх арван Дурсамжтай боллоо. Бүр зургаадугаар түвшний Дэвшсэн хуягийг ердөө долоон сүнсний хэлтэрхийгээр авсан. Ямар ашигтай наймаа вэ.

_Баян байх сайхан юм даа!_

Гэвч инээмсэглэл удалгүй арилж, нүдэнд нь харанхуй оч гялсхийв. Одоо Нефистэй ярилцах цаг болжээ.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8