162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч
Хутгыг Харперын сул дорой биед гүн шигтгээд, Санни урагш дайрлаа. Хэврэг модон ширээ хана мөргөөд хэлтэрхий болон бут үсэрч, хажуу тийш нисэв. Нөгөө гараараа тэр залуугийн нүүрийг ширүүн базаж, шалан дээр дарлаа. Уруулнаас нь ямар ч дуу гарах ёсгүй.
Харперын том болсон нүд өвдөлт, айдсаар дүүрэн. Тэр чимээгүй хэрнээ дүлийрмээр асуултаар Санни руу ширтэнэ.
…Яагаад?
Гарынхаа завсраар халуун цус урсахыг мэдэрсэн Санни эцэст нь өөрийн Дутагдлын өвдөлтөд автав.
Түүний шивнээ сөөнгө, бараг сонсогдохгүй.
"Гэрлээс Төөрөгч! Миний нэр… Гэрлээс… Гэрлээс Төөрөгч…"
Харперын чичирсэн хуруунууд түүний нүүрийг тэмтрэн, цусаар будаж, нулимстай холилдов. Тэр сулхан түлхэхийг оролдсон ч гар нь аль хэдийн хүчгүй болжээ.
Уруулaa цус гартал хазаж, Санни түүнийг дарсан чигт хутгыг мушгив. Энэ бүхэн хурдан дуусаасай гэж залбирна.
_Над руу битгий хар… гуйя, битгий хар…_
Эцэст нь Харперын айдас, буруутгалаар дүүрэн нүд хөдөлгөөнгүй болж, гэрэл нь унтарлаа. Нимгэн нөмрөгийн цаанаас зүрхний цохилт зогссоныг Санни мэдрэв.
Түүнийг үнэхээр үхсэнийг баталгаажуулсныхаа дараа л Санни хутгыг тавьж, мөлхөн холдов.
_Бурхан минь…_
Тэр үгсийг дуудсан мэт, Хараалын дуу чихэнд нь шивнэв
[Та Зүүдлэгч Харперийг хөнөөлөө.]
[Таны сүүдэр улам хүчирхэг боллоо.]
Өвдөлтийн нөлөөнд автан Санни бөгтийж, хүчтэй гэх чинь бөөлжив. Дараа нь сул дорой биеэрээ шалан дээр унан, нүүрээ арчих гэтэл гаран дахь цусаа улам тарааж байгаагаа ойлгов.
_Би хүн алчихлаа. Жинхэнэ хүнийг…_
Хачин нам гүм түүнийг нөмрөв. Хүйтэн чулуун дээр суун, дөнгөж алсан залуугийн цогцос руу ширтэж, бодлоо эвлүүлэх гэж тэмцэнэ.
Удалгүй нэг бодол тодорлоо.
_Хэтэрхий их… энэ бүхэн хэтэрхий дэндүү юм…_
Боолын ачаа тээсэн цуваа. Мартагдсан эрэг. Өөрчлөгдөж буй Од. Одоо Харпер.
Ямар нүгэл үйлдсэн гэж энэ Хар дарсан зүүдийг туулах ёстой вэ?
Тэр аль хэдийн үхэж, тамын гүнд хоригдсон юм биш биз?
_…Дэмий. Тэр хүртэх ёстой байсан._
Санни шүдээ зуун энэ бодолд зууралдав.
_Яагаад гэмшээд байгаа юм? Новш чиний талаарх мэдээлэл Ганлаугт худалдана. Чамайг алахад тусалж байгаагаа мэдэж байсан. Зөвхөн чамайг ч биш. Нефисийг. Кассиг ч_
Гэвч хичнээн өөрийгөө зөвтгөсөн ч, дотроо тэр үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Аймхай, өрөвдмөөр тагнуултай харьцах өөр хэдэн мянган арга байсан.
…Үгүй.
Өөр шалтгаан байсан.
_Яг одоо энд өөр хэн ч алга. Нэг удаа ч гэсэн өөртөө үнэнч бай. Битгий хоёр нүүртэй бол_
Санни ярвайж, шүдээ хавирна.
_Хэл!_
Тэр эцэст нь шивнэлээ.
"Би амьд үлдэхийн тулд түүнийг алсан. Би… амархан байсан болохоор алсан."
Тэгээд гэнэт дээрдчих шиг болов.
Юу нь тийм том асуудал юм?
Тэр аль хэдийн алуурчин
Тэр Нефистэй хамт хэдэн зуун хүнийг алахад туслахаар төлөвлөж байгаа. Энэ ёжлолдоо тэр өөрөө инээмсэглэх шахав.
Дуу чимээ гаргахыг хүссэнгүй. Ширээг хагалсан нь аль хэдийн алдаа. Хэрэв хэн нэгэн шалгахаар ирвэл?
Тэр муухай. Бүр ичгүүртэй…Одоо цогцсыг яах вэ?
Хариу бодохын оронд дахин бөөлжив.
Хэсэг хугацааны дараа толгойгоо өргөхөд овоохойн хаалга онгорхой байлаа.
Хаалганы завсар, царай нь цонхийсон, Кастер зогсоно.
Гайхширсан нүд нь эвдэрсэн ширээ, архины үнэр, цээжиндээ хутга шигдсэн цустай цогцос, шалан дээр сөхөрч суусан, гар нүүр нь шинэ цусаар будсан Санниг нэг бүрчлэн харж байв.
_Өө, үгүй ээ!_
"Энэ… энэ бол…"
Ямар ч үг түүний санаанд орсонгүй. Юу ч хэлсэн бай, байдал дээрдэхгүй.
Кастер түүний нүд рүү эгцлэн харж, айдастайгаар асуулаа.
"Санни… чи юу хийчихэв ээ?"
Санни анивчаад царайлаг залуу руу ширтэв. Хэсэг хугацааны дараа ам нээв.
"Юу гэж бодоов? Би энэ новшийг алсан."
Дуу хоолой нь тайван, хайхрамжгүй.
Дотроо юу мэдэрч байгаагаас үл хамааран Кастерын өмнө сул дорой харагдах эрхгүй.
Хан Лигийн овгийн бардам Өв залгамжлагчид тэр хэзээ ч бүрэн итгэж байгаагүй. Анх ад зэтгэртэй хамт тулалдсан тэр шөнөөс хойш Кастер түүнийг сул дорой биш гэдгийг мэднэ. Тэгэхээр жүжиглэх цаг нь одоо.
"Алсан гэнэ ээ? Яагаад алсан юм?!"
Санни босож, мөрөө хавчив.
"Хэтэрхий олон асуулт асуугаад байсан."
Кастер ангайж байснаа аажмаар хөмсгөө зангидлаа.
"Ямар асуулт?"
Тэр ямар нэг зүйлийг ойлгосон бололтой.
…Ер нь тэр яагаад энд ирсэн юм?
"Чи мэднэ шдээ. Нефистэй ойр уу, Аспектын чадвар нь юу вэ, Жинхэнэ нэрээ яаж авсан бэ гэх мэт."
Санни гараа замгаар арчингаа нэмж хэлэв.
"Үнэндээ Харперийг Тессай биднийг тагнуулахаар явуулсан. Өглөө би түүнийг Цайзын Харуулд мэдээллэж байхад нь барьсан."
Кастер хэсэг дуугүй байснаа намуухан асуулаа.
"Нотлох баримт бий юу?"
Санни ширтэж, хөмсгөө өргөв.
"Миний үг хангалтгүй гэж үү?"
Түүний толгойд зэрлэг бодол харвав.
_Би Кастерыг ч бас алах хэрэгтэй болох нь уу?_
Боломжтой юу?
Бараг үгүй байх даа.
"Яасан, надад итгэхгүй байна уу?"
Муу. Маш муу
Кастер дараагийн үгээс бүх зүйл хамаарна. Бардам Өв залгамжлагчид хэсэг тээнэгэлзээд, эцэст нь дотогш орж хаалгыг хаав.
"Үгүй ээ, итгэж байна. Үнэндээ би ч бас тэр хүүг сэжиглэж байсан. Та хоёрыг хамт явсныг сонсоод ирсэн юм. Гэхдээ, Санни… бусад нь… бусад нь өөрөөр бодож магадгүй."
Тэр агаарыг үнэрлэж ярвайв.
"Чамайг ууртай ааштай гэдгээр чинь мэднэ. Дээр нь архи. Цайзтай холбоотойг батлах нотолгоо байхгүй. Гаднаас нь харахад… таатай харагдахгүй."
_Муу новш чинь…_
Санни тайван дүр эсгэхийг хичээнэ.
"Тэгээд? Чи яах гэж байна?"
Кастер мөрнөөс нь атгав. Дуу хоолой нь нам, ноцтойгоор:
"Өөр яах вэ? Мэдээж би чамд бүхнийг нуухад тусална. Бид хамтрагчид шүү дээ. Гэхдээ, Санни… энд юу болсныг хэн ч мэдэж болохгүй. Ялангуяа Хатагтай Нефис. Энэ… энэ бол бидний нууц. За юу?"
Ингэж хэлээд тэр Саннигийн нүд рүү эгцлэн харж…
…инээмсэглэв.