Сүүдрийн боол

131-р бүлэг : Хар хотыг туулсан нь

Нэгэн цагт аугаа байсан хотын гашуудал дүүрэн балгас тэдний эргэн тойронд эзгүй чулуун төөрдөг байшин мэт сунан тархжээ. Дээрээс нь саарал тэнгэр нөмрөн, доороос нь дөрвөн Нойрсогчоос бүрдсэн хурцадмал бүлгийг үхлийн нам гүм хүрээлэхэд, тэд яг л аварга том, нэг нүдэт булшны дундуур алхаж буй мэт санагдана.

Санни Харанхуй хотын зэвүүн сүүдэрт тоо томшгүй аймшиг нуугдаж байдгийг өөртөө байнга сануулж явах хэрэгтэй байв. Нэг л буруу эргэлт тэднийг ноцтой аюулд оруулна. Энэ эртний балгас дунд тэд амьдралаа замчийнхаа гарт даатгахаас өөр сонголтгүй.

Аз болоход, тэдний замч гутранги, үхмэл яруу найрагч биш, харин эртний хэв маягийн, ил задгайдуу хуяг өмссөн, өндөр нуруутай, үнэхээр дур булаам залуу эмэгтэй байлаа. Одоогийн нөхцөлд Санни хэрэггүй үзэг сараачигчаас илүү дайчны хамт явахыг илүүд үзнэ.

Үнэндээ нөхцөл байдалтай холбоогүй ч ямар үед зохиолч хэрэг болно гэж төсөөлөхөд түүнд хэцүү байв. Түүний мэдэхээр бүх зохиолчид залхуу, авьяасгүй луйварчид, шударга хүмүүсээс мөнгө салгахдаа гаргууд, дээрээс нь садист маягаар тэднийг дүүжлүүртэй төгсгөлөөр тамлах дуртай амьтад.

Тэгээд ч Эффи шиг ар талтай байтугай… ээ… түр хүлээ, юу билээ?

Бохир бодлоо хөөн гаргахыг хичээн, Санни хөмсгөө зангидан, сэтгэл хөдлөлөө хяналтандаа байлгахыг өөртөө сануулав.

Нэг талаараа, энэ хатуу шаардлага нь ерөөл байлаа. Балгас хотын аюултай бодит байдал нь тэднийг өчигдрийн аймшигт үнэнийг мэдсэний дараа зүрхийг нь базсан гашуун цөхрөлд умбах боломж олгосонгүй.

Тэдэнд хэрэгтэй зүйл нь ердөө л нэг хөлөө нөгөөгийнхөө өмнө тавиад, хэт их юм бодохгүй явах.

Алхам бүрээр. Тэр ингэж л амьд үлдэнэ.

Хүнд санаа алдаад, Санни эргэн тойрноо харж, алхсаар байлаа.

Эффигийн хэлсэнчлэн, балгасаар явах үнэхээр удаан байв. Анчин бүсгүй өргөн, нарийн гудамжнуудаар ээдрээтэй, зөвхөн өөрийнх нь мэдэх хачин замаар тэднийг хөтөлнө. Олонтоо тэд зогсож, нуугдан, үл үзэгдэх аюул өнгөрөхийг хүлээх хэрэгтэй болдог байлаа.

Заримдаа тэд хоосон тэнгэрийн дор алхана, заримдаа элэгдэж муудсан барилгууд руу шурган орж, доторх нуранги дундуур мөлхөн гарна. Өөр үед Эффи хагас нурсан байшингуудаар шулуун дамжуулж, нөгөө талын тусгаарлагдсан гудамжинд гаргачихна.

Нэг, хоёр удаа бүр дээвэр дээр гарч, ганхсан чулуун дээвэр, ил гарсан дам нуруун дээгүүр урагшилж, асар том ангал дээгүүр үсрэн, хэн нэгний тусгайлан тавьсан, хагас ялзарсан модон банзан дээр тэнцвэрээ барин гарч байлаа. Тэр үед Нефис эсвэл Санни Кассиг тэврэн авч явна.

Санни зарим барилгын дотоод засал гайхалтай сайн хадгалагдсаныг олж хараад ихэд гайхав. Яг л оршин суугчид нь хэдхэн хоногийн өмнө гарсан мэт, хэдэн мянган жил өнгөрсөн гэдэгт итгэмээргүй. Үүний ачаар тэр эртний хотын иргэд нэгэн цагт хэрхэн амьдарч байсныг хэсэгхэн ч атугай харж чадлаа. Энэ нь хачин атлаа жихүүдэс хүрэм үзэгдэл байв.

Тэр мөн Эффи балгасыг үнэхээр сайн мэддэг гэдгийг тодорхой ойлгов. Тэд очсон газар бүрт түүний өмнөх айлчлал, бэлтгэлийн ул мөр байлаа. Дээвэр хооронд тавьсан банзнаас эхлээд, түр зуурын гарцуудыг далдлахад ашигласан хүнд чулуун хавтан хүртэл энэ үхлийн төөрдөг ойн томоохон хэсгийг өөрийн хувийн ангийн талбай болгоход тэр олон жилийг нямбай зарцуулсныг илтгэнэ.

Хайхрамжгүй мэт харагддаг тэр залуу эмэгтэйд Санни шинээр хүндлэл төрөв. Тэр хараагдсан балгасаар явахыг бараг аюулгүй, амархан мэт харагдуулж чадна.

Гэхдээ энэ нь бодит байдлаас тэс өөр гэдгийг Санни мэдэж байлаа. Үнэндээ үхэл тэдний хүзүүн дээр байнга амьсгалж, зөвхөн Эффигийн мэдлэг, цагийг нь олсон шийдвэрээр л арай ядан хол байж байгаа гэдэгт тэр итгэнэ. Тэдний замд таарсан шинэхэн зад татагдсан сэг зэмнүүд Харанхуй хот аймшигт амьдралаар бялхаж байгааг тод харуулж байв.

Энд аймшигт Хар дарсан зүүдний мангасууд хүртэл аюулгүй биш.

Олонтоо тэд холоос чулуу маажих сарвууны чимээ сонсож, хүнд алхмаас газар доргихыг мэдэрч, эсвэл үүлсийн завсраар хурдан сүүдэр гулсан өнгөрөхийг анзаарна. Тэр бүрд Эффи замаа агшин зуур өөрчилж, эсвэл төгс далдлагдсан хоргодох газар олж өгнө.

Түүнтэй таарсан нь үнэхээр ховор аз завшаан байжээ.

Гэвч цаг өнгөрөх тусам Санни улам бүр дүнсгэр болов. Энэ хараагдсан газарт тэднийг ямар ирээдүй хүлээж байгаагаас үл хамааран, хоол хүнс олж ан хийх хэрэг гарна гэдэгт тэр огт эргэлзэхгүй. Тэгэхээр тэр Эффигийн сурсан бүхнийг, магадгүй түүнээс ч илүүг сурах ёстой. Энэ бодол өөрөө дэндүү хүнд санагдана. Тэр үүнийг хийж чадах эсэхдээ ч итгэлгүй байв.

Ядаж ганцаараа биш. Хажууд нь Өөрчлөгдөж буй Од, Касси хоёр байна. Тэдний оршихуй Санниг тайвшруулна.

Энэ аймшигт тамд ганцаараа амьдрах… тэр бүр төсөөлөхийг ч хүссэнгүй. Тийм амьдрал гарцаагүй түүнийг үхүүлнэ, эс бөгөөс галзууруулна. Тэр үед амьд байх ч утгагүй. Ийм зовлонг хэн тэсэхийг хүсэх вэ?

_Хэзээ ч болохгүй зүйлийг яах гэж бодох вэ?_

Нефис, Касси хоёр руу хараад, Санни инээмсэглэлээ нууж, Эффиг гүйцэхээр алхмаа түргэсгэв.

Бодож үзэхэд, тэр зөрүүд анчин бүсгүйгээс хавьгүй дээр байдалтай байлаа. Итгэл, нөхөрлөлийн холбоо тогтсон найдвартай хамтрагчид дэргэд нь байна. Тэд гурав бие биенээ илүү хүчтэй болгодог.

Үүнээс гадна, түүний өөрийн Аспект ч бас ижил төстэй, бүхэллэг биеийн сайжруулалт өгдөг чадвартай, арай сул хувилбар нь л даа. Гэхдээ илүү олон талт: тэр сайжруулалтыг Дурсамж, амьгүй биетэд шилжүүлэх боломжтой, дээрээс нь харагдахгүйгээр хөдөлж, тагнах үнэлж баршгүй чадвартай.

Санни сүүдрийнхээ тусламжийг Эффид санал болгохыг хүссэн ч, энэ хэр аюулгүй вэ? гэдэгт эргэлзэж байв. Хэрвээ энд бодол, сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг амьтад байдаг бол, сүүдрийн харцыг ч мэдрэх чадвартай нь байхгүй гэж хэн хэлэх вэ? Тэр илүү ихийг мэдэж, туршиж байж л сүүдрээ дангаар нь тэнэхийг зөвшөөрнө.

Эдгээр бодол түүний сэтгэлийг бага зэрэг өөдрөг болгожээ.

…Удалгүй нар тэнгэрийн хаяа руу яарэ эхлэхэд, тэд эцэст нь сүр жавхлант цайз орших толгойн бэлд хүрч ирэв.

Санни дээш харахад, зүрх нь догдлон цохилж байгааг мэдэрлээ. Оюуныг нь хүнд, түгшүүртэй мэдрэмж нөмрөв.

Одоо юу болохоос шалтгаалаад, тэдний хувь тавилан үүрд өөрчлөгдөнө…

_Сайн тал руу ч байж магад, эсвэл бүүр дор._

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8