Сүүдрийн боол

139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал

Кастер түүнийг нэлээд удаан ширтэж байснаа гэнэт инээв. Саннигийн чин сэтгэлээсээ ярьж буй байдалд хөглөгдсөн бололтой, Касси ч мөн инээд алдав.

Царайлаг залуу толгой сэгсрэн инээмсэглээд:

“Хошин мэдрэмж чинь өөрчлөгдөөгүй юм байна. Сайн байна, үнэхээр сайн. Энд үүнийг хадгалж чаддаг хүн цөөхөн шүү.”

Санни хэд анивчаад, гомдсон дүр эсгэн:

“Ямар хошин мэдрэмж гэж? Би чинь цэвэр үнэн ярьж байна.”

Хариуны оронд дахин инээд сонсогдов.

_...Энд хоол, аюулгүй байдал, инээд байсан_ гэж тэр гэнэт бодлоо. Касси Гэрэлт Цайзыг анх зүүдэлснийхээ дараа ингэж дүрсэлж байсныг санав.

Тэр зүүдэндээ ч Санниг өөрийг нь хаалгаар нь дагуулан оруулж байгааг харсан.

Түүний зөгнөлт үзэгдлүүд аймшигтай үнэн зөв болж байлаа.

_Нөгөө харсан зүүд нь яах бол гэж бодогдохоор…_

Сэтгэлээ сарниулахгүйн тулд Санни тэр түгшүүрийг хөөн зайлуулж, инээмсэглэлээ дарлаа. Дараа нь мөрөө хавчаад, ёжлон:

“За яах вэ, итгэхгүй бол итгэхгүй л бай. Тэр бол миний олон адал явдлын нэг нь л байсан. Бусад нь бол… үнэндээ арай даруухан шүү дээ. Ердийн л юмс: хэдэн арваараа байсан Сэрсэн амьтадыг нядлах, үхлийн үүднээс нэгэн үзэсгэлэнт гүнжид өөрийгөө амилуулах, хараагдсан тэнгисийн гүнээс эртний аймшгууд дуудах, эртний ад зэтгэрүүдийг мэхлэн гараас нь мултрах, чөтгөрийн ясаар хийсэн завиар ангал дундуур хөвөх, усан дор аварга том амьтантай байлдах гэх мэт. Ийм л өчүүхэн, жирийн новш шиг.”

Тэр ингэж ярих зуур Касси аажмаар инээхээ больж, цочирдсон мэт түүн рүү харлаа. Аймшигт аялал аль хэдийн ард үлдсэний дараа л бүх зүйл хичнээн этгээд, бодит бус мэт байсныг тэр үнэхээр ойлгосон бололтой.

Амьд үлдэхийн төлөөх тэдний цуст тэмцлийн баримтуудыг нийлүүлбэл яг л үлгэр шиг сонсогдоно.

Гэхдээ тэд хоёулаа энэ бүхэн үнэхээр болсон гэдгийг мэдэж байв.

Тэр нь тэдэнд тохиолдсон.

Кастер инээв.

“Ваав. Чамтай харьцуулахад миний түүх үнэхээр уйтгартай сонсогдож байна, Санни. Би зүгээр л хотын ханын ойролцоо Зүүдний ертөнцөд орж ирээд, хэдэн өдөр аймшигт мангасуудаас зугтаж байгаад, дараа нь Цайзын ангийн бүлэгтэй тааралдсан. Ер нь л тэгээд дууссан.”

Тэр санаа алдав.

“Дашрамд, та нар хэзээ ирсэн юм бэ? Өмнө нь энд харж байгаагүй юм байна.”

Худлаа хэлэх хэрэг ч байсангүй, бас Санни чадах ч үгүй. Аажмаар хөрж буй мангасны махан шөл рүүгээ харамсан харснаа, тэр санаа алдан:

“Бид Харанхуй Хотод хоёр хоногийн өмнө хүрсэн. Харин өчигдөр нар жаргахын алдад цайзад орсон.”

Царайлаг Өв залгамжлагч түүнийг ширтээд, хэд анивчлаа.

“Хүлээ… түр азна… та нар үнэхээр хоёр сар Шүрэн ойд байсан гэж үү?”

_Өө-ө._

Эцэст нь болгоомжилж байсан мөч ирлээ. Санни өөрийгөө ямар нэг хүчирхэг этгээд мэт ойлгуулахыг огт хүсээгүй. Нэгдүгээрт, дайсанд дутуу үнэлэгдэхээс илүү давуу тал гэж үгүй. Хоёрдугаарт, Анхны Хар дарсан зүүдэнл Жинхэнэ Нэр авсан нь зөвхөн Өөрчлөгдөж буй Од байгаагүй гэдгийг нууцлах хэрэгтэй хэвээр байв.

Аз болоход, тэр аль хэдийн төгс шалтаг бодож олсон байлаа.

…Асуудалд орвол бүхнийг Нефист тох.

Дотроо инээгээд, Санни чичирсэн дүр үзүүлэн санаа алдав.

“Тийм ээ. Тэр газрыг бодохоос ч дургүй хүрдэг. Цэвэр там. Үнэндээ Өөрчлөгдөж буй Од байгаагүй бол бид хоёр аль хэдийн үхчихсэн байх байсан.”

Мэдээж Нефис ч түүний тусламжгүйгээр амьд үлдэхгүй байсан гэвч Кастер үүнийг мэдэх албагүй.

Санни Нефисийн нэрийг Касси, өөр шиг нь “ялагдагсад”-ын нэртэй ойрхон дурдахад, хэн ч байсан түүнийг ганцаараа хоёуланг нь мөрөн дээрээ үүрээд аюулгүй газар хүргэсэн гэж бодно гэдэгт итгэлтэй байв.

Тэгээд яг тийм болов.

Нефисийн нэрийг сонсмогц Кастерын царайд ямар нэг зүйл өөрчлөгдөв. Нүдэнд нь сонин өнгө гялсхийж, тэр жаахан урагш тонгойгоод, хэтэрхий тайван хоолойгоор асуув:

“Өөрчлөгдөж буй… Хатагтай Нефис амьд юм уу? Тэр энд байгаа юу?”

Тэр агшинд Санни шиг хүн Шүрэн ойн үхлийн хар дарсан зүүдийг туулж амьд гарсан байж магадгүй гэдэг нь Кастерын бодлоос бүрмөсөн арчигдсан байлаа.

Санни нүдээ ялимгүй нарийсгав.

Кастерын хариу үйлдэл түүний төсөөлснөөс арай хэтрэв. Бараг л этгээд санагдахуйц.

Гэхдээ бодоход, Академид байхдаа ч Кастер Нефист хачин татагддаг мэт харагддаг байсан.

_Муу новш!_

Ямар ч учиргүй уур нь хүрч, Санни шүдээ зуун:

“Тийм ээ. Энд ойрхон байгаа биз.”

Касси толгойгоо ялимгүй түүний зүг эргүүлээд, хэсэг тээнэгэлзсэний эцэст нэмж хэлэв:

“Бид… бид цайзад ирэхдээ ердөө хоёрхон Сүнсний хэлтэрхийтэй байсан. Тиймээс тэр одоохондоо гаднах сууринд байгаа.”

Кастер арагш налж, царайд нь хормын төдийд урам хугарсан өнгө тодров. Дараа нь гүнзгий амьсгаа аваад:

“Тийм үү. Ойлголоо.”

Санни цайнаасаа балгаад асуув:

“Нефисийг гэнэт яагаад ингэж сонирхоод байгаа юм бэ?”

Царайлаг залуу гайхсан харцаар түүн рүү харав.

“Юу? Өө. Би зүгээр л… биднээс илүү олон хүн амьд үлдсэн гэдгийг мэдээд баярлаж байна.”

Тэр санаа алдаад, толгой сэгсрэв.

“Миний олж мэдсэнээр, энэ жил Хараалаар Мартагдсан Эрэг рүү илгээгдсэн Нойрсогчид долоогоос ихгүй байсан. Өнөөдрийг хүртэл би өөрийгөө ганцаараа л амьд үлдсэн гэж бодож явлаа. Сайн байна… буруу бодож явснаа мэдсэндээ.”

Кастерын царай гүнзгийрэв.

“Хэрвээ Хатагтай Нефис та нартай хамт байсан бол Гэрэлт Цайзад амьд хүрч чадсан нь ойлгомжтой. Харин үлдсэн гурав… харамсалтай нь тэд аль хэдийн нас барсан байх. Сүнс нь амар амгалан байг.”

Санни, Касси хоёр толгойгоо гудайлгав. Академид байхдаа бусад Нойрсогчид тэдэнд сайнаар хандаж байгаагүй нь үнэн. Гэсэн ч, богинохон хугацаанд ч болов танилцаж амжсан хэдэн хүүхэд одоо Зүүдний ертөнцийн харгис зууханд амь үрэгдсэнийг мэдэх нь зүрх шимшрэм байлаа.

Хэрцгий, энэрэлгүй Хар дарсан зүүдний Хараал анхны золиосуудаа авсан байв.

Дараагийнх нь хэн байх бол?

Бие бие рүүгээ харалгүйгээр, тэд Кастерын үгийг намуухан давтав:

“…Сүнс нь амар амгаланг олог."

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8