Сүүдрийн боол

155-р бүлэг : Анхны Элсэгчид

Анделийн тасдсан толгойноос цус дусалсаар байхад тэд цайзыг орхин гарлаа. Нефис үснээс нь барин авч явж, урьдын адил ямар ч сэтгэл хөдлөгүй байв. Хүний толгой барьж явах нь түүний нүүрний хувиралыг өөрчлөх ч зүйл биш мэт.

Тэр мөчид Санни Өөрчлөгдөж буй Одыг өөр өнцгөөс харлаа. Тэр сүүлд хэзээ түүнийг болгоомжлон харж байснаа ч санахгүй. Гэтэл одоо бол…

Тэр өмнө нь яг хэчнээн хүнийг хөнөөсөн бол?

Бусдын царайд бол гайхшрал, айдас ээлжилнэ. Уг нэгийн эсрэг нэг тулааныг харсан хүмүүс Нефисийг яг өшөө авагч тэнгэрийн элч мэт ширтэнэ. Харин бусад нь түүнийг аймшигт ад зэтгэр мэт хүлээн авчээ.

_Энэ аллагаар тэр хэчнээн сүнсний мөн чанар шингээсэн юм бол? Их л байх ёстой доо…_

Гэхдээ энэ бол зөвхөн цайзын оршин суугчдын хариу үйлдэл. Гадаад суурингийн хүмүүсийнх харин хачин даруухан, гэхдээ бүр илүү гүн байв. Тэд өөрсдийнх нь нэг нөхөр эртний цайз руу нэвтрэн орж, Замчны тасарсан толгойг барьсаар чөлөөтэй гарч ирэхийг хэзээ ч харж байгаагүй биз. Одоо тэд бүгдээрээ чимээгүй ширтэж, нүдэнд нь тэсвэрлэшгүй, бараан, халуун мэдрэмж дүрэлзэнэ.

Энэ бүхэн Саннид маш эвгүй байдалд аваачина.

Нефис энэ үйлдэл нь хүмүүсийн зүрхэнд ямар шуурга босгосныг мэдэж байгаа болов уу? Ийм мэдрэмж аюултай, бараг хянах боломжгүй. Хэрэв мэдэхгүй бол байдал маш хурдан хяналтаас гарч мэднэ.

…Харин мэдэж байсан, бүр цаашлаад санаатай хийсэн бол бүр ч аймшигтай. Неф ийм нарийн, үр дүнтэй тархи угаалт хийх чадвартай гэж үү? Энэ бүхэлдээ түүний төлөвлөгөө байсан юм биш биз?

Санни Өөрчлөгдөж буй Одын энэ талыг ерөөсөө мэддэггүй юм санж.

Ер нь тэр Нефисийн талаар үнэхээр ихийг мэддэг гэж үү?

Эдгээр эргэлзээнд дарагдсан Санни тэд аль хэдийн Эффигийн овоохойн өмнө ирснийг ч анзаарсангүй. Тэр тэнгэр өөд харвал нар Улаан цамхгийн бараан сүүдэрт нуугдсан байлаа.

Орой болчихсон байлаа. Яг л Нефисийн амласанчлан.

_Аймшигтай хүүхэн…_

Догшин анчин бүсгүй тэднийг тогшихоос ч өмнө хаалгаа онгойлгож нүдэнд нь бага зэрэг дургүйцэл дүүрнэ.

"Энэ их шуугиан юу вэ? Хүн нэг өдөр тайван…"

Урд нь зогсох гурвыг хараад тэр шууд гацав.

Нефис нүдээ ч цавчилгүй Анделийн толгойг Эффигийн хөл рүү шидээд:

"Одоо ярьж болох уу?" гэж асуулаа.

Анчин бүсгүй Нефийн жигшүүрт бэлгийг доош ширтэн, нүдээ нарийсгана. Нүүр нь шуудхан барайв.

Хэдэн хоромын дараа дээш харж, бараан хоолойгоор:

"Дотогш ор." гэлээ.

───

Хаалга хаагдмагц Эффи ууртай шивнэн асуув:

"Чи юугаа хийчихэв ээ, гүнж ээ?!"

Нефис толгойгоо ялимгүй хазайлгаж, бага зэрэг хөмсгөө зангидлаа.

"Чи намайг хүчээ нотол гэж хүссэн. Тийм биз?"

Дуу хоолойд нь үнэхээрийн эргэлзээ мэдрэгдэнэ.

Анчин бүсгүй итгэж ядан тас ширтлээ. Түүний чимээгүй байдлыг буруу ойлгосон Неф нүдээ анивчаад:

"Аан. Тэр толгой…"

"Хэний толгой гэдгийг би мэднэ! Чи хаанаас олж авсан юм бэ?!"

Санни санаа алдан, бат бөх авдрын нэг дээр лагхийтэл суугаад дараа нь бараан инээмсэглэл гарган:

"Аан тийм… Чи магадгүй Харанхуй хотын үүний талаар хамгийн сүүлд мэдсэн хүн байх. Чиний өмнө зогсож байгаа хүн бол Үхэшгүй Дөл овгийн Өөрчлөгдөж буй Од, шударга ёсны баатар. Тэр цайз руу орж, тэр новшийг тулаанд сорьж, бүгдийнх нь нүдэн дээр ганц цохилтоор алчихсан. Одоо хот даяарх хүмүүс түүнээс өөр зүйл ярьж байгаа гэж бодохгүй байна."

Түүний өнгөнд огт хөгжилтэй зүйл байсангүй. Харин ч амнаасаа асар их хараал урсгамаар байгаа мэт.

Яагаад… яагаад асуудал түүний хаа явсан газар дагах ёстой юм бэ?

Неф, Касси хоёр Эффигийн хариуг түгшин хүлээж байхад Санни сүүдрээ ширтэн, бага ч гэсэн өрөвдүүлэх харц хайв. Даанч олдсонгүй. Сүүдэр нь харин ч баясан доромжилсон харцаар буцаан ширтэнэ.

Эффи хэд хэдэн удаа анивчиж, тэднийг хачин харцаар харлаа.

_Тийм ээ. Чадаж байгаа дээрээ зугтаа гэж хэл…_

Дараа нь тэр толгойгоо гэдрэг шидэн чангаар инээлээ.

"Өө! Өө, бурхад минь! Үнэхээр үү?! Ямар сайхан хэрэг вэ! Тэдний царайг би харсан ч болоосой!"

Санни амаа ангайсан чигтээ ширтсэн нь тэр ийм хариу хүлээгээгүй юм.

_Галзуу, бүгд галзуу! Би галзуучуудаар хүрээлэгдсэн юм байна!_

Эффи инээж дуусаад Өөрчлөгдөж буй Од руу бараан, гэхдээ баяссан харцаар харлаа.

"За за, чи хүчээ нотоллоо. Гэхдээ нэг зүйл мэдэх хэрэгтэй. Би Цэргүүдэд нэгдэхээс татгалзахад Ганлауг надад тодорхой хэлсэн. Хэрэв тэр намайг авч чадахгүй бол, хэн ч авч чадахгүй. Тэр цагаас хойш намайг багтаа урих зориг гаргасан бүлгүүд бүгд шийдвэртээ харамссан. Намайг замчлагчаар хөлслөвөл чи түүний байнд орно. Үүнийг үнэхээр хүсэж байна уу?"

Тэгэхээр түүний түүх үүгээр дуусахгүй байж. Тиймээс л ганцаардмал байдаг байсан байх.

Чимээгүйд Санни түрүүлж дуугарав. Дуу нь гашуун, ядмаг.

"Бидэнд одоо санаа зовох арай л оройтсон юм биш үү?"

───

Маргааш өглөө нь тэд ан хийхээр бэлдэж байлаа. Ядуусын хорооллын хэсэг хүмүүс тэднийг үдэн зогсоно. Нүдэнд нь найдвар, зовлон холилдсон бараан гал асна.

Өөрчлөгдөж буй Одын ухаалаг арга мэх, харгис Замчин Анделийн эсрэг баатарлаг тулалдааны тухай яриа хот даяар тарж, дамжих бүрдээ улам улам дэвэрч байв. Одоо хүмүүс түүнийг өөрийн нүдээр харахаар иржээ.

Ялангуяа Оддын Гэрлийн Легионы Хуяг болон цээжин дээрх бэлгэдлийг сонирхоно. Энгийн Хуягт Центурионы Дурсамж Харанхуй хотын оршин суугчдад ийм нөлөө үзүүлнэ гэж хэн санах билээ?

Саннид бол энэ огт таалагдсангүй.

Өчигдөр орой тэд хоноглох газар луугаа буцсаны дараа Санни Нефист хэдэн асуулт тавих боломж гарсан. Гэхдээ ихэнхийг нь дотроо хадгалжээ. Сэтгэлээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байв. Эцэст нь тэр зөвхөн нэгийг нь асуусан. Биеийн хүчээр хавьгүй илүү хүний өрсөлдөгчийг яаж тийм амархан ялсан тухай.

Өөрчлөгдөж буй Од энгийнээр мөрөө хавчаад:

"Өв залгамжлагчдын хуучин арга." гэсэн.

Бүхнийг тайлбарласан мэт хэрнээ, юу ч тайлбарлаагүй хариулт.

Одоо бол тэд Харанхуй хот руу, мангас агнахаар явж байна.

Тэр дөрөв бэлэн болоод хөдлөх гэж байтал гэнэт шивнээ нэмэгдэв. Ядуус зам тавьж, нэгэн өндөр залууг дундуур нь алхуулахад Санни хөмсгөө зангидлаа.

_Гайхалтай. Энэ л дутаж гэнэ..._

Кастер ойртон ирж, хэдэн метрийн зайд зогсоод хүндэтгэлтэй бөхийв.

"Хатагтай Нефис, Анчин Афина, Кассия, Санни. Өглөөний мэнд. Би Хан Ли овгийн Кастер. Танай ангийн багт нэгдэхийг хүсэж байна. Намайг авна уу?"

Хэсэг хугацаанд бүгд дуугүй болов. Санни энэ царайлаг Өв залгамжлагчидад дургүй ч, түүнийг өөрсдийн талд авах нь асар их ашигтай. Кастер шиг суут тулаанч Мартагдсан Эрэг дээр олдоц муутай. Гэсэн ч тэр дотроо эргэлзэнэ.

Олон хүн шивнэлдэх нь цайзын дайчин гадаад суурингийн багт сайн дураараа нэгдэнэ гэдэг цочирдом хэрэг. Тэгээд ч ийм нэр хүндтэй хүн!

Хэсэг хугацааны дараа Өөрчлөгдөж буй Од мөрөө хавчаад:

"Чи хүсч байвал...." гэлээ.

Ингээд Хан Ли овгийн бардам угсаатан тэдний ангийн багийн тав дахь гишүүн болов. Шүрэн ойн олон хүнд саруудыг гуравхан л хүн өнгөрүүлсний дараа багийн тоо өсөх нь нэлээд хачин санагдана. Гэхдээ энэ бол зайлшгүй зүйл байсан биз.

Санни өөр юу хүлээсэн юм? Насан туршдаа гуравхан хүн байх уу?

_Тэнэг юм…_

Таван Нойрсогчид хамтдаа гадаад суурингийн ядуусын хорооллыг орхин, хараалт балгас руу хөтлөх цагаан чулуун зам дээр алхлаа.

…Ингээд Харанхуй хот дахь хүн бүрийн хувь заяа тамгалагдав.

Төгсгөл аль хэдийн эхэлчихсэн байлаа.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8