165-р анги : Хүч
Өдрийн үлдсэн хугацаанд Саннид нар жаргахыг хүлээн цаг тоолохоос өөр хийх зүйл байсангүй. Шөнө буунгуут тэр өөрийн үйлдсэн гэмт хэргийн газар луу буцан очиж, хохирогчийнхоо цогцсыг авч, харанхуйн халхавчин дор балгас руу зөөх ёстой байв.
_Яаж байгаад бүх зүйл ийм болчихов оо?_
Өчүүхэн жижиг өрөөндөө ганцаараа тэр ханыг ширтэн сууж, хүлээлээ. Удалгүй шөнөөр руу орох айдас нь сэтгэлд нь ноёлж байсан хоосон, бараан мэдрэмжийг дарж эхлэв.
Харанхуй болсны дараа толгодоос буухыг хүмүүс бараг хэзээ ч зориглодоггүй. Одгүй хоосон орон зайд, Мартагдсан Эрэг дээрх ямар ч гэрлийн эх үүсвэр хүн төрөлхтөн хэзээ ч уулзахыг хүсэхгүй амьтдын анхаарлыг татах нь гарцаагүй. Шөнө хотын гудамжаар тоо томшгүй аймшигт зүйлс гэтэн сүүдэрлэнэ.
Нар жаргасны дараа балгас руу орохыг зөвхөн галзуу хүн л зүрхлэх байлаа.
…Мэдээж, энд галзуу хүмүүс цөөнгүй.
Саннид ядаж гэрэл хэрэггүй. Мөн тэр -Гэрэлт цайз орчмыг хангалттай сайн мэднэ, ихэнх аюулаас зайлсхийж чадна. Эффигээс сурч өнгөрүүлсэн хэдэн долоо хоног хий дэмий болоогүй.
_Энэ л болох ёстой._
Сүүдрүүд хөдөлгөөн бүрийг нь халхлах тул ямар нэг зүйл тохиолдвол ядаж зугтаж чадна гэдэгтээ тэр итгэлтэй байв.
Гэсэн ч минут өнгөрөх тусам зүрх нь улам хүйт даана. Улаан цамхагийн сүүдэр дэлхийг бүхэлд нь залгиж, бодлыг нь жихүүдэс төрүүлэм айдсаар будахад тэр шүдээ зуун:
_Цаг нь боллоо._
Гэвч нар бүрэн жаргахаас өмнө түүний өрөөний үүдэнд бас нэгэн санаандгүй зочин гарч ирэв.
Санни руу хөмсгөө зангидан харсан Нефис босохыг дохиж, жигд өнгөөр:
"Надтай хамт яв."
Саннигийн зүрх нэг цохилт алгасав.
_…Тэр юу хүсээд байгаа юм?_
Баригдах вий гэсэн дотор муухай айдсаа дарж, тэр хэдэн хором саатсаны эцэст аажмаар босож, Өөрчлөгдөж буй Одыг даган байрнаас гарлаа.
Тэд хамтдаа ядуусын хорооллын хүнгүй шахам булан руу алхав. Нефис дуугүй, түүний зүг харсан ч үгүй. Урьдын адил тайван.
Харин Санни дотроо сандралд автахгүй байх гэж хамаг хүчээ шавхаж байв. Нэгнээсээ ч харанхуй элдэв бодлууд толгойд нь эргэлдэнэ.
_Тэр Кастер новш арай бүхнийг хэлчихсэн юм биш биз?_
Эцэст нь тэд хэн ч яриаг нь чагнах боломжгүй алс мухарт хүрэв. Тэнд зөвхөн жаргах нарны улаан туяа, гүн сүүдрүүд л байлаа.
Өөрчлөгдөж буй Од эргэж, хөмсгөө зангидан түүн рүү харав. Санни ч нүдийг нь эгцлэн ширтлээ. Тэр өөрийгөө шүүгдэгч, цаазлагчийнхаа өмнө зогсож байгаа мэт мэдрэв.
"Өнөөдөр чамайг сэлмээр бэлтгэл хийж байхыг харсан. Чиний хөдөлгөөн сул, зорилгогүй байсан. Бодлоо бүрэн алдаад байгаа юм шиг. Юу бодож байсан юм?"
Санни аажмаар амьсгаа гаргав.
Тэгэхээр энэ тухай л байж. Тэр юу ч мэдээгүй. Зүгээр л түүний сэтгэл доторх самууныг анзаарсан байж.
Тайвшрах ёстой ч яагаад ч юм цээжин дотор нь уур оргилов.
Муруй инээмсэглэл тодруулан, тэр харцаа буруулж:
"Хүн алах. Би хүн алах тухай бодож байсан."
Нефис толгойгоо үл ялиг гилжийлгэн, тайлбар хүлээнэ. Санни хэдэн хором дуугүй зогссоноо, хүйтэн өнгөөр:
"Чи нэг удаа тулалдааны мөн чанар бол хүн хөнөөх гэж хэлж байсан, тийм биз?"
Тэр толгой дохив.
Санни түүн рүү ширтээд:
"Тэгвэл чи яагаад хүн аллагын талаар тийм их зүйл мэддэг юм, Неф? Анделийн толгойг огтхон ч нүдээ ирмэхгүй тас цавчсанаас чинь хойш асуумаар санагдсан. Бид бүгд араатан биш, хүн төрөлхтөн гэж чи номлодог. Андел хүн биш байсан юм уу?"
Нефис хөмсгөө зангидлаа.
"Энэ л чиний асуудал уу?"
Санни шүдээ зуун:
"Зөвхөн нэг хэсэг нь."
Нефис удаан хугацаанд дуугүй болов. Нэгэн агшинд тэр бодолгүй мэт гараа өргөн хүзүүгээ илэв. Эцэст нь:
"Би олон хүнийг хөнөөсөндөө биш. Харин олон хүн намайг хөнөөхийг оролдсонд л байгаа юм."
Санни гайхан нүдээ анивчив.
"Яагаад хэн нэгэн чамайг алахыг хүсэх юм?"
Тэр инээмсэглэв.
"Яагаад гэж үү? Шалтгаан олон. Манай гэр бүл нэгэн цагт асар хүчтэй байсан, санаж байгаа биз? Гэхдээ хүч…гэдэг аюултай зүйл, Санни. Оргилд нь хүрэхийн тулд чи маш олон дайсан бий болгодог. Харин нэг өдөр хүч чинь алга болоход, тэр бүх дайснууд чинь хэвээрээ үлддэг."
Нүүрээ буруулан, урьдын адил хайхрамжгүй өнгөөр:
"Намайг анх алах гэж оролдсон үед би… тав, зургаан настай байсан болов уу? Миний асрагч эмэгтэй байсан. Тэр намайг хоосон өрөө рүү дагуулж ороод, гараараа хоолойг минь боож, багалзуурдахыг оролдсон. Би үүнийг тоглоом гэж бодсон. Ядаж эхний хэдэн секундэд."
Нефис нүдэнд нь цагаан оч гялалзуулан түүн рүү харав.
"Тэр үед би сул дорой гэж юу болохыг ойлгосон. Харин хажуугаар өнгөрч явсан багш маань дотогш орж ирээд, Аспектын Чадвараа ашиглан түүнийг хөнөөхөд… би хүч гэж юу болохыг ойлгосон. Тийм ээ. Тасарсан толгой надад шинэ зүйл биш, Санни. Чи үүнийг л мэдэхийг хүссэн үү?"
Санни түүнийг ширтсээр, аажмаар толгой сэгсрэв.
Тэр үед Нефис хэчнээн их айж, хэчнээн хүчгүй мэдэрсэн бол? Хүчгүй байдал… тэр энэ мэдрэмжийг дэндүү сайн мэднэ. Бардам, дийлдэшгүй мэт харагддаг Өөрчлөгдөж буй Од ч бас үүнийг амссан гэж тэр хэзээ ч төсөөлж байгаагүй.
Яг өөртэй нь адил.
Нефис инээмсэглэв. Гэвч нүдэнд нь инээд байсангүй.
"Тэгвэл чи юу мэдэхийг хүссэн юм, Санни? Энэ бүхний учир юу вэ? Бид Цамхагийн Элчтэй тулалдсанаас хойш чи над руу яаж ширтэж байгааг би анзаараагүй гэж бодоо юу? Илэн далангүй хэл. Наад захыг хэлэх чи надад хэлэх ёстой."
Санни түүн рүү удаан ширтэв. Цайвар, ширүүн царай дээр нь сэтгэлийн шуурга тодхон бичигджээ. Эцэст нь шийд гарган, шүдээ зуун:
"Чиний жинхэнэ зорилго юу болохыг мэдмээр байна. Энэ бүхэн үнэхээр үнэ цэнтэй эсэхийг мэдмээр байна."