Сүүдрийн боол

119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий

Санни сүм рүү буцаж очих замаа олоход нэлээд хугацаа орлоо. Үүр цайх дөхөх тусам шөнөөр ан хийдэг Хар дарсан зүүдний мангасууд тайван бус болж эхэлжээ. Нарийхан гудамжаар сэмхэн мөлхөхдөө тэрээр хамгийн харанхуй сүүдрүүдийг даган, маш болгоомжтой байх хэрэгтэй байв.

Мартагдсан Эргийн гэрэлгүй шөнө сар ч үгүй, од ч үгүй байсан ч эндхийн олон мангас харанхуй дунд хөдөлж буй хэлбэр дүрсийг таних өөрийн гэсэн аргуудтай. Тэдний харанхуйд харах чадварыг Саннигийн [Сүүдрийн Хүүхэд] хэмээх Шинж чанар тодорхой хэмжээнд сааруулдаг байлаа. Учир нь энэ шинж нь түүнийг өөрийгөө шумбан орсон ямар ч сүүдрээс ялгагдахгүй болгодог юм.

Гэсэн ч болгоомжлол зайлшгүй хэрэгтэй. Энэ хараагдсан газарт юу ч хэзээ ч баталгаатай байгаагүй. Аюул, үхэл, айдас гурваас өөр зүйлс л гарцаагүй.

Хэсэг хугацааны дараа тэрээр сүмийн танил багануудыг өгсөн авирч, өргөн уудам дээвэр дээр гарч ирэв. Эртний вааран хавтангаар хучигдсан, хоёр тал руугаа налсан дээврийн хоорондох өргөн нуруугаар алхсаар, жаахан зайд түгшүүртэй зогсож буй Кайд ойртлоо.

Тэр царайлаг залуу эврээр хийсэн урт нумыг чанга атган, цайвар царай дээрээ түгшүүр дүүрэн илэрхийлэлтэйгээр харанхуй руу ширтэж байв. Санни хэдхэн алхмын зайд зогсоод, нумыг нь удаан ширтлээ.

'Цаг их үлдээгүй.'

Нүднийхээ завсар сум зоолгохгүйн тулд Санни ирснээ зөөлөн мэндчилгээгээр мэдэгдэхээр шийдэв.

“Сайн уу, Кай. Би ирлээ.”

Нумчин цочин эргэж хараад, дэнлүүгээ дуудах гэсэн мэт гараа өргөв. Гэвч хүсээгүй анхаарал татахаас айж, бодлоо өөрчилжээ. Харин оронд нь Кай залгинаад, шивнэн хэлэв:

“Дуугаа намсга! Тэр Нүгэлт Ад зэтгэр сонсвол яах вэ?”

Санни анивчив.

'Аан, тийм шүү. Ёстой болгоомжтой хүн юм аа.'

Түүний бодлоор бол энэ бол маш сайхан зан чанар. Илүү харддаг байх тусмаа л сайн. Дотроо инээмсэглээд, тэр хэлэв:

“Тайвшир. Тэр сонсохгүй.”

Кай түүнд эргэлзсэн харцаар ширтээд:

“Итгэлтэй байна уу?” гэж асуув.

Санни толгой дохив.

“Тийм.”

Тэр итгэлтэй байдгийнхаа шалтгааныг тайлбарлахад бэлэн байсан ч, гайхмаар нь Кай шууд л итгээд тайвширчихав.

'Тийм ээ… тэр хүн худал яриаг мэддэг. Өөрөөр хэлбэл, үнэнийг ч бас мэддэг гэсэн үг. Харин би худал хэлж чаддаггүй болохоор, надаас асуулт асуух ч хэрэггүй, миний хэлсэн бүхэнд итгэж болно.'

Хмм… бодоод байхад түүний тэр Дутагдал үнэндээ нэлээд эвтэйхэн юм.

Энэ хооронд Кай болгоомжтойгоор эргэн тойрноо харснаа асуув:

“Тэгээд бид энд юу хийх гэж байгаа юм?”

Санни тэднээс холгүй бутарсан вааран хавтангийн бөөгнөрөл рүү дохин, тайван өнгөөр хариулав:

“Би тэр нүхээр доош орж, сүмээс нэг юм авчирна. Чи энд намайг буцаж иртэл хүлээгээд бай.”

Кайгийн нүд томров.

“Чи солиорчихсон юм уу? Тэр ад зэтгэрийг яах юм?”

Тэр новш уу? Санни хэдэн секундийн турш тэр амьтныг нядалж байгаагаа төсөөлөхөөс өөрийгөө барьж чадсангүй.

'Хэзээ нэг өдөр!'

Одоогийн байдалдаа анхаарлаа буцаан төвлөрүүлээд, тэр хэлэв:

“Тэр яах вэ гэж? Би чамд хэлсэн шүү дээ, би нуухдаа сайн. Хэнтэй харьцаж байгаагаа л мэдэж байвал, би өөрөө хүсэхгүй л бол намайг олж харахгүй.”

Энэ өгүүлбэрийн эхний хэсгийг тэр хүнд аргаар сурсан юм. Үнэндээ бол яг тэр новш л түүнд, сүүдэрт нуугдах ч бас хязгаартай гэдгийг ойлгуулсан. Тиймээс л Санни гэдэс дотор нь гадагшаа гарчихсан байдалтай хэвтсэн. Энэ амин чухал мэдлэгийг олж авсан билээ.

Зарим хичээлийг ганцхан удаа авахад л насан турш мартагддаггүй.

Кай түүнийг дахин л нэг сонин харцаар харж байлаа. Санни хөмсгөө зангидан:

“Юу?” гэж асуув.

Царайлаг залуу толгой сэгсрэв.

“Үгүй ээ, үгүй. Зүгээр л… үнэхээр гайхалтай Чадвар юм. Үнэнийг хэлэхэд, надад ч бас тийм Чадвар байгаасай гэж боддог.”

Санни шүдээ зуун түүн рүү ширтээд:

“Нисэж чаддаг хүн ингэж ярьж байх гэж! Төгс хэлбэртэй тэр царайгаа яах гэж нуух гэсэн юм бэ? Хайранд шатсан супер моделуудаар ширтүүлэхээс залхаа юу?!”

Кай санаа алдав.

“Тиймэрхүү л юм. Чи яаж мэдэв?”

Санни амаа ангайснаа, дахиад л хаав.

“…За яах вэ. Намайг энд хүлээ. Удахгүй ээ.”

Сэтгэл татам Нойрсогч руу нэг хараад, Санни толгой сэгсрэн, хэд хэдэн хагархай хавтангийн ард нуугдсан нүх рүү алхав.

Удалгүй тэр нууц оромжиндоо эргэн ирлээ. Жаахан түгшүүртэйгээр эргэн тойрноо хараад, Санни санаа алдан, мангасын арьсаар хийсэн үүргэвчээ нуруунаасаа буулгав. Дараа нь хуягт центурионы зүсэм махнуудыг мөнгөн тавган дээр тавиад, төмөр авдар руу алхав.

Үнэнийг хэлэхэд, тэр цайзын ойролцоо ч очихыг хүсэхгүй байлаа. Зөвхөн бодох төдийд л энэ харанхуй, нам гүм, дассан өрөөндөө үүрд үлдмээр санагдана. Гэвч тэгж болохгүй. Хэрвээ тэр Сүүдрийн Гэгээнтнийг илүү хүчтэй болгохыг хүсэж байвал, хүний суурин руу буцаж, айдсаа даван туулах хэрэгтэй.

'Яах вэ. Ороод л гарчихъя. Ямар ч байсан ажлын ихэнхийг Кай л хийнэ шүү дээ.'

Хүнд санаа алдалттайгаар тэр авдрын тагийг нээж, үүргэвчээ сүнсний хэлтэрхийгээр дүүргэж эхлэв. Удалгүй дотор нь олон арван гялалзсан сайхан талст очирхон харагдана.

Санни тэдний зөвхөн талыг нь л авсан ч, энэ хэмжээ өөрөө олон хүнийг аллага үйлдэхэд хүргэхэд хангалттай байлаа.

Тэднийг буруутгах ч аргагүй.

Мартагдсан Эрэг дээр сүнсний хэлтэрхий гэдэг нь мөнгө, харин мөнгө гэдэг нь амьдрал байв. Үүнгүйгээр чи цайзын аюулгүй байранд байр авч чадахгүй, мөн хотын хараагдсан Шүрэн ой дунд үхэлтэй тулалдалгүйгээр хоол олж авах боломжгүй.

Амьд үлдэхийн тулд хэн ч байсан аллага хийхэд бэлэн болно.

'Өөртөө ингэж л хэлсээр бай.'

Ууртайгаар ярвайж, Санни үүргэвчээ чанга боогоод, завсраар нь ямар ч гэрэл нэвчихгүйг шалгасны дараа эргэв.

Тайван, нууц оромжиндоо сүүлчийн удаа харцаа шидээд, тэр нүдээ хэсэг анилаа. Дараа нь эргэж харалгүйгээр алхаж одов.

Цайз руу буцах цаг болжээ.

…Тэндээс зугтахаасаа өмнө үлдээсэн бүх аймшигт дурсамжууд руу.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8