105-р бүлэг : Амьд Чулуу
105-р бүлэг : Амьд Чулуу
Өмнө нь Санни амьд хөшөөнүүдийг ердөө л муу ёрын сүнсээр амилсан дурсгалууд гэж боддог байлаа. Хараалтай хотын гудамжаар тийм төрлийн сүнснүүд цөөнгүй тэнэж явдаг.
Жишээ нь, Хар Хүлэгт Баатар. Санни бараг л итгэлтэй байсан — тэр новш үнэндээ бол дотор нь өш хонзонт сүнс хоригдсон хоосон хуяг л байсан гэж. Тэр хөдөлдөг төмөр цайз дотор жинхэнэ бие махбодь байсан гэдгийг нотлох ямар ч баримт түүнд байгаагүй.
Гэвч Чулуун Гэгээнтэн түүний нүдний өмнө үхэхийг хараад, түүнийг Хар Хүлэгт Баатартай адилхан нэг төрөл гэж итгэх итгэл нь ганхаж эхлэв. Ижил төстэй зүйлс байсан нь мэдээж… бүр хуягны хийц загвар нь ч хоорондоо адилхан, яг л нэг нь нөгөөгөөсөө үүссэн мэт.
Гэхдээ чулуун дайчны хуяг илүү…
эртний мэт санагдаж байв.
Тэгээд бас цусны оронд түүний шархаас улаан бадмаараг тоос урсаж байсан.
Хэзээнээс хөшөөнүүд цустай байсан юм бэ?
Яг л эдгээр хачин амьтад өөрийн гэсэн өөр төрлийн амьдралын хэлбэртэй байхаар бүтээгдсэн мэт.
Бодож үзэхэд, чулуун дайчид нь үхэгсдээс илүүтэйгээр, хар шидээр амилуулсан хиймэл оршихуйтай илүү төстэй байв.
'Нууц… нууц… эргэн тойрон нууцаар дүүрэн юм аа!'
Магадгүй Чулуун Гэгээнтний бичээсүүд түүнд зарим хариуг өгч мэднэ.
Тэр хооронд Сүүдрийн хувилбар амь орж эхэллээ.
Түүний эрдэнийн нүдэнд ягаан дөл асч, хуягны чулуу нь зөөлөн металийн гялбаа татна. Боржин арьсны гөлгөр гадаргуу бага зэрэг зөөлрөн, амьд мэт болов. Чимээгүйхэн толгойгоо эргүүлж, Гэгээнтэн дуулганы нарийн завсраар Санниг ширтэв.
“За харъя даа…”
Санни бичээсүүд дээр анхаарлаа төвлөрүүлэв.
Сүүдрийн хувилбар : Чулуун Гэгээнтэн
Зэрэглэл: Сэрсэн
Анги : Мангас
Сүүдрийн хувилбарын Шинж чанарууд:
[Тулааны Мастер], [Тэсвэр Хатуужил], [Бурханы Тэмдэг]
Санни нүдээ анив.
Бурханы Тэмдэг?
Энэ чинь түүний өөрийнх нь анхны Шинж чанартай адилхан байна шүү дээ!
Яахаараа нэг Хар дарсан зүүдний мангас дотороо бурханлаг ул мөр тээж явдаг байдаг юм бэ? Ялзарч, бузарлагдсан муу ёрын сүнсэнд нь бурханлаг шинж яахаараа үлдсэн байдаг билээ?
Тэгээд бусад Шинж чанарууд нь…
[Тулааны Мастер]
Тайлбар:
[Тулааны талбарт төрсөн Чулуун Гэгээнтэн нь бүх төрлийн байлдааны арга барилд гаргууд.]
[Тэсвэр Хатуужил]
Тайлбар:
[Чулуун Гэгээнтэн нь бүх төрлийн гэмтэлд асар тэсвэртэй бөгөөд сэтгэл, сүнсний дайралтад бүрэн дархлаатай.]
Санни балмагдан толгой сэгсрэв.
Тийм болохоор л эдгээр чимээгүй чулуун дайчид ийм үхлийн аюултай зүйлс байсан юм байна.
Тэд бол шууд утгаараа: урт удаан тэсэх, аль болох их хохирол учруулах зорилготой бүтээгдсэн аллагын машин байжээ.
Гэхдээ…
Хэн тэднийг бүтээсэн юм бол?
Шинж чанаруудыг орхиж, тэр доош харж дараагийн бичээсийг уншив.
Сүүдрийн хувилбарын тайлбар:
[Харанхуйн эзэмшлийнхээ агуй мэт ордонд, "Үл мэдэгдэх" оршихуйн сүүлчийн хүүхэд хорсол дүүрэн зүрхэндээ дүрэлзэх галыг дарахын тулд тэднийг чулуугаар бүтээжээ. Гэвч тэр гал улам их шатсан. Энх тайвныг авчрах гэж бүтээгдсэн тэд эцэстээ эцэс төгсгөлгүй дайнд төрсөн юм.]
“Хм…”
Дахиад л "Үл мэдэгдэх."
Эсвэл илүү нарийвчлан хэлбэл тэдний хүүхдүүд.
Саннигийн таамаг зөв байсан бололтой.
Чулуун Гэгээнтэн бол хиймэл оршихуй эсвэл хиймэл оршихуйн үр удам.
Ямартай ч энэ бүхэн түүнийг алахаас өмнөх түүх.
Хараалтай хотын бүх Хар дарсан зүүдний мангасуудыг алсан тэр “ямар нэг зүйл” өөрчилсөн.
Одоо бол бурхад ч өөрсдөө түүнийг яг юу болохыг тайлбарлаж чадахгүй биз.
Гэхдээ хамаагүй. Мангас л бол мангас.
Санни илүү сонирхол татсан нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэв.
Чулуун дайчны дотор орших бурханлаг ул мөр нь тэднийг бүтээсэн анхны бүтээгчээс гаралтай байх ёстой.
Тэр бүтээгч бол ядаж хэсэгчлэн Үл мэдэгдэхийн нэгэн байсан.
Тэгэхээр Үл мэдэгдэхүүд нь бурхан, тэнгэрлэг мөн чанартай шууд холбоотой гэсэн үг.
Яг л нууцлаг Нэхэгч шиг.
Санни бичээснээс харцаа салгаж, өөрчлөгдсөн хараагаараа Сүүдрийн хувилбарыг ажиглав.
Харсан зүйл нь түүнийг харанхуй инээмсэглэлд хүргэв.
Дурсамжууд шигээ, Сүүдрийн хувилбарыг жинхэнэ мөн чанар нь тоолж баршгүй алмаазан утаснуудаар сүлжигдсэн, хязгааргүй нарийн бүтэцтэй хээ угалзаас бүрдэж байлаа.
Гэхдээ энэ бүтэц нь урьд өмнө харж байсан бүхнээс нь илүү нарийн, илүү агуу байв.
Хоёр дөл түүний биед асч, төгсгөлгүй утаснуудын зангилаа болж байлаа. Нэг нь зүрх байх ёстой хэсэгт. Нөгөө нь доод хэвлийн хэсэгт
Санни нэг нүдээ аниад, илүү нарийвчлан харлаа.
Тэгээд алмаазан утаснуудын гялалзсан хээний цаана, анхдагч өөр нэг системийг олж харлаа.
Хатуу алмаазан судлууд чулуун махыг нь нэвт сүлбэн, хүний мэдрэлийн тогтолцоотой адил бүтэц үүсгэж байв.
Эдгээр нь мөн л алмаазан бүтэцтэй боловч ид шидийн биш. Бодит мэт бие байлаа.
Санни хөмсгөө атийлган:
“Утга учиртай ч юм шиг… тийм ээ, утга учиртай. Гэхдээ яг яаж?"
Дурсамж ба Сүүдрийн хувилбарыг Хараал бүтээдэг.
Тэд хиймэл оршихуй.
Чулуун Гэгээнтэн ч бас хиймэл.
Гэхдээ илүү энгийн, илүү бодит утгаар.
Түүнийг Үл мэдэгдэхийн хүүхэд бүтээсэн.
Яг л түүний Сүүдрийн хувилбарыг Хараал бүтээсэнтэй адил.
Тэгвэл энэ нь юу гэсэн үг вэ?
Чулуун Гэгээнтэн бүтээгдсэн арга нь
Хараалын ашигладаг аргын хамгийн анхны хувилбар байж таарах нь.
Тэгэхээр…
Хараал өөрөө Үл мэдэгдэхээс үүссэн байх магадлалтай юу?
Санни ярвайж, толгой сэгсрэв.
"Үгүй. Үгүй."
Онолын хувьд логиктой ч, баримт хэтэрхий бага байлаа. Баттай гэж үзэх ч боломжгүй, итгэмээр ч биш. Тэр илүү ихийг мэдэх хэрэгтэй. Илүү ихийг олох хэрэгтэй. Илүү ихийг нээх хэрэгтэй.
Хараал, бурхад, Үл мэдэгдэх, өөрийнх нь амьдрал эдгээрийг холбосон хар дарсан зүүдний хэлхээний жинхэнэ түүхийг ойлгохын тулд.
Гэхдээ юм бүхэнд дараа цаг гэж бий.
Одоогоор түүний гарт үүнээс дутахааргүй сонирхолтой зүйл байлаа.
Санни сүүлчийн удаа тансаг, сүрлэг чулуун мангасыг харж, шүлсээ залгив.
Уруулынхаа завсрыг чийглээд, айдастайгаар хэлэв:
“За… за тэгэхээс”
Нэг алхам урагшилж, эргэлзэн байж, Чулуун Гэгээнтний хуягны цээжин хэсэгт, түүний Хараалын Нэхээсийн гол зангилаа байрлах цэгийн яг дээр
гараа болгоомжтой тавив.
Түүний гайхшралыг төрүүлэн, хуяг нь чулуу шиг хатуу атлаа дулаахан байлаа.
Яг л мангасын цээжинд улайран асах улаан дөл дүрэлзэж байгаа мэт.
“Хм.”
Санни Сүүдрийн хувилбард хүрмэгц, агаарт шинэ бичээс гарч ирэв.
[Сүүдрийн хувилбарыг Сүүдэр болгон хувиргах уу?]
Тэр дахин эргэлзэв.
Хэрвээ энэ үйл явц Чулуун Гэгээнтнийг сулруулчихвал яах вэ? Бүр хэрэггүй болгочихвол?
Тэр бодлоос зугтаан, санаа алдаад өөрийгөө хүчлэн хэлэв:
“Тийм!”
Сүнсний Тэнгист үл мэдэгдэх өөрчлөлт гарлаа. Яг л хаанаас ч юм салхи гарч ирсэн мэт.
Харанхуй ус нэгэн зэрэг хөдөлгөөнгүй ч юм шиг, бас тайван бус ч юм шиг болж эхлэв.
Тэгээд дээрээс нь гэнэт даралт мэдрэгдэв.
Санни толгойгоо өргөхөд, Сүүдрийн Цөмийн гүнээс хоёр хар гэрлийн цацраг доош уналаа. Нэг нь Сүүдрийн хувилбар дээр тусав. Нөгөө нь түүний ард хөдөлгөөнгүй зогсож байсан чимээгүй сүүдрүүдийн нэг дээр тусав
Тэд хоорондоо холбогдсон мэт байлаа.
Харанхуй гэрэлд умбасан Чулуун Гэгээнтний үхсэн сүүдэр аажмаар уусан, шингэн алга болов.
Тэгээд…
Сүүдрийн хувилбар өөрчлөгдөж эхэллээ…