Сүүдрийн боол

144-р бүлэг : Сорих Эрх

Саннигийн нуруугаар хүйтэн хөлс урсав. Ганлаугийн могой шиг шургасан дуу түүнийг ганхуулж, сөхрөн уучлал гуйх хүсэл төрүүлнэ. Гэвч тэр ганцаараа биш гэдгийг ойлгов.

Их танхимд буй хүн бүрт тирантын нүдээр “гэмт хэрэг” гэж тооцогдож болох ямар нэгэн зүйл бий.

Тэр бараг хүмүүсийн нүглээ наманчлал эхлэхийг хүлээж байтал хаалганы зүгээс гарсан шуугиан анхаарлыг нь сарниулав.

Хоёр Харуул аймшигтай шийдэмгий алхсаар нэгэн эрийг чирэн танхимын голд авчирч, шалан дээр шидлээ. Тэр хүн навсархай хувцастай, туранхай нь гаднах суурингийн оршин суугч гэдгийг илтгэнэ.

Гэвч нимгэн арьсан доор нь хүчтэй булчин зангирч, нүдэнд нь айдасгүй, хилэнт харц гялалзана. Харуулууд руу жигшсэн харцаар ширтээд, тэр босож, нуруугаа цэхлэн, толгойгоо өндөр өргөв. Айдас өчүүхэн ч алга. Харин гүн, хар хилэн.

Ганлауг сэнтийгээсээ доош ширтэн, толгойгоо үл ялиг хазайлгав. Алтан багны толь мэт гадаргууд өөрийн тусгалыг харсан гаднын хүн нүүрээ ярвайлгасан ч толгой гудайсангүй.

_Цэвэр хүсэл зориг_ гэж Санни гайхшран бодов.

Тэгтэл Гэрэлт Эзний дуу дахин цуурайтав.

"Миний ивээгдэгсэд ээ. Өнөөдөр бид зочинтой. Энэ хүнийг Жубей гэдэг. Тэр гаднах суурингаас ирсэн. Саяхан тэр миний хүмүүсийн нэгийг буруутган гомдол гаргасан. Би шударга, энэрэнгүй эзэн тул түүнийг урьж, хэргээ тайлбарлах, гэмтнийг илчлэх боломж олголоо. Бид үнэнийг тогтоох ёстой. Эцсийн эцэст энэ харанхуй ертөнцөд бидний ганц хөтөч бол хууль шүү дээ…"

Алтан хуягны сэтгэцийн дарамтаас ангижирсан ч Санни Ганлаугийн гүн, намуун дуунаас жихүүцэв. Арьс нь арзайж, дагахгүй байх хэцүү.

Гэвч Жубей ёжтой инээв.

"Тийм ээ. Би чиний нэг дээрэмчнийг буруутгахаар ирсэн, Ганлауг. Энэ удаа яаж бултахыг чинь харъя, новш минь."

Тэр гараа өргөж, их танхимын буланд зогсох Анчдын зүг заалаа.

"Тэнд байгаа тэр хүн танайд хамаарагдах Замч алуурчин. Тэр гэм зэмгүй хүүхдийг жигшүүртэйгээр хөнөөсөн. Олон жил чамайг, чиний нохойнуудыг элдэв бузар зүйл хийж байгааг харлаа. Харин одоо хангалттай! Өнөөдөр тэр хийсэн зүйлийнхээ төлөө амиараа хариулна!"

Олны дундаас цочирдсон шивнээ дэгдэв. Замчийг буруутгана гэдэг эрүүл ухаантай хүний хийх зүйл биш. Тэдний байр суурь бараг халдашгүй. Гэвч Жубей ухарсангүй.

Ганлауг намуухан дуугаар:

"…Тийм үү? Хүнд ял байна даа, Жубей. Дэлгэрүүлэнгүй ярь даа" гэв.

Гаднын эр шүдээ зуун:

"Тэр новш, түүний хүмүүс гэнэн жаалыг шагнал, баялгаар хуурч багтаа элсүүлсэн. “Чи бидний нэг болно, Гэрэлт Цайзад амьдарна” гэж амласан. Гэтэл үнэндээ мангасуудад өгөөш болгосон!"

Тэр шалан дээр нулимав.

"Өөрсдийгөө Анчин гэж нэрлэдэг гэж үү, аймхай новшнууд аа? Ичих нүүр байна уу?!"

Их танхимд хүнд нам гүм тогтов. Хүмүүс Анчдын бүлгийг бараан харцаар ширтэнэ. Цайзын оршин суугчид хүний эсрэг хүний бузар үйлдлийг “хараагүй” мэт өнгөрөөж сурсан.

Харин нэгэн хүн өөрийн төрөл нэгнийг Хар дарсан зүүдний мангасуудад зориуд өгөөш болгосон нь Харанхуй хотод бараг ариун бус явдалтай дүйцнэ.

Ганлауг Анчдын зүг эргэв.

"Энэ үнэн үү?"

Бүлгийн хамгийн ахмад, Замч Жубей рүү хүйтэн харцаар ширтэн, зангидан:

"Эзэн минь, энд үл ойлголцол байгаа бололтой. Тэр хүү манай багийн үнэ цэнтэй гишүүн байсан. Бид түүнд их найдвар тавьж байлаа. Түүний үхэл биднийг гүнээ харамсуулсан" гэв.

Дуу нь хэтэрхий тогтуун. Хэтэрхий тайван.

Жубей шүдээ тас зуугаад:

"Худлаа! Би тэр өдөр өөрөө ан хийж байсан. Бүгдийг нүдээрээ харсан! Чи юу хийснээ мэдэж байгаа, новш минь!"

Ганлауг олны зүг эргэж, санаа алдлаа. Хэсэг дуугүй байсны эцэст ёслол төгөлдөр өгүүлэв.

"Ямар харамсалтай нөхцөл байдал вэ. Тэгэхээр чиний үг түүний үгийн эсрэг болж байна, Жубей. Яах вэ? Би мэдээж өөрийн зоригт хүмүүсдээ бүрэн итгэдэг. Та нарыг амьд байлгаж буй баатруудад хэн итгэхгүй байх билээ? Миний эрхэм ивээгдэгсдийн дунд тийм бузар, өөдгүй хүн байхгүй биз дээ."

Санни амьсгаагаа түгжив. Тэр хорсол шингэсэн дуу өөрийг нь онцолсон мэт санагдав. Үгийн цаадах сүрдүүлэг ил тод.

Ганлауг хэсэг дуугүй байж, сэтгэцийн дарамтаараа олныг “нүдэв”. Дараа нь хажуу тийш харж, хүмүүст амьсгаа авах боломж олгоод:

"Гэхдээ ийм ноцтой асуудалд би тал засах ёсгүй. Энэ бол үнэхээр ноцтой хэрэг. Яаж шударга ёсыг тогтоох вэ, миний ивээгдэгсэд ээ?" гэв.

Тэгтэл Анчид, Замчдийн удирдагч Гемма урагш алхав.

"Эзэн минь, үг хэлэхийг зөвшөөрнө үү. Энэ нөхцөлд яг тохирох хууль бий биш үү? Хүн төрөлхтөн энэ эртний цайзад амьдарч эхэлснээс хойш оршсон хууль. Би мэдээж… Сорих Эрхийн тухай ярьж байна."

Тэр Жубей руу инээмсэглэн харлаа.

"Хэрэв энэ зоригт анчин буруутгалдаа өчүүхэн ч эргэлзэж байвал бууж өгч болно. Харин эргэлзэхгүй бол гэмтнийг цусаар нотолж сорьж болно. Мэдээж энд жинхэнэ буруутан бол… би. Эдгээр хүмүүсийн удирдагчийн хувьд Анчдын үүргийн хүрээнд үйлдсэн ямар ч хэрэг миний хариуцлага."

Геммагийн инээмсэглэл найрсаг, өргөн.

"Яах вэ, Жубей? Бууж өгөх үү? Эсвэл… намайг сорих уу?"

Гаднах суурингийн анчин хэсэг ширтэв. Нүд нь хилэн, жигшлээр дүрэлзэнэ. Эцэст нь нулимж:

"Намайг чамаас айна гэж бодоо юу, нохойн гөлөг минь? За тэгье. Би чамайг сорьж байна!" гэв.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8