Сүүдрийн боол

122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө

Нефисийг Санни сүүлчийн удаа харснаас хойш, тэр нэлээд өөрчлөгджээ.

Гадаад төрхөөрөө бол бараг хэвээрээ, өндөр нуруутай, цэх шулуун, мөн бусдаас үл ялиг тусгаар оршиж буй мэт хөндий мэдрэмж төрүүлнэ. Тэр одоо ч Оддын Гэрлийн Легионы хуягийг өмссөн хэвээр байсан бөгөөд уг хуяг нь түүний нарийхан, уян хатан биеийн гоёмсог шугамыг улам тодотгож байв. Гагцхүү одоо мөрөн дээр нь цэвэрхэн цагаан өнгийн нөмрөг нэмэгдсэн нь, гоёмсог хуягны гялалзсан металлын өнгөтэй ойролцоо харагдана.

Өөрчлөгдөж буй Одын мөнгөлөг үс нэлээд урт болж, бараг мөрөнд нь хүрчээ. Урьдын хөвгүүн шиг богино засал үгүй болсон тул, тэр хачин жигтэйгээр илүү нас биед хүрсэн, эмэгтэйлэг харагдаж, Саннигийн зүрхийг өөрийн эрхгүй хурдан цохилуулахад хүргэв. Түүний тайван саарал нүд урьдын адил нэвт шувт харцтай хэвээр.

Гэвч жинхэнэ өөрчлөлт нь илүү гүн гүнзгий нуугдаж байлаа. Магадгүй Санни шиг түүнийг сайн мэддэг хүн л анзаарч чадах байсан байх. Эсвэл чухамдаа түүнийг хэтэрхий сайн таньж мэдсэн учраас л, Нефисийн жинхэнэ мөн чанарыг халхалж байсан хөндий, үл тоомсорлосон бүрхүүл ан цав гарган, доорх жинхэнэ мэдрэмжүүдийг ил гаргасан ч байж мэднэ.

Нефис одоо илүү амьд, илүү энд оршиж буй мэт санагдана. Нүдэнд нь хатуу шийдэмгий байдал, итгэл төгс зориг гялалзаж, бараг халдварлах шахам тайван итгэлийг цацруулж байлаа.

…Энэ бол түүний хүч.

Итгэл үнэмшлийн хүч.

Тэр харцанд өртөхөд Санни дагжин чичрэв.

Неф бол түүний хамгийн их харахыг хүсдэг, бас хамгийн их дахин харахыг хүсдэггүй хүн байлаа. Яг тэр л жинхэнэ Санни яагаад цайзыг орхихоос өөр аргагүй болсон шалтгаан нь байсан.

Энэ хувь тавилантай учралд сэтгэл нь сэрж, дурсамжууд тархинд нь үер мэт цутган орж ирэв.

Хэрвээ тэр үед мэдэж байсан бол…

Гэхдээ үнэндээ, юу ч өөрчлөгдөхгүй байсан биз.

***

Дөрвөн сарын өмнө, тэд чөтгөрийн яснаас бүтсэн завиар хараагдсан тэнгист гарсан тэр шөнө, Санни салхинд дагжин чичирч байлаа.

…Харанхуйн хүйтэн тэврэлтэд бараг үүрд өнгөрүүлсэн мэт санагдсан тэр урт шөнө эцэстээ төгсгөлдөө дөхөж байв. Тэр хөдөлж, зүүн зүг харвал, тэнгэрийн хаяанд цайвар нил ягаан өнгийн сүнс мэт зураас татагдан үзэгдэнэ.

Дагжин чичирсээр уруулаа долоож, сөөнгө хоолойгоор хэлэв:

“Кас… Касси. Өглөө болж байна.”

Эдгээр үгийг хэлсний дараа Саннийг урагшлуулж байсан сүүлчийн хүч нь алга болж, тэр чулуун дээр сөхрөн унаад, цээж нь хүндээр дээш доош савлав.

Шинэ өглөө мартагдсан Эргийн эзгүй тамыг дулаахан нарны гэрлээр угаахад бэлэн байлаа.

Тэд амьд үлдсэн.

Гурван Нойрсогч хар давалгаанаас цухуйсан аварга чулуун гар дээр, яг л бурхан тэднийг харанхуйн ёроолоос өргөн барьж байгаа мэт сууцгааж байв. Санни, Касси хоёр дулаацахын тулд хоорондоо тэврэлдсэн бол, Нефис чулуун алганы голд ухаангүй хэвтэнэ. Хагарсан хуягны завсраар харагдах түүний зааны ясан өнгөтэй арьс цонхийж, амьгүй мэт харагдана.

_Бид чадлаа_

Тэд Сүнсээр хооллогч модны савраас мултарч, хараагдсан харанхуйг туулан, гүн дэх аймшигт оршин суугчтай тулалдаад ч амьд үлджээ… яг л гайхамшиг мэт.

Санни энэ зоригтой зугталтыг үнэхээр хийж чадсандаа итгэж ядан байв. Эртний ад зэтгэр тэдний оюунд шингээсэн захирах хараалын талаар мэдсэн мөчөөс эхлэн, тэр өлсгөлөн бузар модноос өөрсдийгөө аврах магадлал туйлын бага гэж бодож байсан. Магадгүй түүний хамгийн аюултай, шалгарсан зэвсгийг буюу оюун ухааныг нь булаан авсан учраас тэр биз.

Гэсэн ч, яагаад ч юм тэд амжилттай гарч чадсан.

Туйлдан ядарсан Санни нүдээ аниад, ирж буй нарнаас зугтан ухрах хар тэнгисийн чимээг чагнав. Өөрөө ч анзааралгүйгээр, тэр гүн нойронд автав.

Сэрэхэд нь нар аль хэдийн тэнгэрт өндөрт манджээ. Адреналин биеэс нь гарсны дараа өөрийгөө бараг хөдөлж чадахгүй болно гэж бодсон ч, гайхалтай нь, хүлээж байснаасаа хавьгүй бага өвдөж байлаа. Цусан Сүлжээ гэдэг Шинж чанар үнэхээр л осолд байнга өртдөг хүнд гайхамшигтай ивээл юм.

Хугарсан хуруу нь ч төдийлөн өвдөхгүй байв. Гэхдээ сууж босохдоо тэр өөрийн эрхгүй ёолсон. Касси түүний хажууд унтаж байлаа. Урьд шөнийн үйл явдлуудад түүнтэй адилхан, магадгүй түүнээс ч илүү сульдсан нь илт. Түүний эмзэгхэн царай цонхийж, түгшүүртэй атирсан хөмсөг нь улам өрөвдмөөр харагдана. Санни санаа алдав.

Нефис одоог хүртэл ухаан ороогүй байв. Түүнийг унтаж байх хооронд, сохор охин нөмрөгөө ашиглан Өөрчлөгдөж буй Одыг хучиж, бага ч болтугай дулаан хадгалахад нь тусалжээ. Неф хөдөлгөөнгүй хэвтэж, царай нь цусгүй мэт цайрсан байв. Зөвхөн намуухан амьсгал нь л түүнийг амьд гэдгийг илтгэнэ.

Түүнийг ариусгах дөлний дотор бутарсан мах нь дахин сэргэж буй аймшигт дүр зураг Саннигийн сэтгэлд зурсхийв. Тэр галыг суллах бүрт Нефис асар их төлөөс төлдөг. Төсөөлшгүй өвдөлт, шаналал. Тэр өөрийгөө мөхлийн хаалганаас татан гаргахын тулд ямар үнэ төлсөн бол? Тэр өмнө нь үүнийг өөрийгөө эдгээхэд ашиглаж чаддагийг ч Санни огт мэдээгүй байжээ.

Магадгүй өмнө нь хэзээ ч ашиглаагүйн шалтгаан байсан биз. Үүнийг цаг хугацаа л харуулна.

_Одоо нөхцөл байдлыг үнэлэх цаг._

Өөрчлөгдөж буй Одоос нүүр буруулан, Санни эргэн тойрноо ажиглаж, тэдний яг ямар байдалд орсноо ойлгохыг хичээв. Зүрх нь хүнд оргив.

Хэрвээ тэд тэмтрүүлт мангасын довтолгоо, дараах хөлөг онгоцны сүйрлийг давж гарчхаад, эцэст нь хараагдсан тэнгисийн яг голд, цааш ахих ямар ч боломжгүй гацсан байвал… тэр үнэхээр ёрын хувь тавилан байх байлаа.

Тэдний зүүн талд аварга том тогооны хоосон уудам л харагдана. Баруун талд ч мөн адил…

Санни гэнэт царцав.

Алсад нэгэн бараан зураас харагдсан байлаа. Тэр нь… тэр нь тогооны баруун зах байв.

Тэд бараг л гарчихсан байсан!

Зүрхийг нь хачин догдлол атгах шиг болж, Санни яаран эргэж баруун тийш харлаа. Нүд нь томров.

Хэсэгхэн хором түүний толгой дотор юу ч үгүй, хоосон болов. Дараа нь ганц л бодол тодорч гарч ирэв.

_Бид дэндүү ойрхон байсан юм байна…_

Тэр удаан хугацаанд чимээгүй сууж, бусад бүхнийг мартжээ. Хэдэн цагийн дараа Касси эцэст нь сэрэв. Санни хажууд нь байхгүйг мэдрээд, айсан хоолойгоор дуудав:

“Санни?”

“Би энд байна.”

Касси суун, гараа сунган түүний мөрийг тэмтэрч оллоо.

“Яагаад… яагаад чи ингэж сонин дуугараад байна?”

Санни анивчаад, удаанаар толгойгоо эргүүлж, сохор охины зүг харлаа. Болгоомжтой инээмсэглэл түүний нүүрэнд тодров.

“Касси… бид олчихлоо. Чиний харсан хотыг бид эцэст нь оллоо.”

Эцэст нь, Нефис хоёр бүтэн өдөр ухаангүй хэвээр байв.

Санни түүний төлөө үнэхээр санаа зовж эхэлсэн ч, гурав дахь өдөр нь Өөрчлөгдөж буй Од эцэст нь ухаан орлоо. Тэр үед Санни аварга чулуун гарын долоовор хуруун дээр сууж, баруун зүг рүү халуун догдлол дүүрэн харж байв.

Тэд чадсан юм!

Тэд эцэст нь гэртээ харих гэж байна!

Санни бодит ертөнцөд буцахыг тэсэлгүй хүсэж байлаа. Тэр бүр Сэрэгч болох, түүнтэй хамт ирэх хүч чадал, нэр хүндийн үсрэлтийг ч нэг их тоохоо больжээ.

Түүний хүсэж байсан зүйлс маш энгийн байв. Зөөлөн ор, уул шиг их амттай хоол, төгсгөлгүй халуун шүршүүр.

Санни толгойгоо гудайлган Нефис рүү харж, түүнд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгав. Вэбтүүнүүд дээр бол, бүх зүйл сайжрахын өмнө заавал нэг дүр нь ой санамжаа алдах ёстой байдаг шүү дээ.

Гэхдээ Өөрчлөгдөж буй Од зүгээр харагдана. Тэр урьдын адил л өндөр, цэх, бусдаас үл ялиг тусгаар мэт, яг л түүнийг дэлхийгээс тусгаарлах үл үзэгдэх хана байгаа юм шиг. Түүний нэвт шувт саарал нүд Санни дээр тусахад, зүрх нь өөрийн эрхгүй хурдан цохилов.

Тэр инээмсэглэв.

_Бурхад минь, баярлалаа!_

Нефис хөмсгөө зангидан, толгойгоо бага зэрэг гудайлгаад, тэгшхэн хоолойгоор асуулаа:

“Яагаад чи инээгээд байгаа юм?”

Өөрийгөө тэнэг хүн шиг мушигаран инээж байгаагаа ойлгосон Санни нүдээ анивчаад, хуурамч үл тоомсорлол үзүүлэхийг оролдов.

_Зогс! Зогс! Анхаарлыг нь өөр тийш нь!_

“Ар талаа хар даа.”

Баруун зүгт байгаа тэр дүр зураг нь түүний сайхан аашны гол шалтгаануудын нэг байсан тул, худлаа зүйл ч биш байв.

Неф түүнийг хэдэн хором ширтээд, санаа алдан эргэв.

Түүний ард, аварга тогооны налуу дээгүүр саарал өнгийн, өнгөлсөн чулуун асар өндөр хотын хана сүндэрлэн харагдана.

Тэр хана бол тэдний бүх зовлон шаналал дэмий байгаагүй, бүх мөрөөдөл нь удахгүй биелэх гэж буйг илтгэх тэмдэг байлаа.

Тэр бол Найдвaр.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8