Сүүдрийн боол

133-р бүлэг : Салах ёс

Нефис гялалзах талстуудыг гартаа атган, хүндхэн харцаар ширтэж байлаа. Санни ч мөн адил сүнсний хэлтэрхийнүүдийг ширтэн зогсож, толгой нь бараан бодлоор дүүрчээ.

Хагарсан сүнснүүдийн үлдэгдэл үдшийн бүдэг туяанд намуухан гэрэлтэнэ.

Тэдний эргэн тойронд, гадаад суурингийн оршин суугчид шөнө айсуйг мэдэрч, өрөвдөлтэй овоохой руу яаран орж байв. Нар аль хэдийн Улаан цамхгийн аварга, ганц нүдтэй мэт дүрсийн цаагуур шингэж, ертөнцийг жихүүн сүүдэрт живүүлжээ. Агаар дүүрэн айдас, түгшүүр.

Санни нүүрээ ярвайв.

“Юу бодоод байна аа?”

Өөрчлөгдөж буй Од санаа алдан, дээш харав. Зааны ясан мэт цайвар царай нь хатуухан, бодлогошронгуй. Тэр хэсэг чимээгүй байснаа, энгийн намуухан хоолойгоор хэлэв.

“Бид салж явах хэрэгтэй.”

Санни өөрийн эрхгүй инээв.

“Иймэрхүү үед хүмүүс салангид болохоор ихэвчлэн юу болдгийг чи мэднэ биз дээ?”

Тэр түүн рүү хүйтэн, саарал нүдээрээ огтхон ч инээдгүй ширтэв.

“Энэ бол жүжиг биш, Санни. Бидний хоёрыг нь долоо хоног хоол, хоргодох газраар хангах боломж байна. Ийм боломжийг алдах шалтгаангүй.”

Касси түүн рүү эргэж, будилсан царайтай асуулаа.

“Гэхдээ… гурав дахь нь яах вэ?”

Тэдний хооронд эвгүй нам гүм тогтов. Зөвхөн исгэрэх салхи л түүнийг эвдэнэ. Санни сохор охин руу, дараа нь Нефис рүү, эцэст нь өөрийгөө ажив. Аль нь цайзын аюулгүй, дулаахан орчинд цадтал хооллож, аль нь хахир хүйтэнд өлсөж үлдэх вэ?

Тэр хариуг нь гадарлаж байлаа.

_Өөр юу хүлээх вэ дээ?_

Хүмүүсийн соёл иргэншилд, за яах вэ, энэ жигшүүрт тамд тэгж нэрлэж болох л юм бол, хүрээд арав ч хүрэхгүй минут өнгөрсөн атал, Шүрэн ойн сорил дунд бүрэлдсэн тэдний болгоомжтой холбоо аль хэдийн задрах гэж байв.

Түүний таамагласан ёсоор, одоо тэд дэлхий дээрх сүүлчийн гурван хүн байхаа больж, бие биеэсээ өөр түшиггүй байхаа больсон тул харилцааны шинж нь өөрчлөгдөнө. Цөхрөлийн тэр зайлшгүй хэрэгцээгүйгээр энэ холбоо тэсч чадах уу? Санни итгэлтэй биш байлаа.

Амьдралынхаа туршид Санни хэзээ ч аль нэг бүлэгт удаан тогтож чадалгүй ирсэн. Энэ удаа өөр байх эсэхийг тэр мэдэхгүй.

Түүний доторх итгэлгүй байдал дийлдэх гэж байтал, Нефис санаа алдаж, сүнсний хэлтэрхийнүүдийг түүн рүү сунгав.

“Энийг ав. Кассиг дотогш нь дагуулж ор.”

Тэр гар луу нь ширтээд, гэнэт дээш харлаа.

Зүрхэнд нь хачин шуурга дэгдэв. Гайхшрал, баяр, санаа зовнил… түүнчлэн учир битүүлэг ичгүүр, дургүйцэл. Эдгээр мэдрэмжийг яаж зохицуулахаа мэдэхгүй, тэр хөмсгөө зангидан асуув.

“Яагаад заавал би гэж?”

Өөрчлөгдөж буй Од зүгээр л хөмсгөө өргөв. Санни толгой сэгсрэн, гилжийлгэн инээмсэглээд нэмж хэлэв.

“Намайг буруугаар ойлгож болохгүй. Би татгалзаж байгаа юм биш. Зүгээр л… гэнэт ийм эелдэг болсны учрыг сонирхож байна. Ямар нэгэн гажууд язгууртны үзлээс үүдэлтэй юм уу?”

Нефис хэсэг түүн рүү ширтээд, үл хайхрангуй өнгөөр хэлэв.

“Би хэзээ ч язгууртан байгаагүй. Хэзээ ч эелдэг байгаагүй.”

Санни нүдээ ирмэв. Тэр Нефисийг чимхээд, үнэхээр сэрүүн байгаа эсэхийг нь шалгамаар санагдав. Өөрийгөө харж байсан юм болов уу? Хэрвээ тэр язгууртан биш юм бол, тэгээд хэн нь язгууртан юм бэ?

Тэр хооронд Өөрчлөгдөж буй Од мөрөө хавчаад, харцаа буруулав.

“Энэ бол зүгээр л хамгийн зөв сонголт. Одоогоор бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол мэдээлэл. Чиний сүүдрийн тусламжтайгаар, чи цайз дотор юу болж байгааг надаас хавьгүй ихийг мэдэж чадна. Чи дотогш орж мэдээлэл цуглуулж байх хооронд, би энд мөн адил тагнана. Долоо хоногийн дараа уулзаж, олсон зүйлээ хуваалцаад, дараагийн алхмаа шийдье.”

Санни зүгээр л түүнийг ширтэж зогсов. Нефис яг сая… өөрийгөө түүнтэй адил хэрцгий болгоомжтой гэдгээ илчилчихэв үү? Дахиад л хачин мэдрэмжүүд холилдов. Тэр түүний сэтгэл хөдлөлгүй байдалд нэгэн зэрэг баярлаж, бас гомдож байлаа.

Гэсэн ч тэр тэд цаашид хамтран ажиллана гэдгийг, яг л өөрөөр байх боломжгүй мэт, зүгээр л таамаглан хүлээж авч байгааг нь Санни анзаарахгүй өнгөрсөнгүй. Яагаад ч юм, энэ жижигхэн детайл түүний сэтгэлийг дулаацуулсан юм.

Нефис түүн рүү харан, нэмж хэлэв.

“Нэмж хэлэхэд, бидний хоорондын наймааны хугацаа дууссан. Чиний амлалт бол цайз хүрэх замд олдсон олзноос өөрийн хувиа орхих байсан. За, бид хүрчихлээ. Тэр чулуун амьтан бол чиний аллага. Тиймээс эдгээр хэлтэрхий чинийх байх ёстой.”

_Наймаа? Ямар наймаа?_

Аан, тийм ээ… Өөрчлөгдөж буй Одоос сэлэмний урлаг заалгахын тулд, мөн сүнсний хэлтэрхий шингээх чадваргүй гэдгээ нуухын тулд хийсэн тэр наймаа. Санни бараг мартчихсан байжээ.

Харин тэр мартсангүй.

Одоо тэр наймаа дууссаныг ухаарахад, Санни гэнэтхэн харамсал мэдрэв. Тэднийг холбож байсан цөөн хэдэн утасны нэг гэнэт тасарчих шиг.

Санаа алдан, тэр Нефисийн гараас сүнсний хэлтэрхийнүүдийг авч, чанга атгав.

“За яах вэ. Тэгвэл… долоо хоногийн дараа уулзъя.”

Санни амаа нээж, өөр зүйл хэлэхийг хүссэн ч, эцэст нь зүгээр л нүүрээ буруулав. Алхаж холдон, охидод салах ёс хийх зай гаргаж өгөв. Удалгүй Кассигийн нарийхан гар түүний мөрөн дээр хүрлээ.

Санни сохор охин руу харж, хэсэг чимээгүй байснаа асуув.

“Бэлэн үү?”

Тэр хариулахаасаа өмнө жаахан тээнэгэлзэв. Хариулахдаа, хоолойд нь гунигийн өнгө шингэжээ.

“Тийм.”

Ингээд тэд холдон алхаж, уруудан буй шөнийн харанхуйд Нефисийг ганцааранг нь үлдээлээ.

***

Санни сохор охиныг хөтлөн, цасан цагаан гантиг цайзын гоёмсог хаалга руу хүргэх сүрлэг шатуудын зүг ойртов. Энд салхины улих дуу, улам шигүү болох харанхуйгаас өөр юм алга. Гантиг шатнаас гадаад суурин хүртэлх өргөн чулуун зурваст ядуусын овоохой барихыг хориглодог бололтой.

“Анхаараарай, урд шат байна.”

Кассид анхааруулсныхаа дараа, Санни зүрхээ атгуулсан мэт хүйтэн мэдрэмж төрөхийг мэдэрлээ. Яагаад ч юм, энэ шатанд хөл тавимагц, буцах зам үгүй болсон мэт санагдав.

Шүдээ зуун, Санни урагш алхаж, цайз руу өгслөө.

Удалгүй тэд оройд нь хүрч, таагүй төрхтэй хоёр харуулын өмнө зогсов.

Замыг нь хаасан тэр хоёр залуу хуяг төрлийн Дурсамж өмсөж, зэвсгээ ил гарган барьжээ. Ойртож буй хэн боловч тэвчээрийг нь шалгах хэрэггүй гэсэн анхааруулга мэт. Тэд Санни руу илт дорд үзсэн харцаар ширтэв.

“Юу хэрэгтэй вэ? харх аа?”

Санни хэсэг тээнэгэлзээд, сүнсний хэлтэрхийнүүдийг сунгав.

Харуулын нэг нь тэднийг хараад, ёжтой инээмсэглэв.

“За за. Хархаас бэлэг ирдэг л юм байна.”

Инээд алдан, тэр гялалзах талстуудыг авч, гараа дохив.

“Ороорой. Дотор нэг хүн тосно.”

Зэвсэглэсэн Нойрсогчдыг алчихмаар харцаар ширтэхгүйн тулд Санни өөрийгөө барьж, цонхийсон инээмсэглэл гаргаад, болгоомжтойгоор тэдний хажуугаар өнгөрөв.

Тэгээд зэвэнд идэгдсэн гинжнүүдэд дүүжлэгдэн ганхах хэдэн арван хүний гавлын ясыг дээш харан, хүндхэн санаа алдаад, Кассиг хөтлөн цайзын хаалгаар орлоо.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8